Сайн мэдээний гэрчлэлүүд "Өнөө үеийн фарисайчууд хэн бэ?" (Mонгол хэлээр)

2021-11-07

Гол дүрийн баатар Эзэнд олон жил чин сэтгэлээсээ үйлчилсний дараа Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн авсан үнэн сүсэгт Христэд итгэгч билээ. Хуучин чуулганых нь пасторууд Библи сайн мэддэг, Эзэн эргэж ирэхийг харуулдаж бай гэж цуглааныхандаа үргэлж захидаг учраас Төгс Хүчит Бурханы үгийг унших юм бол Эзэний дуу хоолойг лавтай таньж, Төгс Хүчит Бурхан эргэж ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг таниад, Эзэнийг баяртайгаар угтан авна гэдэгт тэр итгэдэг байлаа. Гэвч гайхмаар нь пасторууд Эзэн ирсэн гэх мэдээг сонсоод энэ талаар нэмж олж мэдэхээс татгалзаад зогсохгүй үнэн замыг хүлээн авахад нь түүнд саад болохын тулд чадах бүхнээ хийжээ. Чуулган дахь ах эгч нараар үнэн замыг судлуулахгүй гэсэндээ тэднийг хуурч, үймүүлэхийн тулд тэд тэрс үзэл, төөрөгдөл түгээнэ. Тэр ч бүү хэл чуулганы үйлчлэлийг нь цуцалж, чуулганаас хөөнө гэх сүрдүүлгээр гол дүрийн баатрыг Төгс Хүчит Бурханд итгэдэггүй болгох гэж оролдов. Гэвч Бурханыг эсэргүүцдэг хоёр нүүртнүүд гэх пастор, ахлагчдын үнэн төрхийг пасторуудын зан авир тодорхой илчилж, тэд үнэхээр өнөө үеийн фарисайчууд мөн гэдгийг гол дүрийн баатар олж харжээ. Тэгээд тэдний хорио, хяналтаас мултарч, Төгс Хүчит Бурханыг дагахаар бүр ч их сэтгэл шулуудсан билээ.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих