Шашны пасторууд болон ахлагчид шашны ертөнцөд эрх мэдлийг атгадаг бөгөөд ихэнх хүмүүс тэдэнд дуулгавартай байж, дагадаг—энэ бол баримт. Шашны пасторууд болон ахлагчид Бурхан бие махбодтой болох тухай баримтыг хүлээн зөвшөөрдөггүй, бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн үнэнд итгэдэггүй ба фарисайчуудын замаар алхаж байгаа гэж та нар хэлдэг; бид үүнтэй санал нийлж байна. Гэхдээ, шашны пасторууд болон ахлагчид бүгдээрээ эцсийн өдрүүд дэх Бурханы ажлаар илчлэгддэг хоёр нүүртэй фарисайчууд, антихристүүд бөгөөд эцсийн үр дүн нь сүйрэлд живэх явдал байна гэж та нар яагаад хэлдэг юм бэ? Энэ нь одоо бидний хүлээн зөвшөөрч чадах зүйл биш. Энэ хүмүүс аврагдаж чадахгүй ба бүгдээрээ сүйрэл, мөхөлд живнэ гэсэн энэ баталгааныхаа үндэслэлийн талаар нөхөрлөнө үү.

2021-03-15

Хариулт:

Шашны хүрээнийхэн Бурханыг хэрхэн эсэргүүцдэгийн мөн чанарыг зөвхөн бие махбодтой болсон Христийг ирсний дараа л илчилж, задлан шинжилж болох юм. Завхарсан хүмүүст ямар ч үнэн байдаггүй учраас шашны хүрээнийхэн Бурханыг эсэргүүцдэгийн үнэн ба мөн чанарыг завхарсан хүмүүсийн дундаас хэн нь ч нэвт харж чаддаггүй. Тэд хуурамч хоньчид болон антихристэд хууртаж, ашиглуулж, явуулгад нь автсанаар тэдэнтэй нийлэн ёрын мууг хийж, Бурханыг эсэргүүцдэг Сатаны бууны нохой, хам хамсаатан болохоос өөр аргагүй байдаг. Ингэх нь жам юм… Шашны хүрээн дэх дээд түвшний антихристийн муу хүчин Бурханыг хэрхэн эсэргүүцсээр байсны үнэн ба мөн чанарыг Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс хэрхэн илчилсэн болохыг одоо харцгаая:

Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй. (Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг ба дүр үзүүлж удаан залбирал хийдэг: тийм учраас та нар илүү их хараал хүртэх болно.)

Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татан, тэгэх үедээ түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог.

Сохор газарчид та нар золгүй еэ! Та нар, ‘Сүмээр тангарагладаг хэн боловч юу ч биш; харин сүмийн алтаар тангараглагчид үүрэг оногддог’ гэж хэлдэг. Мунхаг, сохор хүмүүс ээ: аль нь чухал вэ? Алт уу эсвэл алтыг ариусгадаг сүм үү? Тахилын ширээгээр тангарагладаг хүн юу ч биш; харин үүн дээрх өргөлөөр тангарагладаг хүн буруутай. Мунхаг, сохор хүмүүс ээ: аль нь чухал вэ? Өргөл үү эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээ юү? Тиймээс тахилын ширээгээр тангараглах хэн боловч тахилын ширээгээр болон үүн дээр байгаа бүх зүйлээр тангарагладаг. Сүмээр тангараглах хэн боловч сүмээр болоод тэнд оршдог Түүгээр тангараглаж байгаа юм. Тэнгэрээр тангарагладаг хүн нь Бурханы сэнтийгээр болон дээр нь залардаг Түүгээр тангарагладаг.

Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг мөртлөө хуулийн чухал нөхцөлүүд болох шүүлт, өршөөл, итгэлийг орхигдуулсан: та нар бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг хийх ёстой байсан юм. Шумуулыг шүүж, тэмээг залгидаг сохор газарчид аа!

Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар аяга, савныхаа гадна талыг цэвэрлэдэг боловч дотор нь дээрэм тонуул, илүүдэл хүнс дүүрэн байдаг. Сохор Фарисай чи эхлээд аяга, савныхаа дотор талыг цэвэрлэ, тэгвэл гадна тал нь ч бас цэвэрхэн байна.

Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар цагаанаар будсан булшны хөшөө шиг үнэндээ гаднаа сайхан харагддаг боловч дотроо үхэгсдийн яс болон бузар бүхнээр дүүрэн байдаг. Та нар бас хүмүүсийн өмнө зөвт мэт харагддаг боловч дотроо хоёр нүүрт зан болон ёс бус явдлаар дүүрэн байдаг.

Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар эш үзүүлэгчдийн бунхныг барьж, зөв шудрага хүмүүсийн хөшөөг чимээд, ‘Хэрвээ бид эцэг өвгөдийнхөө үед амьдарч байсан бол эш үзүүлэгчдийн цусыг урсгахад тэдний хамсаатан болохгүй байсан’ гэдэг. Тэгснээрээ та нар өөрсдийгөө эш үзүүлэгчдийг хөнөөсөн хүмүүсийн хүүхдүүд гэдгээ гэрчилдэг. Та нар тэгээд эцэг өвгөдийнхөө гэмийн хэмжээг дүүргэг. Могойнууд аа, хорт могойн удам аа, та нар яаж тамын шийтгэлээс зугтааж чадах вэ? Тиймээс харагтун, Би та нар луу эш үзүүлэгчид, мэргэн хүмүүс болон хуулийн багш нарыг илгээнэ: тэдний заримыг нь та нар алж, цовдолно; заримыг нь өөрсдийн синагогуудад ташуурдаж, хотоос хотод тэднийг хавчин мөшгөнө. Зөв шударга Абелын цуснаас эхлээд сүм болон тахилын ширээний хооронд та нарын хөнөөсөн Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөв шударга цус та нар дээр ирнэ. Үнэнээр Би та нарт хэлье, Энэ бүх зүйл энэ үеийнхэн дээр ирнэ(Матай 23:13–36).

Эдгээр нь Иудейн шашны хүрээний ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудыг илчилж, шүүдэг Нигүүлслийн үе дэх Эзэн Есүсийн хамгийн цуутай үг юм.

Хуулийн эрин үе дэх шашны хүрээний ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудыг илчилж, задлан шинжилсэн “долоон золгүй явдал”-ыг Эзэн Есүс өгүүлсэн баримтаас бид шашны ихэнх удирдагч нь хоёр нүүрт фарисайчууд байсан бөгөөд аль эртнээс Бурханыг эсэргүүцдэг сатанлаг муу ёрын хүчин байсан гэдгийг харж болох юм. Энэ бол угийн маргаангүй баримт билээ.

………………………

Шашны хүрээний харанхуй байдал, доройтол нь шашингүй ертөнцийнхөөс ямар ч ялгаагүй гэдгийг фарисайчуудыг ил болгосон Эзэн Есүсийн “долоон золгүй явдал” аль хэдийн илчилсэн байв. Иймээс шашны хүрээний ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудын үйлдэл нь Бурханд үйлчилж байгаа хэрэг огт биш, харин ч Бурханыг сөрж, эсэргүүцэж байгаа явдал байсныг хүмүүс бүрэн харж чаддаг. Тэд Бурханд үйлчилдэг тахилч, удирдагчдын байр суурьтай байсан атлаа үнэн болон зөв шударга байдлыг хэрэгжүүлээгүй юм. Харин ч тэд элдэв янзын аймшигт үйл үйлдэн, бүр бие махбодтой болсон Христэд дайсан гэж хандан, Түүнийг яллаж, хяхан хавчиж, загалмайд цовдолсон билээ. Эдгээр асар их нүглийг үйлдчихээд тэд Бурханы уур хилэнг бадраахгүй байж яаж чадах юм бэ? Иймээс Бурхан тэднийг үзэн ядаж, тэдэнд уурлан хилэгнэсэн бөгөөд ийм учраас тэднийг илчилж, шүүж, ялласан юм. Энэ нь бүрэн үндэслэлтэй. Бурхан зөвт зан чанарт нь халдахыг хэнд ч зөвшөөрдөггүй гэдгийг энэ бидэнд харуулдаг. Нигүүлслийн эрин үед Бурхан, шашны хүрээний эдгээр ахлах тахилч, хуулийн багш нар болон фарисайчуудын үнэний болон Өөрийнх нь эсрэг үйлдсэн янз бүрийн ёрын муу үйлийг жигшиж, үзэн ядаад удаж байсан юм. Тэдний эсрэг Бурханы ашигласан өршөөлгүй илчлэл, шүүлт нь Тэр бол зөвт, ариун гэдгийг харуулдаг. Бурханд үйлчилдэг атлаа Түүнийг эсэргүүцдэг шашны хүрээнийхнийг Бурхан хэзээ ч сайшаагаагүй. Бурхан Өөрийн хоньдыг хайж, үнэнийг хайрладаг, Бурханы дуу хоолойг сонсож чаддаг бүхнийг аврахын тулд хүний ертөнцөд биечлэн ирэх яг тэр зорилгоор махбод болсон юм. Өөрийг нь бүхий л зүрх сэтгэлээсээ хүсдэг, үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаг бүх хүнийг Бурхан сонгодог. Эзэн Есүсийн номлолын үеэр шашны ертөнцийн ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд бүгд Бурханы яллалт, таягдалтын бай болсон юм. Энэ нь Бурханы зөвт, ариун байдлыг илчилдэг. Бурхан л хайр татам, эрхэм, хүндтэй, итгэл даахуйц байдаг бөгөөд шашны ертөнцийн удирдагчид, хуулийн багш нар болон фарисайчууд бүгд худал хуурмаг, заль мэх, хар санаа, ёрын муугаар дүүрэн хоёр нүүртнүүд байсан юм. Тэд бүгдээрээ хүмүүсийг хууран, хянаж, Бурханыг эсэргүүцдэг хорт могойн төрөл байв. Тэд бол яг хаягдах ёстой төрлийн хүмүүс байсан юм. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийг золин аврах ажлаа хийж байхад Иудейн шашны ямар ч ахлах тахилч, хуулийн багш, фарисай гэмшин Эзэн Есүсийн өмнө очоогүй. Түүнчлэн Эзэн Есүсийг загалмайд цовдлогдож, золин авралын ажлаа гүйцэлдүүлсний дараа олон фарисай өөрсдийн муу үйл хэргийг үнэнхүү эргэцүүлж, харамсаагүй билээ. Тэгсэн хүн байсан бол цөөн хэд л байсан юм. Шашны хүрээний ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд бүгд үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг чөтгөрүүд байсан гэдгийг нотлоход эдгээр баримт хангалттай. Тэд хэчнээн ч их ёрын мууг үйлдэж, бүр Эзэн Есүсийг загалмайд цовдоллоо ч гэсэн нүгэлт үйлдэлдээ хэзээ ч харамсаагүй. Энэ асуудал үнэхээр нэгийг бодогдуулам юм. Шашны хүрээний ихэнх удирдагч бол Бурханд үйлчилдэг атлаа Бурханыг эсэргүүцдэг хуурамч хоньчид гэдгийг эндээс харахад амархан. Тэд бол үнэхээр антихрист чөтгөрүүд, Сатаны биелэл билээ. Гэсэн ч Бурханд итгэдэг олон хүн тэднийг шүтэж, дагасаар байдаг. Хүмүүс бүрэн завхарсан бөгөөд худал хуурмаг болон нүгэлд аль хэдийн хууртсан гэдгийг харуулахад энэ хангалттай юм. Сатан тэдний нүдийг сохолжээ. Чөтгөрүүдээр сүйтгүүлсэн хэдий ч тэд аль хэдийн үхчихсэн мэт өөрчлөгдөхөөс зөрүүдлэн татгалзсаар байдаг. Иймээс гүн гүнзгий завхарсан энэ хүмүүсийг аврах Бурханы ажил хэчнээн хэцүү болохыг бид харж болно! Энэ бол завхарсан бүх хүний эргэцүүлж, ойлгох ёстой гол асуудал юм.

………………………

Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллаж байгаа олон жишээг Библид тэмдэглэсэн байдаг. Иудейн эдгээр ахлах тахилч, хуулийн багш нар болон фарисайчууд зөвхөн шашны зан үйл үйлдэж, хэрхэн дүрэм журмыг дагаж, хуулийг хэрэгжүүлэх ёстойг хүмүүст заахад л анхаардаг байсан гэдгийг хүмүүс эндээс харж болно. Тэд Бурханд итгэхдээ ямар ч үнэнийг хэрэгжүүлээгүй бөгөөд огт бодит байдалтай байгаагүй гэдгийг харуулахад энэ хангалттай юм. Тэд Библийг сайтар уншиж, хуулийг судалсан боловч Бурханыг огт мэддэггүй байлаа. Хамгийн жигшүүртэй зүйл гэвэл тэд бүр эш үзүүлэгчид болон зөв шударга хүмүүсийг хөнөөж ч чаддаг байв. Махбод болж, үнэнийг илэрхийлсэн Христийг тэд хүлээн зөвшөөрч, захирагдаагүйн зэрэгцээ, харин ч Түүнийг яллаж, барьж, урхидаж, хөнөөж хүртэл чадсан бөгөөд өөрсдийгөө Бурханы дайсан болгосон юм. Иймээс тэдний эсрэг Бурханы хорсол гүн үндэслэсэн ба тэднийг илчилж, задлан шинжилж, ялласан билээ. Хамгийн чухал нь, Бурхан бол зөвт, ариун Бурхан гэдгийг энэ нь илчилдэг. Тэрээр шударга үйл үйлддэг хүмүүст дуртай бөгөөд ёрын мууг үйлддэг хүмүүсийг үзэн яддаг. Иудейн шашны хүрээний ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудыг Бурхан хэзээ ч сайшаагаагүй. Бурхан зөвхөн тэднийг илчилж, шүүж, хараасан. Энэ бол Эзэн Есүст итгэдэг бүх хүний хүлээн зөвшөөрсөн үнэн баримт юм. Хэрэв хүмүүс Библийг үнэхээр ойлгодог юм бол өнөөгийн шашны хүрээний пастор, ахлагчдын хоёр нүүрт, Бурханыг эсэргүүцдэг үнэн төрхийг Эзэн Есүсийн үгийг ашиглан таньж яагаад чаддаггүй юм бэ? Хүмүүс яагаад Бурханд үйлчилдэг атлаа Түүнийг эсэргүүцдэг талархах сэтгэлгүй хорт могойн төрлийг ялган таньж, хаяад, Эзэн Есүсийн талд зогсож чаддаггүй юм бэ? Хэрэв хүмүүс Библийг үнэхээр ойлгодог байсан бол өнөөдрийн шашны хүрээний ихэнх удирдагч, пастор нь Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийг эсэргүүцсэн ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудтай адилхан үүрэг гүйцэтгэж байгаа гэх бүр ч аймшигтай баримтыг харж чадах учиртай. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханыг тэд мөн л эсэргүүцэж байгаа бөгөөд тэдний нүгэл нь Эзэн Есүсийг эсэргүүцсэн ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудынхаас бүр ч их юм. Тэд үнэнийг туйлын их үзэн яддаг бөгөөд Бурханы сонгосон хүмүүс үнэн замыг хүлээн зөвшөөрч, Бурханы ажилд захирагдаж, Бурханаар авхуулах үед орхигдох вий гэхээс гүнээ айдаг. Тиймээс тэд хүмүүсийг хуурахын тулд эргэлзэх юмгүйгээр худал хуурмаг, цуу яриа зохиож, тэр ч бүү хэл үнэнийг мушгин, баримтыг гуйвуулж, гүтгэн урхидаж, гүжирдэн ялладаг бөгөөд Христийг яллан, Ариун Сүнсний ажил, Бурханы айлдварыг доромжлохын тулд Библийг албаар буруу тайлбарладаг. Тэд өөрсдийн байр суурь, амьжиргааг аврахын тулд Бурханыг шүүж, доромжилж, эсэргүүцэхээр элдэв янзын жигшүүртэй арга ашигладаг. Тэдний үйлдэл нь, Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд Эзэн Есүсийг эсэргүүцэхдээ ашигласан янз бүрийн сатанлаг арга зальтай яг адилхан байдаг. Тэд бүгдээрээ Бурханыг эсэргүүцэх антихристийн замаар алхаж байна. Гаднаа Бурханд үйлчлэх атлаа дотроо Түүнийг эсэргүүцэх янз бүрийн арга хэлбэрийг ажигласнаар ерөнхийдөө Бурханы уур хилэнг аль эртнээс бадраасаар ирсэн долоон муу үйл байдгийг харж болно. Тэдгээр нь лавтайяа шийтгүүлнэ. Шашны хүрээний ихэнх пастор, удирдагчдын үйлддэг долоон муу үйлийг энд жагсаав:

1. Тэд зөвхөн шашны зан үйл явуулан, хүн төрөлхтний өв хөрөнгө, хоосон сургаалыг баримталж, тунхагладаг боловч Бурханы тушаалыг орхидог. Тэд Бурханд захирагдаж, Түүнийг мэдэж, үгийг нь сонсохыг хүмүүст хэзээ ч зааж сургадаггүй. Мөн үнэний бодит байдлын талаар огт ярьдаггүй бөгөөд хүмүүст муу ёрын эрин үеийн тухай мэдэгдэхийн тулд шашны ертөнц дэх харанхуйг илчлэхээр Бурханы үгийг хэзээ ч ашигладаггүй.

2. Тэд Бурханыг огт хүндэлдэггүй. Мөн зүрх сэтгэлд нь Бурханыг гэх орон зай байдаггүй бөгөөд тэр ч бүү хэл Бурханд өргөсөн тахилаас шунахайран нууцаар авдаг. Тэд Бурханд үнэхээр үйлчилж чаддаггүй атлаа Бурханд өргөсөн тахилыг амьжиргаагаа болгон, өөрсдөө илүү тансаг амьдрахын тулд хандив өргө гэж хүмүүст уриалан албадаж, жинхэнэ цус сорогч, шимэгч хорхой болцгоодог.

3. Тэд хүмүүсийг чуулган руугаа урхидахын тулд тэнгис, газрыг хөндлөн гулд туулдаг бөгөөд хүмүүсийг урхидмагцаа хуурч мэхлэн, хянаж, өөрсдийнхөө боол болгодог. Тэд хүмүүст үнэн замыг чөлөөтэй сонгох эрхийг олгодоггүй, мөн үнэн замыг судлах, Бурханы илрэлт болон ажлыг эрж хайх боломж олголгүйгээр тамын хүүхдүүд болгон доройтуулдаг. Энэ бол сохор нь сохрыгоо хөтөлж байгаа хэрэг бөгөөд бүгд нүхэнд унах болно.

4. Тэд номлохдоо хүмүүсээр даган дуурайлгаж, бишрэн дагуулах гэсэндээ онгирч, өөрсдөдөө гэрчлэл хийхийн тулд Бурханы алдрыг үргэлж хулгайлдаг бөгөөд хүмүүсийг урхидаж, хянахын тулд тэднээр өөрсдийгөө шүтүүлдэг. Тэд хэзээ ч, хүмүүс Бурханд захирагдаж, Бурханыг шүтэн мөргөг гэсэндээ Бурханд шударгаар, үнэхээр гэрчлэл хийдэггүй бөгөөд Бурханыг агуу гэж хүндэлдэггүй.

5. Тэд үнэнийг үзэн яддаг бөгөөд үнэнийг эрэлхийлж, ойлгодог хүмүүст онцгой атаархан, дарлан голж, ялладаг. Мөн хүмүүст зөвхөн өөрсдийг нь шүтэж, дагах боломж олгодог боловч Христийг хүлээн зөвшөөрөхөд нь хүмүүст саад, хязгаарлалт хийдэг бөгөөд хүмүүс эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гэрчлэх вий гэж айсандаа чуулгануудыг битүүмжилдэг.

6. Тэд өөрсдийн байр суурь, амьжиргааг хамгаалахын тулд эцсийн өдрүүдийн Христ буюу Төгс Хүчит Бурханыг гүтгэж, яллаж, доромжлохоор элдэв янзын цуу яриа, худал хуурмагийг хүртэл зохиодог. Тэд бүх зүйлийг харанхуйгаар бүрхдэг бөгөөд тэр ч бүү хэл эцсээ хүртэл Бурханы эсрэг амьдрал, үхлийн тэмцэл хийхийг илүүд үзнэ. Тэд Бурханд бус, харин өөрсдийн байр суурь, амин зуулгад үйлчилдэг нь илэрхий юм.

7. Тэд Бурхан бие махбодтой болсон гэх баримтыг хүлээн зөвшөөрдөггүй, мөн эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы үг, ажилд ч итгэдэггүй. Тэд бүгдээрээ үнэнийг үзэн яддаг антихристийн уг чанар, мөн чанартай гэдгийг батлахад энэ нь хангалттай. Тэд Бурханд үйлчлэх атлаа Бурханыг сөрж, эсэргүүцэх антихристийн замаар алхдаг билээ.

Бурханыг эсэргүүцдэг шашны хүрээний антихрист хүчний энэ долоон муу үйл нь Бурханд итгэдэг бүх итгэгчийн ил тод хүлээн зөвшөөрдөг баримт билээ. Өнөөдөр шашны хүрээнд үйлдэгддэг энэ долоон муу үйл нь Эзэн Есүс фарисайчуудыг илчилж, шүүсэн “долоон золгүй явдал”-тай яг адилхан мөн чанартай байдаг. Шашны удирдагчид нь урт удаан хугацаанд үргэлж Бурханд үйлчилж байгаа мэт байсан ч үнэндээ Бурханыг эсэргүүцэж, антихристийн замаар алхаж ирсэн гэдгийг нотлоход энэ хангалттай юм. Тэд бүгд үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанар болон мөн чанартай гэдгийг эдгээр баримт бас ил болгожээ. Иймээс тэд эцсийн өдрүүдийн Христэд дайсагнагч хүчин болж чадах бөгөөд шашны хүрээг харанхуй байдал болон ёрын мууд хөтөлдөг. Энэ нь, шашны хүрээнийхэн бол “их янхан” болон “агуу Вавилон” хэмээсэн Библийн Илчлэлийн номын зөгнөлийг бүрэн биелүүлдэг. Одоо Бурханыг хайрлаж, Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг зарим хүн орчин цагийн эдгээр фарисайн антихрист уг чанар, мөн чанарыг аль хэдийн нэвт харчхаад Бурханы ажлын мөрийг хайхаар шашны хүрээг орхиж эхлээд байна. Шашны хүрээний эдгээр “фарисай” нь эцсийн өдрүүдийн Христийн илэрхийлсэн бүх үг бол үнэн агаад завхарсан хүн төрөлхтөнд чиглэсэн шүүлт, гэсгээлт гэдгийг тодорхой мэддэг боловч үнэнд хорсдог болохоороо Бурханыг сөрж, шүүж, яллаж, эсэргүүцэх хандлага баримтлахаар сонгодог. Хамгийн чухал нь, тэд бас Ариун Сүнс болон Бурханы ажлыг доромжлох аймшигт нүглийг үйлдсэн юм. Энэхүү нүглийн гурван үндсэн илрэлийг дор жагсаалаа:

1. Тэд Бурханы махбодыг гүжирдэхийн тулд худал хуурмагийг зохиодог. Энэ бол Бурханы эсрэг ноцтой доромжлол юм.

2. Тэд Бурханы үгийг хүний үг хэмээн авч үздэг бөгөөд хүмүүсийг унших үед нь илбэддэг муу ёрын сүнснүүд Бурханы үгэнд бий гэцгээдэг. Энэ бол Бурханы эсрэг ноцтой доромжлол юм.

3. Тэд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг муу ёрын сүнснүүдийн ажил гэж тодорхойлдог нь Ариун Сүнсний ажил бол муу ёрын сүнснүүдийн ажил гэж хэлэхтэй адил юм. Энэ бол Ариун Сүнсний эсрэг ноцтой доромжлол билээ.

Шашны хүрээний хүмүүс энэ гурван тал дээр Бурханы эсрэг ноцтой доромжлол түгээж байдаг. Хэрэв тэд үнэхээр Бурханыг хүндэлдэг хүмүүс байсан бол ийм зүйл хэлж яавч зүрхлэхгүй. Эзэн Есүсийн номлож байсан өдрүүдийг эргэн санавал, Эзэн Есүс чөтгөрүүдийг хөөхийн тулд чөтгөрүүдийн хаан Беелзебүлийг ашигласан гэж хэлдэг шашны хүмүүс тухайн үед байсан билээ. Энэ нь үнэхээр Ариун Сүнсийг доромжлох нүгэл үйлдэж байгаа хэрэг байв. Эзэн Есүс, “бол хүмүүсийн аливаа нүгэл болон доромжлол уучлагдаж болно: гэвч Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй(Матай 12:31) хэмээсэн юм. Өнөөдрийн шашны хүрээнд ихэнх удирдагч, пастор Ариун Сүнсийг доромжилсон цуу яриа, гүтгэлэг түгээн явдаг. Тэд ямар ч санаа, зорилготой байлаа гэсэн хамаагүй, Ариун Сүнсийг доромжлох нүгэл аль хэдийн үйлдсэн билээ. Бурханыг үнэхээрэн юм. Өнөөдрийн шашны хүрээнд ихэнх удирдагч, пастор Ариун Сүнсийг доромжилсон цуу яриа, гүтгэлэг түгээн явдаг. Тэд ямар ч санаа, зорилготой байлаа гөд тэдний үгийг сонсмогцоо хүмүүс мэхлэгддэг хэмээн дур зоргоороо шүүсэн юм. Энэ нь хэтэрхий хөгийн байдаг!… Шашны хүрээний ихэнх пастор, удирдагч яг антихристийн замаар алхдаг хүмүүс хэмээн аль хэдийн илчлэгдсэн билээ. Тэд байр суурь, амьжиргаагаа хадгалж үлдэхийн тулд Христийн эсрэг эцсээ хүртэл цөхрөнгөө баран тэмцдэг. Тэдний зүрх сэтгэл угтаа хүртэл хатуу байдаг бөгөөд огт гэмшдэггүй, харин Бурхан эцсийн эцэст өөрсдөд нь буулт нийж, яг л Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс Паулд хандсантай адилаар Өөрийгөө илчлэн, тэнгэрээс тэднийг дуудна гэж боддог. Бурханыг загалмайд цовдлоод, дараа нь өршөөлийг нь хүртье гэж хүсэх нь туйлын ичгүүргүй хэрэг юм. Тэд үхэн үхтлээ мунхаг, буруу ишилсэн сүх шиг байж, шашны эзэнт гүрнүүдэд нийтлэг байдаг “баатарлаг сүнс”-ний “нугаршгүй эрэлхэг” хандлагыг харуулдаг. Энэ нь Библи дэх Еврей номын дараах зөгнөлийг биелүүлдэг: “Учир нь үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй, харин шүүлт болон эсэргүүцэгчдийг залгих галын хилэнг айдастайгаар хүлээх нь гарцаагүй(Еврей 10:26–27).

…Энэ бол хаанчлалын сайн мэдээг түгээхэд чухал цаг үе юм. Олон хүн үнэн замыг судалж байхдаа шашны хүрээний антихрист чөтгөрүүдийн худал хуурмаг болон цуу ярианд гайхан, хууртдаг. Тэд агуу улаан лууны төөрөгдөл, тэрс үзэлд хууртдаг тул үнэн замыг хүлээн зөвшөөрч зүрхэлдэггүй. Өөр олон хүн үнэн замыг судалж байхдаа шашны хүрээний удирдагч, пасторуудад саатуулагдан, хууртдаг тул Бурханы өмнө очиж чаддаггүй. Ийнхүү тэдний амийг шашны удирдагч, пасторууд болон агуу улаан луу сүйтгэж, боомилдог. Шашны хүрээний пастор, удирдагчдын хувьд Бурханы сонгосон хүмүүсийн төлөө Түүнтэй тэмцэх нь Бурханы дайснууд байх хэмжээнд хүрсэн доройтол билээ. Тэд Бурханы сонгосон хүмүүст үнэн замыг судлах юм уу чөлөөтэй сонгох эрхийг огт олгодоггүй. Тэд агуу улаан луу шиг хүний бүхий л амь, сүнсийг гишгэлж, бүхлээр нь залгидаг чөтгөрүүд мөн гэдгийг энэхүү ёрын муу баримт хангалттай тодруулдаг. Тэд Бурханд халдах аймшигт нүглийг аль хэдийн үйлдсэн—үнэн замыг хүлээн зөвшөөрч, Бурханд эргэн очиход нь хүмүүст тэгтлээ улайран саад хийж чаддаг гэх баримт нь тэд бол Сатаны хам хамсаатан, холбоотон гэдгийг ил болгодог бус уу? Хүмүүст төлөх цусан өрийг нь тэднээр бүрэн төлүүлэх ёстой. Бурхан тус тусынх нь үйлдэлд тулгуурлан тэдэнд төлнө, эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болохдоо шашны хүрээн дотор Өөрийгөө илчилж, ажилладаггүйн үндсэн шалтгаан энэ юм. Шашны хүрээний ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудыг Эзэн Есүс хэрхэн үзэн ядаж, ил болгож, шүүсний адилаар эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурхан антихристийн замаар алхдаг орчин цагийн шашны хүрээний пастор, ахлагчдыг тийнхүү үзэн ядаж, ил болгож, шүүж, ялладаг. Бурхан дахин ажиллахаар махбодод илрэх үедээ нэрээ өөрчилсөн боловч зан чанар болон мөн чанараа өөрчлөөгүй гэдгийг та нар харж болно. Бурхан бол үргэлж Бурхан, хүмүүс бол үргэлж хүмүүс, Сатан бол үргэлж Бурханы дайсан байдаг. Эдгээр нь хувиршгүй баримт юм. Хүмүүс үнэн замыг хүлээн зөвшөөрч, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг дуулгавартай дагахын тулд Бурханд үйлчилдэг атлаа Бурханыг эсэргүүцдэг шашны хүрээнийхний мөн чанар болон үнэнийг тодорхой харах ёстой. Бурханы өдөр ирж буй учраас энэ бол хойш тавьж болохгүй яаралтай асуудал юм. Төгс Хүчит Бурханы хэлдэгчлэн, “Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Бурхантай хөл нийлүүлж чадахгүй хэнийг ч, хэзээ ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Библи дотроос харж болох нэг баримт бий: Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс шашны хүрээний ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудыг дуудаагүйгээр үл барам, харин ч тэднийг ил болгож шүүсэн юм. Тэр дундаа Эзэн Есүсийн цовдлолд оролцсон бүх хүн хатуу шийтгүүлж, бүгд аймшигт хувь заяатай учирсан билээ. Энэ бол бүгдийн хүлээн зөвшөөрдөг баримт юм. Хаанчлалын эрин үед ирдэг Төгс Хүчит Бурхан шашны хүрээний антихрист хүчинд өршөөнгүй, уучлангуй байж чадах уу? Яавч үгүй—учир нь Бурхан бол зөвт, ариун бөгөөд зан чанарт нь халдахыг хэнд ч зөвшөөрдөггүй. Төгс Хүчит Бурхан тэдний төгсгөлийг аль хэдийн тодорхойлж, өнөөдөр шашны хүрээний ихэнх пастор, удирдагчид Бурханыг эсэргүүцдэг тухай нүгэлт баримтыг тодорхой илчилсэн. Төгс Хүчит Бурхан юу гэж хэлсэн байдгийг харцгаая: “Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна, тэд Мессиа ирнэ гэдэгт л итгэсэн ч амийн үнэнийг эрж хайгаагүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд яаж Мессиаг харж чадах юм бэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, түүнчлэн Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор Мессиагийн нэртэй дэмий зууралдах зуураа Мессиагийн мөн чанарыг боломжит бүх аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон байж, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэчнээн өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү? Би та нараас цааш нь асууя: Та нарт Есүсийн талаар өчүүхэн ч ойлголт байхгүй юм чинь эрт үеийн фарисайчуудын алдааг гаргах нь туйлын хялбар биш гэж үү? Чи үнэний замыг ялган таньж чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Би хэлнэ. Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, голж, гүжирдэх чадвартай байсан. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг голж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба махбодоор эргэн ирсэн Есүсийг илүү олон хүн яллах болно. Энэ бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг голох явдалтай та нар нүүр тулна. Та нар ийм мунгинуу байвал Есүсээс юу олж авч чадах юм бэ? Хэрвээ та нар алдаагаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүсийг цагаан үүлэн дээр махбодоор эргэн ирэх үед Есүсийн ажлыг яаж ойлгож чадах юм бэ? Би та нарт үүнийг хэлье: Үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй атлаа Есүс цагаан үүлэн дээр ирэхийг сохроор хүлээдэг хүмүүс Ариун Сүнсийг гарцаагүй доромжлох бөгөөд тэд бол устгагдах төрөл мөн. Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, тэнгэрийн жаргалтай ертөнцөд жаргахыг хүсдэг, гэсэн атлаа Есүсийн хэлсэн үгийг хэзээ ч дуулгавартай дагаж байгаагүй, махбодоор эргэн ирэх үедээ хэлсэн үнэнийг нь хэзээ ч хүлээн аваагүй. Есүс цагаан үүлэн дээр эргэн ирэх тухай баримтын хариуд та нар юу өргөн барих вэ? Удаа дараа нүгэл үйлдэж, үүнийгээ ахин дахин улайх чин сэтгэл үү? Цагаан үүлэн дээр эргэн ирэх Есүст та нар юуг тахил болгон өргөх вэ? Өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажлаа юу? Эргэн ирсэн Есүсийг өөрсдөдөө итгүүлэхийн тулд та нар юу өргөн барих вэ? Ямар ч үнэнийг дуулгавартай дагадаггүй, биеэ тоосон уг чанараа юу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно).

Тэдний хэд нь үнэнийг эрж хайж, шударга байдлыг дагадаг вэ? Тэд бүгдээрээ гахай, нохойноос өөрцгүй араатнууд бөгөөд овоолсон өтөг баасан дунд өмхий ялаануудын бүлгийг тэргүүлэн, сэхүүн байдлаар өөртөө баяр хүргэн толгойгоо сэгсэрч, элдэв янзын төвөг удаж1 байдаг. Тэд өмхий ялаанаас цаашгүй гэдгээ мэдэлгүйгээр, тамын хаан нь бүгдээс агуу хаан мөн гэж итгэдэг. Түүгээр ч зогсохгүй, тэд гахай, нохой эцэг эхийнхээ хүчийг далимдуулан, Бурханы оршин тогтнолыг муулдаг. Өчүүхэн жаахан ялаанууд тэд эцэг эхийгээ шүдтэй халим2 шиг том гэж итгэдэг. Тэд өөрсдөө жижигхэн, харин эцэг эх нь тэднээс олон зуун сая дахин том, бохир заваан гахай, нохой юм гэдгийг тэд ер мэддэггүй. Тэгээд өөрсдийнхөө дорд байдлыг мэдэлгүйгээр тэдгээр гахай, нохойн ялгаруулсан илжирсэн үнэрт түшиглэн галзуурсан мэт гүйлдэж, ирээдүйн үе удмаа үлдээхээр хий дэмий хүсдэг ба ичихээ мэддэггүй! Нуруундаа ногоон далавчтай (тэд Бурханд итгэдэг гэж зүтгэдгийг энэ нь хэлж байна) тэд ихэмсэглэн, өөрсдийн гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлыг хаа сайгүй сайрхангаа өөрсдийн бие дэх бузар булайг хүн рүү нууцаар шидэж байдаг. Үүнээс гадна, тэд өөрсдөдөө дэндүү сэтгэл хангалуун байж, солонгын өнгөтэй далавчаа ашиглан бузар булайгаа далдалж чадах юм шиг байдаг бөгөөд эдгээр аргаар тэд жинхэнэ Бурханы оршин тогтнолыг хяхан хавчдаг (энэ нь шашны ертөнцөд нүднээс далдуур явагддаг зүйлийг хэлж байна). Ялааны далавч дур булаам үзэсгэлэнтэй байж болох ч эцсийн эцэст энэ нь бохироор дүүрч, нянгаар бүрхэгдсэн өчүүхэн бүтээлээс цаашгүй гэдгийг хүн яаж мэдэх билээ. Гахай, нохой эцэг эхийнхээ хүчээр тэд цадиггүй харгис догшноор газар нутаг даяар галзуурсан мэт гүйдэг (Бурханыг хяхан хавчдаг шашны албан тушаалтнууд улс орны засгийн газрын хүчтэй дэмжлэгт түшиглэн жинхэнэ Бурхан болон үнэний эсрэг тэрсэлдгийг энэ нь хэлж байна). Энэ нь, Иудейн фарисайчуудын сүнс Бурханы хамтаар агуу улаан лууны үндэстэнд буюу хуучин үүрэндээ буцан ирсэн мэт байдаг. Тэд хавчлагын өөр нэг хэсгийг эхлүүлэн, хэдэн мянган жилийн өмнөх ажлаа үргэлжлүүлсэн. Доройтмол энэ бүлэг хүмүүс эцэстээ газар дээр мөхөх нь лавтай! Хэдэн мянганы дараа, бузар сүнснүүд нь бүр ч их зальжин, овжин болсон харагдаж байна. Тэд Бурханы ажлыг нууцаар нураах арга замыг байнга бодож байгаа. Элбэг дэлбэг арга заль, ов мэхээрээ тэд хэдэн мянган жилийн өмнөх эмгэнэлт явдлыг эх орондоо дахин тоглохыг хүсэж, Бурханыг бараг хашхиртал нь өдөөн хатгадаг бөгөөд Бурхан тэднийг ор мөргүй устгахаар гурав дахь тэнгэр лүү буцахаар байж яддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 7).

Дээрхийн нөхөрлөлөөс эш татав

Гүн гүнзгий завхарсан хүн төрөлхтөн Эзэн Есүсийг загалмайд цовдолсон Нигүүлслийн эрин үеийн талаар бодоцгоо. Тэдний үйлдлийн уг чанар яг юу байсан бэ? Тэнгэрийн хаанчлалын замыг номлосон Эзэн Есүсийг диаволуудын хаанд барьж өгч, түүнчлэн Эзэн Есүсийг загалмайд цовдлох ёстой, Эзэн Есүсийг цовдлохгүй байхын оронд дээрэмчнийг суллахыг илүүд үзнэ гэж хэлж чадсан ийм завхарсан хүн төрөлхтөн нь чөтгөрлөг биш гэж үү? Чөтгөрүүд л Бурхантай хайр найргүй тэмцэл хийхдээ тултлаа Бурханыг тэгтлээ их үзэн ядаж чадах байв. Эзэн Есүсийг цовдлох ёстой гэж ахлах тахилчид, хуулийн багш нар болон маш олон дагагч дуу нэгтэйгээр хашхирсан; тэд Бурханыг үзэн яддаг бүлэг чөтгөрүүд байснаас зайлахгүй, тийм биз дээ? Одоо шашны нийгэмлэгийн ихэнх пастор, удирдагч олон итгэгчийн хамтаар Төгс Хүчит Бурханыг мөн нэгэн дуугаар ялладаг бус уу? Тэд Бурханыг эсэргүүцэж байгаа чөтгөрүүд биш үү? Ялангуяа одоо агуу улаан луу Бурханы ажлыг улайран эсэргүүцэж, яллах үед шашны нийгэмлэг ч бас агуу улаан лууны талд орж, тэр ч бүү хэл үүнтэй хамтран Бурханыг эсэргүүцэж, яллаж, доромжилдог. Шашны нийгэмлэг болон агуу улаан луу хамтдаа тулааны нэгдсэн фронт байгуулж, Сатаны хуаранд нэгдэж байгааг хүн төрөлхтөн ийнхүү харж байна. Шашны нийгэмлэг аль эртнээс Сатаны хамсаатан байж ирсэн бөгөөд шашны нийгэмлэг Бурханд үйлчилдгийн мөн чанар нь үнэн хэрэгтээ Бурханыг эсэргүүцэж байгаа явдал гэдгийг энэ нь бүрмөсөн илчилдэг. Энэ нь Иудейн фарисайчуудыг ил болгож, шүүн, Эзэн Есүсийн хэлсэн үг нь өнөөдрийн шашны нийгэмлэгийн яг адилхан завхарсан, муу ёрын мөн чанарыг илчилсэн болохыг бүрэн нотолдог. Өнөөдрийн шашны нийгэмлэгийн Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл нь Нигүүлслийн эрин үе дэх шашны нийгэмлэгийнхтэй дүйцдэг, эсвэл үүнээс даван гардаг. Тэд бол Бурханы голж, ялласан антихристүүдийн чөтгөрлөг бүлэг бөгөөд Сатаны муу ёрын хүчинд бүрэн харьяалагддаг. Хүн төрөлхтний завхрал туйлдаа хүрч, үнэндээ эцсийн өдрүүдэд үнэнийг дамжуулж, шүүлт явуулж буй Христийг дахин нэг удаа цовдолж чадахуйц болсон гэдэг нь эндээс харахад илэрхий байна. Хүн төрөлхтнийг Сатан ингэтэл нь завхруулж, чөтгөр болгосон гэдгийг харуулахад энэ хангалттай… Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлт нь Сатаны хувь заяаг эцэслэх ажил юм. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон бодит Бурхантай хайр найргүй тэмцэлддэг шашны нийгэмлэгийн эдгээр чөтгөрлөг антихристэд Бурхан өршөөл үзүүлэх магадлалтай юу? Бурханы ил тод илрэлтийг дэлхий ертөнцийн улс үндэстэн, ард түмэн харах үед ямар дүр зураг харагдахыг хүн бүр хүлээн харзнаж болох юм. Яагаад хүмүүс уйлах вэ? Тэр үед үнэн ил болно!

Дээрхийн нөхөрлөлөөс эш татав

Тайлбар:

1. “Элдэв янзын төвөг удах” гэдэг нь чөтгөр шиг хүмүүс хяналтаас гарч, Бурханы ажилд саад хийн, эсэргүүцэж байгааг хэлдэг.

2. “Шүдтэй халим” гэдгийг тохуурхан хэрэглэсэн. Ялаанууд маш жижиг болохоор тэдний хувьд гахай, нохойнууд шүдтэй халим мэт том харагддаг гэдгийг хэлсэн зүйрлэл юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих