Пасторууд болон ахлагчид Эзэнээр сонгогдож, тогтоогдсон бөгөөд тэд бүгдээрээ сүм дотор Эзэнд үйлчилдэг; хэрвээ бид пасторууд болон ахлагчдыг дагаж, тэдэнд дуулгавартай байдаг бол үнэндээ Эзэнд дуулгавартай байж, Түүнийг дагаж байгаа хэрэг гэж шашны хүрээний ихэнх хүмүүс итгэдэг. Хүнд дуулгавартай байж, хүнийг дагах болон Бурханд дуулгавартай байж, Бурханыг дагах гэдэг нь яг юу гэсэн үг болохын тухайд гэвэл ихэнх хүмүүс үнэний энэ талыг ойлгодоггүй. Энэ талаар бидэнд нөхөрлөнө үү.

2021-03-15

Хариулт:

Шашинд зарим хүн, шашны пасторууд болон ахлагчдыг бүгдийг нь Эзэн сонгож, тогтоосон, тиймээс бид тэднийг дуулгавартай дагах ёстой гэж боддог. Ийм үзэл бодол Библид үндэслэсэн байдаг уу? Энэ нь Эзэний үгээр нотлогдсон байдаг уу? Үүнд Ариун Сүнсний гэрчлэл болон Ариун Сүнсний ажлын баталгаа байдаг уу? Хэрэв хариулт нь бүгд үгүй юм бол пасторууд, ахлагчдыг бүгдийг нь Эзэн сонгож, тогтоосон гэсэн олонхын итгэл өөрсдийнх нь үзэл, төсөөллөөс үүсдэг бус уу? Энэ талаар бодож үзэцгээе. Хуулийн эрин үед Мосег Бурхан сонгож, тогтоосон. Тэгвэл Хуулийн эрин үеийн Иудейн удирдагчдыг бүгдийг нь Бурхан сонгож, тогтоосон гэсэн үг үү? Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн 12 элчийг бүгдийг нь Эзэн Есүс Өөрөө биечлэн сонгож, томилсон. Тэгвэл Нигүүлслийн эрин үе дэх бүх пастор, ахлагчийг Эзэн биечлэн сонгож, тогтоосон гэсэн үг үү? Олон хүн тогтсон дүрэм журмыг дагах дуртай байдаг бөгөөд баримтын дагуу аливаад ханддаггүй. Үр дүнд нь тэд хүнийг сохроор шүтэж, дагадаг. Энд ямар асуудал байна вэ? Яагаад бид эдгээр зүйлийг ялган салгаж чаддаггүй юм бэ? Яагаад бид эдгээр зүйлсийн үнэнийг эрж хайдаггүй юм бэ?

Өөрийнхөө ажлын эрин үе бүрд Бурхан ажилд нь хамтран ажиллах зарим хүнийг сонгож, томилдгийг Библид тэмдэглэгдсэн зүйлээс бид харж болно. Бурханы биечлэн томилж, ашигласан бүх хүнд Бурханы үгийн баталгаа байдаг. Бурханы үг байхгүй байсан ч гэсэн ядаж Ариун Сүнсний ажлын баталгаа байх ёстой. Хуулийн эрин үед Бурхан израильчуудыг удирдуулахаар Мосег томилсонтой адил; тэр нь Бурханы үгээр батлагддаг ба Ехова Бурханы хэлсэнчлэн: “Тиймээс одоо харагтун, Израилийн хөвгүүдийн хашхираан Надад хүрлээ: мөн Египетчүүд тэднийг хэрхэн дарлаж байгааг ч Би харсан. Тиймээс одоо ирэгтүн, Би чамайг Фараон руу илгээнэ, чи Миний ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс гаргана(Гэтлэл 3:9–10). Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс чуулгануудыг хариулуулахаар 12 элч томилсон. Үүнийг ч бас Эзэний үг нотолдог. Эзэн Есүс Петрийг томилохдоо ийнхүү хэлсэн: “Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу?” “Миний хонийг тэжээ(Иохан 21:17). “Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгөх болно: чи газар дээр юуг хүлнэ, тэр нь тэнгэрт хүлэгдэх болно: чи газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно(Матай 16:19). Бурханаар томилогдож, ашиглагддаг хэн бүхнийг Бурхан биечлэн гэрчилдэг ба Бурханы үгийн нотолгоо болон Ариун Сүнсний ажлын баталгаа байдаг гэдгийг бид үүнээс харж байна. Тэдний бүх ажлыг Бурхан хамгаалдаг. Тэдний ажил болон удирдлагад дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байх явдал юм. Хэрвээ бид Бурханы томилж, ашигладаг хүнийг эсэргүүцвэл Бурханыг эсэргүүцэж, Бурханаар хараагдаж, шийтгүүлнэ. Хуулийн эрин үед Кора, Датан болон тэдний хүмүүс Мосег эсэргүүцсэнтэй яг адил. Эцэст нь юу тохиолдсон бэ? Тэд шууд Бурханаар шийтгүүлсэн. Бурхан газрыг хагалан ангайлгаж, бүгдийг нь залгиулсан. Энэ нь бодит баримт гэдгийг хүн бүр мэддэг. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн томилсон элч нарт бүгдэд нь Эзэний үгийн баталгаа байсан. Гэхдээ өнөөдрийн шашны пасторууд болон ахлагчдыг Эзэн томилсон уу? Энэ нь Эзэний үгээр батлагдсан уу? Тэдний ихэнх нь теологийн сургуульд сурч боловсорч, теологийн дипломтой төгссөн байдаг. Тэд теологийн дипломдоо түшиглэн пастор болсноос бус, Ариун Сүнс тэдэнд биечлэн гэрчлэл хийж, тэднийг ашигласан хэрэг биш юм. Энэ нь баримт биш гэж үү? Ариун Сүнс аль нэг пасторыг биечлэн гэрчилж, томилж байхыг бидний дундаас хэн харсан бэ? Ийм зүйл хэзээ ч болдоггүй! Хэрвээ тэднийг үнэхээр Эзэн томилсон юм бол Ариун Сүнсний жинхэнэ гэрчлэл байх ба олон итгэгч харсан байх нь гарцаагүй. Тиймээс, шашны пасторууд, ахлагчдыг бүгдийг нь Эзэн томилдог юм биш. Энэ бол мэдээжийн хэрэг! Эзэн Есүс Ариун Сүнснээс олдож төрсөн гэдэгт итгэдэггүй зарим пастор ч байдаг гэдгийг бид сонссон. “Ариун Сүнснээс олдож төрөх” гэдэг нь ямар ч үндэслэлгүй, шинжлэх ухаантай нийцдэггүй гэж тэд боддог. Энэ хүмүүс Христ бол Бурханы илрэл гэдгийг хүлээн зөвшөөрөх бүр ч боломжгүй. Эзэн Есүсийг ажиллах хугацаанд ийм пасторууд оршин байсан бол тэд гарцаагүй Эзэн Есүсийг хүлээн авахгүй байх байсан. Тэгвэл тэд эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы илрэлт болон ажилд хэрхэн хандах вэ? Тэд бүгд Иудейн ахлах тахилч, хуулийн багш нар, фарисайчууд шиг байж, Эзэн Есүсийг улайран яллаж, эсэргүүцэх байсан. Ийм пасторууд болон ахлагчид Бурханд үнэхээр дуулгавартай хүмүүс мөн үү? Тэд бүр бие махбодтой болсон Бурханд ч итгэдэггүй, түүнчлэн бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ хүмүүс антихристүүд биш гэж үү? Тэгвэл “Шашны пасторууд, ахлагчдыг бүгдийг нь Эзэн томилж, ашигладаг” гэдэг үзэл бодол маань хүчинтэй хэвээр үү? Хэрэв бид энэ пасторууд болон ахлагчдыг Бурхан томилж, ашигладаг гэж зүтгэх юм бол Бурханыг гүтгэж, доромжилж байгаа хэрэг бус уу? Бурханы сонгосон хүмүүсийг удирдуулахаар Бурхан энэ үл итгэгчид болон антихристүүдийг томилж, ашиглана гэж үү? Ийм үзэл бодол хэтэрхий утгагүй, дэндүү эндүү ташаа биш гэж үү? Энэ нь баримтыг мушгин гуйвуулж, буруу зөвийг хольж хутгаж байгаа хэрэг бус уу?

Ярилцсаны дараа бид одоо бүгд тодорхой мэдлээ. Бурханы томилж, ашигладаг бүх хүнийг Бурхан биечлэн гэрчилдэг, тэдэнд ядаж л Ариун Сүнсний ажлын баталгаа болон үр нөлөө байдаг бөгөөд амийн хангалт болон жинхэнэ хариулгыг олж авахад нь Бурханы сонгосон хүмүүст тусалж чаддаг. Учир нь Бурхан зөвт, ариун бөгөөд Бурханы томилж, ашигладаг бүх хүн мэдээж Бурханы хүсэлтэй нийцэлтэй байдаг. Тэд мэдээж хоёр нүүрт фарисайчууд болохгүй, түүнчлэн үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг антихристүүд болохгүй. Тэгвэл өнөөдрийн шашны пасторууд болон удирдагчдыг харцгаая. Тэдний ихэнх нь теологийн сургуульд сурч боловсордог ба тэднийг Бурхан биечлэн томилж, ашигладаггүй. Тэд ердөө теологи болон Библийг судалдаг. Тэдний ажил, номлол нь зөвхөн Библийн мэдлэг, теологи, эсвэл Библийн хүмүүс, түүх, түүхэн нөхцөл байдал гэх мэтийн талаар ярихад төвлөрдөг. Тэдний хэрэгжүүлдэг зүйл ч бас ердөө шашны зан үйлийг хэрэгжүүлж, дүрмийг дагахыг хүмүүст заах явдал юм. Тэд Бурханы үгэн дэх үнэнийг ярилцахад хэзээ ч анхаарал хандуулдаггүй, мөн Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах юм уу Бурханы тушаалыг сахихад хүмүүсийг удирдан хөтөлдөггүй. Тэд өөрсдийгөө хэрхэн мэдэх талаар болон амийн оролтын жинхэнэ туршлагынхаа талаар хэзээ ч хэлэлцдэггүй, түүнчлэн Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг хэзээ ч хэлэлцдэггүй. Ийм ажил, номлол нь Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадах уу? Ийм үйлчлэл Бурханы санаа зорилгыг хангалуун байлгаж чадах уу? Энэ нь үнэнийг хэрэгжүүлж, Бурханд итгэх зөв зам руу ороход биднийг хөтөлж чадах уу? Библийг ийм маягаар тайлбарлаад тэд өөрсдийнхөө замаар явж, Бурханыг эсэргүүцэж байгаа юм биш үү? Ялангуяа Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа гүйцэтгэх үед шашны энэ удирдагчид Төгс Хүчит Бурханы үг бүгд үнэн бөгөөд хүмүүсийг ариусгаж, аварч чадна гэдгийг сайн мэддэг мөртөө эрж хайж, хүлээн авдаггүй. Бүр ч жигшмээр нь тэд Төгс Хүчит Бурханы үгийг унших юм уу Бурханы дуу хоолойг сонсохыг итгэгчдэд зөвшөөрөхгүй. Байр суурь, амин зуулгаа хамгаалахын төлөө тэд Төгс Хүчит Бурханыг улайран гүжирдэж, яллаж, бүр сатанлаг дэглэм болох ХКН-тай хамтран сайн мэдээ түгээгчдийг баривчилж, хяхан хавчдаг. Энэ пасторууд болон ахлагчдын үйлдэл, биеэ авч явах байдал тухайн үед Эзэн Есүсийг эсэргүүцэж байсан фарисайчуудынхаас юугаараа ялгаатай юм бэ? Тэд үнэн замыг хүлээн авахад маань саад болдог бул хар чулуу бус уу? Үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг энэ хүмүүсийг Бурхан яаж томилж, ашиглаж чадах юм бэ? Өөрийнх нь хүсэлд саад болдог, үнэнийг үзэн яддаг энэ хүмүүсийг Бурхан Өөрийн сонгосон хүмүүсийг удирдуулахаар томилох уу? Мэдээж үгүй. Тэр бол үнэн.

Шашны хүрээний зарим мунхаг хүмүүс дүрэм журам зохиохын тулд Библийн үгийг үргэлж буруугаар ашигладаг. Тэд хоёр нүүрт фарисайчууд болон шашны пасторуудыг бүгдийг нь Бурхан томилж, ашигладаг гэж зүтгэдэг. Энэ нь Бурханыг ноцтой эсэргүүцэж, доромжилж байгаа хэрэг бус уу? Олон хүн хэрхэн ялгаж танихаа ер мэддэггүй. Тэд Эзэнд итгэдэг ч Түүнийг өргөмжилдөггүй, харин оронд нь авьяас чадвар, байр суурь, эрх мэдлийг хамгаалж, бас пасторууд, ахлагчдад сохроор итгэж, тэднийг шүтдэг. Хүнд Ариун Сүнсний ажил болон үнэний бодит байдал байгаа эсэхийг тэд ялган таньж чадахгүй. Харин хүн пасторын дипломтой, авьяас чадвартай, Библийг задлан шинжилж чаддаг л бол Бурханаар хүлээн зөвшөөрөгдөж, томилогдсон гэсэн үг бөгөөд тэднийг дуулгавартай дагах ёстой гэж л тэд боддог. Зарим хүн бүр ч утгагүй байдаг бөгөөд пасторууд, ахлагчдад дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байгаа хэрэг, пасторууд болон ахлагчдыг эсэргүүцэх нь Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг гэж боддог. Хэрэв бид ийм үзэл баримталбал Библийг сайн мэддэг, бусдад Библийг байнга тайлбарладаг байсан ч Эзэн Есүсийг гарч ирж, ажиллах үед Түүнийг эсэргүүцэж, яллаж, бүр цовдолсон Иудейн ахлах тахилч, хуулийн багш нар болон фарисайчууд Бурханаар томилогдож, ашиглагдсан хүмүүс байсан уу? Хэрэв хүн Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллахад Иудейн удирдагчдыг дагасан бол Бурханыг дуулгавартай дагаж байсан гэсэн үг үү? Иудейн удирдагчдыг голж, Эзэн Есүсийг дагасан хүмүүс Бурханыг эсэргүүцэж байсан гэж чи хэлэх үү? “Пасторууд, ахлагчдад дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байгаа хэрэг бөгөөд пасторууд, ахлагчдыг эсэргүүцэж, яллах нь Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг” гэсэн үзэл бодол нь үнэхээр дэндүү утгагүй, андуу ташаа гэдгийг энэ нь харуулж байна! Хэрвээ шашны пасторууд, ахлагчид Бурханыг эсэргүүцдэг, мөн тэдний удирдан явж буй зам үнэнд харшилж, Бурханыг эсэргүүцдэг бол бид Бурханы талд зогсож, тэднийг илчилж, голох ёстой гэдгийг Бурханд итгэгчид бид тодорхой мэдэж байх учиртай. Тэр нь Бурханд үнэхээр дуулгавартай байгаа хэрэг юм. Энэ бол гэрлийн төлөө харанхуйг хаяж, Бурханы санаа зорилготой бүрэн нийцэлтэй байгаа хэрэг мөн. Тиймээс пасторууд болон ахлагчдад хэрхэн хандах тухайд бид үнэнийг эрэлхийлж, Бурханы санаа зорилгыг ойлгох ёстой. Хэрэв пасторууд болон ахлагчид үнэнийг хайрладаг, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс мөн бол Ариун Сүнсний ажилтай байх нь гарцаагүй бөгөөд Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж, Бурханаас эмээж, муугаас зайлахад биднийг удирдан хөтөлж чадна. Ийм хүмүүсийг хүндэлж, дагах нь Бурханы санаа зорилготой нийцдэг! Хэрвээ тэд үнэнийг хайрладаггүй, зөвхөн өөрсдийгөө гайхуулж, магтаж, биднээр шүтүүлж, биднийг дуулгавартай дагуулахын тулд Библийн талаарх өөрсдийн мэдлэг, теологийн онолыг тайлбарлахад л анхаардаг бол, мөн Бурханыг өргөмжилдөггүй, Бурханд гэрчлэл хийдэггүй, Бурханы үгийг хэрэгжүүлж, туулахад биднийг удирддаггүй бол тэд Бурханаар яллагдаж, хараагдсан хүмүүс бөгөөд тэднийг шүтэж, дагаж, тэдэнд дуулгавартай байсаар байвал бид Бурханыг эсэргүүцэж байх болно. Энэ нь тэр чигтээ Бурханы санаа зорилгын эсрэг байдаг.

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Бурханд дуулгавартай байж, Бурханыг дагана гэж яг юу вэ? Эхлээд үнэний энэ талын тухай Төгс Хүчит Бурханы үгийн хэсгийг уншицгаая: “Бурханыг дагахад хамгийн чухал нь бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эрэлхийлж байна уу, эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлж байна уу хамаагүй, бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрэлхийлдэг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй. Өөрийнх нь мөрийг дагадаг хүмүүсийг Бурхан хүсдэг. Урьд нь ойлгосон зүйл чинь хэчнээн гайхалтай, хольцгүй байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан, гэхдээ тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ бол эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, мөн Бурханы мөрийг дагаж чаддаг, улмаар Бурхан өөрсдийг нь хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгддөг хүмүүс билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй бөгөөд Бурхан тэднийг сайшаахгүй… ‘Ариун Сүнсний ажлыг дагах’ гэдэг нь Бурханы өнөөгийн хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагын дагуу үйлдэж чаддаг байж, өнөөдрийн Бурханд захирагдаж, Түүнийг дагаж, Бурханы хамгийн шинэ айлдваруудын дагуу орж чаддаг байна гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг, Ариун Сүнсний урсгалд байдаг хүн юм. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж, Бурханыг харж чаддаг төдийгүй хамгийн сүүлийн үеийн ажлаас нь Бурханы зан чанарыг мэдэж, хүний үзэл, дуулгаваргүй байдал, уг чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; түүнчлэн тэд үйлчлэлийнхээ үеэр өөрсдийн зан чанарыг аажмаар өөрчилж чаддаг. Ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай, үнэн замыг үнэхээр олсон хүмүүс юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага). Бурханыг дагана гэдэг нь ерөнхийдөө Бурханы өнөөгийн ажлыг дагах, Бурханы өнөөгийн үгэнд захирагдаж, хэрэгжүүлэх, Бурханы тушаалыг баримталж чаддаг байх, бүх асуудал дээр Бурханы хүслийг эрж хайх, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэх, Ариун сүнсний ажил, удирдамжид бүрмөсөн захирагдаж, эцэстээ үнэнийг хэрэгжүүлж, Бурханы хүслийг дагадаг хүн болохыг хэлдэг. Ийм төрлийн хүн л Бурханыг дагагч, Бурханы авралыг олж авдаг нэгэн юм. Хэрэв бид Бурханд итгэхдээ гаднаа Библид үндэслэн, Библийг өргөмжлөх хэрнээ бодит байдал дээр хэрэгжүүлэлт болон туршлага маань Библи дэх Бурханы үгэнд захирагдан, Бурханы үгийг хэрэгжүүлэхийн оронд Библи дэх хүмүүсийн үг, сургаалын дагуу байдаг бол, мөн бид Бурханы санаа зорилгыг ухааралгүй, зөвхөн шашны зан үйл, дүрэм журмыг баримталдаг бол энэ нь хүнийг дагаж байгаа хэрэг мөн. Хэрэв бид Библи дэх хүмүүсийн үгийг Бурханы үг мэтээр дагаж, хэрэгжүүлэх атлаа Эзэн Есүсийн үгийг ердөө нэр төдий үзэж, Түүний үгийг үл тоомсорлон, Түүний тушаалыг өчүүхэн төдий ч баримталдаггүй бол яг л хоёр нүүрт фарисайчууд шиг Эзэн Есүст үл тоогдож, хараагдах нь гарцаагүй. Эзэнд итгэдэг атлаа сүнслэг алдартнууд юм уу пастор, ахлагчдыг сохроор шүтэн мөргөдөг хүмүүс олон бий—тэд хоёр нүүрт фарисайчуудыг хүндэлдэг. Тэд юутай ч тулгарлаа гэсэн удирдамж эрж хайхаар пастор, ахлагчид руу гүйдэг бөгөөд үнэн замыг судлах болоход ч мөн тэгдэг. Үүний дүнд тэд хоёр нүүрт фарисайчууд болон шашны удирдагчдад хууртагдан төөрөлдөж, Бурханыг эсэргүүцэх замаар ордог—эдгээр нь хүнийг дагасны үр дагавар, төгсгөл юм. Бурханыг үнэхээр дагах гэдэг нь гагцхүү Ариун Сүнсний ажлыг дагах, Бурханы өнөөгийн үгийг дагах, Ариун Сүнсний ажлын мөрийг дагах, мөн өөрсдийн биелүүлэх ёстой үүргээ биелүүлэх явдал юм. Ялангуяа эцсийн өдрүүдэд Бурхан шүүлтийн ажлаа хийх үед шашны ертөнц Ариун Сүнсний ажлыг алдаж, эзгүйрсэн. Бид албадлагаар үнэн замыг эрж хайх үедээ чуулгануудад хандсан Ариун Сүнсний үгийг эрж хайхад улам илүү анхаарал хандуулах ёстой; Бид Бурханы үг, айлдварыг болон Ариун Сүнсний ажлыг эрж хайх ёстой. Хэрэв бид Ариун Сүнсний үг, ажлыг эрж хайхгүй, Бурханы дуу хоолойг сонсож чадахгүй, Бурханы өнөөгийн үгийн хангалтыг олж авч чадахгүй бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын үеэр таягдан хаягдаж, түнэр харанхуйд унаад, уйлж, шүдээ хавирах болно. Бурхан Өөрийг нь үнэхээр дагаж, Өөрт нь захирагддаг хүмүүсийг хэзээ ч хаяхгүй. Шашны пастор, ахлагчдыг шүтдэг хүмүүс бол бүгд хүнд захирагдаж байгаа, хүнийг дагагчид юм. Энэ хүмүүс эцсийн эцэст Бурханы ажлаар илчлэгдэж, таягдуулж, хаягдах болно.

Бид Бурханд итгэдэг, Бурханыг л дагаж, Түүнд захирагдах хэрэгтэй хэмээн амаараа бархирдаг боловч бодит үйлдэл нь үүнтэй адилгүй. Нигүүлслийн эрин үеийн Иудейн шашны итгэлтэй хүмүүс болон Петр, Иохан нарын Эзэн Есүст хандах адил бус хандлагаас нь бид үүнийг тодорхой харж болно. Эзэн Есүс шинэ ажлаа явуулж, үнэнийг тунхаглаж, гэмшлийн замыг авчирсан боловч тухайн үеийн ихэнх Иудей шашны хүмүүс зөвхөн ахлах тахилчид болон фарисайчуудын сургаалыг сонссон юм. Тэд Эзэн Есүсийн ажил, үгийг хүлээн зөвшөөрөлгүй, улмаар Эзэн Есүсийн авралыг алдсан. Тэд нэрэн дээрээ Бурханд итгэдэг ч бодит байдал дээр ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудад итгэдэг байсан юм. Харин Эзэн Есүсийн үг, ажил нь эрх мэдэл, хүч чадал агуулдаг, үнэн юм байна, Бурханаас гарсан гэдгийг Петр, Иохан, Матай, Филип нар олж харсан учраас Түүнийг ойр дагасан юм. Тэд фарисайчуудын хяналтад огт ороогүй бөгөөд Бурханыг үнэхээр дагадаг, Бурханд дуулгавартай хүмүүс байсан юм. Эцсийн өдрүүдэд үнэхээр Бурханыг дагаж, Бурханд захирагдах цорын ганц зам бол Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, үүнд захирагдах явдал бөгөөд энэ нь Илчлэлийн Номд гардаг: “Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм(Илчлэл 14:4) хэмээх зөгнөлийг биелүүлдэг. Өнөө үед шашны ертөнцийн удирдагчид Иудейн фарисайчуудын үүргийг гүйцэтгэж, Библи дэх хүний үгийг өргөмжлөх гэж чадах чинээгээрээ хичээж байна, гэсэн хэрнээ тэд Эзэн Есүсийн үгээс урвадаг. Бүр утгагүй нь, тэд эцсийн өдрүүдэд Бурханы хийдэг ажлыг яллахын тулд эшлэлүүдийг хам сэдвээс нь салган эш татсанаар Библийг урвуулан ашигладаг—тэд итгэгчдийг хуурч, хүлж, хянахын тулд ингэдэг юм. Тухайлбал, “Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн(Матай 7:21) л тэнгэрийн хаанчлалд орно гэдгийг Эзэн Есүс тодорхой хэлсэн. Гэвч шашны ертөнцийн удирдагчид, хүн Эзэнд итгэлдээ хийх ёстой ганц зүйл нь шаргуу ажиллах явдал бөгөөд ингэвэл тэнгэрийн хаанчлалд орж болно, тэнгэрийн хаанчлал бол хүчээр булаан авч болдог зүйл гэж ярьцгаадаг. Эзэн Есүс биднээс: “Чи өөрийн Бурхан Эзэнийг шүтэн мөргөж(Матай 4:10) хэмээн шаардсан атал зарим сүнслэг алдартан гэгдэгсэд итгэгчдийг хэрхэн Бурхан болох, хэрхэн хаан болж, хүч чадал эзэмшиж, бүх үндэстэн, бүх ард түмнийг захирахыг эрж хайхад чиглүүлдэг нь тэр чигтээ утгагүй хэрэг юм. Шашны ертөнцийн удирдагчид нэрэн дээрээ Эзэний төлөө ажиллаж, номлол номлодог ч, бодит байдал дээр ердөө л хүний сургаалыг түгээж, өөрсдийнхөө санааг бидний дагаж мөрдөх үнэн хэмээн сурталчилдаг. Тэд яг л хоёр нүүрт фарисайчууд шиг бөгөөд бүгд сохор хөтөч мөн. Тэд Христийг эсэргүүцэж, Түүнийг сөрөх гэж оролдон, тусдаа бие даасан хаанчлал байгуулахаар ажиллаж буй антихристүүд юм. Итгэгч бид шашны ертөнцийн удирдагч, алдартнуудыг дагаж эхэлмэгцээ өөрсдийн замаар явж, Эзэний замаас гажиж эхэлдэг; энэ бол Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвахын маш ноцтой нэг жишээ юм. Хэрэв бид гэмшихгүй бол Бурханаар хөсөр хаягдаж, таягдуулах нь гарцаагүй.

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих