Абрахам Исаакийг өргөсөн нь

2018-05-21

Эхлэл 22:2–3 Тэр: “Одоо чи өөрийн цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутагт оч; Миний хэлж өгөх нэгэн уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө” гэв. Абрахам өглөө эртлэн босож, илжгээ эмээллээд, өөрийнхөө хүмүүсээс хоёр залууг, хүү Исаакийн хамт дагуулан явж, шатаалт тахилд хэрэглэх мод хагалаад босож, Бурханы хэлсэн газар луу явцгаав.

Эхлэл 22:9–10 Тэд Бурханы хэлсэн газарт иржээ; тэгээд Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод өрөөд өөрийн хүү Исаакийг хүлж, тахилын ширээн дээрх модон дээр тавив. Тэгээд Абрахам гараа урагш сунган хүүгээ алахаар хутга авлаа.

Бурханы удирдлагын ажил болон хүн төрөлхтнийг аврах ажил нь Абрахам, Исаакийг тахил болгосноор эхэлдэг

Абрахамд хүү хайрласнаар Абрахамд Бурханы хэлсэн үг биелсэн. Энэ нь Бурханы төлөвлөгөө энд зогссон гэсэн үг биш; харин ч хүн төрөлхтнийг удирдах болон аврах Бурханы сүр жавхлант төлөвлөгөө дөнгөж эхэлсэн бөгөөд Абрахамд хүү өгсөн Түүний ерөөл бол Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний зөвхөн оршил байсан. Тэр үед, Абрахам Исаакийг тахил болгон өргөх мөчид Сатантай хийх Бурханы тулаан чимээгүйхэн эхэлсэн гэдгийг хэн мэдэх билээ?

Бурхан хүнийг мунхаг байсан ч тоодоггүй—Тэр хүнээс үнэнч байхыг л шаарддаг

Дараа нь Бурхан Абрахамд юу хийснийг харцгаая. Эхлэл 22:2-т Бурхан Абрахамд дараах тушаалыг өгсөн: “Одоо чи өөрийн цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутагт оч; Миний хэлж өгөх нэгэн уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө.” Бурханы санаа тодорхой байсан: Хайртай, цорын ганц хүү Исаакаа шатаалт тахил болго гэж Абрахамд хэлж байсан. Үүнийг өнөөдөр харахад, Бурханы тушаал хүний үзэлтэй мөн л зөрчилдөж байна уу? Тийм ээ! Тэр үед Бурханы хийсэн бүхэн нь хүний үзэлтэй нэлээд харшилддаг; энэ нь хүн ойлгохын аргагүй юм. Өөрсдийнхөө үзэлд хүмүүс дараах зүйлд итгэдэг: Хүн итгэхгүй, мөн боломжгүй гэж бодоход нь Бурхан түүнд хүү өгсөн бөгөөд түүнийг хүүтэй болсны дараа Бурхан түүнээс хүүгээ тахил болго гэж шаардсан. Энэ нь үнэхээр итгэхийн аргагүй бус уу! Бурхан чухам юу хийх санаатай байсан бэ? Бурханы жинхэнэ санаа зорилго юу байсан бэ? Тэр ямар ч болзолгүйгээр Абрахамд хүү өгсөн атлаа үг дуугүй тахил өргөхийг Абрахамаас бас хүссэн. Энэ нь хэтэрхий байсан уу? Гуравдагч этгээдийн үзлээр харвал, энэ нь хэтэрснээр үл барам бас юу ч гэсэн “шалтгаангүйгээр асуудал үүсгэж байгаа” хэрэг байлаа. Гэхдээ Абрахам өөрөө Бурханыг хэтэрхий их зүйл шаардаж байна гэж үзээгүй. Хэдийгээр тэр энэ талаар өөрийн гэсэн цөөн хэдэн, багахан санаа бодолтой, мөн Бурханыг бага зэрэг сэжиглэж байсан боловч Исаакийг тахил болгон өргөхөөр бэлтгэсэн. Энэ мөчид, Абрахам өөрийн хүүг өргөл болгоход бэлэн байсан гэдгийг нотлох юу харагдаж байна вэ? Эдгээр өгүүлбэрт юу хэлсэн байна вэ? Эх бичвэрт дараах тэмдэглэлийг дурджээ: “Абрахам өглөө эртлэн босож, илжгээ эмээллээд, өөрийнхөө хүмүүсээс хоёр залууг, хүү Исаакийн хамт дагуулан явж, шатаалт тахилд хэрэглэх мод хагалаад босож, Бурханы хэлсэн газар луу явцгаав” (Эхлэл 22:3). “Тэд Бурханы хэлсэн газарт иржээ; тэгээд Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод өрөөд өөрийн хүү Исаакийг хүлж, тахилын ширээн дээрх модон дээр тавив. Тэгээд Абрахам гараа урагш сунган хүүгээ алахаар хутга авлаа” (Эхлэл 22:9–10). Абрахам гараа сунган хүүгээ алахаар хутга авах үед түүний үйлдэл Бурханд харагдсан уу? Тэгсэн. Бурхан Исаакийг золиосол гэж Абрахамаас хүссэн үеэс эхлээд Абрахам хүүгээ алахаар хутгаа өргөх үеийг хүртэлх бүхий л үйл явц нь Бурханд Абрахамын зүрх сэтгэлийг харуулсан бөгөөд тэр үед өмнөх тэнэглэл, мунхаглал, Бурханы талаарх буруу ойлголтыг нь үл харгалзан Бурханы төлөө гэсэн Абрахамын зүрх сэтгэл үнэн, шударга байсан, мөн өөрт нь Бурханы өгсөн хүү Исаакийг тэр Бурханд үнэхээр эргүүлэн өгөх гэж байв. Түүнээс Бурхан дуулгавартай байдлыг—Өөрийн хүссэн яг тэр дуулгавартай байдлыг харсан юм.

Хүний хувьд Бурхан ойлгомжгүй, бүр итгэхээргүй зүйлсийг их хийдэг. Бурхан хэн нэгнийг зохион байгуулахыг хүсэх үед энэхүү зохион байгуулалт нь ихэвчлэн хүний үзэлтэй зөрчилдөж, түүнд ойлгомжгүй байдаг, гэсэн ч чухамхүү энэ үл нийцэх болон ойлгомжгүй байдал нь хүнийг шалгах Бурханы шалгалт, туршилт юм. Абрахам тэр зуур өөрийн доторх дуулгавартай байдлыг Бурханд харуулж чадсан бөгөөд энэ нь Бурханы шаардлагыг хангаж чадах хамгийн үндсэн нөхцөл байсан билээ. Абрахам Бурханы шаардлагыг дуулгавартай дагаж чадахад, Исаакийг өргөл болгоход, зөвхөн тэр үед л Бурхан хүн төрөлхтөнд буюу Өөрийн сонгосон Абрахамд итгэх, сайшаах сэтгэлийг үнэхээр мэдэрсэн. Зөвхөн тэр үед л Өөрийнх нь сонгосон энэ хүн Түүний амлалтыг болон Түүний дараагийн удирдлагын төлөвлөгөөг үүрч чадах зайлшгүй чухал удирдагч юм гэдэгт Бурхан итгэжээ. Хэдийгээр энэ нь зөвхөн шалгалт, туршилт байсан боловч Бурхан баярлаж, Түүнийг гэх хүний хайрыг мэдэрсэн бөгөөд хүн Түүнд урьд өмнө үзээгүй тайтгарал өгөхийг мэдэрсэн. Абрахам Исаакийг алахаар хутгаа дээш өргөх мөчид Бурхан түүнийг зогсоосон уу? Бурхан Исаакийг тахилд өргүүлээгүй, учир нь Исаакийн амийг авах санаа Бурханд ердөө байгаагүй. Тиймээс Бурхан Абрахамыг яг цагт нь зогсоосон. Бурханы хувьд, Абрахамын дуулгавартай байдал нь аль хэдийн туршилтад тэнцсэн, түүний хийсэн зүйл хангалттай байсан бөгөөд Бурхан хийхээр зорьсон зүйлийнхээ үр дүнг аль хэдийн харчихсан байв. Энэхүү үр дүн нь Бурханд хангалттай байсан уу? Энэ үр дүн Бурханд хангалттай байсан, тэр нь Бурханы хүссэн зүйл байсан ба Бурханы харахыг эгээрэн хүсэж байсан зүйл байсан гэж хэлж болно. Энэ үнэн үү? Хэдийгээр өөр өөр байдалд Бурхан хүн бүрийг шалгах өөр өөр арга хэрэглэдэг боловч Бурхан Абрахамаас Өөрийн хүссэн зүйлийг харсан, Абрахамын зүрх сэтгэл үнэнч болохыг, түүний дуулгавартай байдал ямар ч болзолгүй болохыг харсан. Яг л энэ “болзолгүй” байдлыг Бурхан хүсэж байсан юм. “Би аль хэдийн үүнийг өргөл болгосон, би аль хэдийн тийм зүйлээс татгалзсан—Бурхан яагаад надад бас л сэтгэл хангалуун биш байдаг юм бэ? Тэр яагаад намайг шалгаад л байдаг юм бэ? Тэр яагаад намайг туршаад л байдаг юм бэ?” гэж хүмүүс дандаа хэлдэг. Энэ нь нэг баримтыг харуулдаг: Бурхан чиний зүрх сэтгэлийг хараагүй ба чиний зүрх сэтгэлийг олж аваагүй. Өөрөөр хэлбэл, Абрахам хүүгээ өөрийн гараар хөнөөж, түүнийг Бурханд өргөл болгохоор хутгаа далайж чадаж байсан шиг тийм чин сэтгэлийг Тэр хараагүй. Тэр чиний ямар ч болзолгүй дуулгавартай байдлыг хараагүй бөгөөд чамаас тайтгарал аваагүй. Тэгэхээр Бурхан чамайг шалгасаар байх нь хэвийн зүйл юм. Энэ үнэн биш гэж үү?

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы Абрахамд өгсөн амлалт

Эхлэл 22:16–18 Ехова: “Чи энэ зүйлийг хийж, цорын ганц хүүгээ харамлаагүй учраас Би Өөртөө тангараглаж байна: Би чамайг ерөөж, чиний үр...

Messenger дээр бидэнтэй холбоо барих