Номлолын цувралууд: Жинхэнэ Итгэлийн Эрэлд "Өргөгдөх гэж яг юу вэ?"

2022-01-12

Эцсийн өдрүүдэд бүх итгэгч Аврагч үүл хөлөглөн бууж ирээд, өөрсдийг нь дээш өргөж, уулзана гэж хүсэн хүлээсээр ирлээ. Гэвч агуу гамшиг буучхаад байхад тэд үүл хөлөглөн эргэн ирсэн Эзэнийг угтан аваагүй л байна. Хүмүүс айж, бүр магадгүй Эзэнд хаягдсан мэт болж, хэзээ мөдгүй гамшигт үхэж болох юм шиг санагдаж байна. Эзэн Есүс аль хэдийн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханы дүрээр эргэн ирээд, үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийсэн гэж Зүүний Аянга гэрчилж ирсэн нь тэднийг гайхшируулдаг. Үнэнийг хүсэн хүлээдэг олон хүн Төгс Хүчит Бурханы үгийг уншаад, Бурханы дуу хоолойг таньж, Төгс Хүчит Бурхан руу эргэсэн. Тэд Бурханы үгийг өдөр бүр идэж, ууж, үүгээр тэжээгдэж, тэтгэгдэж байгаа бөгөөд Хурганы хуримын зоогт оролцсон. Тэд бол гамшгийн өмнө Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн хүмүүс мөн. Шашны олон хүн будилж, “Эзэн Есүс хүмүүсийг тэнгэр лүү өргөн, тэдэнтэй уулзах учиртай биш үү? Зүүний Аянгын итгэгчид харваас газар дээр байсаар байна, иймд тэд яаж өргөгдсөн байж болох юм бэ?” гэж боддог. Өргөгдөхийн жинхэнэ утга учрыг ойлголгүй, энэ нь тэнгэр лүү хүргэгдэхийг хэлдэг, иймээс газар дээр байсаар байгаа хэн ч өргөгдөөгүй гэж боддог маш олон хүн бий. Энэ нь зөв үү? “Өргөгдөх” гэж үнэндээ юу гэсэн үг вэ? “Жинхэнэ итгэлийн эрэлд” нэвтрүүлгийн энэ дугаар үнэнийг эрж хайж, хариулт олоход таныг замчлах болно.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих