Библи бол Бурханы ажлын гэрчлэл, энэ нь хүн төрөлхтөнд хэмжээлшгүй их ач тусыг өгсөн. Библийг уншсанаар бид Бурхан бол бүх зүйлийг Бүтээгч гэдгийг ойлгож авсан, бид Бурханы гайхамшиг, агуу үйл хэрэг, бүхнийг чадагч хүчийг харж чадсан. Библи нь Бурханы олон үгийг агуулж, хүний Бурханд өгч байгаа гэрчлэл юм бол тухайн хүн Библийг уншсанаар яагаад мөнх амийг олж чадахгүй юм бэ? Мөнх амийн зам Библид байдаггүй юм гэж үү?

2021-03-16

Хариулт: Библийг бүрэн уншсанаар бид Бурхан бол бүх зүйлийн Бүтээгч гэдгийг ойлгож авч, бид Түүний гайхамшигт үйл хэргийг таньж эхэлсэн. Учир нь Библи бол Бурханы эхний хоёр үе шатны ажлын гэрчлэл. Энэ бол Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийн Бурханы үг, ажлын тэмдэглэл. Тэгэхээр Библи бол бидний итгэлд маш чухал. Ингээд боддоо, хэрэв Библи байгаагүй бол хүн яаж Эзэний үгийг ойлгож, Эзэнийг таних байсан юм болоо? Хүн яаж Бурханы үйл хэргийг гэрчилж, Бурханд жинхэнэ итгэлийг бий болгож эхлэх байсан бол? Хэрэв хүн Библийг уншихгүй бол тэр яаж эрин үеүдийн турш Бурханд дуулгавартай байсан санваартнуудын үнэн гэрчлэлийг гэрчлэх вэ? Тэгэхээр Библийг унших нь итгэлийг хэрэгжүүлэхэд зайлшгүй, Эзэний ямар ч итгэгч Библиэс хол явах ёсгүй. Библиэс холдсон хүн Эзэнд итгэж чадахгүй гэж та нар хэлж болох юм. Энэ нь эрин үеүдийн турш санваартнуудын туршлагаар батлагдсан. Хэн ч итгэлийг хэрэгжүүлэхэд Библийг уншихын үнэ цэнэ, утга учрыг үгүйсгэж чадахгүй. эрин үеүдийн туршид санваартнууд болон итгэгчид бүгд Библийг унших нь маш чухал гэж үзэж байгаа. Зарим нь бүр Библийг уншиж, залбирал хийх нь алхах хоёр хөл шиг зайлшгүй чухал, Гэхдээ Эзэн Есүс ингэж хэлсэн: “Бичвэрүүдийг хай. Та нар тэдгээрт мөнхийн амь чинь бий гэж боддог: Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн амьтай болгож чадах Над дээр та нар ирдэггүй(Иохан 5:39–40). Тэгэхээр зарим хүн төөрөлдсөн байдаг, тэд Библи бол Бурханы үгийн тэмдэглэл, хүний гэрчлэл учраас Библийг уншсанаар хүнд мөнхийн амийг өгнө гэж боддог. Тэгвэл яагаад Эзэн Есүс Библид мөнхийн амь байхгүй гэж хэлсэн бэ? Үнэндээ энэ бол тийм хэцүү санаа биш.Бид Хуулийн эрин үе ба Нигүүлслийн эрин үеийн,бодит түүх, Бурханы үг ба ажлын мөн чанар,мөн тэдгээрээр дамжуулан хүрсэн үр дүнг ойлгосон цагт бодит түүх, Бурханы үг ба ажлын мөн чанар, мөн тэдгээрээр дамжуулан хүрсэн үр дүнг ойлгосон цагт бид аяндаа яагаад Библийг уншсанаар мөнхийн амийг авч чадахгүй болохыг ойлгож авна.Эхлээд Хуулийн эрин үеийг авч үзье. Энэ эрин үед Ехова хүний дагах ёстой хууль, дүрэм, тушаалыг дэлгэрүүлэхэд голчлон анхаарсан. Энэ эрин үед Ехова хүний дагах ёстой хууль, дүрэм,тушаалыг дэлгэрүүлэхэд голчлон анхаарсан.Түүний үг голчлон дэлхий дээрх амьдрал нь нялх хүүхдээрээ байсан хүн төрөлхтнийг замчлахад оршиж байсан. Тэдгээр үг нь хүний амь зан чанарыг өөрчлөх явдлыг агуулаагүй. Тэгэхээр Хуулийн эрин үеийн Бурханы үгс бүгд,хүмүүсийг хууль болон тушаалыг дагадаг болгоход зорьж байсан. Хэдийгээр тэдгээр үг нь үнэн байсан ч маш анхан шатны үнэнийг төлөөлдөг. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн үг ба ажил нь золин авралын ажил дээр төвлөрч байсан.Түүний гаргасан үгс нь золин авралын үнэний тухай байсан бөгөөд хүмүүст нүглээ наминчилж, гэмшин, нүгэл болон муу үйлийг цээрлэх ёстой гэж зааж байсан.Тэдгээр үг нь мөн Эзэнд залбирах зөв аргыг хүмүүст зааж, Эзэнийг бүх зүрх сэтгэлээрээ хайрлах, хөршөө өөр шигээ хайрлах, хүлцэнгүй, тэвчээртэй байж, бусдыг дал дахин толоон удаа уучлах ёстой зэрэг шаардлага тавьсан. Энэ бүгд нь гэмшлийн замд агуулагдсан.Тэгэхээр Библийг уншсанаар бид зөвхөн Хуулийн эрин үе ба Нигүүлслийн эрин үеийн Бурханы ажлыг ойлгоно. Бид бүх зүйл Бурханаар бүтээгдсэн болохыг ойлгож, дэлхий дээр яаж амьдрах, яаж Бурханд шүтэн мөргөхийг сурч авдаг. Бид юу нь нүгэл болохыг, хэн нь Бурханаар ерөөгдөж, хэн нь Бурханаар хараагдахыг ойлгодог. Бид хэрхэн нүглээ наминчилж, Бурханы өмнө гэмшихийг мэдэж авсан. Бид даруу зан, хүлцэнгүй байдал, уучлах гэдгийг сурч, Эзэнийг дагахын тулд загалмайг үүрэх ёстой гэдгийг мэдэж авсан. Бид Эзэн Есүсийн хязгааргүй их өршөөл, нигүүлсэнгүй байдлыг өөрсөд дээрээ харж, зөвхөн Эзэн Есүсийн өмнө итгэлээр ирснээр Түүний элбэг дэлбэг нигүүлсэл, үнэнийг эдлэх болно гэдгийг ойлгосон. Библид тэмдэглэгдсэн Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийн Бурханы үг ба ажил нь хүн төрөлхтнийг аврах төлөвлөгөө болон тухайн үеийн хүн төрөлхтний хэрэгцээнд нийцүүлэн Бурханы ярьсан үнэн байсан. Эдгээр үнэн нь зөвхөн хүнийг өнгөц сайхан зан ааштай болгох чадвартай байсан, гэхдээ хүний нүглийн уг үндсийг шийдэх, амийн зан чанарыг өөрчлөх, хүнийг ариусгалт, аврал, төгс болголтонд хүргэх ямар ч чадамжгүй байсан. Тиймээс Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн гаргасан үгсийг мөнх амийн зам бус, зөвхөн гэмшлийн зам гэж нэрлэж болно. Тэгэхээр мөнх амийн зам гэж юу вэ? Мөнх амийн зам бол хүнд үүрд амьдрах боломжийг өгдөг үнэний зам, өөрөөр хэлбэл энэ бол хүнд өөрийн нүгэлт уг чанарын хүлээс, хорионоос чөлөөлөгдөж, амь зан чанараа өөрчилж, үнэнийг амь болгон олж авах, Сатаны нөлөөг бүхэлд нь тасалж, Христтэй нийцэлтэй болох боломжийг өгдөг зам юм. Энэ нь, дахин хэзээ ч Бурханыг эсэргүүцэж, урвахгүйн тулд Бурханыг мэдэж, дуулгавартай байж, хүндэтгэх боломжийг хүнд өгдөг. Зөвхөн ийм үр дүнд хүргэх замыг л мөнх амийн зам гэж хэлж болох байх. Хүн нүглээс болж үхдэг. Хэрэв хүн үнэнийг амь болгон олж авч, өөрийг нь хордуулдаг бүх нүглийг шийдвэрлэвэл Бурхан түүнийг мөнх амиар ерөөнө. Тэгэхээр эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг хүлээн авснаар л Бурханы хүн төрөлхтөнд хайрласан мөнх амийн замыг бид эдэлж чадна.

“Хэн миний Эзэн бэ” кино зохиолоос эш татав

Өмнөх: Харин бид Эзэнд итгэлээ өгч, дагаснаар мөнх амийг олж авч чадна. Эзэний үг үүнийг баталж байна: Эзэн Есүс, “Би бол амилал ба амь: Надад итгэдэг хүн үхсэн ч амилна: Амьд бөгөөд Надад итгэдэг хэн боловч хэзээ ч үхэхгүй” (Иохан 11:25-26) гэсэн. “Энэ уснаас уух хэн боловч дахин цангана. Гэхдээ өөрт нь Миний өгөх уснаас уудаг хэн ч, хэзээ ч цангахгүй; харин Миний өгөх ус түүний дотор мөнх амь руу оргилох булаг болно” (Иохан 4:14). Эдгээр мөрүүд нь Эзэн Есүсийн амлалт юм. Эзэн Есүс бидэнд мөнх амийг өгч чадна, Эзэн Есүсийн зам бол мөнх амийн зам юм. Библид ингэж хэлсэн байдаг: “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай бөгөөд Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй; харин Бурханы уур хилэн түүн дээр оршино” (Иохан 3:36). Эзэн Есүс хүний Хүү биш гэж үү, Тэр Христ биш гэж үү? Гэтэл та нар эцсийн өдрүүдийн Христ мөнх амийн замыг авчирна гэж гэрчилж байна. Би үүнийг сайн ойлгохгүй байна, бид бүгд л Эзэн Есүс Христийн дагалдагчид шүү дээ. Энэ нь, яагаад мөнх амийн замыг хүртэхэд хангалттай биш юм бэ? Яагаад бид эцсийн өдрүүдийн Христийн ажил ба үгийг мөн хүлээн авах ёстой гэж?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Харин бид Эзэнд итгэлээ өгч, дагаснаар мөнх амийг олж авч чадна. Эзэний үг үүнийг баталж байна: Эзэн Есүс, “Би бол амилал ба амь: Надад итгэдэг хүн үхсэн ч амилна: Амьд бөгөөд Надад итгэдэг хэн боловч хэзээ ч үхэхгүй” (Иохан 11:25-26) гэсэн. “Энэ уснаас уух хэн боловч дахин цангана. Гэхдээ өөрт нь Миний өгөх уснаас уудаг хэн ч, хэзээ ч цангахгүй; харин Миний өгөх ус түүний дотор мөнх амь руу оргилох булаг болно” (Иохан 4:14). Эдгээр мөрүүд нь Эзэн Есүсийн амлалт юм. Эзэн Есүс бидэнд мөнх амийг өгч чадна, Эзэн Есүсийн зам бол мөнх амийн зам юм. Библид ингэж хэлсэн байдаг: “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай бөгөөд Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй; харин Бурханы уур хилэн түүн дээр оршино” (Иохан 3:36). Эзэн Есүс хүний Хүү биш гэж үү, Тэр Христ биш гэж үү? Гэтэл та нар эцсийн өдрүүдийн Христ мөнх амийн замыг авчирна гэж гэрчилж байна. Би үүнийг сайн ойлгохгүй байна, бид бүгд л Эзэн Есүс Христийн дагалдагчид шүү дээ. Энэ нь, яагаад мөнх амийн замыг хүртэхэд хангалттай биш юм бэ? Яагаад бид эцсийн өдрүүдийн Христийн ажил ба үгийг мөн хүлээн авах ёстой гэж?

Хариулт: Эзэн Есүс бол махбодтой болсон Бурхан, Бурханы илрэлт юм. Эзэн Есүс, “Амьд бөгөөд Надад итгэдэг хэн боловч хэзээ ч үхэхгүй” (Иохан...

Messenger дээр бидэнтэй холбоо барих