Номлолын цувралууд: Жинхэнэ Итгэлийн Эрэлд "Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил хүн төрөлхтнийг яаж ариусгаж, авардаг вэ?"

2022-01-04

Агуу гамшиг айсуй гэдгийг хүмүүс ухаарч, Эзэн үүл хөлөглөн ирэхийг хүлээдэг хүмүүс амьсгаа даран хүлээж ирлээ. Олон жил хүлээсний эцэст тэд Эзэн ирэхийг хараагүй л байна. Оронд нь, тэд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг Зүүний Аянга гэрчилж байгааг хараад үүнд асар их урам хугардаг. Олон хүн үзэл, төсөөлөлтэйгөө зууралдаад, үнэн замыг эрж хайж, судлах хүсэлгүй байдаг учир Эзэнийг одоо ч угтан авалгүй, харин гамшигт унаад байна. Гэхдээ үнэнд хайртай нэлээд олон хүн бий. Тэд Төгс Хүчит Бурханы үгийг уншаад хүч чадал, эрх мэдлийг нь харж, эдгээр нь бүгд үнэн гэдгийг олж харж, Бурханы дуу хоолойг таниад үзэлдээ хязгаарлагдахаа больж, үнэн замыг судалсаар байсан юм. Бурхан тэдний нүглийг уучилж, зөв шударга гэж үзсэн юм байж яагаад бас шүүлтийн ажил хийх хэрэгтэй юм бэ, эцсийн өдрүүд дэх тэр ажлаар Бурхан хүн төрөлхтнийг яаж ариусгаж, авардаг юм бэ гэдэг нь тэдний эхний асуултууд байлаа. Эдгээр нь үнэн замыг судалж буй бүх хүний хувьд хамгийн амин чухал, хамгийн ээдрээтэй хоёр асуулт юм. “Жинхэнэ итгэлийн эрэлд” нэвтрүүлгийн энэ дугаар үнэнийг эрж хайж, хариулт олоход таныг хөтөлнө.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих