Яагаад чуулганууд шашин болж дордох чадвартай байдаг вэ?

2021-03-13

Холбогдох Бурханы үг:

Бурханы ажлын үе шат бүрд хүнд тавигддаг харгалзах шаардлагууд бас бий. Ариун Сүнсний урсгал доторх бүх хүн Ариун Сүнстэй хамт, Ариун Сүнсний сахилгажуулалттай байдаг, харин Ариун Сүнсний урсгалын гаднах хүмүүс Сатаны захиргаан дор, Ариун Сүнсний ямар ч ажилгүй байдаг. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс юм. Хэрвээ энэ урсгал доторх хүмүүс хамтран ажиллах чадваргүй, энэ хугацаанд Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй бол сахилгажуулагдан, цаанадаж Ариун Сүнсэнд хаягдах болно… Харин шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн хувьд бол өөр: Тэд Ариун Сүнсний урсгалын гадна байдаг, Ариун Сүнсний сахилгажуулалт, зэмлэл тэдэнд хамаагүй байдаг. Энэ хүмүүс бүхий л өдөржингөө махан бие, оюун санаан дотроо амьдарч, уураг тархиных нь дүн шинжилгээ, судалгаанаас үүссэн хоосон сургаалын дагуу бүхнийг хийдэг. Энэ нь Ариун Сүнсний шинэ ажлын шаарддаг зүйл биш, Бурхантай хийх хамтын ажиллагаа бүр ч биш. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн дэргэд Бурхан байдаггүй, түүнчлэн Бурханы ерөөл, хамгаалалт байдаггүй. Тэдний үг, үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдын шаардлагатай зууралддаг; тэдгээр нь хоосон сургаал болохоос үнэн биш юм. Энэ хүмүүсийн цугларалт нь шашин төдийхөн юм гэдгийг батлахад эдгээр хоосон сургаал, дүрэм журам хангалттай; тэд бол сонгогдсон хүмүүс ч биш, Бурханы ажлын бай ч биш. Тэд бүгдийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж л нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй баримт юм. Тэдэнд Ариун Сүнсний шинэ ажил байдаггүй; тэдний хийдэг зүйл шашны үнэр ханхлуулж, амьдран харуулдаг зүйл нь шашнаар бялхдаг мэт санагддаг; тэд Ариун Сүнстэй хамт байдаггүй, ажлыг нь эзэмшдэггүй, тэр ч бүү хэл, Ариун Сүнсний сахилгажуулалт, эсвэл гэгээрлийг хүлээн авах эрхгүй. Энэ хүмүүс цөмөөрөө амьгүй цогцос, сүнслэг байдалгүй өтнүүд юм. Тэдэнд хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн талаар ямар ч мэдлэг байхгүй, хүний бүх муу үйлийн тухай ямар ч мэдлэг байдаггүй, үүгээр ч үл барам тэд Бурханы ажил, Бурханы одоогийн хүслийг бүгдийг нь мэддэггүй. Тэд бүгдээрээ мэдлэггүй, олиггүй хүмүүс, мөн итгэгчид гэж дуудахад ч зохихгүй өөдгүй амьтад!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт

Хэрвээ хүмүүс итгэхдээ үнэнийг дагаж мөрдөх дүрэм журам хэмээн үздэг бол тэдний итгэл шашны зан үйл болж болзошгүй юу? Ийм шашны зан үйл болон Христийн шашны хоорондох ялгаа юу вэ? Тэдний хэлдэг зүйл илүү гүн, илүү дэвшилтэт байж болох ч итгэл нь ердөө л цогц дүрэм журам, нэг төрлийн зан үйл болсон бол Христийн шашин болсон гэсэн үг бус уу? (Тийм ээ, тэгсэн үг.) Хуучин болон шинэ сургаалын хооронд ялгаа байдаг боловч хэрвээ сургаал нь нэг төрлийн онолоос цаашгүй бөгөөд зүгээр л хүмүүст зориулсан нэг төрлийн зан үйл, хоосон сургаал болсон бол—түүнчлэн тэд үүнээс үнэнийг олж авч, эсвэл үнэний бодит байдалд орж чадахгүй бол тэдний итгэл Христийн шашинтай яг адилхан бус уу? Мөн чанартаа энэ нь Христийн шашин биш үү? (Тийм ээ, мөн.) Тиймээс та нар үйлдэл, үүргийн гүйцэтгэлдээ ямар зүйл дээр Христийн шашинд итгэгчидтэй адилхан юм уу төстэй үзэл бодолтой, байр байдалтай байдаг вэ? (Дүрэм журам мөрдөхдөө, үг сургаалаар зэвсэглэхдээ.) (Сүнслэг, сайн ааш авиртай, үнэн сүсэгтэй, даруухан харагдахад анхаарлаа төвлөрүүлэхдээ.) Гаднаа чи сайн зан авиртай байхаар хичээж, нэг төрлийн сүнслэг төрхтэй дүр үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийж, сүнслэг сургаал хэлж, сүнсний хувьд зөв зүйл хэлж, хүний үзэл төсөөлөлд харьцангуй магтууштай байдаг зүйл хийж, сайн санаатай дүр үзүүлдэг. Та нар өндрөөс үг үсэг, хоосон сургаал хэлж, сайныг хий, сайн хүмүүс бол, үнэнийг ойлго гэж хүмүүст сургадаг; та нар өөрсдийгөө сүнслэг хэмээн дөвийлгөж, хэлдэг хийдэг бүхэндээ өнгөцхөн сүнслэг байдал гаргадаг. Гэвч хэрэгжүүлэлтдээ та нар үнэнийг хэзээ ч эрж хайгаагүй; асуудалтай тулгармагцаа бүхэлдээ хүний хүслийн дагуу үйлдэж, Бурханыг хойш тавьдаг. Та нар үнэний зарчмуудын дагуу хэзээ ч үйлдээгүй, үнэнд юу ярьдгийг, Бурханы хүсэл юу болохыг, хүнээс шаарддаг Түүний стандарт юу болохыг хэзээ ч ойлгоогүй—эдгээр асуудлыг хэзээ ч ноцтойгоор авч үзээгүй, эсвэл эдгээрийг анхаараагүй. Хүмүүсийн ийм гадна талын үйлдэл, дотоод байдал буюу энэ төрлийн итгэл нь Бурханаас эмээж, муугаас зайлж байгаа явдал мөн үү? Хүмүүсийн итгэл, үнэний эрэл хайгуулын хооронд ямар ч холбоо байхгүй бол тэд Бурханд итгэдэг үү, эсвэл үгүй юу? Үнэнийг эрэлхийлэхтэй ямар ч холбоогүй байсан хүмүүс Бурханд хэчнээн удаан итгэсэн ч бай, чин сэтгэлээсээ Бурханаас эмээн хүндэлж, жинхэнээсээ муугаас зайлж үнэхээр чадах уу, үгүй юу? (Чадахгүй.) Тэгвэл ийм хүмүүсийн гаднах зан авир ямар байдаг вэ? Тэд ямархуу замаар алхаж чадах вэ? (Фарисайчуудын замаар.) Тэд юугаар өөрсдийгөө зэвсэглэн өдөр хоногийг өнгөрөөдөг вэ? Үг үсэг, онолоор зэвсэглэдэг биш үү? Тэд фарисайчуудтай, Бурханд үйлчилдэг гэгддэг хүмүүстэй улам адилхан болж, улам сүнслэг болох гэсэндээ өөрсдийгөө үг үсэг, онолоор зэвсэглэн гоёж, өдөр хоногоо өнгөрөөдөг бус уу? Энэ бүх аргын үндсэн шинж нь яг юу юм бэ? Бурханыг шүтэн мөргөх үү? Түүнд итгэх жинхэнэ итгэл үү? (Үгүй, тийм биш.) Тэгвэл тэд юу хийж байгаа юм бэ? Тэд Бурханыг мэхэлж байна; тэд ердөө л үйл явцын алхмуудыг туулж, шашны зан үйл үйлдэж байгаа юм. Тэд итгэлийн туг дарцаг хийсгэн, шашны зан үйл үйлдэж, ерөөгдөх зорилгодоо хүрэхийн тулд Бурханыг мэхлэхээр оролдож байгаа. Тэд Бурханыг огт шүтэн мөргөдөггүй. Эцэстээ ийм бүлэг хүмүүс чуулган доторх Бурханд үйлчилдэг гэгддэг, мөн Бурханд итгэж, Бурханыг дагадаг гэгддэг хүмүүсийн яг адилаар төгсөх бус уу?

Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”

Еховад итгэсэн хүмүүсийг Бурхан юу гэж нэрлэсэн бэ? Иудейн шашин. Тэд нэг төрлийн шашны бүлэг болсон юм. Тэгвэл Есүст итгэдэг хүмүүсийг Бурхан хэрхэн тодорхойлдог вэ? (Христийн шашин.) Бурханы нүдээр бол Иудейн шашин болон Христийн шашин нь шашны бүлгүүд юм. Бурхан тэднийг яагаад ийнхүү тодорхойлдог вэ? Шашны тэдгээр байгууллагын гишүүн болох бүх хүний дунд Бурханаас эмээж, муугаас зайлан, Бурханы хүслийг биелүүлж, Бурханы замыг дагадаг хүн бий юу? (Байхгүй.) Энэ нь үүнийг тодорхой болгож байна. Бурханы нүдээр, Бурханыг нэр төдий дагадаг хүмүүс бүгд, итгэгч хэмээн Бурханы хүлээн зөвшөөрдөг хүмүүс мөн байж чадах уу? Тэд бүгд Бурхантай холбоотой юу? Тэд бүгд Бурханы авралын бай байж чадах уу? (Чадахгүй.) Тэгвэл та нар шашны бүлэг хэмээн Бурханы үздэг зүйл болж бууран доройтох өдөр ирэх үү? (Тэгэх боломжтой.) Шашны бүлэг болж буурна гэдэг санаанд багтамгүй байна. Хэрэв хүмүүс Бурханы нүдээр шашны бүлгийн нэг хэсэг болбол Түүгээр авруулах уу? Тэд Бурханы гэрийнх мөн үү? (Үгүй, биш.) Тэгвэл нэгтгэн дүгнэх гээд оролд: Жинхэнэ Бурханд нэр төдий итгэдэг атлаа шашны бүлгийн нэг хэсэг хэмээн Бурханы үздэг энэ хүмүүс ямар замаар алхдаг вэ? Энэ хүмүүс Бурханы замыг хэзээ ч дагалгүйгээр итгэлийн туг дарцаг хийсгэн, Бурханд итгэдэг атлаа хэзээ ч Түүнд шүтэн мөргөлгүйгээр, оронд нь Бурханыг орхих замаар алхдаг гэж хэлж болох уу? Өөрөөр хэлбэл, тэд Бурханд итгэх замаар алхдаг мөртөө Бурханы замыг дагалгүй, Бурханыг хаях замаар алхдаг; тэдний зам бол Бурханд итгэдэг ч Сатаныг шүтэж, диаволыг шүтэж, өөрсдийн удирдлагыг хэрэгжүүлэхээр оролдож, өөрсдийн гэсэн хаант улсыг байгуулахаар хичээх зам юм. Үүний мөн чанар энэ мөн үү? Ийм хүмүүс хүнийг аврахын төлөөх Бурханы удирдлагын төлөвлөгөөтэй ямар нэгэн холбоотой юу? (Холбоогүй.) Бурханд хэчнээн хүн итгэдэг ч бай хамаагүй, Бурхан тэдний итгэлийг шашин юм уу бүлэг хэмээн тодорхойлмогцоо аврагдаж чадахгүй гэдгийг нь тогтоосон байдаг. Би яагаад ингэж хэлдэг вэ? Бурханы ажил болон удирдамжгүй, Түүнийг огт шүтэн мөргөдөггүй хэсэг бүлэг хүмүүс хэнийг шүтдэг вэ? Хэнийг дагадаг вэ? Тэд хүнийг хэлбэр төдий, нэр төдий дагадаг боловч үнэндээ хэнийг дагадаг вэ? Тэд зүрх сэтгэлдээ Бурханыг хүлээн зөвшөөрдөг боловч үнэн хэрэгтээ хүний ов мэх, зохицуулалт, хяналтад орсон байдаг. Тэд диавол Сатаныг дагадаг; тэд Бурханд дайсагнагч, Бурханы дайсан болох хүчнийг дагадаг. Бурхан ийм бүлэг хүмүүсийг аврах уу? (Үгүй) Яагаад? Тэд гэмших чадвартай юу? (Үгүй) Тэд итгэлийн туг дарцаг хийсгэж, хүний ажил хэргийг эрхлэн, өөрсдийн удирдлагыг явуулдаг бөгөөд хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний эсрэг явдаг. Тэдний эцсийн үр дүн нь Бурханд жигшигдэн гологдох явдал юм; Бурхан энэ хүмүүсийг аврахгүй, тэд гэмших боломжгүй бөгөөд аль хэдийн Сатанд олзлогдсон—тэд тэр чигтээ Сатаны гарт байдаг… Иймээс олон үнэнийг сонсож, Бурханы хүслийг ойлгож авсан энэ эрин үеийн хүмүүсийн хувьд, хэрвээ тэд Бурханы замыг дагаж, авралын замаар алхах чадваргүй бол эцсийн үр дүн нь ямар байх вэ? Тэдний эцсийн үр дүн нь Христийн шашин, Иудейн шашинд итгэдэг хүмүүсийнхтэй адил байх болно; ямар ч ялгаа байхгүй. Энэ бол Бурханы зөвт зан чанар юм! Чи хэчнээн их номлол сонссон ч бай, хэчнээн их үнэнийг ойлгосон ч бай эцсийн эцэст хүмүүсийг дагаж, Сатаныг дагасан хэвээр байж, эцэстээ Бурханы замыг дагах чадваргүй, Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй хэвээр байх юм бол ийм хүмүүсийг Бурхан жигшин голох болно. Бурханы жигшин голдог энэ хүмүүс нь гаднаа бичиг үсэг, хоосон сургаалын талаар ихээхэн ярьж чаддаг, олон үнэнийг ойлгож авсан атлаа Бурханыг шүтэн мөргөж чаддаггүй; Бурханаас эмээж, муугаас зайлах чадваргүй бөгөөд Бурханд бүрэн дуулгавартай байж чаддаггүй. Бурханы нүдээр бол тэднийг шашин, ердөө хүмүүсийн бүлэг, хүмүүсийн бүлэглэл, Сатаны орогнох газар хэмээн тодорхойлдог. Тэднийг нийтэд нь Сатаны бүлэглэл хэмээдэг бөгөөд Бурхан тэднийг туйлын их үзэн яддаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

“Бурханыг дагах” гэж юуг хэлдэг вэ? Бурханы ажлыг туулж, үнэнийг хүлээн зөвшөөрөхийг хэлдэг. Хэрэв чи үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй, Бурханы ажлыг туулдаггүй бол Бурханы шүүлт, гэсгээлтийг туулахгүй байгаа хэрэг бөгөөд Бурханыг дагадаггүй гэсэн үг юм. Бурханыг дагадаггүй боловч Бурханд итгэдэг хүмүүсийг бид юу гэж нэрлэдэг вэ? Шашны итгэгчид гэж нэрлэдэг. Энэ нь шашны ертөнц дэх Бурханд итгэдэг хүмүүсийн итгэл биш үү? Тэд тэнгэр дэх Бурханд л итгэдэг боловч Бурханыг дагаж, Бурханы ажлыг туулдаггүй, зүгээр л Библитэйгээ зууралдан, судар гэгчтэйгээ зууралддаг. Тэд өдөр бүр нэг догол мөрийг уншин, шашны маягаар залбираад л гүйцээ. Энэ өөрсдийнх нь амь, өөрсдийнх нь амьдралтай ямар ч хамаагүй байдаг. Тэд зүгээр л хийх учиртай юуг ч хамаагүй хийдэг. Шашны итгэл хэмээн танигдсан зүйл бол энэ. Тэд Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй, Бурханы ажлыг ч туулдаггүй. Иймээс тэд ердөө л сүнсэн дэх хоосролоо нөхөж, шаналсан зүрх сэтгэлээ намжааж, нэг төрлийн өмөг түшиг хайх гэж л итгэдэг. Ийм төрлийн итгэлтэй хүмүүс Бурханд цангинасан, үзэсгэлэнтэй сайхан гэрчлэл хийж чадах уу? Тэд Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадах, төлөөс төлөх, Бурханд дуулгавартай байх болон аминд анхаардаггүй тул гэрчлэл хийж чадахгүй нь лавтай юм. Тэд үүнээс үүдэн гэрчлэл хийдэггүй. Иймээс хяхаж хавчигдах болгонд тэднээс бат зогсож чаддаг нь маш цөөхөн юм. Тэд аминдаа тулахаар бүгд Бурханаас урвадаг. Магадгүй та нарын зарим нь үүнийг няцаан: “Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед маш олон амиа золиослогч байсан бус уу?” гэж хэлнэ байх. Тэр нь зөв. Тэдгээр ч Ариун Сүнсний ажилтай байсан бөгөөд тухайн эрин үеүддээ мөн л Бурханы дагагчид байсан юм. Тэдний итгэл нь шашны итгэл байгаагүй. Хуулийн эрин үед Бурханы ажлыг туулсан хүмүүс нь Хуулийн эрин үе дэх Бурханыг дагадаг хүмүүс байсан юм. Нигүүлслийн эрин үед Бурханы ажлыг туулсан хүмүүс нь Бурханыг дагасан хүмүүс байв. Хаанчлалын эрин үед эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг туулдаг бид бол мөн л Бурханы дагагчид юм. Гэвч эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан биечлэн ажлаа явуулж байхад Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед байсаар байгаа итгэгчид нь Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, эцсийн өдрүүдийн Христийг дагадаггүй тул тэдний Бурханд итгэх итгэл нь шашны итгэл болж хувирсан байдаг.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Эхлээд бид шашны хүрээнийхэн хэрхэн бий болдгийг болон чуулган, шашин хоёрын ялгааг ойлгох ёстой. Эдгээр асуудлыг тодруулах нэн шаардлагатай юм. Бурханы ажлын үе шат болгонд Бурханы биечлэн тогтоож, томилсон хүмүүс Бурханы сонгосон хүмүүсийг удирдаж, хариулдаг байсан гэдгийг бид Библиэс хардаг. Жишээлбэл, Хуулийн эрин үед Бурхан Израилийн ард түмнийг удирдахад Мосег шууд ашигласан бөгөөд тахилчийн тогтолцоог Мосегоор зохион байгуулуулсан юм. Мосегийн ажил гүйцэлдсэний дараа израильчуудыг удирдуулахаар Бурханы шууд томилсон өөр хүн газар дэлхий дээр байгаагүй. Тахилчдыг хүмүүс сонгож эхэлсэн билээ. Энэ бол Иудейн шашны хүрээ бүтсэн нөхцөл байдал юм. Тэр үеэс хойш Иудейн тахилчийн тогтолцоо шашны хүрээний сонгуулиар бүрэлдэн тогтсоор ирсэн билээ. Ихэнхдээ буруу тахилчид сонгогдсоноос үүдэн шашны хүрээнийхэн аажмаар завхарсан юм. Нигүүлслийн эрин үед бие махбодтой болсон Эзэн Есүс илэрч, ажиллахад шашны хүрээнийхэн Христийг эсэргүүцэж, яллаж, Бурханы дайснууд болохуйц түвшинд хүртлээ доройтсон байв. Энэ бол тухайн үеийн хүн бүхний харсан баримт юм. Эзэн Есүс золин авралын ажлаа хийхээр газар дэлхий дээр ирэх үедээ арван хоёр шавийг биечлэн сонгожээ. Тэгэхэд Ариун Сүнс ч бас ажиллаж эхэлсэн бөгөөд Эзэн Есүсийн шавь нартай хамт байв. Энэ үед Эзэн Есүсийн ажлыг хүлээн зөвшөөрсөн газар дээрх хүмүүсийн цуглааныг чуулган гэж нэрлэн, Бурханы томилсон хүмүүс буюу Ариун Сүнсний ашигладаг хүмүүс тэднийг бүрэн хариулдаг байсан юм. Тэр үед жинхэнэ чуулган үүссэн бөгөөд энэ нь чуулганы эх сурвалж билээ. Эзэн Есүсийг дахин амилж, тэнгэр өөд гарснаас хойш гуч гаруй жилийн дараа арван хоёр шавийн дийлэнх нь итгэлийнхээ төлөө амиа алдсан бөгөөд газар дэлхий дээрх чуулганыг Эзэн Есүсийн шууд томилсон шавь нар хариулахаа больсон байв. Иймээс шашны янз бүрийн бүлгүүд үүсчээ. Энэ бол Нигүүлслийн эрин үед шашны хүрээ бий болсон нөхцөл юм. Үүний дараа хүмүүс Ариун Сүнсний ажилтай ч бай, үгүй ч бай, Библийн талаар л ярьж чаддаг бол чуулган байгуулж чаддаг байв. Тэднийг билиг авьяастай л бол хүмүүс санал нийлж, дагадаг байлаа. Тэд хэнд ч хязгаарлагдалгүйгээр хүссэнээрээ ажиллаж, номлож болдог байсан тул янз бүрийн урсгал үүсэж эхэлжээ. Чуулган гэж юу вэ, бас шашин гэж юу вэ? Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн удирдаж, хариулдаг бүлгүүд нь чуулганууд, харин Ариун Сүнсний ашигладаггүй хүмүүсийн удирдаж, хариулдаг бүлгүүд нь шашин гэж хэлэхэд болох юм. Энэ бол хамгийн энгийн, хамгийн үнэн зааглал билээ. Жинхэнэ чуулганууд Ариун Сүнсний ажилтай байдаг. Ариун Сүнсний ажил шашинд маш ховор илэрдэг бөгөөд илэрлээ ч гэсэн Бурханд үнэхээр итгэн, үнэнийг эрэлхийлдэг цөөн хэдэн хүнд л илэрдэг. Энэ бол чуулган, шашин хоёрын ялгаа юм. Чуулгануудын хувьд, Ариун Сүнс хоньчид дээр ажиллаж, тэднийг ашигладаг эсэх нь амин чухал байдаг. Хэрэв хоньчин нь үнэнийг эрэлхийлж, зөв замаар алхдаг хүн бол Ариун Сүнсний ажил байгаа хэрэг. Хэрэв хоньчин нь үнэнийг эрэлхийлдэггүй бөгөөд фарисайчуудын замаар алхдаг хүн бол Ариун Сүнсний ажил байдаггүй. Хүмүүс жинхэнэ болон хуурамч хоньчдыг хооронд нь ялгаж чадаж л байвал жинхэнэ чуулганыг олж чадна.

Дээрхийн нөхөрлөлөөс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих