Сайн мэдээний кино “Библийн тухай нууцыг задлах нь” Трейлер (Монгол хэлээр)

2019-01-10

Фэн Жиахуй эцэг эхийнхээ хамтаар бага залуугаасаа Эзэнд итгэжээ. 18 настай байхдаа тэр шашны сургуульд орсон бөгөөд 30-аад насандаа тэр Хятадын Шаньси дахь гэр чуулганы номлогч болсон юм. Олон жилийн турш Фэн Жиахуй, Библи бол Бурханы онгодыг хүртсэн, бид Библийн дагуу Бурханд итгэх ёстой хэмээх бат итгэлээ хадгалсаар иржээ. Библиэс гадна Бурханы хэлсэн өөр үг байхгүй бөгөөд Библиэс холдох нь тэрс үзэл гэж тэр итгэсэн юм. Түүний зүрх сэтгэл дэх ариун нандин газрыг, дээд зэргийн, харьцуулшгүй эрх мэдэлтэй газрыг Библи үргэлж эзэлдэг байв. Гэсэн хэдий ч, сүүлийн хэдэн жилийн турш түүний чуулган өдөр ирэх тусам эзгүйрч, Фэн Жиахуй болон түүний хамтран зүтгэгчид сүнс рүү нь гэтэх харанхуйг мэдэрч эхэлсэн бөгөөд өөрсдийнх нь дунд Эзэн байгааг мэдэрч чадахгүй байлаа... Тэр чуулганаа сэргээхийн тулд өөр чуулганаас номлогчид урьсан боловч нэмэр болсонгүй...

Нэгэн удаа Фэн Жиахуйгийн хамтран зүтгэгч Юань ах Төгс Хүчит Бурханы Чуулганы гэрчийг өөрийнхөө чуулганд ирэхийг урьжээ. Тус гэрч Библитэй холбоотой үнэний талаар нөхөрлөх үед түүний хэлсэн бүхэн нь маш бодитой, тодорхой байсан бөгөөд энэ нь өөрсдөд нь тун их ач тустай байхыг итгэгчид олж мэджээ. Гэхдээ Фэн Жиахуй Библитэй үргэлжлүүлэн зууралдаж, Бурханд итгэх итгэл бол Библид үндэслэх ёстой, Библиэс холдох нь тэрс үзэл хэмээн зүтгэсээр байлаа. Дараа нь нэлээд хэдэн маргааны дараа Фэн Жиахуй эцэстээ, Библийн тухай дотоод түүхийг болон Библийн жинхэнэ мөн чанарыг ойлгожээ: Библи бол ердөө Бурханы ажлын эхний хоёр үе шатны тэмдэглэл, Библи Бурханы авралын ажлыг хийх нь бүү хэл Бурханыг ч төлөөлж чадахгүй. Зөвхөн Бурхан л хүний амийн эх сурвалж бөгөөд зөвхөн Бурхан л хүнийг аврах ажлыг хийж чадна. Тийм болохоор Бурханд итгэдэг бид Бурханы хөлийн мөрийг дагах ёстой, зөвхөн тэр үед л бид мөнх амийн замыг олж авч чадах болно. Эцэст нь Фэн Жиахуй Библийг даван гарч, эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, Төгс Хүчит Бурханы өмнө зогсохоор буцахад нь чуулганыхаа гишүүдийг хөтөлж чаджээ.



Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих