Харин бид Эзэнд итгэлээ өгч, дагаснаар мөнх амийг олж авч чадна. Эзэний үг үүнийг баталж байна: Эзэн Есүс, “Би бол амилал ба амь: Надад итгэдэг хүн үхсэн ч амилна: Амьд бөгөөд Надад итгэдэг хэн боловч хэзээ ч үхэхгүй(Иохан 11:25-26) гэсэн. “Энэ уснаас уух хэн боловч дахин цангана. Гэхдээ өөрт нь Миний өгөх уснаас уудаг хэн ч, хэзээ ч цангахгүй; харин Миний өгөх ус түүний дотор мөнх амь руу оргилох булаг болно(Иохан 4:14). Эдгээр мөрүүд нь Эзэн Есүсийн амлалт юм. Эзэн Есүс бидэнд мөнх амийг өгч чадна, Эзэн Есүсийн зам бол мөнх амийн зам юм. Библид ингэж хэлсэн байдаг: “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай бөгөөд Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй; харин Бурханы уур хилэн түүн дээр оршино(Иохан 3:36). Эзэн Есүс хүний Хүү биш гэж үү, Тэр Христ биш гэж үү? Гэтэл та нар эцсийн өдрүүдийн Христ мөнх амийн замыг авчирна гэж гэрчилж байна. Би үүнийг сайн ойлгохгүй байна, бид бүгд л Эзэн Есүс Христийн дагалдагчид шүү дээ. Энэ нь, яагаад мөнх амийн замыг хүртэхэд хангалттай биш юм бэ? Яагаад бид эцсийн өдрүүдийн Христийн ажил ба үгийг мөн хүлээн авах ёстой гэж?

2021-03-16

Хариулт: Эзэн Есүс бол махбодтой болсон Бурхан, Бурханы илрэлт юм. Эзэн Есүс, “Амьд бөгөөд Надад итгэдэг хэн боловч хэзээ ч үхэхгүй(Иохан 11:26). “…харин Миний өгөх ус түүний дотор мөнх амь руу оргилох булаг болно(Иохан 4:14). Библид, “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай(Иохан 3:36) гэж хэлсэн. Эдгээр үгс бол бүгд үнэн, бүгд бодит зүйл. Эзэн Есүс махан биеийг олсон Бурхан учраас Түүнд Бурханы мөн чанар, ялгамж чанар бий. Тэр бол Өөрөө үхэшгүй мөнх амийн зам юм. Түүний хэлдэг, хийдэг бүхэн Бурханы амийн төрөлхийн илрэл юм. Түүний илэрхийлдэг бүхэн үнэн бөгөөд Бурханд юу байгаа болон Тэр юу болох нь юм. Тэгэхээр Эзэн Есүс бол Өөрөө үхэшгүй мөнхийн амь бөгөөд мөнх амийн замыг өгч чадна. Тэр үхсэнийг амьдруулж чадна. Эзэн Есүст итгэснээр бид цорын ганц жинхэнэ Бурханд итгэж, тэгснээр мөнх амийг хүлээн авч чадна. Энэ бол маргаангүй асуудал. Эзэн Есүс Лазарыг амилуулсан явдал бол Эзэн Есүс бидэнд мөнх амийн замыг өгч чадна, Түүнд эрх мэдэл байгаа гэдгийн сайн нотолгоо болно. Тэгвэл Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс мөнх амийн замыг яагаад өгөөгүй юм бэ? Учир нь Эзэн Есүс эцсийн өдрүүд дэх ариусгалт, авралын ажлыг хийх гэж биш хүн төрөлхтнийг золин аврахын тулд загалмайд цовдлогдохоор ирсэн. Эзэн Есүсийн золин авралын ажил нь зөвхөн хүний нүглийг өршөөхөд анхаарсан, харин энэ нь хүний сатанлаг уг чанар, зан чанарыг арилгах гээгүй юм. Тэгэхээр Эзэнд итгэснээр бидний нүгэл өршөөгдөж байгаа ч сатанлаг зан чанар маань ерөөсөө цэвэрлэгдээгүй. Бид өөрөө ч мэдэлгүй Бурханыг эсэргүүцэж, урвах нүгэл хийсээр байгаа. Энэ үнэн биш гэж үү? Энэ бүгдийг хэлснээр бид нэг зүйлийг тодорхой ойлгох хэрэгтэй. Нигүүлслийн эрин үеийн Эзэн Есүсийн золин авралын ажил нь эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын замыг засаж өгсөн, тэгэхээр Эзэн Есүс золин авралын ажлыг гүйцээснийхээ дараа дахин ирнэ гэж бас амласан. Эзэн Есүс нэгэнтээ ингэж хэлсэн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13). Эзэн Есүсийн үгнээс бид Эзэн зөвхөн эцсийн өдрүүдэд дахин ирэхдээ хүнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлнэ гэдгийг харж болно. Энд: “Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана.” Эдгээр үнэн нь яалт ч үгүй эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы хүн төрөлхтнийг ариусгаж, аврахаар илэрхийлсэн үнэн юм. Эдгээр нь чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгс бөгөөд эцсийн өдрүүд дэх хүн төрөлхтөнд Бурханы хайрласан мөнх амийн зам юм. Ийм учраас Эзэний дагагчид Нигүүлслийн эрин үед мөнх амийн замыг олж авч чадаагүй. Эзэн Есүс, “Амьд бөгөөд Надад итгэдэг хэн боловч хэзээ ч үхэхгүй” гэж хэлсэн. Библид бас, “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай” гэж хэлдэг. Гэхдээ үнэндээ, Тэр Өөрөө Бурханы илрэлт бөгөөд зөвхөн Тэр л хүнд мөнх амийг өгч чадна гэдгийг гэрчлэхийн тулд Эзэн үүнийг хэлсэн. Өөрт нь итгэсэн хүмүүс хэзээ ч үхэхгүй гэсэн Эзэн Есүсийн амлалт нь Бурханы эрх мэдлийн гэрчлэл юм. Бурхан Өөрөө мөнх амийн зам, Бурхан хүнд мөнх амийг өгөх чадвартай. Үүгээр, Эзэн Есүсийн ажлыг хүлээн авснаар хүн мөнх амийг хүлээн авсан байна гэж хэлэх гээгүй. Бүгд үүнийг ойлгосон гэж би итгэж байна. Бодоод үз дээ: Бидний төсөөлөл, үзлийн дагуу бидний нүгэл өршөөгдсөн л бол бид тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амийг олж чадна, гэтэл яагаад Эзэн Есүс дахин ирнэгэдгээ олон удаа зөгнөсөн юм бэ? Хэрэв хүн зөвхөн Эзэн Есүсийг хүлээн авдаг боловч Түүний эргэн ирэлтийг хүлээн авдаггүй бол тэр хүн Хүүд үнэхээр итгэдэг хүн мөн үү? Бид зөвхөн Эзэн Есүст итгээд зогсохгүй мөн Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийг хүлээн авах ёстой. Зөвхөн ингэснээр л бид мөнх амьтай болно.

Бид бүгдийн мэдэж байгаачлан Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн золин авралыг хүлээн авах үед тухайн хүний нүгэл өршөөгдөж, Бурханд залбирч, Түүний нигүүлсэл, ерөөлийг эдлэх эрх тэдэнд өгөгддөг хэдий боловч энэ цаг үед хүн нүгэлт уг чанартаа баригдсан хэвээр, нүгэл дунд амьдарсаар байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Тэд Эзэний үгийг хэрэгжүүлэх бүрэн чадамжгүй бөгөөд Бурханыг жинхэнээсээ хүндэтгэж, дуулгавартай байдаггүй. Энэ цаг үед хүн ихэнхдээ худал ярьж, Бурханыг хуурсаар байдаг, тэд алдар нэр, эд баялгийн араас хөөцөлдөж, мөнгөнд шунаж, дэлхийн чиг хандлагыг дагадаг. Ялангуяа, Бурханы ажил хүний үзэлтэй нийцэхгүй үед хүн Бурханыг буруутгаж, шүүж, бүр эсэргүүцдэг. Тийм хүмүүс жинхэнээсээ гэмшиж ч чаддаггүй, тэгэхээр хэл дээ, тийм хүмүүс Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөж чадах уу? Мэдээж үгүй. Жинхэнээсээ гэмшихгүйгээр хүн яаж Бурханаар хүлээн зөвшөөрөгдөх билээ дээ? Олон хүн Эзэнийг дагаж, гэрчилж, бүр амьдралаа золиосолж чаддаг бөгөөд үнэхээр гэмшсэн ч гэсэн бодит байдал дээр тэдний ялзарсан зан чанар цэвэрлэгдэж, ингэснээр ариун байдалд хүрч чадах уу? Үгүй. Мэдээж үгүй. Тэгэхээр тэд Эзэнийг үнэхээр мэддэг үү? Тэд үнэндээ Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авахуулсан уу? Тиймээ, мэдээж үгүй, энэ бол нийтээр хүлээн зөвшөөрөгддөг баримт. Энэ нь, Нигүүлслийн эрин үеийн Эзэн Есүсийн ажил бол ердөө золин авралын ажил байсан гэдгийг хангалттай батална. Энэ нь ямартай ч эцсийн өдрүүдийн авралын болон төгс болголтын ажил байгаагүй. Нигүүлслийн эрин үед илэрхийлсэн Эзэн Есүсийн үгс хүмүүст мөнх амийн замыг бус, харин ердөө гэмших замыг өгсөн, ийм учраас Эзэн Есүс эргэн ирнэ гэдгээ хэлсэн. Эзэн Есүсийн эргэн ирэлт нь үнэнийг илэрхийлж, мөнх амийн замыг хүнд өгөх ажлыг хийх юм. Ингэснээр хүмүүс Сатаны нөлөөнөөс бүрэн дүүрэн гарч, үнэнийг амь болгон олж авч, Бурханыг мэддэг, Бурханд дуулгавартай байдаг, Бурханыг хүндэтгэдэг хүмүүс болж, Бурхантай нийцэлтэй болж, тэгээд магадгүй тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амийг олж авах юм. Эзэн Есүсийн золин авралын ажил дээр тулгуурлан эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурхан нь Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг эхлүүлж, хүн төрөлхтнийг аварч, ариусгах бүх үнэнийг илэрхийлсэн. Тэр хүн төрөлхтөнд Бурханы зөвт, сүр жавхлант, халдашгүй зан чанарыг илчилж, Сатанаар завхруулагдсан хүний ялзралын мөн чанар, бодит байдлыг шүүж, ил гаргасан. Тэр Бурханы эсрэг хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн үндсийг гаргаж ирж, Бурханы бүх санаа зорилго, шаардлагыг хүмүүст хэлсэн. Түүнчлэн Тэр авралыг хүлээн авахад нь хүнд хэрэгтэй бүх үнэнийг тодорхой байдлаар тайлбарласан, жишээ нь бодит түүх, Бурханы авралын ажлын гурван үе шатын мөн чанар, мөн эдгээр гурван үе шатын хоорондын холбоо Бурханы ажил болон хүний ажлын хоорондын ялгаа, бодит түүх ба Библийн үнэн эцсийн өдрүүд дэх шүүлтийн нууц, өргөгдсөн ухаалаг охидын нууц, гамшгийн өмнө хүмүүсийг ялагчид болгон төгс болгохын нууц, Бурхан махбодтой болсны нууц, Бурханд үнэхээр итгэж, дуулгавартай байж, хайрлана гэж юу гэсэн үг болох, Христтэй нийцэлтэй болохын тулд хэрхэн Бурханыг хүндэлж, муугаас зайлах, утга учиртай амьдралыг хэрхэн амьдран харуулах гэх мэт. Эдгээр үнэн нь, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы хайрласан мөнх амийн зам юм. Төгс Хүчит Бурханы илэрхийлдэг үнэн нь мөнх амийн зам юм. Хэрвээ бид шашинд итгэх итгэлийг хэрэгжүүлэхэд бүхий л амьдралаа үрж байгаа бол үүнд хэзээ ч хүрч чадахгүй юм. Тэгэхээр хэрэв бид үнэн ба амийг олж авч, аврал, ариусгалт, төгс болголтонд хүрэхийг хүсэж байгаа бол эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханы үг ба ажлыг хүлээн авч, дуулгавартай байх ёстой. Энэ бол бид, үнэн ба амийг олж авч болох цорын ганц зам юм. Төгс Хүчит Бурханы үгийг харцгаая.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал болон үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид оршин байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь зэрэгцэн оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй байх болно, иймээс үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс өөр юу ч биш юм. Номын үгийг амь хэмээн тооцдоггүй, түүхийн бичээсийг үнэн гэж өргөмжилж болдоггүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн хэлдэг үгийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлдэг зүйл нь л зөвхөн үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм. Хэрвээ чи Бурханы өнгөрсөн эрин үеүдэд хэлсэн үгийн тэмдэглэлийг өнөөдөр хэрэглэх аваас чамайг археологич, бас түүхэн өвийн мэргэжилтэн гэж тодорхойлбол хамгийн оновчтой. Учир нь чи үргэлж Бурханы өнгөрсөн цаг үед хийсэн ажлын ул мөрт итгэдэг, хүмүүсийн дунд урьд нь ажиллахад нь Бурханаас үлдсэн сүүдэрт итгэдэг, хуучин цаг үед Бурханы дагалдагч нартаа өгсөн замд итгэдэг, харин Бурханы өнөөгийн ажлын чиглэлд итгэдэггүй, Бурханы өнөөгийн алдар суутай төрх байдалд итгэдэггүй ба Бурханы өнөө үед илэрхийлсэн үнэний замд итгэдэггүй. Иймээс чи бодит байдлаас бүрэн тасарсан мөрөөдөгч гэдэг нь гарцаагүй юм. Хэрвээ чи одоо ч гэсэн хүнд амь авчрах чадалгүй бичиг үсэгтэй зууралдсаар байгаа бол чи хэрэггүй үжирсэн модa, учир нь чи хэт хуучинсаг, зөрүүд, үгэнд ордоггүй!

………………………

Эцсийн өдрүүдийн Христ амийг, мөн өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол агаад утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш тогтонги байсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, юу ч хийлгүйгээр аливаа зүйлийг байгаагаар нь байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрүүд зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос төгс байдалд хүргэх зам байх нь байтугай, хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.

Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд орохын төлөө байдаг бөгөөд Түүний ажил бол шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, бүр хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна).

Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христ хүн төрөлхтнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлсэн. Эдгээр үг нь арвин дэлгэр, бүрэн дүүрэн бөгөөд Бурханы хангадаг бүх хоол тэжээл байдаг. Тэдгээр нь бидний нүдийг нээж, мэдлэгийг баяжуулж, бидэнд Христ бол үнэн, зам, амь гэдгийг харах боломж олгодог. Христ бол мөнх амийн зам юм. Хаанчлалын эрин үед Бурханы илэрхийлсэн үгс Хуулийн эрин үе ба Нигүүлслийн эрин үед хэлэгдсэн бүх зүйлээс давдаг. Ялангуяа, “Үг нь махбодоор илэрсэн” номон дахь “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд”-д Бурхан Өөрийгөө анх удаа бүх хүн төрөлхтөнд таниулсан. Мөн анх удаа хүн төрөлхтөн хүмүүст хандсан Бүтээгчийн айлдваруудыг сонссон. Энэ нь орчлон ертөнц даяар шуугиан тарьж, хүний нүдийг нээсэн. Энэ бол эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил юм. Хаанчлалын эрин үе бол Бурхан шүүлтийн ажил хийдэг эрин үе бөгөөд Бурханы зөвт зан чанар бүх хүн төрөлхтөнд илчлэгддэг эрин үе юм. Тэгэхээр Хаанчлалын эрин үед Бурхан Өөрийн үгийг илэрхийлж, хүнийг шүүж, ариусгаж, төгс болгодог. Тэр хүний дээрээс бүх төрлийн гамшгийг илгээж, сайныг шагнаж, хорон мууг шийтгэдэг. Тэр Бурханы зөвт байдал, сүр жавхлан, уур хилэнг хүн төрөлхтөнд илчилдэг. Төгс Хүчит Бурханы хүнийг ариусгаж, аварч, төгс болгохын тулд илэрхийлдэг бүх үнэн нь Бурхан эцсийн өдрүүдэд хүнд хайрласан мөнх амийн зам юм. Эдгээр үнэн нь сэнтийгээс урсан ирэх амийн голын ус юм. Тэгэхээр Бурханд итгэх итгэлдээ хэрэв бид мөнх амийн замыг олж авч, өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орохыг хүсэж байгаа бол эцсийн өдрүүд дэх Христ, Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил болон Түүний үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авах ёстой. Зөвхөн ийм замаар л бид Ариун Сүнсний ажлыг олж авч, үнэнийг ойлгож, хүртэж, ариусгалд хүрч, аврагдаж чадна. Зөвхөн Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлт ба гэсгээлтийг туулдаг хүмүүс л Бурханы хаанчлалд орох эрхтэй. Энэ бол яалт ч үгүй бодит зүйл! Хэрэв бид өөрсдийн шашны үзлээс зуурсаар байвал эцсийн дүнд бид хохирох болно. Ухаалаг охид зөвхөн үнэнийг хайж, Бурханы үгийг сонсоход төвлөрдөг байхад мунхаг охид зөвхөн Библийн бичиг үсэг, өөрсдийн үзэл ба төсөөлөлд баригдаж, үнэнийг хайж, Бурханы дуу хоолойг сонсдоггүй. Нэг л өдөр тэд гэнэтхэн гамшигт унаж, гаслан, шүдээ хавирах бөгөөд гэмшил хүртэл нэмэргүй болно. Тэгэхээр Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс нь гамшигт унаж, шийтгэгдэх болно. Энэ бол Бурханы тушаасан зүйл бөгөөд хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Ялангуяа эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг балмадаар ялладаг хүмүүсийг Бурхан, эцсийн өдрүүдийн антихристүүд гэж хэдийнэ илчилсэн. тэр хүмүүс нь мөнхийн шийтгэлийг хүртэх ба тэдэнд дахин Бурхантай уулзах боломж олдохгүй. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажил нь хүнийг төрлийнх нь дагуу ангилдаг.

“Хэн миний Эзэн бэ” кино зохиолоос эш татав

Тайлбар:

а. Үжирсэн мод: “ямар ч нэмэргүй” гэсэн утгатай хятад хэлц.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих