Магтан дууны найрал “Хүн төрөлтөй анхны ариун байдлаа эргүүлэн олж авлаа”
2019-02-02
1 Аянгын гялбаанд амьтан бүр үнэн төрхөө харуулдаг. Тиймээс Миний гэрлээр гэрэлтүүлэгдээд хүн ч бас нэгэнтээ эзэмшиж байсан анхны ариун байдлаа сэргээсэн. Өө, завхарсан хуучин дэлхий ертөнц! Эцэстээ бохир ус руу нуран унаж, газрын гадаргаас доош живж, лаг шавар болон уусжээ! Өө, Миний бүтээсэн бүх хүн төрөлхтөн! Эцэстээ тэд гэрэлд дахин амь орж, оршин тогтнолын үндсийг олж, шавар шавхай дотор тэмцэлдэхээ больжээ! Өө, Миний гарт байдаг тоо томшгүй олон бүтээл! Тэд Миний үгээр шинэчлэгдэхгүй байж яахан чадах билээ? Гэрэлд тэд чиг үүргээ гүйцэтгэхгүй байж яахан чадах билээ? Газар дэлхий нам гүм, дуу чимээгүй байхаа больж, тэнгэр зэлүүд, гунигтай байхаа больсон. Тэнгэр, газар оргүй хоосноор тусгаарлагдахаа больж, дахин хэзээ ч салахгүйгээр нэг болон нэгдлээ.
2 Энэхүү баярт учрал тохиох хөөр баяртай мөчид Миний зөвт, ариун байдал орчлон ертөнц даяар түгсэн ба бүх хүн төрөлхтөн тэдгээрийг тасралтгүй шагшин магтдаг. Тэнгэрийн хотууд баярлан инээж, газрын хаанчлалууд баярлан бүжиглэж байна. Энэ мөчид баярлахгүй хэн байх билээ, мөн уйлахгүй хэн байх билээ? Газар анхны байдлаараа тэнгэрт харьяалагддаг ба тэнгэр газартай нэгддэг. Хүн бол тэнгэр, газрыг нэгтгэх холбоос бөгөөд хүний ариун байдлаас болоод, хүн шинэчлэгдсэнээс болоод тэнгэр нь газраас нуугдахаа больж, газар нь тэнгэрт хандан анир чимээгүй байхаа больжээ. Хүн төрөлхтний царайд жаргалтай инээмсэглэл тодорч, тэдний зүрх сэтгэлд хэмжээлшгүй жаргал нуугдаж байдаг. Хүн хүнтэйгээ хэрэлддэггүй, бие биетэйгээ ч зодолддоггүй. Миний гэрэлд бусадтай эв найртай амьдардаггүй хэн байна вэ? Миний өдөр Миний нэрийг гутаан доромжлох хэн байна вэ?
3 Бүх хүн хүндэтгэлтэй харцаар Намайг харж, зүрх сэтгэлдээ Намайг дуудаж нууцхан хашхирдаг. Би хүн төрөлхтний үйлдэл бүрийг шинжилсэн: Цэвэрлэгдсэн хүмүүсийн дунд Надад дуулгаваргүй нэг ч хүн үгүй, Намайг шүүдэг нэг ч хүн үгүй. Бүх хүн төрөлхтөнд Миний зан чанар тархаж байдаг. Хүн бүр Намайг мэддэг болж, Надтай улам ойртож, Намайг биширч байна. Би хүний сүнсэнд бат зогсож, хүний нүдээр хамгийн өндөрт өргөмжлөгдөж, хүний судсан дахь цусаар дамжин урсдаг. Хүний зүрх сэтгэл дэх баяр хөөртэй өргөмжлөл газрын гадаргуу дээрх бүх газар нутгийг дүүргэж, агаар цэвэр цэнгэг байж, өтгөн манан газрыг бүрхэхээ больж, нар цог жавхаатайгаар гялбана.
“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “18-р бүлэг”-ээс эш татав
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд