Өдөр тутмын Бурханы үг: Библийн тухай нууцууд | Эшлэл 268
2021-04-13
Хэрвээ чи Хуулийн эрин үеийн ажлыг харж, израильчууд Еховагийн замыг хэрхэн дагасныг харахыг хүсвэл Хуучин Гэрээг унших ёстой; хэрвээ чи Нигүүлслийн эрин үеийн ажлыг ойлгохыг хүсвэл Шинэ Гэрээг унших ёстой. Гэхдээ чи эцсийн өдрүүдийн ажлыг хэрхэн харж байна вэ? Чи өнөөдрийн Бурханы удирдамжийг хүлээн зөвшөөрч, өнөөдрийн ажилд орох ёстой, учир нь энэ бол шинэ ажил бөгөөд хэн ч үүнийг өмнө нь Библид бичээгүй. Өнөөдөр Бурхан махбод болж, Хятад дахь өөр сонгогдсон хүмүүсийг шилж авсан. Бурхан энэ хүмүүс дээр ажиллаж, газар дээрх Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Нигүүлслийн эрин үеийн ажлаас үргэлжлүүлэн хийдэг. Өнөөдрийн ажил бол хүний хэзээ ч алхаж байгаагүй зам, хэн ч өмнө нь хараагүй зам билээ. Энэ нь урьд нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил—газар дээрх Бурханы хамгийн сүүлийн үеийн ажил юм. Тиймээс өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил бол түүх биш, учир нь одоо үе бол одоо бөгөөд хараахан өнгөрсөн үе болоогүй. Бурхан илүү агуу зүйлийг, газар дээрх илүү шинэлэг ажлыг Израилийн гадна хийснийг, мөн энэ нь аль хэдийн Израилийн цар хүрээнээс, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс даван гарсан ба зөгнөлүүдийн гаднах шинэ, гайхамшигтай ажил, Израилиас давсан илүү шинэлэг ажил, хүмүүсийн ойлгож ч, төсөөлж ч чадахгүй ажил юм гэдгийг хүмүүс мэддэггүй. Ийм ажлын тухай илэн далангүй тэмдэглэлийг Библи яаж агуулж чадах билээ? Хэн өнөөгийн ажлыг нэг бүрчлэн, юу ч үлдээлгүйгээр урьдчилан тэмдэглэж чадах билээ? Тогтсон ёсыг зөрчдөг, энэхүү илүү хүчирхэг, илүү ухаалаг ажлыг хэн салбайсан хуучин номд тэмдэглэж чадах вэ? Өнөөдрийн ажил бол түүх биш, иймээс хэрвээ чи өнөөдрийн шинэ замаар алхахыг хүсвэл Библийг орхих ёстой, мөн зөгнөлийн ном, эсвэл Библи дэх түүхийг даван гарах ёстой. Зөвхөн тэр үед л чи шинэ замаар зүй зохистой алхаж чадна, тэр үед л чи шинэ ертөнцөд, шинэ ажилд орж чадна. Өнөөдөр яагаад чамаас Библи уншихгүй байхыг шаардаж байгааг, яагаад Библиэс тусдаа өөр ажил байгааг, яагаад Бурхан Библиэс илүү шинэ, илүү дэлгэрэнгүй хэрэгжүүлэлтийг хайдаггүйг, яагаад Библийн гаднах илүү хүчирхэг ажил байдгийг чи ойлгох ёстой. Та нарын ойлгох ёстой бүхэн энэ юм. Чи хуучин, шинэ ажлын хоорондох ялгааг мэдэх ёстой бөгөөд Библийг уншдаггүй байсан ч үүнийг задлан шинжилж чаддаг байх ёстой; тэгэхгүй бол чи Библийг шүтсээр л байх болно, улмаар шинэ ажилд орж, шинэ өөрчлөлтүүдийг туулахад хэцүү байх болно. Илүү өндөр зам байхад яагаад тэр хуучирсан, дорд замыг судална гэж? Илүү шинэлэг айлдвар, илүү шинэлэг ажил байхад яагаад хуучны түүхэн тэмдэглэл дунд амьдарна гэж? Шинэ айлдарууд чамайг хангадаг ба шинэ ажил мөн гэдгийг энэ нь баталдаг; хуучин тэмдэглэлүүд сэтгэлийг чинь хангаж чадахгүй, эсвэл одоогийн хэрэгцээг чинь хангаж чадахгүй бөгөөд тэдгээр нь одоо энд хийгдэж байгаа ажил биш, харин түүх гэдгийг энэ нь баталдаг. Хамгийн өндөр зам бол хамгийн шинэлэг ажил юм, мөн шинэ ажил байгаа болохоор өнгөрсөн үеийн зам хэчнээн өндөр байлаа ч, хүмүүсийн эргэцүүллийн түүх хэвээр бөгөөд лавлах үнэ цэн нь ямар ч байлаа гэсэн, энэ нь мөн л хуучин зам юм. Хэдийгээр энэ нь “ариун номд” бичигдсэн ч хуучин зам бол түүх; харин үүний талаарх тэмдэглэл “ариун номд” байхгүй ч шинэ зам бол одоо үеийнх. Энэ зам чамайг аварч чадна, энэ зам чамайг өөрчилж чадна, учир нь энэ бол Ариун Сүнсний ажил билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1
Бурхан эцсийн өдрүүдэд Харь үндэстнүүдийн дунд улам агуу, шинэлэг ажил хийлээ
Ⅰ
Хуулийн эрин үеийн ажлыг, израильчууд яаж Бурханы замыг дагасныг харъя гэвэл Хуучин Гэрээг унших ёстой. Нигүүлслийн эрин үеийн ажлыг мэдэхийг хүсвэл Шинэ Гэрээг унших ёстой. Чи эцсийн өдрүүдийн ажлыг мэдье гэвэл өнөөдрийн Бурханы манлайллыг зөвшөөрөх ёстой. Чи өнөөдрийн ажилд орох ёстой, учир нь энэ бол Библиэс олдохгүй шинэ ажил. Өнөөдөр Бурхан махбод болж, хятад хүмүүсийг сонгож, тэдэн дээр ажиллан, Нигүүлслийн эринээс үргэлжлүүлдэг. Бурхан газар дээр Израилиас, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс давсан, илүү агуу, шинэ ажил хийснийг хүмүүс мэддэггүй. Зөгнөлүүдээс, бас хүний төсөөллөөс давсан Бурханы ажил хэчнээн гайхалтай.
Ⅱ
Бурханы өнөөдрийн ажил нь хүний хараагүй, алхаагүй зам, газар дээр урьд нь хийгдээгүй Бурханы ажил. Хэн энэ тухай Библид бичиж, юу ч алдалгүй урьдаас тэмдэглэж чадах билээ? Хуучин номон дахь заншлыг эвддэг энэ агуу ажлыг хэн бичиж чадах билээ? Өнөөдрийн ажил бол түүх биш. Өнөөдрийн шинэ замаар алхахын тулд Библийг давж, зөгнөлүүд ба түүхийг давах ёстой. Тэгвэл чи шинэ замаар зүй зохистой алхаж, шинэ ертөнц, шинэ ажил руу орж чадна. Бурхан газар дээр Израилиас, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс давсан, илүү агуу, шинэ ажил хийснийг хүмүүс мэддэггүй. Зөгнөлүүдээс, бас хүний төсөөллөөс давсан Бурханы ажил хэчнээн гайхалтай. Бурхан газар дээр Израилиас, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс давсан, илүү агуу, шинэ ажил хийснийг хүмүүс мэддэггүй. Зөгнөлүүдээс, бас хүний төсөөллөөс давсан Бурханы ажил хэчнээн гайхалтай, хэчнээн гайхамшигтай, хэчнээн гайхамшигтай.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1”-ээс шинэчлэн найруулав
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд