Христийн сүмийн видео “Бэрхшээлийг даван туулсан нь”
2020-08-12
Нэгэн үе гэр чуулганы номлогч явсан Жан Хон’энь таван жилийн өмнө Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрчээ. Дээр үед хамт ажилладаг байсан Луо Тао мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцсэнийхээ төлөө чуулганаас хөөгдсөн гэдгийг тэрээр нэг өдөр олж мэдэв. Тэгээд, “Луо Тао олон жил итгэгч явсан, Бурханы төлөө гэр бүлээ орхиж, өөрийгөө зарлагадсан, мөн баривчлагдаж, шоронд хоригдох үедээ ч Бурханаас урваагүй. Тийм хүн яаж ёрын муу гэх нэр зүүн, хөөгдөж болох юм бэ? Бурхан хүний сайн, мууг яаж олж тогтоодог юм бэ? Бурхан хэнийг аварч, хэнийг таягдан хаядаг юм бэ, хэн бүрэн аврал хүртэж, тэнгэрийн хаанчлалд орж чаддаг юм бэ?” хэмээн будилж орхино. Жан Хон’энийн төөрөгдөл эцэст нь хэрхэн шийдвэрлэгдэх бол? Үүнийг олж мэдье гэвэл “Бэрхшээлийг даван туулсан нь” хэмээх жүжгийг хүлээн авч үзээрэй.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд