Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 417

2020-10-31

Хүн жинхэнэ залбиралд хэрхэн орох вэ?

Залбирах зуур чиний зүрх сэтгэл Бурханы өмнө амар тайван байх ёстой бөгөөд чин үнэнч байх ёстой. Чи үнэхээр Бурхантай ярилцан, залбирч байгаа; чи сайхан сонсогдох үгсийг ашиглан Бурханыг хуурах ёсгүй. Бурханы өнөөдөр гүйцэтгэхийг хүсэж байгаа зүйл дээр залбирал төвлөрдөг. Чамд илүү их гэгээрэл, гэрэлтүүлэлтийг авчрахыг гуйж, залбирахдаа өөрийн бодит байдал болон бэрхшээлүүдийг Бурханы өмнө авчирч, Бурханы өмнө шийдвэр гарга. Залбирал бол аргачлалыг дагах явдал биш харин өөрийн чин зүрх сэтгэлийг ашиглан Бурханыг эрж хайх явдал юм. Чиний зүрх сэтгэлийг хамгаалж, үүннйг Бурханы өмнө байнга амар тайван байдаг болгож, чиний төлөө Бурханы тогтоосон орчинд өөрийгөө мэдэж, өөрийгөө жигшиж, өөрийнхөө эсрэг босох чадвартай болгож, тэгснээр Бурхантай хэвийн харилцаатай байх боломжийг чамд олгож, чамайг Бурханыг үнэхээр хайрладаг хүн болгохыг Бурханаас гуй.

Залбирлын ач холбогдол юу вэ?

Залбирал бол хүний Бурхантай хамтран ажилладаг аргуудын нэг, энэ нь Бурханыг дууддаг хүний арга барил бөгөөд энэ нь Бурханы Сүнс хүний сэтгэлийг хөдөлгөдөг үйл явц юм. Залбиралгүй хүмүүс бол сүнсгүй үхдлүүд бөгөөд тэдэнд Бурханаар хөдөлгөгдөх чадвар дутагддагийн баталгаа юм гэж хэлж болно. Залбиралгүйгээр тэд хэвийн сүнслэг аминд хүрч чаддаггүй, тэр ч бүү хэл тэд Ариун Сүнсний ажлыг дагаж чаддаггүй; залбиралгүйгээр тэд Бурхантай харилцах харилцаагаа тасладаг бөгөөд Бурханы зөвшөөрлийг авах чадваргүй байдаг. Бурханд итгэдэг хүн байснаар чи хэдий чинээ их залбирна, Бурханаар төдий чинээ их хөдөлгөгдөнө. Тийм хүмүүс төдий чинээ их шийдвэртэй байдаг бөгөөд Бурханаас хамгийн сүүлийн үеийн гэгээрлийг төдий чинээ их хүлээн авах чадвартай байдаг; үүний үр дүнд зөвхөн ийм хүмүүс л Ариун Сүнсээр аль болох хурдан төгс болгуулж чадна.

Залбирлаар дамжуулан хүрэх учиртай үр нөлөө юу вэ?

Хүмүүс залбирах дадлыг хэрэгжүүлж, залбирлын ач холбогдлыг ойлгож чаддаг боловч залбирлаар дамжуулан хүрэх ёстой үр нөлөө нь тийм ч энгийн хэрэг биш. Залбирал бол тогтсон ёс журмыг мөрдөж, аргачлалыг дагаж эсвэл Бурханы үгийг чээжээр уншиж байгаа хэрэг биш, өөрөөр хэлбэл залбирал нь үгийг тоть шиг давтаж, бусдыг хуулбарлана гэсэн үг биш. Залбирлаараа чи зүрх сэтгэл дэх үгсээ Бурхантай хуваалцаж, зүрх сэтгэлээ Бурханд өгөх ёстой, ингэснээр Бурхан чиний сэтгэлийг хөдөлгөж болох юм. Чиний залбирал үр нөлөөтэй байхын тулд тэдгээр нь Бурханы үгийг уншсан байдал дээр чинь үндэслэх ёстой. Бурханы үгийн дунд залбирснаар л чи илүү их гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авч чадах болно. Бурханы тавьсан шаардлагуудыг хүсэн эрмэлзсэн зүрх сэтгэлтэй байснаар болон эдгээр шаардлагуудыг биелүүлэхэд бэлэн байснаар жинхэнэ залбирал харагддаг; чи Бурханы үзэн яддаг бүхнийг үзэн ядаж чадах ба үүний үндсэн дээр чи мэдлэгтэй болж, Бурханы тайлбарласан үнэний талаар мэдэж, тодорхой ойлгох болно. Шийдвэр, итгэл, мэдлэг болон залбирсныхаа дараа хэрэгжүүлэх замтай байх—зөвхөн энэ нь л жинхэнэ залбирах явдал бөгөөд зөвхөн ийм залбирал л үр нөлөөтэй байж чадна. Гэсэн ч залбирал нь Бурханы үгийг таашааж, Түүний үгээр Бурхантай ярилцах суурин дээр хийгдэх ёстой, чиний зүрх сэтгэл Бурханыг эрж хайн, Бурханы өмнө амар тайван байж чадах ёстой. Тийм залбирал Бурхантай жинхэнээсээ ярилцах түвшинд аль хэдийн хүрсэн байна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Залбирлыг хэрэгжүүлэх тухай

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих