Мөнх амийн зам
  • 1 Төгс Хүчит Бурханы үгэнд “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна” гэж хэлснийг үзээд би Эзэн Есүсийн нэг удаа ингэж хэлснийг санасан. “Гэхдээ өөрт нь Миний өгөх уснаас уух хэн боловч хэзээ ч цангахгүй; харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь руу оргилох булаг болно” (Иохан 4:14). Эзэн Есүс бол амийн амьд усны эх сурвалж, мөнх амийн зам гэдгийг бид бүгд хэдийнээ мэднэ. Төгс Хүчит Бурхан, Эзэн Есүс хоёр адил эх сурвалж байж болох уу? Тэдний ажил, үг нь Ариун Сүнснийх үү? Тэдний ажил нэг Бурханаар хийгдсэн үү?
  • 2 Эзэн Есүс болон Төгс Хүчит Бурхан нэг Бурхан боловч өөр өөр эрин үед өөр өөр ажил хийсэн, Эзэн Есүс золин аврах ажил хийж, гэмшлийн замыг номлосон. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг шүүж, ариусгах ажил хийж, тэдэнд мөнх амийн замыг авчирсан. Надад бас өөр нэг асуулт байна. Гэмшлийн зам ба мөнх амийн зам хоёрын ялгаа юу вэ?
  • 3 Харин бид Эзэнд итгэлээ өгч, дагаснаар мөнх амийг олж авч чадна. Эзэний үг үүнийг баталж байна: Эзэн Есүс, “Би бол амилал ба амь мөн: Надад итгэдэг хүн үхсэн ч амьдарна: Амьд бөгөөд Надад итгэдэг хүн хэзээ ч үхэхгүй” (Иохан 11:25-26) гэсэн. “Гэхдээ өөрт нь Миний өгөх уснаас уух хэн боловч хэзээ ч цангахгүй; харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь руу оргилох булаг болно” (Иохан 4:14). Эдгээр мөрүүд нь Эзэн Есүсийн амлалт юм. Эзэн Есүс бидэнд мөнх амийг өгч чадна, Эзэн Есүсийн зам бол мөнх амийн зам юм. Библид ингэж хэлсэн байдаг: “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай бөгөөд Хүүд итгэдэггүй хүн амийг үзэхгүй; харин Бурханы уур хилэн түүн дээр оршино” (Иохан 3:36). Эзэн Есүс хүний Хүү биш гэж үү, Тэр Христ биш гэж үү? Гэтэл та нар эцсийн өдрүүдийн Христ мөнх амийн замыг авчирна гэж гэрчилж байна. Би үүнийг сайн ойлгохгүй байна, бид бүгд л Эзэн Есүс Христийн дагалдагчид шүү дээ. Энэ нь, яагаад мөнх амийн замыг хүртэхэд хангалттай биш юм бэ? Яагаад бид эцсийн өдрүүдийн Христийн ажил ба үгийг мөн хүлээн авах ёстой гэж?
  • 4 Библи бол Бурханы ажлын гэрчлэл, энэ нь хүн төрөлхтөнд хэмжээлшгүй их ач тусыг өгсөн. Библийг уншсанаар бид Бурхан бол бүх зүйлийг Бүтээгч гэдгийг ойлгож авсан, бид Бурханы гайхамшиг, агуу үйл хэрэг, бүхнийг чадагч хүчийг харж чадсан. Библи нь Бурханы олон үгийг агуулж, хүний Бурханд өгч байгаа гэрчлэл юм бол тухайн хүн Библийг уншсанаар яагаад мөнх амийг олж чадахгүй юм бэ? Мөнх амийн зам Библид байдаггүй юм гэж үү?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих