Эзэн Есүс ийнхүү хэлсэн: “Гэхдээ өөрт нь Миний өгөх уснаас уудаг хэн ч, хэзээ ч цангахгүй; харин Миний өгөх ус түүний дотор мөнх амь руу оргилох булаг болно” (Иохан 4:14). Эзэн Есүс бидэнд аль хэдийн мөнх амийн замыг хайрласан гэж олон хүн боддог боловч “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна” хэмээх Төгс Хүчит Бурханы үгийг би уншсан. Яг юу болоод байна вэ? Яагаад зөвхөн эцсийн өдрүүдийн Христ л хүнийг мөнх амийн замаар хангаж чадна гэж хэлдэг юм бэ?
Хариулт:
Мөнх амийн зам гэж үнэндээ юу болох тухайд гэвэл бид эхлээд энэ нь хаанаас гардгийг мэдэх хэрэгтэй. Бурхан махбод болохдоо Өөрийгөө үнэн, зам, амь хэмээн гэрчилсэн гэдгийг бид бүгд мэднэ. Энэ бол Христ л мөнх амийн замыг илэрхийлж чадна гэдгийн хангалттай нотолгоо мөн. Христ бол бие махбодтой болсон Бурханы илрэлт, махбод өмссөн Бурханы Сүнс учраас Христийн мөн чанар нь Бурханы мөн чанар бөгөөд Христ Өөрөө үнэн, зам, амь гэсэн үг юм. Иймээс Христ үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг золих болон аврах ажлыг явуулах чадвартай байдаг. Энэ нь баттай. Бурхан аль ч эрин үед махбод боллоо гэсэн Христийн мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Эзэн Есүс бол махбод дахь Бурхан Өөрөө юм. Иймээс Эзэн Есүс ирэх үедээ Өөрийгөө үнэн, зам, амь агаад хүн төрөлхтний амийн амьд усны эх сурвалж хэмээн гэрчилсэн; Тэрээр үнэнийг илэрхийлж, хүнд гэмшлийн замыг хайрлаж чадсан билээ. Яг л Эзэн Есүсийн хэлсэнчлэн: “Энэ уснаас уух хэн боловч дахин цангана. Гэхдээ өөрт нь Миний өгөх уснаас уудаг хэн ч, хэзээ ч цангахгүй; харин Миний өгөх ус түүний дотор мөнх амь руу оргилох булаг болно” (Иохан 4:13–14). Эзэн Есүсийн хэлсэн бүхэн бол Түүний бурханлаг мөн чанарын илэрхийлэл бөгөөд энэ нь бас Түүний явуулсан золин авралын ажлын дагуу илэрхийлэгдсэн байдаг. Үүнийг үгүйсгэх аргагүй! Эзэн Есүс бол махбод дахь Бурхан; Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт билээ. Тэрээр мөн бие махбодтой болсон Бурхан, үнэний биелэл мөн. Иймээс Төгс Хүчит Бурхан ирснээсээ хойш мөн л Өөрийгөө үнэн, зам, амь хэмээн гэрчилж, хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлэн, хүнд мөнх амийн замыг хайрласан юм. Бурхан хоёр удаа бие махбодтой болохдоо яагаад хоёуланд нь Өөрийгөө үнэн, зам, амь мөн хэмээн гэрчилсэн бэ? Учир нь Христ бурханлаг мөн чанартай. Энгийнээр хэлбэл, Бурхан Өөрөө мөнх амийн зам—Бурхан Өөрөө мөнх амь юм. Иймээс бие махбодтой болсон Бурхан үнэнийг илэрхийлж чаддаг бөгөөд хүнд мөнх амийн замыг хайрлаж, өөр өөр эрин үед Бурханы Өөрийн ажлыг хийх чадвартай байдаг. Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил нь үе шатуудад хуваагддаг. Энэ нь зөвхөн золин авралын ажлын нэг үе шатаар гүйцэлдэж болох зүйл биш юм. Бурхан золин авралын ажлаа гүйцэлдүүлснийхээ дараа эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэж, бүрмөсөн аврах ажлаа гүйцэтгэх хэрэгтэй хэвээр байдаг. Иймээс Эзэн Есүс эргэн ирнэ гэж амласан бөгөөд Бурханы ажил хэзээ ч урагшлахаа больдоггүй, Хуулийн эрин үе юм уу Нигүүлслийн эрин үед зогсох аргагүй гэдгийг энэ нь нотолдог. Хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе, Хаанчлалын эрин үе гэсэн ажлын гурван үе шатнаас бүрддэг. Хуулийн эрин үеэс Нигүүлслийн эрин үе хүртэлх хугацаа 2,000 орчим жилийг хамарсан бол Нигүүлслийн эрин үеэс Хаанчлалын эрин үе хүртэлх хугацаа мөн л хоёр мянганыг дамнасан юм. Эргэн ирсэн Эзэн Есүсийн гүйцэтгэдэг Бурханы гэрээс эхлэх шүүлтийн бүх ажил нь хүн төрөлхтнийг бүрмөсөн цэвэрлэж, аврах ажил; түүнчлэн харанхуй, ёрын муугийн эрин үеийг төгсгөл болгож, Хаанчлалын эрин үеийг эхлүүлэх ажил юм. Хүн төрөлхтний авралын төлөөх Бурханы удирдлагын төлөвлөгөө нь эцсийн өдрүүд дэх Түүний шүүлтийн ажлаар дамжин биелэх бөгөөд хүн төрөлхтөн үзэсгэлэнтэй сайхан хүрэх газарт хүргэгдэнэ. Тэгвэл эцсийн өдрүүд дэх Бурханы ажил ийм үр жимс өгөх чадвартай тул эцсийн өдрүүд дэх Бурханы ажилд илэрхийлэгдсэн бүх үнэнийг та нар Бурханы хүн төрөлхтөнд хайрладаг мөнх амийн зам гэхгүй гэж үү? Хэрэв эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлсэн үнэнээр байлдан дагуулагдаж, цэвэрлэгдэж, төгс болгуулж, Бурханы талаарх мэдлэг олж аван, амь зан чанар нь өөрчлөгдөөд, жинхэнэ хүмүүний төрхийг амьдран харуулдаг олон хүн байвал, тэдний олж авсан амийн зам үнэхээр мөнх амийн зам мөн үү? Энэ нь үнэхээр мөнх амийн зам мөн бол хүнийг цэвэрлэж, аварч, төгс болгож чаддаг үнэн мөн гэдэг нь баттай бөгөөд хүмүүсийг Бурханы талаарх мэдлэг, Бурханд дуулгавартай байдал, Бурханыг шүтэн мөргөхөд хүргэж чаддаг гэдэг нь бас баттай юм. Энэ маргаангүй. Бид энэ асуудлыг үнэхээр ойлгоод, дараа нь Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг дахин нэг харвал мөнх амийн зам гэж юу болохыг мэдэж чадах болно.
Бурхан хоёр удаа бие махбодтой болохдоо хоёуланд нь хүн төрөлхтөнд үнэн, зам, амийг хайрлаж чадсан, гэвч Эзэн Есүсийн хийсэн бүхэн нь золин авралын ажил л байсан юм. Эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурхан л шүүлт, гэсгээлтийн ажлыг хийдэг бөгөөд хүн төрөлхтнийг бүрмөсөн цэвэрлэж, аврах үр дүнд Түүний ажлаар л дамжуулан хүрч чаддаг. Нөхөрлөлийн энэ хэсэгт зарим хүн магадгүй ингэж асууна: “Эзэн Есүс ажлаа хийхээр ирэхдээ яагаад эцсийн өдрүүдэд Бурханы хийх ажил болон илэрхийлэх үнэнийг түрүүлж илчлээгүй юм бэ? Эзэн Есүс хүн төрөлхтнийг шүүж, гэсгээж болохгүй байсан юм болов уу? Эзэн Есүс бидэнд үнэн, амийг хайрлаж болохгүй байсан юм болов уу? Бид Эзэн Есүсийн үгээр дамжуулан мөнх амийг олж авч чадахгүй юм уу?” Эдгээр асуултын талаар олон хүн хангалттай ойлголтоор дулимаг байдаг нь эргэлзээгүй, гэхдээ Бурханы ажлын үе шат бүр өөрийн гэсэн мөн чанар, агуулгатай байдгийг бид ойлгох ёстой, Түүний ажлын үе шат болгон нь тодорхой үр дүнд хүрэх болно. Иймээс Бурханы ажлын үе шат болгонд илэрхийлэгдсэн бүх үнэн болон Түүний хэлдэг бүх үг нь утга учиртай, өөрсдийн гэсэн зорилготой байдаг; тэдгээр нь бүгд үр дүнд хүрэхэд үйлчилдэг. Бурханы ажлын үе шат болгонд илэрхийлсэн бүх үг нь Түүний бүх ажлыг тойрон эргэлддэг бөгөөд зорьсон үр дүнд хүрэхийн төлөө тэдгээрийг айлддаг. Бурхан хэзээ ч Өөрийн ажилтай холбоогүй зүйл хэлэхгүй—энэ бол Түүний ажил болон үгийн зарчим юм. Эзэн Есүсийн хийсэн бүх ажил нь эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил бус, харин золин авралын ажил байсан. Иймээс Эзэн Есүсийн илэрхийлсэн бүх үнэн нь Түүний золин авралын ажлыг тойрон эргэлдсэн бөгөөд хүнийг цэвэрлэж, аварч, төгс болгохын төлөө эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үнэнээс өөр байдаг. Ийм учраас эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг л хүнийг цэвэрлэж, аварч, төгс болгож чадах мөнх амийн зам гэж хэлж болно, харин Эзэн Есүсийн илэрхийлсэн бүх үнэн нь ердөө л хүн төрөлхтнийг золин авардаг үнэн юм. Түүний илэрхийлсэн зүйл нь хүн төрөлхтний гэмшлийн замаас цаашгүй, учир нь Бурханы ажилд төлөвлөгөө, алхам байдаг билээ. Бурхан эрин үе болгонд ямар ч ажил хийх учиртай байлаа гэсэн, тэр нь аль хэдийн төлөвлөгдсөн байдаг—Түүний төлөвлөгөө өөрчлөгдөж болдоггүй, Тэр Өөрийнхөө ажлаар төлөвлөгөөнийхөө эх захыг алдуулахгүй. Энэ нь Хуулийн эрин үед Ехова Бурхан хүн төрөлхтний хэрэгцээ болон Өөрийнхөө ажлын төлөвлөгөөний дагуу газар дэлхий дээрх хүн төрөлхтний амьдралыг удирдан залах хууль гаргасантай яг адил. Дараа нь Эзэн Есүс ирж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн бөгөөд “Гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” хэмээн гэмшлийн замыг илэрхийлж, цовдлолоороо дамжуулан хүн төрөлхтнийг золин аврах ажлыг хийсэн юм. Харин эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирж, хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлсэн. Тэрээр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж, өмнөх эрин үеийг төгсгөн, Хаанчлалын эрин үеийг залан авчирдаг. Бурхан аль ч эрин үед, ямар ч ажлыг хийлээ гэсэн, мөн аль ч үнэнийг илэрхийлэх хэрэгтэй байлаа гэсэн, тэр нь бүгд төлөвлөгдсөн, зарчимч байдаг гэдгийг энэ бидэнд харуулж байна. Бурханы ажил нь бүтэцтэй бөгөөд алхам алхмаар урагшилж, алхам бүр нь нэг нэгнээ нөхдөг. Бурханы ажлын үе шат бүр нь хүн төрөлхтний хэрэгцээ, хүн төрөлхтний биеийн бодит хэмжээ болон Бурханы урьдчилан тогтоосон зохицуулалтад тулгуурладаг. Эзэн Есүс золин авралын ажлаа хийж байх үед хүн Бурханы тухай, Бурханы ажлын тухай мэдлэггүй байсан; хүмүүс тэнгэр газар, бүх зүйлийг Бурхан бүтээсэн гэдгийг л хүлээн зөвшөөрч, Бурханы хууль, тушаалыг дагахаа л мэддэг байсан юм. Иймээс Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврах ажлаа явуулахдаа Бурханы өмнө очих, нүглээ улайж, гэмших, Бурханы цагаатгал, авралыг гуйхын тулд үйлдсэн бүх нүглээ Бурханд хүлээх боломжийг хүнд олгохын тулд “Гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” хэмээн гэмшлийн замыг л илэрхийлсэн билээ. Түүнчлэн энэ нь хүнийг Бурханд залбирч, Бурханд талархан, Бурханыг магтаж, Бурханы бүх нигүүлслийг эдэлж чаддаг болгохын тулд байсан. Эдгээр нь Бурханы золин авралын ажлаар дамжуулан аль хэдийн хүрсэн үр дүн юм. Үйлдсэн бүх нүглийг нь Бурхан үнэхээр цагаатгасан боловч өөрсдийнх нь төрөлх нүгэлт уг чанар урьдын хэвээр оршсоор бөгөөд гүн гүнзгий нэвчсэн гэдгийг, мөн одоо ч гэсэн нүгэлт уг чанартаа хянуулан, байнга нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэгээ олон жил итгэснийхээ дараа дийлэнх хүн хүлээн зөвшөөрч чаддаг. Тэд нүглийн хүлээсээс ангижирч, ариун болоогүй. Энэ бол хүн бүхний баримт хэмээн хүлээн зөвшөөрдөг зүйл. Тэгвэл нүглээ цагаатгуулсан бидэн шиг итгэгчид үнэхээр мөнх амийн замыг хүлээн авсан уу? Нүгэл маань цагаатгагдсан гэдэг нь бид ариуссан гэсэн үг үү? Бид үнэхээр аврал хүртэж, Бурханы магтаалыг хүртсэн гэсэн үг үү? Эдгээр үр дүнд хүрч чадахгүй бол Эзэнд итгэх итгэлээрээ мөнх амийн замыг аль хэдийн хүлээн авсан гэж бид яаж хэлж болох юм бэ? Ингэж хэлж зүрхлэх хүн байна уу? Эзэн Есүсийн явуулсан ажил бол золин авралын ажил байсан бөгөөд Түүний номлосон зүйл нь гэмшлийн зам байсан. Түүний ажил нь эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлын замыг засах явдал байсан нь тодорхой. Иймээс Эзэн Есүсийг хүлээн зөвшөөрснөөрөө бид ердөө л нүглээ цагаатгасан; харин мөнх амийг үнэхээр олж аваагүй. Бид эргэн ирсэн Эзэн Есүсийн явуулдаг эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрч чадвал цэвэрлэгдэж, Бурханы магтаалыг хүлээн авах бөгөөд тэр үед л бид үнэхээр мөнх амийг олж авсан хүмүүс байх болно. Эзэн Есүст итгэх итгэл маань ердөө л биднийг нүглээс маань цагаатгаж, Бурханд залбирах, Түүний нигүүлслийг эдлэх эрхтэй болгодог. Эдгээр нь л Эзэн Есүсийн золин авралын ажлаас гардаг үр дүн юм. Эзэн Есүсийн ажлыг ойлгодоггүй олон хүн бий. Тэд, Эзэн Есүс золин аврах ажлаа дуусгаж, өөрсдөө Эзэнд итгэх итгэлээсээ болж нүглээ цагаатгуулсан тул Бурханы авралын ажил бүрэн дууссан гэх ойлголттой явдаг. Нэг зүйл хийгдсэн юм чинь бүх зүйл хийгдсэн гэж тэд боддог. Энэ бол асар том алдаа! Энэ үнэн байсан сан бол Эзэн Есүс яагаад эргэн ирнэ гэж хэлэх юм бэ? Эзэн Есүс эргэн ирээд яг ямар ажил хийх ёстойг олон хүн мэддэггүй; энэ бол Бурханы ажлын талаарх мэдлэг дутуу дулимаг байгаа хэрэг. Тэд Эзэн Есүсийн ажлыг ажиглахдаа зөвхөн хүний үзэл, төсөөлөлд л тулгуурладаг. Тэд, Эзэнд итгээд л мөнх амийг олж авдаг, тэгээд л тэнгэрийн хаанчлалд орж болдог гэх ойлголттой явдаг. Эдгээр нь хүний үзэл, төсөөлөл биш гэж үү?
Эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Эзэн Есүсийн явуулдаг ажлаар л хүн мөнх амийг олж авч чаддаг гэдгийг одоо хүн бүр мэдэж байгаа байх. Энэ бол туйлын үнэн. Тэгвэл яагаад зөвхөн эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг хайрлаж чаддаг вэ? Эзэн Есүс үүнийг хүнд хайрлах чадваргүй байсан юм гэж үү? Тэгж хэлж болохгүй. Бид үүнийг тодорхой ойлгох хэрэгтэй: Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан, Тэр Өөрөө үнэн, зам, амь бөгөөд Тэр Өөрөө мөнх амийн замыг эзэмшдэг. Тэгвэл бид яагаад гагцхүү Эзэн Есүст итгэснээрээ мөнх амийг олж авч чаддаггүй юм бэ? Яагаад эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чаддаг юм бэ? Энэ нь ерөнхийдөө Бурханы ажлаас гардаг үр дүнд үндэслэдэг. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс зөвхөн золин авралын ажлыг явуулсан гэдгийг бид бүгд мэднэ, тэгвэл бид Эзэнд итгэсний дараа нүглээ цагаатгуулсан хэдий ч нүгэлт уг чанартаа жолоодуулсан хэвээр бөгөөд үргэлж өөрийн мэдэлгүй нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг. Бид нүглийн хүлээсээс мултарч, ариун болох чадваргүй бөгөөд Бурханы хаанчлалд ороход тохирдоггүй. Хүн төрөлхтнийг золин аврах Эзэн Есүсийн ажил нь хүн төрөлхтнийг бүрмөсөн цэвэрлэж, аврах ажил байгаагүй гэдгийг нотлоход энэ хангалттай—эргэн ирсэн Эзэн Есүсийн эцсийн өдрүүдэд хийдэг шүүлтийн ажил л хүн төрөлхтнийг бүрмөсөн цэвэрлэж, аварч чаддаг. Иймээс Эзэн Есүс эргэн ирнэ гэж зөгнөсөн; яг л Эзэн Есүсийн хэлсэнчлэн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12–13). “Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:48). Эзэн Есүсийн зөгнөл аль хэдийн биелсэн. Өөрөөр хэлбэл, Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийдэг бөгөөд хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлсэн. Эдгээр үнэн нь эцсийн өдрүүдэд Бурханы хүнд хайрласан мөнх амийн зам юм. Төгс Хүчит Бурхан шүүлтээр дамжуулан Өөрийн илэрхийлсэн бүх үнэнийг хүний дотор нэмэж, тэндний амь болгодог. Бурхан сайн зорилгогүйгээр үнэнийг илэрхийлдэггүй; Тэрээр хүн төрөлхтнийг шүүж, ил болгохын тулд үнэнийг илэрхийлэхдээ хүний янз бүрийн үзэл, төсөөллийг болон Бурханд дуулгаваргүй байж, Бурханыг эсэргүүцдэг уг чанар, мөн чанар, түүнчлэн янз бүрийн сатанлаг зан чанарыг онилдог. Бурханы сонгосон хүмүүсийн үнэнийг хүлээн зөвшөөрөх үйл явц нь шүүлт, гэсгээлтийг туулж, бэрхшээл, цэвэршүүлэлтийг тэсвэрлэх үйл явц төдийгүй цэвэрлэгдэж, аврал хүртэх үйл явц юм. Иймээс эцсийн өдрүүдэд Бурханы шүүлт, гэсгээлтийг туулдаг хүн нэг бүр олон үнэнийг ойлгодог; Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвадаг өөрсдийнхөө завхарсан мөн чанарыг тэд үнэхээр мэддэг бөгөөд Бурханы ариун мөн чанар болон зөвт, халдашгүй зан чанарыг бас ойлгодог. Тэд Бурханыг үнэхээр хүндэлж, дуулгавартай дагадаг бөгөөд бүгд Бурханаас үнэн ба амийг хүлээн авсан байдаг—тэднийг Бурхан ялагч болгосон. Энэ бүлэг хүмүүс бол Илчлэлийн номд зөгнөгдсөн агуу гай гамшгаас гарч ирэх ялагчид юм. Бурханы сонгосон хүмүүс Түүний шүүлт, гэсгээлтийг туулах явцдаа бүрэн ариусахын тулд маш олон зовлон амсах ёстой гэдгийг энэ нь илтгэдэг. Энэ нь энгийн асуудал юм гэж үү? Үнэнийг амиа болгон хүлээн зөвшөөрөх амархан гэж үү? Тэд олон бэрхшээлийг туулах ёстой бөгөөд энэ бүх бэрхшээл нь Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж байгаа хэрэг юм; тэд бүгд үнэнийг амиа болгон хүлээн авахын тулд зовдог. Тэдгээрийг бүгдийг нь үхэлтэй нүүр тулсан туршлага, эсвэл бүрэн өөрчлөлтийг туулахтай адил хэмээн нэрлэж болно. Агуу гай гамшгаас гарч ирэн, ялагчид болох үедээ энэ хүмүүсийн олж авдаг амь үнэндээ ямар байх вэ? Энэ нь эцсийн өдрүүдийн Христийн шүүлтийн бүх ажлаар бий болсон мөнх амийн зам байх болно.
Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс золин авралын ажлыг явуулсан нь хүмүүст ердөө “Гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” хэмээх энэ замыг л өгсөн. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирж, Эзэн Есүсийн явуулсан золин авралын ажлын суурин дээр хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлсэн юм. Тэрээр завхарсан хүн төрөлхтнийг нүгэл, бузар буртаг, завхралаас нь чөлөөлж, анхдагч хүний төрхөд нь эргүүлэн аваачихын тулд Сатаны нөлөөнөөс тэднийг бүрмөсөн аварч байна. Энэ нь хүн төрөлхтөнд Бурханы дэргэд амьдрах боломж олгож, тэгээд тэд Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөдөг хүмүүс болж, хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг төгсгөж чадах юм. Иймээс бид эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрснөөр л цэвэрлэгдэж, аврагдан, тэнгэрийн хаанчлалд орж чадна. Яагаад эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг хайрлах чадвартай вэ гэдгийг нөхөрлөлийн энэ хэсэгт хүн бүр мэддэг болох учиртай.
Кино зохиолын асуулт, хариултаас эш татав
Эзэн Есүс бол махбод болсон Бурхан, мөн Бурханы илрэлт юм. Эзэн Есүс: “Амьд бөгөөд Надад итгэдэг хэн боловч хэзээ ч үхэхгүй” (Иохан 11:26). “Миний өгөх ус түүний дотор мөнх амь руу оргилох булаг болно” (Иохан 4:14) гэж хэлсэн. Библид “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай” (Иохан 3:36) гэж хэлсэн байдаг. Эдгээр үг бүгд үнэн, бүгд бодит баримт! Эзэн Есүс махбод болсон Бурхан учраас Түүнд Бурханы мөн чанар, ялгамж чанар бий. Тэр бол Өөрөө үхэшгүй мөнх амийн зам билээ. Түүний хэлдэг, хийдэг бүхэн нь Бурханы амийн төрөлхийн илрэл мөн. Түүний илэрхийлдэг бүхэн үнэн бөгөөд Бурханд юу байгаа, Тэр юу болох юм. Тэгэхээр Эзэн Есүс бол Өөрөө үхэшгүй мөнхийн амь бөгөөд мөнх амийн замыг өгч чадна. Тэр үхсэнийг амьдруулж чадна. Эзэн Есүст итгэснээр бид цорын ганц жинхэнэ Бурханд итгэж, улмаар мөнх амийг хүлээн авч чадна. Энэ бол маргаангүй. Эзэн Есүс Лазарыг амилуулсан нь Эзэн Есүс бидэнд мөнх амийн замыг өгч чадна, Түүнд ийм эрх мэдэл байгаа гэдгийн сайн нотолгоо юм. Тэгвэл Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс мөнх амийн замыг яагаад өгөөгүй юм бэ? Учир нь, Эзэн Есүс эцсийн өдрүүдийнх шиг ариусгалт, авралын ажлыг хийх гэж биш, харин хүн төрөлхтнийг золин аврахын тулд загалмайд цовдлогдохоор ирсэн. Эзэн Есүсийн золин авралын ажил нь хүний нүглийг өршөөхөд л анхаарсан боловч хүнийг сатанлаг уг чанар, зан чанараас нь салгаагүй. Тэгэхээр Эзэнд итгэснээр бид нүглээ өршөөлгөсөн ч сатанлаг зан чанар маань яавч цэвэрлэгдээгүй. Бид өөрийн мэдэлгүй нүгэл үйлдсээр, Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвадаг. Энэ бүхнийг тогтоосон болохоор бид нэг зүйлийг мөн л тодорхой ойлгох хэрэгтэй. Нигүүлслийн эрин үеийн Эзэн Есүсийн золин авралын ажил нь эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын замыг зассан тул Эзэн Есүс золин авралын ажлыг гүйцээснийхээ дараа дахин ирнэ гэж бас амласан. Эзэн Есүс нэгэнтээ ингэж хэлсэн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12–13). Эзэн Есүсийн үгээс бид Эзэн эцсийн өдрүүдэд дахин ирэхдээ л хүнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлнэ гэдгийг харж болно. Энд “Үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана” гэж байна. Эдгээр үнэн нь, хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы илэрхийлдэг яг тэр үнэн юм. Эдгээр нь чуулгануудад хэлдэг Ариун Сүнсний үг бөгөөд эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы хайрласан мөнх амийн зам билээ. Ийм учраас Эзэнд итгэгчид бид Нигүүлслийн эрин үед мөнх амийн замыг олж авч чадаагүй. Эзэн Есүс “Амьд бөгөөд Надад итгэдэг хэн боловч хэзээ ч үхэхгүй” гэж хэлсэн. Библид бас “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай” гэж хэлдэг. Үнэндээ Тэр Өөрөө Бурханы илрэлт мөн гэдэг баримтыг гэрчлэхийн тулд Эзэн үүнийг хэлсэн. Бурхан л хүнд мөнх амийн замыг өгч чадна. Өөрт нь итгэдэг хүмүүс хэзээ ч үхэхгүй гэсэн Эзэн Есүсийн амлалт нь Бурханы эрх мэдлийн гэрчлэл юм. Бурхан Өөрөө мөнх амийн зам бөгөөд хүнд мөнх амь хайрлах чадвартай. Үүгээр, Эзэн Есүсийн ажлыг хүлээн авснаар хүн мөнх амийг хүлээн авсан гэж хэлэх гээгүй. Үүнийг ойлгоход хэцүү биш. Гэхдээ шашны хүрээлэл дэх олон хүн, бидний нүгэл өршөөгдсөн л бол тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амийг олж авч чадна гэж итгэдэг. Бурханы үгэнд энэ үзэл бодлын үндэслэл байдаг уу? Эзэн Есүс иймэрхүү зүйл хэзээ ч хэлээгүй. Бодоод үзэцгээе: Бидний үзэл, төсөөллийн дагуу, нүгэл маань өршөөгдсөн л бол бид тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амийг олж авч чадна, гэтэл яагаад Эзэн Есүс дахин ирнэ гэдгээ олон удаа зөгнөсөн бэ? Тэр яагаад шавь нартаа тийм олон зөгнөл, сургаалт зүйрлэл хэлсэн юм бэ? Тэдгээр зөгнөл, сургаалт зүйрлэл нь дахин ирэх үедээ Түүний гүйцэлдүүлэх гэж байгаа зүйлс юм. Бид Эзэнд олон жил итгэдэг атлаа эдгээр зүйлийг тодорхой харахгүй хэвээр байдаг юм гэж үү? Зарим хүн Эзэнийг хүлээн авдаг боловч Түүний эргэн ирэлтийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ ямар асуудал вэ? Энэ нь Эзэнээс урваж байгаа хэрэг биш үү? Эзэн Есүс: “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” (Матай 7:21–23) гэж хэлсэнд гайхах юмгүй. Эзэний үг одоо бүрэн утгаараа биелсэн. Хэрэв хүн зөвхөн Эзэн Есүсийг хүлээн авдаг боловч Түүний эргэн ирэлтийг хүлээн авдаггүй бол тэрээр Хүүд үнэхээр итгэдэг хүн мөн үү? Тэр бол Эзэнээс урвадаг нэгэн юм! Хүүд үнэхээр итгэгчид гэж зөвхөн Эзэнд итгээд зогсохгүй, бас Түүний эргэн ирэлтийг хүлээн авч, Христийг эцсээ хүртэл дагадаг хүмүүсийг хэлдэг. Ийм хүн л мөнх амийг олж авч чадна. Харин Эзэн Есүст л итгэдэг боловч Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол бүгд Эзэн Есүсээс урвадаг хүмүүс юм. Тэд Эзэнд итгэдэг ч Бурханыг эцсээ хүртэл дагадаггүй учраас итгэл нь тэр чигтээ хий дэмий байдаг—тэд замын хажууд унадаг. Зөвхөн Өөрийнх нь нэрийг хүлээн зөвшөөрдөг ч эргэн ирэлтийг нь хүлээн авдаггүй хүмүүсийг Эзэн Есүс мууг үйлдэгчид гэж тодорхойлсон байдаг. Тэрээр “Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл” гэж хэлсэн. Тэгвэл Эзэнээр ингэж яллагдаж, хаягдсан тэр хүмүүс, зөвхөн Түүний нэрийг баримталдаг хүмүүс мөнх амийг олж авч чадах уу? Мэдээж тэд юу ч олж авахгүй. Тэр ч бүү хэл тэд там руу уруудан бууж, шийтгүүлнэ! Энэ нь Бурханы зөвт, ариун зан чанарыг бүрэн илчилдэг.
Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн золин авралыг хүлээн авахад бидний нүгэл уучлагдан, бид Бурханд залбирч, Түүний нигүүлсэл, ерөөлийг эдлэх эрхтэй болдог баримтыг үл харгалзан, одоо үед бид нүгэлт уг чанартаа баригдсан хэвээр, нүгэл дунд арга буюу амьдарсаар байгаа ба Эзэний үгийг хэрэгжүүлж огт чаддаггүй, Бурханыг жинхэнээсээ хүндэтгэж, Бурханд дуулгавартай байдаггүй гэдгийг үгүйсгэх аргагүй. Одоо үед бид ихэнхдээ худал ярьж, Бурханыг мэхэлж чаддаг; бид алдар нэр, эд баялгийн араас хөөцөлдөж, мөнгөнд шунаж, дэлхий ертөнцийн чиг хандлагыг дагадаг. Ялангуяа, Бурханы ажил бидний үзэлтэй нийцэхгүй байх үед бид Бурханыг буруутгаж, шүүж, бүр эсэргүүцдэг. Тийм хүмүүс жинхэнээсээ гэмшиж ч чаддаггүй, тэгэхээр тийм хүмүүсийг Эзэн яаж сайшааж чадах юм бэ? Олон хүн Эзэнийг дагаж, гэрчилж, бүр Эзэний төлөө амиа зориулж чаддаг бөгөөд үнэхээр гэмшсэн ч гэсэн бодит байдал дээр ялзарсан зан чанар нь ариусгагдсан уу? Тэд Эзэнийг үнэхээр мэддэг үү? Тэд үнэндээ Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан уу? Огтхон ч үгүй, энэ бол нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн баримт. Энэ нь, Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн ажил бол ердөө золин авралын ажил байсан гэдгийг батлахад хангалттай. Энэ нь яавч эцсийн өдрүүдийн аврал болон төгс болголтын ажил байгаагүй. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн илэрхийлсэн үг хүмүүст мөнх амийн замыг бус, харин ердөө гэмшлийн замыг өгсөн; ийм учраас Эзэн Есүс эргэн ирнэ гэдгээ хэлсэн юм. Эзэн Есүсийн эргэн ирэлт нь үнэнийг илэрхийлж, мөнх амийн замыг хүнд өгөх ажлыг хийхийн төлөө байдаг, ингэснээр хүмүүс Сатаны нөлөөнөөс бүрэн ангижирч, үнэнийг амь болгон олж авч, Бурханыг мэддэг, Бурханд дуулгавартай байдаг, Бурханыг хүндэтгэдэг хүмүүс болж, Бурхантай нийцэлтэй болж, тэгээд магадгүй тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амийг олж ажавхлантвах юм. Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил эхлүүлж, хүн төрөлхтнийг аварч, ариусгах бүх үнэнийг илэрхийлсэн. Тэрээр хүн төрөлхтөнд Бурханы зөвт, сүр, халдашгүй зан чанарыг илчилж, Сатанаар завхруулагдсан хүний ялзралын мөн чанар, бодит байдлыг шүүж, ил болгосон. Тэгээд Бурханы эсрэг хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн үндсийг гарган ирж, Бурханы бүх санаа зорилго, шаардлагыг хүнд хэлсэн. Үүний зэрэгцээ Тэрээр Бурханы авралын ажлын гурван үе шатны дотоод түүх, мөн чанар, түүнчлэн энэ гурван үе шатны хоорондын холбоо, Бурханы ажил болон хүний ажлын хоорондох ялгаа, Библийн дотоод түүх ба үнэн, эцсийн өдрүүд дэх шүүлтийн нууц, ухаалаг охид өргөгдөхийн нууц, гамшгийн өмнө ялагчдыг төгс болгохын нууц, Бурхан махбод болохын нууц, Бурханд үнэхээр итгэж, дуулгавартай байж, хайрлана гэж юу гэсэн үг болох, Христтэй нийцэлтэй болохын тулд хэрхэн Бурханыг хүндэлж, муугаас зайлах, утга учиртай амьдралыг хэрхэн амьдран харуулах гэх мэт, аврал хүлээн авахад нь хүнд хэрэгтэй бүх үнэнийг тодорхой байдлаар хүн төрөлхтөнд тайлбарласан. Эдгээр үнэн нь, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы хайрласан мөнх амийн зам юм. Тэгэхээр хэрвээ бид үнэн ба амийг олж авч, аврал, ариусгалтад хүрч, төгс болгуулахыг хүсдэг бол эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханы үг ба ажлыг хүлээн авч, дуулгавартай байх ёстой. Энэ бол бид үнэн ба амийг олж авч болох цорын ганц зам юм.
Төгс Хүчит Бурханы үгээс хэдэн хэсгийг уншицгаая: “Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал болон үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид оршин байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь зэрэгцэн оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй байх болно, иймээс үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс өөр юу ч биш юм. Номын үгийг амь хэмээн тооцдоггүй, түүхийн бичээсийг үнэн гэж өргөмжилж болдоггүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн хэлдэг үгийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлдэг зүйл нь л зөвхөн үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм. Хэрвээ чи Бурханы өнгөрсөн эрин үеүдэд хэлсэн үгийн тэмдэглэлийг өнөөдөр хэрэглэх аваас чамайг археологич, бас түүхэн өвийн мэргэжилтэн гэж тодорхойлбол хамгийн оновчтой. Учир нь чи үргэлж Бурханы өнгөрсөн цаг үед хийсэн ажлын ул мөрт итгэдэг, хүмүүсийн дунд урьд нь ажиллахад нь Бурханаас үлдсэн сүүдэрт итгэдэг, хуучин цаг үед Бурханы дагалдагч нартаа өгсөн замд итгэдэг, харин Бурханы өнөөгийн ажлын чиглэлд итгэдэггүй, Бурханы өнөөгийн алдар суутай төрх байдалд итгэдэггүй ба Бурханы өнөө үед илэрхийлсэн үнэний замд итгэдэггүй. Иймээс чи бодит байдлаас бүрэн тасарсан мөрөөдөгч гэдэг нь гарцаагүй юм. Хэрвээ чи одоо ч гэсэн хүнд амь авчрах чадалгүй бичиг үсэгтэй зууралдсаар байгаа бол чи хэрэггүй үжирсэн модa, учир нь чи хэт хуучинсаг, зөрүүд, үгэнд ордоггүй!” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна).
“Эцсийн өдрүүдийн Христ амийг, мөн өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол агаад утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш тогтонги байсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, юу ч хийлгүйгээр аливаа зүйлийг байгаагаар нь байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрүүд зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос төгс байдалд хүргэх зам байх нь байтугай, хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна).
“Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд орохын төлөө байдаг бөгөөд Түүний ажил бол шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, бүр хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна).
Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христ хүн төрөлхтнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлсэн. Эдгээр үг нь арвин дэлгэр, иж бүрэн бөгөөд Бурханы хангадаг бүх хоол тэжээлийг агуулдаг. Тэдгээр нь бидний нүдийг нээж, мэдлэгийг баяжуулж, Христ бол үнэн, зам, амь, мөн Христ бол мөнх амийн зам гэдгийг харах боломжийг бидэнд олгодог. Хаанчлалын эрин үед Бурханы илэрхийлсэн үг Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үед хэлэгдсэн бүх зүйлээс хавьгүй их давдаг. Ялангуяа, “Үг нь махбодоор илэрсэн” номон дахь “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы үг”-д Бурхан Өөрийгөө анх удаа бүх хүн төрөлхтөнд мэдэгдсэн. Бас бүх хүнд хандсан Бүтээгчийн айлдваруудыг хүмүүс анх удаа сонссон. Энэ нь бүхий л орчлон ертөнц даяар шуугиан тарьж, хүний нүдийг нээсэн билээ. Энэ бол эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил юм. Хаанчлалын эрин үе бол Бурхан шүүлтийн ажил хийдэг эрин үе бөгөөд Бурханы зөвт зан чанар бүх хүн төрөлхтөнд илчлэгддэг эрин үе юм. Тэгэхээр Хаанчлалын эрин үед Бурхан Өөрийн үгийг илэрхийлж, хүнийг шүүж, ариусгаж, төгс болгодог. Тэрээр бүх төрлийн гамшиг илгээж, сайныг шагнаж, хорон мууг шийтгэдэг. Түүнчлэн Бурханы зөвт байдал, сүр жавхлан, уур хилэнг хүн төрөлхтөнд илчилдэг. Хүнийг ариусгаж, аварч, төгс болгохын тулд Төгс Хүчит Бурханы илэрхийлдэг бүх үнэн бол эцсийн өдрүүдэд хүнд Бурханы хайрладаг мөнх амийн зам билээ. Эдгээр үнэн нь сэнтийгээс урсдаг амийн голын ус юм. Тэгэхээр Бурханд итгэх итгэлдээ хэрвээ бид мөнх амийн замыг олж авч, өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орохыг хүсдэг бол эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил болон Түүний үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авах ёстой. Ийм маягаар л бид Ариун Сүнсний ажлыг олж авч, үнэнийг ойлгож, олж авч, ариусгалтад хүрч, аврагдаж чадна. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлт, гэсгээлтийг туулдаг хүмүүс л Бурханы хаанчлалд орох эрхтэй. Энэ бол туйлын бодит баримт! Хэрвээ бид шашны үзлээсээ зуурсаар байвал эцэст нь өөрсдөө л хохирол амсана. Ухаалаг охид үнэнийг эрж хайж, Бурханы үгийг сонсоход л төвлөрдөг байхад мунхаг охид зөвхөн Библийн бичиг үсэг, өөрсдийн үзэл, төсөөллийг баримталдаг ба үнэнийг эрж хайж, Бурханы дуу хоолойг сонсдоггүй. Тэгээд нэг л өдөр тэд гэнэтхэн гамшигт унаж, гаслан, шүдээ хавирах бөгөөд гэмшээд ч нэмэргүй байх болно. Тэгэхээр Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй бүх хүн гамшигт унаж, шийтгүүлнэ. Энэ бол Бурханы тогтоосон зүйл бөгөөд хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Ялангуяа эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг балмадаар ялладаг хүмүүсийг Бурхан эцсийн өдрүүдийн антихристүүд гэж аль хэдийн илчилсэн—тэр хүмүүс мөнхийн шийтгэл хүртэж, Бурхантай уулзах боломжтой байхаа болино. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажил хүнийг төрлийнх нь дагуу ангилж, хүмүүсийн үр дүнг тодорхойлж, эрин үеийг дуусгах нь тодорхой. Өнөөдөр бид эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч чаддаг, үүнээс бид Түүний нигүүлсэл, өршөөлийг үнэхээр олж авсан. Энэ бол Бурханы туйлын өргөлт юм! Бид бүгд Төгс Хүчит Бурханд талархал өргөх ёстой!
“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав
Тайлбар:
а. Үжирсэн мод: “ямар ч нэмэргүй” гэсэн утгатай хятад хэлц.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?