Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 41
2021-03-25
Сатан Иовыг анх удаа уруу татсан нь (малаа хулгайд алдаж, хүүхдүүдэд нь гай зовлон тохиолдов) (Сонгосон хэсгүүд)
a. Бурханы хэлсэн үгс
(Иов 1:8) Тэгээд Ехова Сатанд: “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээв.
(Иов 1:12) Тэгээд Ехова Сатанд, “Харагтун, түүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр” гэв. Тэгэхэд нь Сатан Еховагийн дэргэдээс явав.
b. Сатаны хариу
(Иов 1:9–11) Дараа нь Сатан Еховад хариулж, “Иов Бурханаас дэмий эмээдэг гэж үү? Та түүнийг, түүний байшинг тойруулж, түүнд буй бүхнийг нь тойруулж хашаалаагүй гэж үү? Та түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон. Харин одоо гараа сунган түүнд буй бүхэнд хүр, тэгээд тэр Таны өөдөөс хараах болно” гэв.
Иовыг уруу татахыг Бурхан Сатанд зөвшөөрснөөр Иовын итгэл төгс болно
Иов 1:8 бол Ехова Бурхан, Сатан хоёрын яриаг Библиэс харж болох хамгийн эхний тэмдэглэл юм. Бурхан юу гэж хэлсэн бэ? Эх бичигт дараах зүйлийг дурджээ: Тэгээд Ехова Сатанд, “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” гэв. Энэ бол Иовын талаар Сатанд хэлсэн Бурханы үнэлгээ байсан; тэр бол төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн гэж Бурхан хэлсэн. Бурхан, Сатан хоёрын хоорондоо сольсон эдгээр үгээс өмнө Иовыг уруу татахын тулд Сатаныг ашиглана—Иовыг Сатаны гарт өгнө гэдгээ Бурхан шийдчихсэн байсан. Нэг талаараа энэ нь Иовын талаарх Бурханы ажиглалт болон үнэлгээ ямар ч алдаагүй зөв байсныг батлах байсан бөгөөд Иовын гэрчлэлээр дамжуулан Сатаныг ичихэд хүргэх байсан; нөгөө талаараа энэ нь, Иовын Бурханд итгэхийг нь, Бурханаас эмээхийг төгс болгох байсан юм. Тиймээс Сатаныг Бурханы өмнө ирэхэд Бурхан хоёрдмол утгаар яриагүй. Тэр шууд гол зүйлдээ орж, Сатанаас “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” гэсэн. Бурханы асуултанд дараах утга байсан: Сатан хаа сайгүй хэсүүчлэн явсан бөгөөд Бурханы зарц байсан Иовыг дандаа тагнадаг байсныг Бурхан мэдэж байв. Иовын Бурханд итгэж, Бурханаас эмээдэг нь баттай байж чадахгүй гэдгийг батлахын тулд Сатан Иовд сүйрэл авчрах арга зам олох гэж оролдон Иовыг дандаа өдөж, дайран довтолж байсан. Түүнчлэн Иов Бурханаас татгалзаж, Сатан түүнийг Бурханы гараас түүнийг булааж авахыг зөвшөөрч магадгүй гэж Сатан Иовыг баллах боломжуудыг яаралтай хайж байсан юм. Гэсэн ч Бурхан Иовын сэтгэл доторхыг ажиглаж, тэр бол төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн гэдгийг харсан. Иов бол Бурханаас эмээж, муугаас зайлдаг, төгс, шулуун шударга хүн бөгөөд Иов бол хэзээ ч Бурханаас татгалзаж, Сатаныг дагахгүй гэдгийг Сатанд хэлэхийн тулд Бурхан асуулт ашигласан. Иовын талаарх Бурханы үнэлгээг сонсоод доромжлогдсондоо Сатаны уур хүрсэн ба Иовыг булаан авах гэж улам их уурлаж, улам их тэвчээргүй болсон, учир нь хэн нэгэн хүн төгс, шулуун шударга байж чадна, эсвэл Бурханаас эмээж, муугаас зайлж чадна гэдэгт Сатан хэзээ ч итгээгүй юм. Түүний зэрэгцээ Сатан мөн хүний төгс байдал болон шударга занг жигшсэн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг хүмүүсийг үзэн ядсан. Иймээс Иов 1:9–11-т ийн бичжээ: Дараа нь Сатан Еховад хариулж, “Иов Бурханаас дэмий эмээдэг гэж үү? Та түүнийг, түүний байшинг тойруулж, түүнд буй бүхнийг нь тойруулж хашаалаагүй гэж үү? Та түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон. Харин одоо гараа сунган түүнд буй бүхэнд хүр, тэгээд тэр Таны өөдөөс хараах болно” гэв. Бурхан Сатаны хорлонтой уг чанарыг сайн мэдэж авсан ба Сатан Иовд сүйрэл авчрахаар аль хэдийн төлөвлөсөн гэдгийг тун сайн мэдэж байсан, иймээс Иов бол төгс, шулуун шударга агаад тэр Бурханаас эмээж, муугаас зайлдаг гэдгийг Сатанд дахин нэг удаа хэлснээрээ Бурхан Сатаныг Өөртэйгээ санал нэгтэй болгож, Сатаныг үнэн нүүр царайгаа илчилж, Иовыг дайрч, уруу татахад хүргэхийг хүссэн юм. Өөрөөр хэлбэл, Иов бол төгс, шулуун шударга агаад тэр Бурханаас эмээж муугаас зайлсан нэгэн гэдгийг Бурхан зориуд онцолсон бөгөөд энэ аргаар Тэр Сатаныг Иов руу дайрахад хүргэсэн, Иов зөв, шударга хүн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байсан болохоор Сатан үзэн ядаж, уурладаг байв. Үүний үр дүнд Иов төгс, шулуун шударга хүн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн гэдэг бодит баримтаар Бурхан Сатаныг ичгүүртэй байдалд оруулах байсан ба Сатан бүрмөсөн доромжлуулж, ялагдах байсан юм. Түүний дараа Сатан, Иовын төгс, чигч зан, Бурханаас эмээдэг, эсвэл муугаас зайлдагт нь дахиж эргэлзэхгүй, эсвэл буруушаан чичлэхээ болих байсан. Ийм байдлаар Бурханы сорилт болон Сатаны өдлөг нь бараг зайлшгүй байсан билээ. Бурханы сорилт болон Сатаны өдлөгийг даван гарч чадах цорын ганц хүн нь Иов байв. Энэ ярианы дараа Иовыг уруу татах зөвшөөрөл Сатанд өгөгдсөн. Тиймээс Сатаны дайралтуудын эхний үе эхэлсэн. Энэ дайралтуудын бай нь Иовын эд хөрөнгө байсан ба учир нь Сатан дараах буруушаалтыг Иовын эсрэг хийсэн билээ: “Иов Бурханаас дэмий эмээдэг гэж үү? Та түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон.” Үүний үр дүнд Бурхан Иовд байгаа бүхнийг авахыг Сатанд зөвшөөрсөн—энэ нь Бурхан яагаад Сатантай ярьсны гол зорилго байсан юм. Гэсэн хэдий ч Бурхан Сатанд: “Харагтун, түүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр” (Иов 1:12) гэсэн нэг шаардлага тавьсан. Энэ бол Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрч, Иовыг Сатаны гарт өгснийхөө дараа Бурханы Сатанд тавьсан нэг болзол байсан бөгөөд Түүний Сатанд тогтоосон хязгаар байсан: Тэр Иовыг хорлож хөнөөхгүй байхыг Сатанд тушаасан. Яагаад гэвэл, Иов бол төгс, шулуун шударга хүн байсан гэдгийг Бурхан хүлээн зөвшөөрсөн бөгөөд Түүний өмнө гаргадаг Иовын төгс байдал, шударга занд эргэлзэхийн аргагүй, тэр шалгалтыг давж чадна гэдэгт Тэр итгэлтэй байсан; тиймээс Бурхан Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрсөн боловч Сатанд хязгаарлалт тавьсан: Сатан Иовын бүх эд хөрөнгийг авах зөвшөөрөлтэй боловч түүнд хуруугаа ч хүргэж болохгүй байсан. Энэ юу гэсэн үг вэ? Тэр үед Бурхан Иовыг Сатанд бүрэн өгөөгүй гэсэн үг юм. Сатан өөрийн хүссэн ямар ч аргаар Иовыг уруу татаж болох байсан боловч Иовыг өөрийг нь, толгойнх нэг үсийг ч хүртэл гэмтээж болохгүй байсан, яагаад гэвэл, хүний бүх юмыг Бурхан хянадаг, хүн амьдрах уу, үхэх үү гэдгийг Бурхан шийддэг бөгөөд Сатанд тийм эрх байхгүй. Бурхан эдгээр үгийг Сатанд хэлсний дараа Сатан хүлээж ч тэсэлгүй эхэлсэн. Тэр Иовыг уруу татахын тулд бүх аргыг ашигласан ба тун удалгүй Иов үй олон хонь, үхэр болон Бурханы түүнд өгсөн бүх эд хөрөнгийг алдсан… Тийнхүү Бурханы шалгалт түүн дээр ирсэн юм.
Хэдийгээр Библи бидэнд Иовын сорилтын эх сурвалжийг хэлж өгсөн ч, эдгээр сорилтод өртсөн Иов юу болоод байгааг өөрөө мэдэж байсан уу? Иов бол ердийн нэг мөнх бус хүн байсан; мэдээж тэр түүний араар юу болж буй талаар огт мэдээгүй. Гэсэн хэдий ч түүний Бурханаас эмээдэг нь, түүний төгс байдал болон шударга зан нь Бурханы шалгалт түүн дээр ирсэн гэдгийг түүнд ухааруулсан. Тэрээр сүнсний ертөнцөд юу болсныг ч, мөн эдгээр шалгалтын ард Бурханы ямар санаа байсныг ч мэдээгүй. Гэхдээ тэр түүнд юу тохиолдсон ч хамаагүй төгс байдал, шударга зангаа чанд хадгалах ёстой бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг мөрдөх ёстой гэдгээ мэдэж байсан. Эдгээр асуудалд хандсан Иовын хандлага болон хариу үйлдлийг Бурхан тодорхой харжээ. Тэгээд Бурхан юу харсан бэ? Тэр Бурханаас эмээдэг Иовын зүрх сэтгэлийг олж харсан, учир нь эхнээсээ эхлээд шалгагдаж байсан цагийн туршид ч Иовын зүрх сэтгэл Бурханд нээлттэй хэвээр үлдэж, Бурханы өмнө дэлгээтэй байсан бөгөөд Иов өөрийн төгс байдал, шударга зангаа орхиогүй, мөн тэр Бурханаас эмээж, муугаас зайлах замаа хаяагүй буюу эргэж буцаагүй—үүнээс илүү тааламжтай зүйл Бурханд байгаагүй.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд