Magtan duu “Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ” solongos duu (Lyrics)

2019-10-27

1

Бурханы Адамд тушаал өгч байгаа Библи дээрх зураглал

сэтгэл хөдлөм халуун дулаанаар дүрслэгдсэн байдаг.

Энд зөвхөн Бурхан хүн хоёр гардаг ч

тэдний хоорондын харилцаа нь үнэхээр ойр дотно байдагт

бид гайхаж биширч эхэлдэг.

2

Бурхан буцааж нэхэхгүй бялхам хайраа хүнд өгсөн,

гэнэн, цэвэр ариун хүн жаргалтайгаар

Бурханы хараан дор амьдарч,

Бурхан түүнд санаа тавин

хүн Түүний жигүүр дор ивээгддэг.

Хүний хэлж, хийж буй бүх зүйл нь

Бурхантай салашгүй нягт холбоотой байдаг.

3

Хүн төрөлхтнийг бүтээсэн цагаасаа

Бурхан тэднийг хариуцсан.

Түүний тэр хариуцлага юу байв?

Хүний төлөө санаа тавин, хүнийг хамгаалах байсан.

Хүн Түүнд дуулгавартай байж, хүн Түүнд итгэлтэй байна гэж Тэр найддаг.

Энэ бол Бурхан хүнээс хамгийн эхэнд

хүсдэг зүйл юм.

4

Эхний хүслийнхээ дагуу Бурхан хүнд ийн айлджээ:

“Цэцэрлэгийн бүх модны жимсийг чи идэж болно.

Гэвч сайн мууг мэдүүлэгч модны жимсийг огт идэж болохгүй,

огт идэж болохгүй.

Учир нь идсэн тэр өдөртөө чи гарцаагүй үхнэ!”

Энэ энгийн үгс Бурханы хүслийг илэрхийлж,

Тэр аль хэдийн хүний төлөө анхаарал хандуулах болсон гэдгийг харуулдаг.

5

Энэ энгийн үгс бидэнд Бурханы сэтгэлийг харуулдаг.

Түүний зүрхний гүнд хайр халамж,

санаа тавьсан зүйл байна уу?

Бурханы хайр, халамж хүмүүст мэдрэгддэг.

Хэрэв чи мөс чанартай, хүн чанартай хүн бол

энэ дулаан хайр халамжийг мэдэрнэ,

чи аз жаргалаар ерөөгдсөнөө мэдрэх болно.

6

Эдгээр зүйлсийг мэдрэхээрээ чи Бурханд яаж хандах вэ?

Чи Түүнээс салж ядах уу?

Сэтгэлд чинь хүндлэл хайр төрөхгүй гэж үү?

Зүрх сэтгэлээрээ чи Түүнд ойртох уу?

Энэ бүхнээс Бурханы хайр хүнд ямар чухал болох нь харагдаж байна.

Гэвч үүнээс хавьгүй чухал зүйл бол

хүн Бурханы хайрыг мэдэрч, ойлгож чадаж байгаа нь юм.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих