Үл итгэгч гэж юу вэ?

2021-03-13

Холбогдох Бурханы үг:

Чи Бурханд итгэдэг учраас Бурханы бүх үг, Түүний бүх ажилд итгэлээ өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, чи Бурханд итгэдэг учраас Түүнийг дуулгавартай дагах ёстой. Хэрвээ чи ингэж чадахгүй бол Бурханд итгэдэг эсэх чинь хамаагүй. Бурханд олон жил итгэсэн атлаа Түүнийг хэзээ ч дуулгавартай дагаагүй, Түүний бүх үгийг хүлээн аваагүй, харин ч чамд захирагдаж, чиний үзлийн дагуу үйлдэхийг Бурханаас шаарддаг бол чи хамгийн тэрслүү бөгөөд үл итгэгч мөн. Хүний үзэлтэй нийцдэггүй Бурханы ажил болон үгийг ийм хүмүүс яаж дуулгавартай дагаж чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна

Бурханы үгийн тухай худал ойлголттой бүх хүн үл итгэгч юм. Тэдэнд ямар ч бодит мэдлэг байдаггүй, бодит биеийн хэмжээ бол бүр ч байдаггүй; тэд бол бодит байдалгүй мэдлэггүй хүмүүс юм. Өөрөөр хэлбэл Бурханы үгийн мөн чанарын гадна амьдрагсад бол үл итгэгчид билээ. Хүмүүсийн үл итгэгчид хэмээн үздэг хүмүүс нь Бурханы нүдэнд араатнууд бөгөөд үл итгэгчид хэмээн Бурханы үздэг хүмүүс нь Бурханы үгийг амиа болгоогүй хүмүүс юм. Тиймээс Бурханы үгийн бодит байдал байхгүй, Бурханы үгийг амьдран харуулж чаддаггүй хүмүүсийг үл итгэгчид гэж хэлж болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлэх нь л бодит байдалтай болж байгаа хэрэг

Бурхан итгэлийг нь зүрх сэтгэлдээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй зарим хүн байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан итгэлийг нь сайшаадаггүй учраас энэ хүмүүсийг Өөрийнхөө дагалдагч гэж хүлээн зөвшөөрдөггүй. Энэ хүмүүсийн хувьд, Бурханыг хэчнээн жил дагасан ч гэсэн, тэдний санаа, үзэл бодол хэзээ ч өөрчлөгдөөгүй; тэд үл итгэгчид шиг үл итгэгчдийн зарчим, аливааг хийх арга зам, тэдний амьд үлдэх хууль болон итгэлийг баримталдаг. Тэд хэзээ ч Бурханы үгийг хүлээн авч амиа болгодоггүй, Бурханы үг бол үнэн гэж хэзээ ч итгээгүй, хэзээ ч Бурханы авралыг хүлээн авах гэж зориогүй, Бурханыг хэзээ ч өөрсдийн Бурхан гэж хүлээн зөвшөөрөөгүй. Тэд Бурханд итгэхийг нэг төрлийн сонирхогчдын хобби хэмээн харж, ердөө л сүнслэг тэжээл мэт Түүнд ханддаг болохоор Бурханы зан чанар, эсвэл мөн чанарыг ойлгох гэж хичээвэл зохилтой гэж боддоггүй. Жинхэнэ Бурхантай холбоотой бүхэн энэ хүмүүст ямар ч хамаагүй гэж хэлж болно; тэд сонирхдоггүй, анхаарал тавья гэж боддог ч үгүй. Учир нь, зүрх сэтгэлийнх нь гүнд тэдэнд “Бурхан бол харагддаггүй, хүршгүй бөгөөд оршдоггүй” гэж үргэлж хэлж байдаг хүчтэй дуу хоолой байдаг. Ийм Бурханыг ойлгохыг хичээж хүчин чармайлт гаргах хэрэггүй, ингэх нь өөрсдийгөө хуурсан хэрэг болно гэж тэд итгэдэг. Ямар ч бодитой үзэл бодол баримталж, аливаа бодит үйлдэлд өөрсдийгөө зориулахгүйгээр, ердөө л үгээр Бурханыг хүлээн зөвшөөрснөөрөө өөрсдийгөө сүрхий ухаалаг байна гэж тэд итгэдэг. Бурхан энэ хүмүүсийг юу гэж хардаг вэ? Тэр тэднийг үл итгэгчид гэж хардаг. Зарим хүн “Үл итгэгчид Бурханы үгийг уншиж чадах уу? Тэд өөрсдийн үүргийг биелүүлж чадах уу? ‘Би Бурханы төлөө амьдарна’ гэдэг үгийг хэлж чадах уу?” гэж асуудаг. Тэдний өнгөн дээрээ үзүүлдэг зүйлийг хүмүүс дандаа хардаг; тэд хүмүүсийн мөн чанарыг хардаггүй. Гэтэл Бурхан эдгээр өнгөн талын үзүүлэх байдлыг хардаггүй; Тэр зөвхөн дотоод мөн чанарыг нь л хардаг. Тиймээс энэ хүмүүст Бурхан ингэж хандаж, ингэж тодорхойлдог.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?

Зарим хүн шүүлтэд байтугай, үнэнд ч баясдаггүй. Харин тэд эрх мэдэл, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг эрх мэдэл эрэлхийлэгчид гэж нэрлэдэг. Тэд дэлхий дээрх нөлөө бүхий урсгал, шашны сургуулиас ирсэн пастор, багш нарыг л эрж хайдаг. Тэд үнэний замыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч, хагас дутуу л итгэж байдаг; тэд зүрх сэтгэл, оюун санаагаа бүрэн зориулах чадваргүй, амаараа Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадах тухай ярих боловч харц нь агуу пастор, багш нар дээр төвлөрч, Христийг зэрвэс ч хардаггүй. Зүрх сэтгэл нь нэр төр, эд баялаг, яруу алдрыг анхаардаг. Ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай, ийм эгэл жирийн хүн, хүнийг төгс болгох чадвартай байх боломжгүй гэж тэд боддог. Тоос тортог, өтөг бууц дундах тэдгээр хэн ч биш хүн Бурханы сонгосон хүмүүс байх боломжгүй тэд боддог. Хэрвээ ийм хүмүүсийг Бурхан авардаг байсан бол тэнгэр газар орвонгоороо эргэж, бүх хүн элгээ хөштөл инээх байсан гэж тэд итгэдэг. Хэрэв Бурхан энэхүү хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгох юм бол өнөөх агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд итгэдэг. Тэдний харах өнцгийг үл итгэл сэвтүүлсэн байдаг; тэд үл итгээд ч зогсохгүй, зүгээр л солиотой араатнууд юм. Учир нь тэд байр суурь, нэр хүнд, эрх мэдлийг л үнэлдэг, зөвхөн том бүлэглэл, урсгалуудыг л хүндэтгэдэг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огтхон ч тоодоггүй; тэд ердөө л Христ, үнэн, амиас нүүр буруулсан урвагчид юм.

Чи Христийн даруу занг бус, харин эрхэм хүндтэй байр суурь бүхий тэр хуурамч хоньчдыг л гайхан биширдэг. Чи Христийн хайр татам байдал, мэргэн ухааныг биш, харин бузар булай ертөнцөд хөлбөрдөг тэдгээр самуун явдалтныг эрхэмлэн хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн шаналлыг шоолж, харин тахилыг эрж хайн, цадиггүй амьдардаг тэдгээр үхдэлийг гайхан биширдэг. Чи Христтэй хамт зовохыг хүсдэггүй, харин махан бие, үгээр л чамайг тэтгэж, хянаж байдаг тэр бодлогогүй антихристүүдийн тэвэрт дуртайяа очдог. Одоо ч гэсэн зүрх сэтгэл чинь тэдэн рүү, тэдний нэр хүнд, байр суурь, нөлөө рүү хандсан хэвээр байна. Гэсэн ч, чи Христийн ажилд үнэмшихэд хэцүү гэсэн хандлага баримталсан хэвээр, үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөх итгэл чамд байхгүй гэж Би хэлдэг. Чамд өөр ямар ч сонголт байхгүй байсан учраас л өнөөг хүртэл Түүнийг дагасан. Зүрх сэтгэлд чинь хэд хэдэн сүрлэг дүр төрх үүрд сүндэрлэж байгаа; чи тэдний үг, үйл бүрийг, мөн нөлөө бүхий үг, гарыг нь ч мартаж чаддаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд дээдийн дээд, үүрд баатрууд хэвээрээ байдаг. Харин өнөөдрийн Христийн хувьд тийм биш. Чиний зүрх сэтгэлд Тэр үүрд ялихгүй хэвээрээ, үүрд хүндэтгэл хүлээх гавьяагүй хэвээрээ. Учир нь Тэр хэтэрхий эгэл, хэтэрхий бага нөлөөтэй, ямар ч сүрлэг байдалгүй.

Ямар ч байсан, үнэнийг үнэлдэггүй бүх хүн бол үл итгэгчид, үнэнээс урвагчид юм гэж Би хэлдэг. Ийм хүмүүс хэзээ ч Христийн сайшаалыг хүртэхгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?

Хэрвээ хүмүүс Бурханд итгэхдээ дандаа Бурханы өмнө амьдардаггүй бол Бурханаас эмээж огт чадахгүй бөгөөд иймд муугаас зайлах чадваргүй байх болно. Эдгээр зүйл хоорондоо холбоотой. Хэрэв зүрх сэтгэл чинь үргэлж Бурханы өмнө амьдардаг бол чи хяналтад байх бөгөөд олон зүйл дээр Бурханаас эмээх болно. Чи хэтрүүлэхгүй, мөн ямар ч цадиггүй зүйл хийхгүй. Чи Бурханы үзэн яддаг зүйлийг хийхгүй бөгөөд эрүүл ухаангүй үг хэлэхгүй. Хэрэв чи Бурханы ажиглалт, сахилгажуулалтыг хүлээн зөвшөөрдөг бол олон муу зүйл хийхээс зайлсхийнэ. Ингэснээрээ чи муугаас зайлах бус уу? Хэрэв чи Бурханд итгэхдээ Бурхан зүрх сэтгэлд чинь байгаа эсэхийг мэдэхгүй, мөн сэтгэлдээ юу хийхийг хүсдэгээ мэдэхгүй будилсан байдалд оршдог бол, Бурханы өмнө тайван байж чаддаггүй, өөрт чинь ямар нэг зүйл тохиолдоход Бурханд залбирч, үнэнийг эрж хайдаггүй бол, үргэлж дураараа үйлдэж, сатанлаг зан чанарынхаа дагуу амьдарч, биеэ тоосон зан чанараа илчилдэг бол, мөн Бурханы шинжилт, сахилгажуулалтыг хүлээн зөвшөөрдөггүй, Бурханыг дуулгавартай дагадаггүй бол ийм хүмүүсийн зүрх сэтгэл ямагт Сатаны өмнө амьдарч, Сатан болон завхарсан зан чанартаа хянуулна. Иймээс энэ мэт хүмүүс нь Бурханыг өчүүхэн төдий ч хүндэлдэггүй. Тэд муугаас зайлж ер чаддаггүй бөгөөд ёрын муу зүйл хийхгүй байлаа ч гэсэн боддог бүхэн нь ёрын муу, үнэнтэй холбоогүй байж, үнэний эсрэг явдаг. Тэгэхээр ийм хүмүүс үндсэндээ Бурхантай ямар ч холбоогүй байдаг уу? Тэд хэдийгээр Бурханд захирагддаг боловч Бурханы өмнө хэзээ ч тайлагнаагүй, Бурханд хэзээ ч Бурхан хэмээн хандаагүй, Бурханд хэзээ ч өөрсдийг нь захирдаг Бүтээгч хэмээн хандаагүй, мөн Бурханыг өөрсдийнхөө Бурхан, Эзэн гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй байдаг бөгөөд Бурханыг зүрх сэтгэлдээ шүтэн мөргөе гэж хэзээ ч бодож үзээгүй байдаг. Ийм хүмүүс Бурханаас эмээнэ гэж юу гэсэн үг болохыг ойлгодоггүй бөгөөд ёрын мууг үйлдэх нь өөрсдийнх нь эрх гэж бодон, “Би хүссэнээ хийнэ. Өөрийнхөө хэргийг би өөрөө мэднэ, энэ нь өөр хэнд ч хамаагүй” гэж хэлдэг. Ёрын мууг үйлдэх нь өөрсдийнх нь эрх гэж тэд бодоцгоон, Бурханд итгэх итгэлийг нэг төрлийн тарни, нэг хэлбэрийн зан үйл хэмээн үздэг. Энэ нь тэднийг үл итгэгч болгодог бус уу? Тэд бол үл итгэгчид!

Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бурханы гэр бүл доторх хүн бүр Бурханд итгэдэг. Гэвч өөрсдийгөө Бурханд итгэдэг гэдэг атлаа зүрх сэтгэл дотроо Бурханы оршин тогтнолын талаар, байгаа бүхнийг Бурхан бүтээсэн гэдэг баримтын талаар, байгаа бүхнийг Бурхан захирдаг талаар, бие махбодтой болсон Бурхан, Бурханы үг, бас үнэний талаар эргэлздэг нэгэн төрлийн хүмүүс бий. Нэг тал нь, энэ бүхэн үнэн үү, үгүй юу гэдгийг тэд баталж чаддаггүй. Нөгөө тал нь, тэд мөн л эргэлзэж, энэ бүхнийг боломжгүй гэж итгэдэг. Зүрх сэтгэлдээ тэд юунд итгэдэг вэ? Тэд материаллаг ертөнцөд оршдог бүх зүйлд итгэдэг. Нүдээр харж, гараар хүрч болох бүхэнд итгэдэг. Тэд нүдээр харж болохгүй юунд ч сэжиглэнгүй хандлага баримталж, бүр хүлээн зөвшөөрөхгүй байхад хүрдэг. Ийм төрлийн хүмүүс Бурханд нэр төдий л итгэдэг боловч бодит байдал дээр бол зүгээр л үл итгэгчид юм. Барууны шашинд пасторуудын 25% буюу үндсэндээ 4 пастор тутмын 1 нь Эзэн Есүс Ариун Сүнснээс олдсон гэдэгт итгэдэггүй, Библийн талаар зарим нэг эргэлзээ өвөрлөдөг гэж би сонссон. Барууны пасторууд дунд үл итгэгчид ийм олон байдаг. Ялангуяа, хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы тухайд бол тэд бүр ч эсэргүүцдэг. Тэд Бурханыг зөвхөн тэнгэрт байдаг, хүмүүсийн дунд хэзээ ч ажиллахгүй гэдэгт итгэдэг. Үүний үр дүнд, Бурхан ирсэн гэж хэлсэн хэнийг боловч өрнөдийн дийлэнх пасторууд тэрс үзэлтэн гэж яллах болно. Та нар ийм хүмүүсийг үл итгэгчид гэхгүй гэж үү? Тэд бол үл итгэгчид юм. Үл итгэгчид Ариун Сүнсний ажилд итгэдэггүй. “Энэ чинь хүний бодож олсон зүйл байна. Хүний зүрх сэтгэлд агшин зуур онгод орж болдог, тэгээд заримдаа гэгээрч чаддаг. Харин энэ чинь Ариун Сүнсний ажилтай огт хамаагүй” гэж тэд хэлдэг. Тэд Ариун Сүнсний ажилд итгэдэггүй. Мөн Бурханы үгийг Бурхан хэлсэн гэдэгт итгэдэггүй. Тэд “Энэ үгийг хүн хэлсэн байна. Бурханы ийм үг хэлэхийг хэн харсан юм бэ? Бурхан яаж ийм зүйл хэлж чадах вэ? Үүнийг хүн хэлсэн” гэцгээдэг. Бие махбодтой болсон Бурханд юм уу Ариун Сүнсний ажилд итгэдэггүй, Бурханы үгийг Бурхан илэрхийлсэн гэдэгт бүр ч итгэдэггүй бүх хүн бол үл итгэгчид юм. Бурханд итгэх итгэл нь хэчнээн жинхэнэ гэж хэллээ ч гэсэн, тэд бол үл итгэгчид мөн. Үл итгэгч гэдэг нь Бурханд итгэдэггүй гэж хэлдэг хүн биш юм. Тэд амаараа Бурханд итгэдэг гэж хэлдэг ч, зүрх сэтгэл нь итгэдэггүй. Үл итгэгч байх гэж үүнийг хэлдэг бөгөөд тэднийг бас дүр эсгэгчид гэж хэлж болно.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Фарисайчуудын мөн чанар нь хоёр нүүртэй байдал. Тэд Бурханд итгэдэг ч үнэнийг хайрлаагүй эсвэл амийг эрж хайгаагүй. Тэд зөвхөн тэнгэр дэх тодорхойгүй Бурханд итгэсэн бөгөөд өөрсдийн гэсэн үзэл, төсөөлөлтэй хэдий ч бие махбодтой болсон Христэд итгээгүй, хүлээн зөвшөөрөөгүй. Чин үнэнийг хэлэхэд, тэд бол үл итгэгчид байсан. Бурханд итгэх тэдний итгэл нь теологи судлах, Бурханд итгэх итгэлийг судалгаа хийх мэдлэгийн хэлбэр гэж үзэх явдал байв. Тэдний амин зуулга нь Библи болон теологи судлахаас хамаарч байлаа. Тэдний зүрх сэтгэлд Библи бол тэдний амин зуулга байсан юм. Библийн мэдлэг болон теологийн онолыг сайн тайлбарлах тусам улам олон хүн тэднийг шүтэж, индэр дээр улам өндөрт, бат бэх зогсох тусам байр суурь нь улам бэхжинэ гэж тэд бодсон. Фарисайчууд зөвхөн байр суурь, амин зуулгынхаа төлөө амьдарч, үнэнээс залхаж, үнэнийг жигшдэг хүмүүс байсан тул Эзэн Есүс махбод болоод, ажлаа хийхээр ирэх үед тэд байр суурь, амин зуулгаа хамгаалахын тулд үзэл, төсөөлөл, библийн мэдлэгээ гөжүүдлэн баримталсан бөгөөд Эзэн Есүсийг эсэргүүцэн яллаж, Бурханы эсрэг байхын тулд бүхнээ дайчилсан…

Шашин дотор, хүмүүс бүгд фарисайчуудын хяналт дор Бурханд итгэж, тэднийг бүрэн дагаж бас сонсдог. Тэдний нэгэн адил тэд зөвхөн Библи хийгээд теологи судлалд суралцаж, зөвхөн библийн мэдлэг, теологийн онолыг ойлгоход анхаарч, үнэнийг эрж хайж, эсвэл Эзэний үгийг хэрэгжүүлэхэд огт анхаардаггүй. Тэд фарисайчуудын нэгэн адил тэнгэр дэх тодорхойгүй Бурханд л итгээд эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Христ—Төгс Хүчит Бурханд итгэдэггүй. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэн хэчнээн эрх мэдэлтэй, хүч чадалтай байлаа гээд тэд өөрсдийн үзэл, төсөөллийг гөжүүдлэн баримталсаар байгаа бөгөөд Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж, яллахад пастор, ахлагч нарыг дагасаар байна. Ийм хүмүүс фарисайчуудтай адил төрлийнх бөгөөд фарисайчуудын Бурханыг эсэргүүцдэг замаар явж буйг хэлээд ч хэрэггүй! Ийм хүмүүс фарисайчуудыг дагахгүй байлаа ч фарисайчуудтай адил төрлийнх хэвээр байх бөгөөд мөн фарисайчуудын үр удам мөн. Учир нь тэдний уг чанар, мөн чанар нь адил юм. Тэд бүгд үнэнийг хайрладаггүй, зөвхөн өөрсдөдөө итгэдэг үл итгэгчид мөн! Тэд үнэнийг жигшиж, Христийн эсрэг байдаг антихристүүд!

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих