Номлолын цувралууд: Жинхэнэ Итгэлийн Эрэлд “Бидний нүгэл уучлагдсан—Эзэн эргэж ирээд биднийг шууд хаанчлалдаа аваачих уу?”

2021-11-02

Гамшгууд улам бүр ихсэж байгаа бөгөөд итгэгчид бүгд Аврагчийн ирэхийг тэсэн ядан хүлээж, тэнгэр лүү өргөгдөн Эзэнтэй уулзаж, өнөө үед хурцдаж буй гамшгаас ангижрахыг хүсэн мөрөөсөж байгаа билээ. Тэд Эзэн Есүст итгэснээр нүглээ уучлуулсан тул Эзэн өөрсдийг нь нүгэлтэй гэж үзэхээ больсон, өөрсдөд нь хэрэгтэй бүхэн бүрдсэн бөгөөд Эзэнийг ирэх үед хаанчлал руу нь шууд хүргэгдэнэ гэж боддог. Гэхдээ агуу гамшиг нүүрлэчхээд байгаа хэдий ч Эзэнийг угтан аваагүй хэвээр байгаадаа олон хүн будилж байна. Эзэн хэсэг хугацааны өмнө Төгс Хүчит Бурхан болж эргэж ирсэн—Тэрээр үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байгаа бөгөөд гамшгийн өмнө аль хэдийн бүлэг ялагчдыг бүтээсэн гэж Зүүний Аянга л тууштай гэрчлэл хийж ирлээ. Тэгээд олон итгэгч ийнхүү бодож эхэлсэн: Зүүний Аянгын гэрчлэл хийдэг энэ Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэж ирсэн Эзэн Есүс гэж үү? Гэхдээ Эзэнд итгэснээр бид нүглээ аль хэдийн уучлуулсан, Эзэн биднийг нүгэлтэй гэж үзэхээ больсон, иймээс Эзэн эргэж ирэхдээ биднийг шууд тэнгэрийн хаанчлалд аваачих учиртай бус уу? Тэгвэл Бурхан яагаад эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлын алхмыг хийх хэрэгтэй юм бэ? Үүний хариултыг олохын тулд “Жинхэнэ итгэлийн эрэлд” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг хүлээн авч үзээрэй.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих