Аврал хүртэхийн тулд хүн Бурханы шүүлт, гэсгээлтийг хэрхэн туулах ёстой вэ?

2021-03-13

Холбогдох Бурханы үг:

Дүгнэн хэлбэл, итгэлдээ Петрийн замаар явах гэдэг нь үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал бөгөөд энэ нь бас өөрийгөө үнэхээр мэдэж авч, зан чанараа өөрчлөх зам юм. Петрийн замаар алхсанаар л хүн Бурханаар төгс болгуулах зам дээр байх болно. Хүн, Петрийн замаар яг хэрхэн явах болон үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тун тодорхой мэдэж байх ёстой. Нэгдүгээрт хүн өөрийнхөө санаа зорилго, зүй зохисгүй эрэл хайгуул, тэр ч бүү хэл гэр бүл, махан биеийн бүх зүйлийг хойш тавих ёстой. Тэрээр бүх зүрх сэтгэлээ зориулах ёстой; өөрөөр хэлбэл, Бурханы үгэнд өөрийгөө бүрэн зориулж, Бурханы үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлэн, Бурханы үгээс үнэнийг болон Бурханы санаа зорилгыг хайхад анхаарлаа төвлөрүүлж, бүх зүйл дээр Бурханы хүслийг ухаарахаар хичээх ёстой. Энэ бол хэрэгжүүлэлтийн хамгийн үндсэн, хамгийн чухал арга юм. Энэ нь Есүсийг харсныхаа дараа Петрийн хийсэн зүйл бөгөөд ийм маягаар хэрэгжүүлснээр л хүн хамгийн сайн үр дүнд хүрч чадна. Бурханы үгэнд үнэн сэтгэлээ зориулна гэдэг нь үндсэндээ үнэнийг эрж хайх, Бурханы санаа зорилгыг үгээс нь эрж хайх, Бурханы хүслийг ухаарахад анхаарлаа төвлөрүүлэх, Бурханы үгээс илүү их үнэнийг ойлгож, олж авах явдлыг агуулдаг. Бурханы үгийг уншиж байхдаа Петр хоосон сургаалыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлээгүй, теологийн мэдлэг олж авахад бүр ч анхаараагүй; харин ч үнэнийг ойлгож, Бурханыхүслийг ухаарч, Түүний зан чанар болон хайр татам байдлыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлж байлаа. Петр бас, хүний янз бүрийн завхарсан байдал, мөн түүнчлэн хүний завхарсан уг чанар, бодит дутагдлыг Бурханы үгээс ойлгож, улмаар Бурханыг хангалуун байлгахын тулд хүнд тавьдаг шаардлагынх нь бүх талыг биелүүлсэн юм. Петрт Бурханы үгийг баримталсан маш олон зөв хэрэгжүүлэлт байв; энэ нь Бурханы хүсэлтэй хамгийн их нийцэж байсан бөгөөд энэ бол хүн Бурханы ажлыг туулах зуураа хамтран ажиллах хамгийн сайн арга зам билээ. Бурханаас ирсэн хэдэн зуун шалгалтыг туулах үедээ Петр, хүнийг шүүсэн Бурханы үг бүртэй, хүнийг илчилсэн Бурханы үг болгонтой, хүнд тавих Бурханы шаардлагын үг бүртэй өөрийгөө чанд харьцуулан шалгаж, тэдгээр үгийн утга учрыг ухан ойлгохоор чармайсан юм. Тэрээр Есүсийн өөрт нь хэлсэн үг бүрийг тунгаан бодож, цээжлэхээр үнэн сэтгэлээсээ хичээсэн бөгөөд тун сайн үр дүнд хүрчээ. Ийм маягаар хэрэгжүүлснээр дамжуулан тэрээр Бурханы үгээс өөрийнхөө тухай ойлголтод хүрч чадсан бөгөөд хүний янз бүрийн завхарсан байдлыг ойлгож аваад зогсохгүй, мөн хүний мөн чанар, уг чанар, янз бүрийн дутагдлыг ойлгож авсан. Өөрийгөө үнэхээр ойлгох гэдэг нь энэ юм. Бурханы үгээс Петр өөрийгөө үнэхээр ойлгож аваад зогсохгүй, Бурханы үгэнд илэрхийлэгдсэн зүйл болох Бурханы зөвт зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Өөрийнхөө ажлыг гэх Бурханы хүсэл, хүн төрөлхтөнд тавих Түүний шаардлага зэрэг эдгээр үгээс Бурханыг бүрэн мэдэж авсан юм. Тэрээр Бурханы зан чанар, мөн чанарыг мэдэж авсан; бас Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, түүнчлэн Бурханы хайр татам байдал, хүнд тавих Бурханы шаардлагыг мэдэж, ойлгож авчээ. Хэдийгээр Бурхан тэр үед өнөөдрийнх шигээ их яриагүй ч Петр ямартай ч эдгээр тал дээр үр дүнд хүрсэн юм. Энэ нь ховор, эрхэм нандин зүйл байлаа.

Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”

Бурханы үгийн шүүлтийг хүлээн авах үедээ бид зовлонгоос айж, шаналлаас эмээх ёсгүй, Бурханы үг зүрх сэтгэлийг минь сүлбэх вий гэж бүр ч айх ёсгүй. Тэрээр биднийг хэрхэн шүүж, гэсгээж, завхарсан мөн чанарыг маань илчилдэг тухай Бурханы айлдваруудыг бид илүү их унших ёстой. Бид тэдгээрийг уншиж, өөрсдийгөө тэдгээртэй илүү их харьцуулах ёстой. Бусдыг тэдгээртэй бүү харьцуул—бид өөрсдийгөө харьцуулах ёстой. Бидэнд эдгээр зүйлийн аль нь ч дутагдаагүй; бид бүгд тэдгээртэй нийцэж чадна… Бурханы үг үнэн гэдгийг бид итгэлдээ бат баримтлах ёстой. Тэдгээр нь үнэхээр үнэн учраас ухаалгаар хүлээн зөвшөөрөх ёстой. Бид таньж, хүлээн зөвшөөрч чадах эсэхээсээ үл хамааран Бурханы үгэнд юун түрүүнд туйлын хүлээн зөвшөөрсөн хандлагатай байх ёстой. Бурханы үгийн мөр болгон нь тодорхой байр байдалд хамаатай байдаг. Өөрөөр хэлбэл, Түүний айлдварын нэг ч мөр гадаад төрх байдлын тухай байдаггүй, мөн гадна талын дүрэм журам юм уу хүмүүсийн энгийн зан авирын талаар бүр ч байдаггүй. Тийм байдаггүй. Хэрэв Бурханы айлдсан мөр болгоныг хүний энгийн зан авир юм уу гадаад төрх хэмээн үздэг бол чи ямар ч сүнслэг ойлголтгүй бөгөөд үнэн гэж юу болохыг ойлгодоггүй. Бурханы үг гүн гүнзгий байдаг. Хэр гүн гүнзгий вэ? Бурханы хэлдэг бүхэн, илчилдэг бүхэн хүмүүсийн завхарсан зан чанар болон тэдний амин доторх мөн чанартай холбоотой, гүн үндэслэсэн зүйлсийн тухай байдаг. Тэдгээр нь гадаад төрх биш, ялангуяа гадна талын зан авир биш.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдол ба үүнийг эрэлхийлэх зам”

Хэрэв чи Бурханы захиралтад итгэдэг бол өдөр бүр тохиолддог сайн, муу аль ч зүйл санаандгүй тохиолдол биш гэдэгт итгэх ёстой. Хэн нэгэн чамд зориуд хатуу хандаж, чамайг онилж байгаа юм биш; үнэн хэрэгтээ энэ бүгдийг Бурхан зохицуулдаг. Бурхан юуны төлөө эдгээр зүйлийг зохион байгуулдаг вэ? Дутагдлыг чинь илчилж, чамайг ил болгохын төлөө ингэдэг юм биш; чамайг илчлэх нь эцсийн зорилго биш. Харин чамайг төгс болгож, аврах нь эцсийн зорилго юм. Бурхан яаж тэгдэг вэ? Нэгдүгээрт, Тэр чамд завхарсан зан чанар, уг чанар, мөн чанар, дутагдал, дутагддаг зүйлийг чинь ухамсарлуулдаг. Чи зүрх сэтгэлдээ эдгээр зүйлийг мэдэж, ойлгосноор л үнэнийг эрэлхийлж, завхарсан зан чанараа аажмаар хаяж чадна. Энэ нь Бурхан чамд боломж олгож байгаа хэрэг юм. Чи энэ боломжийг хэрхэн ашиглахаа мэддэг байх ёстой, Бурхантай бүү тэрсэлд. Ялангуяа эргэн тойронд чинь Бурханы зохицуулсан хүмүүс, үйл явдал, юмстай нүүр тулах үедээ аливаа зүйл хүссэнээр чинь болохгүй байна гэж үргэлж бодон, үргэлж зугтахыг хүсэж, Бурханыг буруутган, буруугаар ойлгож болохгүй. Ингэх нь Бурханы ажлыг туулж байгаа хэрэг биш бөгөөд ингэснээр үнэний бодит байдал руу ороход маш хэцүү болно. Чи ямар нэг зүйлийг бүрэн ойлгож чадахгүй байлаа ч гэсэн, бэрхшээлтэй тулгарах үедээ захирагдаж сурах ёстой. Эхлээд Бурханы өмнө очиж, илүү их залбирах хэрэгтэй. Ингэснээр дотоод байр байдал чинь нэг мэдэхэд л өөрчлөгдөж, асуудлаа шийдвэрлэхийн тулд чи үнэнийг эрж хайж чадна—Бурханы ажлыг туулж чадна. Энэ хугацаанд дотор чинь үнэний бодит байдал ажиллаж байгаа бөгөөд чи ийнхүү ахин дэвшиж, амийн байдалд чинь ийнхүү өөрчлөлт гарна. Энэ өөрчлөлтийг туулж, үнэний ийм бодит байдалтай болмогцоо чи биеийн хэмжээг эзэмших бөгөөд биеийн хэмжээтэй хамтаар амь ирдэг. Хэрэв хүн үргэлж завхарсан сатанлаг зан чанарт үндэслэн амьдардаг бол хэчнээн их урам зориг, эрч хүчтэй байсан ч тэднийг биеийн хэмжээтэй, амьтай гэж тооцож болохгүй. Бурхан хүн нэг бүр дээр ажилладаг бөгөөд ямар ч арга барилтай бай, үйлчлэл хийлгэхээр ямархуу хүн, зүйл, юмсыг ашигладаг бай, үг нь ямар ч өнгө аястай бай хамаагүй, чамайг аврах гэсэн эцсийн ганц л зорилготой байдаг. Чамайг аврахаасаа өмнө Тэр чамайг өөрчлөх хэрэгтэй, тэгэхээр жаахан зовохоос өөр яалтай билээ? Чи зовох ёстой болно. Энэ зовлонд олон зүйл багтаж болох юм. Бурхан чамд өөрийг чинь мэдүүлэхийн тулд эргэн тойрны чинь хүмүүс, юмс, зүйлсийг бий болгох юм уу чамтай шууд харьцаж, чамайг засаж, илчилж магадгүй. Мэс заслын ширээн дээр хэвтэх хүнтэй яг адилаар, чи сайн үр дүнд хүрэхийн төлөө зарим нэг өвдөлтийг туулах ёстой. Засалт, харьцалт туулах болгонд, Бурхан хүмүүс, юмс, зүйлсийг бий болгох болгонд энэ нь сэтгэлийг чинь хөдөлгөж, чамд түлхэц өгдөг бол энэ нь зөв бөгөөд чи биеийн хэмжээтэй болж, үнэний бодит байдал руу орно.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”

Бурханд итгэх итгэлдээ Петр бүх зүйл дээр Бурханыг хангалуун байлгахаар эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай хандахаар хичээсэн. Тэрээр өчүүхэн төдий ч гомдолгүйгээр гэсгээлт, шүүлт, түүнчлэн цэвэршүүлэлт, гай зовлон, амьдралынхаа гачигдлыг хүлээн зөвшөөрч чадсан бөгөөд эдгээрийн юу ч Бурханыг гэх хайрыг нь өөрчилж чадаагүй. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр байсан бус уу? Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн бус уу? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч чи үргэлж үхэх хүртлээ дуулгавартай байж чадах бөгөөд энэ нь Бурханы бүтээлийн хүрэх ёстой зүйл, мөн Бурханыг гэх хайрын цэвэр ариун байдал юм. Хэрвээ хүн ийм түвшинд хүрч чадах юм бол Бурханы бүтээл байхад тохирох бөгөөд Бүтээгчийн хүслийг үүнээс илүү хангалуун байлгах юу ч үгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг

Хүн эзэмших ёстой үнэнээ Бурханы үгээс олдог бөгөөд энэ бол хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай, хэрэгтэй үнэн юм. Энэ бол та нарын бие махбодод хэрэгтэй ханд, тэжээл бөгөөд хэвийн хүн чанараа сэргээхэд нь хүнд тусалдаг зүйл, хүний зэвсэглэх ёстой үнэн юм. Бурханы үгийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, та нарын амь төдий чинээ хурдан цэцэглэж , үнэн төдий чинээ тодорхой болно. Биеийн хэмжээ чинь өсөх тусам та бүхэн сүнслэг ертөнцийн зүйлсийг илүү тодорхой харж, Сатаныг ялан дийлэх илүү их тэнхээтэй болно. Бурханы үгийг хэрэгжүүлснээр ойлгохгүй байсан олон үнэн чинь та нарт тодорхой болно. Ихэнх хүмүүс Бурханы үгийн бичвэрийг ойлгох төдийдөө сэтгэл ханадаг бөгөөд туршлагаа гүнзгийрүүлэн хэрэгжүүлэхийн оронд, өөрсдийгөө хоосон сургаалаар зэвсэглэхэд анхаардаг; гэвч энэ нь фарисайчуудын зам бус уу? Ийм байхад “Бурханы үг бол амь юм” гэсэн хэллэг тэдний хувьд яаж жинхэнэ байж чадах юм бэ? Бурханы үгийг унших төдийхнөөр бус гагцхүү түүнийг хэрэгжүүлсэн үед л хүний амь өснө. Хэрэв Бурханы үгийг ойлгох нь амь болон биеийн хэмжээтэй болоход хэрэгтэй бүхэн юм гэж чи итгэж байвал ойлголт чинь ташаа байна. Үнэнийг хэрэгжүүлсэн цагт Бурханы үгийг үнэхээр ойлгох бөгөөд “үнэнийг хэрэгжүүлснээр л үүнийг ойлгож чадна” гэдгийг чи ойлгож авах ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлэх ёстой

Хүн үүргээ гүйцэтгэж байхдаа Бурханыг хангалуун байлгаж, үг болон үйлдэлдээ зарчимч байж, үнэний бүх талын бодит байдалд орж чаддаг бол Бурханаар төгс болгуулдаг хүн мөн. Ийм хүмүүст Бурханы үг болон ажил бүрэн үр нөлөөтэй байсаар ирсэн, Бурханы үг тэдний амь болж, тэд үнэнийг олж авсан бөгөөд Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг гэж хэлэхэд болно. Үүний дараа тэдний махан биеийн уг чанар буюу анхдагч оршин тогтнолынх нь гол суурь ганхаж, нуран унана. Хүмүүс Бурханы үгийг амиа болгон эзэмшсэнийхээ дараа шинэ хүмүүс болцгооно. Хэрэв тэд Бурханы үгийг амиа болгож, Бурханы ажлын үзэгдэл, хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага, хүмүүст өгдөг илчлэл, Бурханы хүр гэж шаарддаг жинхэнэ амьдралын стандартыг амиа болгон, эдгээр үг, үнэний дагуу амьдардаг бол Бурханы үгээр төгс болгуулдаг. Ийм хүмүүс дахин төрж, Бурханы үгээр дамжуулан шинэ хүмүүс болцгоосон юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил бол үгээрээ дамжуулан шүүх явдал юм. Хэрвээ бид завхарсан зан чанараа цэвэрлэж, аврал хүртэхийг хүсвэл эхлээд Бурханы үгэнд жаахан хичээл чармайлт гаргаж, Бурханы үгийг жинхэнээсээ идэж, ууж, Бурханы үгэн дэх шүүлт, илчлэлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бурханы үг зүрх сэтгэлийг хэчнээн их шархлуулдаг, хэчнээн хатуу байсан ч, эсвэл биднийг хэчнээн их зовоосон ч Бурханы үг бол бүх үнэн болон бидний орох ёстой амийн бодит байдал юм гэдэгт бид эхлээд бат итгэх ёстой. Бурханы үгийн айлдвар бүр хүн төрөлхтнийг цэвэрлэж, өөрчилж, завхарсан зан чанарыг маань арилгаж, аврал хүртээхийн төлөө байдаг бөгөөд үүнээс ч илүүтэйгээр Бурханы тухай мэдлэгтэй болгох үнэнийг бидэнд ойлгуулахын төлөө байдаг. Иймээс бид Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, засалт, харьцалтыг хүлээн зөвшөөрөх ёстой. Бурханы үгээс үнэнийг олж авахыг хүсвэл бид Бурханы үг болон үнэнийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагахын тулд зовж чаддаг байх ёстой. Бид Бурханы үгээс үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг мэдэрч, өөрсдийгөө эргэцүүлж, танин мэдэж, өөрсдийнхөө биеэ тоосон зан, хууран мэхлэлт, аминч, жигшүүртэй байдал, Бурханыг далимдуулж, хууран мэхэлж, үнэнээр тоглоом тохуу хийдэг байдал, бусад завхарсан сатанлаг зан чанар, түүнчлэн Бурханд итгэх итгэл дэх янз бүрийн хольц, ерөөл хүртэх санаа зорилгыг мэдэхийн тулд Бурханы үгийг тунгаан бодох ёстой. Ийм маягаар бид завхралынхаа үнэнийг болон уг чанарынхаа мөн чанарыг аажмаар мэдэж авч чадна. Илүү их үнэнийг ойлгосны дараа Бурханы талаарх мэдлэг маань аажмаар гүнзгийрч, Бурхан ямар төрлийн хүнд дуртай, дургүйг, ямар төрлийн хүнийг аврах юм уу таягдан хаяхыг, ямар төрлийн хүнийг ашиглаж, ямар төрлийн хүнийг ерөөх вэ гэдгийг аяндаа мэднэ. Эдгээр зүйлийг нэвт хармагцаа бид Бурханы зан чанарыг ойлгож эхэлнэ. Эдгээр нь бүгд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулсны үр дүн билээ. Үнэнийг эрж хайдаг бүх хүн Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулахад анхаарал хандуулж, бүх зүйл дээр үнэнийг эрж хайхад анхаарал хандуулан, Бурханы үгийг хэрэгжүүлж, дуулгавартай дагахад анхаарал хандуулдаг. Тийм хүмүүс Бурханы үгийг туулснаар дамжуулан үнэнийг аажмаар ойлгож, бодит байдалд орж, аврал хүртэж, төгс болгуулж чадна. Үнэнийг хайрладаггүй хүмүүсийн тухайд гэвэл тэд Бурханы илэрхийлсэн үнэнээс Бурханы илрэлт болон ажлыг танин мэдэж чадах боловч Бурханы төлөө ямар нэг зүйлийг орхиж, үүргээ биелүүлж байгаа цагт аврал хүртэж гарцаагүй чадна гэж боддог. Эцэст нь тэд олон жилийн турш Бурханд итгэснийхээ дараа үнэн болон амийг олж авч мөн л чаддаггүй. Тэд хэдхэн үг, бичиг үсэг, хоосон сургаал л ойлгодог боловч өөрсдийгөө үнэнийг мэддэг, бас бодит байдалтай гэж боддог. Тэд өөрсдөдөө худал хэлж байгаа бөгөөд гарцаагүй Бурханаар таягдуулна.

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Өнөөдөр бид Бурханы үгийг уншихдаа Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал. Гол асуудал нь Бурханы шүүлт ба гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх бөгөөд энэ бол хамгийн үндсэн зүйл… Та нар бүгд шүүлт, гэсгээлтийн зовлонг үүрэхэд бэлэн гэж хэлдэг. Чи энэ зовлонг үүрэхэд бэлэн байгаа хойно, яаж захирагдах вэ? Үүнийг чи яаж хүлээн зөвшөөрөх вэ? Хэрвээ чи Бурханы шүүлт, гэсгээлтийн үгийг харвал тэдгээрийг чамд хандах Бурханы шүүлт хэмээн хүлээн зөвшөөрөх үү? Эсвэл чи эдгээр үг бусдыг шүүж байгаа, өөрт чинь огт хамаагүй гэж зүтгэн, улмаар Бурханы шүүлт, гэсгээлтээс зайлсхийх үү? Та нар аль замыг сонгох вэ? Хэрвээ чи Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн бол Бурханы үгийг уншиж байхдаа эдгээр зүйлээс зайлсхийх хэрэггүй. Энэ үг хэчнээн хурц, хатуу байлаа ч, чи бүгдийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Чи: “Бурхан минь, би Таны шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна. Шүүлтийн тухай Таны үг надад чиглэдэг. Би ийм төрлийн завхарсан хүн. Надад завхралын эдгээр асуудал байгаа, иймээс би Таны шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, учир нь энэ бол намайг гэх Таны хайр, Таны өргөмжлөл юм. Би тэдгээрийг бүрэн хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг бөгөөд Таны хайранд талархаж байна” гэж залбир. Ийм маягаар залбирмагцаа чи тэдгээрийг амархан хүлээн зөвшөөрнө, чамд хэцүү санагдахгүй. Тэгээд ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд Бурханы үгийг өөрийн байдалтай харьцуул. Үүнийг ингэж л хийж болно. Энэ бол Бурханы шүүлт, гэсгээлтэд захирагдаж байгаагийн илэрхийлэл юм. Гэхдээ хэрвээ чи Бурханы нэлээд хатуу үгийг хараад, “Бурхан минь, эдгээр үг намайг шүүж байгаа бус, бусдыг шүүж байна, Сатаныг шүүж байна. Эдгээр нь надад огт хамаагүй, би эднийг унших хэрэггүй” гэж хэлбэл Бурханы шүүлт, гэсгээлтээс зайлсхийж байгаа хэрэг юм. Хэрвээ зарим ах эгч чамайг засаж, харьцвал яах хэрэгтэй вэ? Чи: “Бурхан минь, би Танд талархаж байна! Энэ бол Таны хайр надад хүрч байгаа хэрэг. Та надад хайртай тул ах эгч нарыг минь хөдөлгөн намайг засаж, харьцлаа. Би захирагдаж байна” хэмээн Бурханд түргэхэн залбир. Чи залбирах ёстой. Хэрвээ чи залбирахгүй бол татгалзахад амархан, махбод чинь урвахад амархан, бусадтай зөрчилдөөнд ороход амархан, гомдоллоход амархан, сөрөг байхад бүр ч хялбархан байх болно. Тиймээс чи хурдхан явж залбирах ёстой. Залбирсны дараа сэтгэл чинь тайван болж, захирагдаж чадна. Үнэхээр захирагдаж чаддаг болмогц зүрх сэтгэлд чинь баясал төрж, чи: “Тэр үед би уурлаагүй, харин үүнийг хүлээн зөвшөөрсөн. Би залбирсан учраас ингэсэн. Одоо эцэст нь би Бурханд захирагдаж чадах нь” гэж хэлэх болно. Чи өчүүхэн ч гэсэн найдвар харж, бага зэрэг биеийн хэмжээтэй болдог; хүн ингэж өсдөг юм.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Эзэн эргэн ирсэн бөгөөд эцсийн өдрүүдэд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлаа хийж байгаа гэж та нар гэрчилдэг. Энэ нь Илчлэлийн номон дахь агуу цагаан сэнтийн шүүлтээс өөр юм шиг санагдаж байна. Агуу цагаан сэнтийн шүүлт нь диавол Сатанд харьяалагддаг үл итгэгчид рүү чиглэдэг гэж шашны хүрээний ихэнх хүмүүс боддог. Эзэнийг ирэх үед итгэгчид тэнгэр лүү өргөгдөх ба дараа нь Тэр үл итгэгчдийг устгахын тулд гай гамшиг илгээнэ. Тэр нь агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Та нар эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын эхлэлийг гэрчилдэг боловч үл итгэгчдийг устгахын тулд Бурхан ямар нэгэн гай гамшиг авчирч байгааг бид хараагүй. Тэгвэл энэ нь яаж агуу цагаан сэнтийн шүүлт байх юм бэ?

Хариулт: Ах эгч нар аа, Библийг үнэхээр ойлгодог бүх хүн Илчлэлийн Номд зөгнөгдсөн агуу цагаан сэнтийн шүүлт бол эцсийн өдрүүд дэх Бурханы...

Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа хийж байгаа гэж та нар гэрчилдэг, гэхдээ Эзэн Есүст итгэх бидний итгэл болон Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрч байгаа маань бид Бурханы шүүлтийн ажлыг аль хэдийн туулсан гэсэн үг гэж би итгэдэг. Нотолгоо болох Эзэн Есүсийн үг энэ байна: “Учир нь хэрвээ Би явахгүй бол Туслагч та нар луу ирэхгүй; харин Би явбал Түүнийг та нар луу илгээнэ. Ирэх үедээ Тэр нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ” (Иохан 16:7–8). Хэдийгээр Эзэн Есүс золин авралын ажил хийсэн боловч Түүнийг тэнгэр өөд гарсны дараа Пентэкостын өдөр Ариун Сүнс буун ирж, хүмүүс дээр ажиллан: “Тэр нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ” гэж бид итгэдэг. Энэ нь эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил байх ёстой, иймээс миний эрж хайхыг хүсэж буй зүйл бол эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы хийсэн шүүлтийн ажил болон Эзэн Есүсийн ажлын хоорондох ялгаа яг юу вэ? гэдэг юм.

Хариулт: Эзэн Есүсийн хийсэн зүйл золин аврах ажил байсныг та бүхэн хүлээн зөвшөөрч байгаа хойно Түүний авчирсан зам нь “Гэмшицгээ:...

Messenger дээр бидэнтэй холбоо барих