Эзэн Есүс аль хэдийн ирсэн гэж та нар гэрчилсэн боловч бид үүнд итгэдэггүй. Бид Эзэнд олон жилийн турш итгэж, Түүний төлөө үргэлж цуцалтгүй хөдөлмөрлөсөн тул Эзэн ирэх үедээ бидэнд эхлээд үүнийгээ илчлэх ёстой. Эзэн бидэнд илчлээгүй болохоор эргэн ирээгүй гэдгийг энэ нь харуулдаг. Ингэж итгэдэг маань буруу юу?

2021-03-13

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Чи Намайг харсан учир Надад итгэсэн; хараагүй атлаа итгэсэн хүмүүс ерөөлтэй еэ!” (Иохан 20: 29).

“Тиймээс соргог бай, учир нь Эзэн чинь ямар цагт ирэхийг та нар мэдэхгүй… Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ” (Матай 24:42–44).

“Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очих ба ямар цагт Би чам дээр очихыг чи мэдэхгүй” (Илчлэл 3:3).

“Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6).

“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).

“Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27).

“Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2:7).

Холбогдох Бурханы үг:

Бурханы ажил үргэлж урагшилж байгаа бөгөөд Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй хэдий ч ажилладаг арга барил нь ямагт өөрчлөгдөж, улмаар Бурханыг дагадаг хүмүүс ч бас байнга өөрчлөгдөж байдаг. Бурхан илүү их ажил хийх тусам Бурханы талаарх хүний мэдлэг төдий чинээ бүрэн гүйцэд болдог. Бурханы ажлын үр дүнд хүний зан чанарт ч бас зохих өөрчлөлт гардаг. Гэвч Бурханы ажил үргэлж өөрчлөгдөж байдаг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй мулгуу хүмүүс Бурханыг эсэргүүцэж эхэлдэг. Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцдэггүй, учир нь Бурханы ажил үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй бөгөөд Тэр хуучин ажлыг хэзээ ч давтдаггүй, харин өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг. Бурхан ажлаа давтдаггүй, харин хүн урьдын хийсэн ажилд нь үндэслэн Бурханы одоогийн ажлыг байнга шүүдэг болохоор шинэ эрин үеийн ажлын үе шат болгоныг хэрэгжүүлэхэд Бурханд маш хэцүү байдаг. Хүн хэтэрхий олон бэрхшээлтэй! Бодол санаа нь дэндүү хуучинсаг! Бурханы ажлыг хэн ч мэддэггүй мөртөө хүн бүр үүнийг хязгаарладаг. Бурханаас холдох үедээ хүн амь, үнэн болон Бурханы ерөөлийг алддаг атлаа амийг ч, үнэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй, хүн төрөлхтөнд Бурханы хайрладаг илүү агуу ерөөлийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг хэр нь Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол хувиршгүй бөгөөд үүрд зогсонги байдалтай байдаг хэмээн итгэдэг. Тэдний бодлоор бол Бурханаас мөнхийн аврал хүртэхийн тулд хуулийг л мөрдөх хэрэгтэй бөгөөд гэмшиж, нүглээ улайж л байвал Бурханы хүсэл үргэлж хангалуун байна. Бурхан бол хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан л байж чадна гэж тэд боддог; тэд бас Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч ч чадахгүй гэж боддог. Яг ийм санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлж, үхмэл дүрэм журмуудад хүлсэн юм. Бурханы шинэ ажил ямар ч байлаа гэсэн, зөгнөлөөр баталгаажих ёстой, мөн ийм ажлын үе шат болгонд Түүнийг “чин” сэтгэлээсээ дагадаг бүх хүнд бас илчлэл үзэгдэх ёстой; эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэж бүр ч олон хүн боддог. Хүний хувьд Бурханыг мэдэж авах нь угаасаа хялбар ажил биш. Үүнээс гадна, хөгийн зүрх сэтгэл, өөрийгөө чухалчилдаг, ихэрхүү тэрслүү уг чанарыг нь харгалзан үзвэл Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх нь хүний хувьд бүр ч хэцүү билээ. Хүн Бурханы шинэ ажлыг анхааралтай судалдаггүй, төлөв даруухнаар хүлээн зөвшөөрдөг ч үгүй; харин ч Бурханы илчлэл болон удирдамжийг хүлээнгээ басамжилсан хандлага баримталж байдаг. Энэ нь Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг хүмүүсийн зан авир биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханы сайшаалыг хүртэж чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?

Эш үзүүлэгч Исаиагийн зөгнөлийн номд Есүс нэртэй хүүхэд Шинэ Гэрээний эрин үед төрнө гэж ерөөсөө дурдаагүй; ердөө Иммануел нэртэй нярай хүү төрнө гэж л бичигдсэн. Яагаад “Есүс” гэдэг нэр дурдагдаагүй вэ? Хуучин Гэрээний хаана ч энэ нэр гардаггүй, тэгвэл чи яагаад Есүст итгэсээр байдаг юм бэ? Есүсийг хоёр нүдээрээ харсныхаа дараа л итгэж эхлээгүй чинь лавтай биз дээ? Эсвэл чи илчлэл хүлээн аваад итгэж эхэлсэн юм уу? Бурхан чамд үнэхээр ийм нигүүлсэл үзүүлнэ гэж үү? Тэгээд чамд ийм агуу ерөөл хайрлана гэж үү? Чи юунд үндэслэн Есүст итгэсэн бэ? Бурхан өнөөдөр махбод болсон гэдэгт яагаад итгэдэггүй юм бэ? Бурханаас чамд илчлэл ирээгүй гэдэг нь Бурхан бие махбодтой болоогүй гэдгийг нотолдог гэж чи яагаад хэлдэг юм бэ? Бурхан Өөрийн ажлыг эхлэхийн өмнө хүмүүст мэдэгдэх ёстой гэж үү? Эхлээд тэдний зөвшөөрлийг авах ёстой гэж үү? Исаиа тэжээлийн онгоцонд эрэгтэй хүүхэд төрнө гэдгийг л тунхагласан; харин Мариа Есүсийг төрүүлнэ гэж хэзээ ч зөгнөөгүй юм. Тэгвэл чи яг юунд үндэслээд Мариагийн төрүүлсэн Есүст итгэдэг юм бэ? Итгэл чинь будилж төөрөлдсөн биш л байлтай! …

Иудейчүүд бүгд Хуучин Гэрээг уншсан бөгөөд эрэгтэй хүүхэд тэжээлийн онгоцонд төрнө гэх Исаиагийн зөгнөлийг мэддэг байсан. Тэгвэл энэ зөгнөлийг бүрэн мэддэг байсан мөртөө тэд яагаад Есүсийг мөн л хяхаж хавчсан юм бэ? Энэ нь тэдний тэрслүү уг чанар болон Ариун Сүнсний ажлыг мэддэггүйгээс нь болоогүй гэж үү? Тухайн үед фарисайчууд, зөгнөгдсөн эрэгтэй хүүхдийн талаар өөрсдийнх нь мэддэг зүйлээс Есүсийн ажил өөр байна гэж бодсон; харин бие махбодтой болсон Бурханы ажил Библитэй нийцдэггүй учраас өнөөдрийн хүмүүс Бурханыг голдог. Бурханд хандах тэдний тэрслүү байдлын мөн чанар адилхан биш гэж үү? Чи Ариун Сүнсний бүх ажлыг эргэлзээгүй хүлээн зөвшөөрч чадах уу? Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил бол зөв урсгал мөн бөгөөд чи ямар ч болгоомжлолгүйгээр хүлээн зөвшөөрөх ёстой; чи юуг нь хүлээн зөвшөөрөхөө шилж сонгох ёсгүй. Хэрвээ чи Бурханаас илүү их мэдлэг ухаан олж аваад, Түүнд илүү болгоомжтой ханддаг бол ингэх чинь шаардлагагүй бус уу? Чи Библиэс нэмэлт баталгаа хайх хэрэггүй; хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил мөн бол хүлээн зөвшөөрөх ёстой, учир нь чи дагахын тулд Бурханд итгэдэг бөгөөд Түүнийг судалж шинжлэх ёсгүй. Би бол чиний Бурхан мөн гэдгийг нотлох нэмэлт нотолгоог чи хайх ёсгүй, харин Би чамд ашиг тустай эсэхийг ялган таньж чаддаг байх учиртай—хамгийн чухал зүйл бол энэ юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?

Хүн Бурханд итгэдэг тул Бурханы мөрийг алхам алхмаар ойрхон дагах ёстой; мөн “Хургыг хаашаа ч явсан дагах” ёстой. Зөвхөн энэ хүмүүс л үнэн замыг эрж хайдаг хүмүүс бөгөөд зөвхөн тэд л Ариун Сүнсний ажлыг мэддэг хүмүүс юм. Бичиг үсэг, хоосон номлолыг боол мэт дагадаг хүмүүс бол Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс билээ. Цаг үе бүрд Бурхан шинэ ажил эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн ганцхан эрин үед хэрэглэгддэг “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн үнэнийг л дагадаг бол хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй, үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажилладгаас үл хамааран, хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр, ойрхон дагадаг. Ингэвэл Ариун Сүнс яаж хүнийг таягдан хаяж чадах юм бэ? Бурхан юу ч хийдэг бай, хүн энэ нь Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд эргэлзэлгүйгээр хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал яалаа гэж шийтгүүлэх юм бэ? Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, Түүний мөр хэзээ ч зогсоогүй, удирдлагын ажлаа дуусгахаас өмнө Тэр үргэлж завгүй байсан ба хэзээ ч зогсдоггүй. Гэхдээ хүн бол өөр: Ариун Сүнсний ажлын өчүүхэн хэсгийг олж авсныхаа дараа хүн үүнийг хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж үздэг; өчүүхэн хэмжээний мэдлэг олж авчихаад Бурханы илүү шинэ ажлын мөрийг дагахаар урагш явдаггүй; Бурханы ажлын өчүүхэн хэсгийг харчихаад Бурханыг ямар нэг модон хүн мэт даруй тодорхойлж, Бурхан үүрд өөрийнх нь хардаг шиг төрхтэй байна, өнгөрсөнд ямар байсан, ирээдүйд ч мөн тийм байх болно гэж итгэдэг; өнгөц төдий мэдлэг олж аваад хүн бардамнан, өөрийгөө мартаж, ердөө оршин байдаггүй Бурханы зан чанар болон оршихуйг дураараа тунхаглаж эхэлдэг; Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг мэддэг болчихоод, ямар хүн Бурханы шинэ ажлыг тунхаглаж байгаа нь хамаагүй, хүн үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр нь Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс юм; тэд бол шинэ зүйлсийг хүлээн авах чадваргүй хэтэрхий хуучинсаг хүмүүс билээ. Ийм хүмүүс Бурханд итгэдэг ч бас Бурханыг голдог. Израильчууд “Есүст итгэлгүй, зөвхөн Еховад итгэж байсан” нь буруу байсан гэж хүн итгэдэг ч дийлэнх хүмүүс “зөвхөн Еховад итгэж, Есүсийг голох”, “Мессиагийн ирэлтийг хүсэн хүлээдэг ч Есүс хэмээх Мессиаг эсэргүүцэх” дүрд тоглодог. Тэгэхээр хүмүүс Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг хүлээн авсныхаа дараа Сатаны ноёрхол дор амьдарсаар байж, Бурханы ерөөлийг мөн л хүлээн авдаггүйд гайхах юмгүй. Энэ нь хүний тэрслүү байдлын үр дүн биш гэж үү? Өнөөдрийн шинэ ажилтай хөл нийлүүлээгүй, дэлхий даяарх Христийн шашны хүмүүс бүгд ѳѳрсдийгѳѳ азтай байх болно гэж найдан, Бурхан хүсэл бүрийг нь биелүүлнэ гэж боддог. Гэсэн атлаа, Бурхан яагаад тэднийг гурав дахь тэнгэр лүү аваачихыг итгэлтэй хэлж чаддаггүй, мөн Есүс хэрхэн цагаан үүл хөлөглөн тэднийг авахаар ирэх талаар ч бат итгэлтэй байж чаддаггүй, түүгээр ч үл барам төсөөлсөн тэр өдөр нь Есүс үнэхээр цагаан үүл хөлөглөн ирэх эсэхийг ч баттай хэлж чаддаггүй. Тэд бүгдээрээ түгшиж, яахаа мэддэггүй; урсгал бүрээс ирсэн, янз бүрийн цөөн тооны хүмүүсийг Бурхан нэг бүрчлэн авах эсэхийг ч мэддэггүй. Бурханы одоо хийдэг ажил, өнөөгийн эрин үе, Бурханы хүсэл—эдгээрийн алийг нь ч тэд ухаардаггүй бөгөөд хуруугаараа хоног тоолохоос өөр юу ч хийж чаддаггүй. Хурганы мөрийг эцсээ хүртэл дагадаг хүмүүс л эцсийн ерөөлийг хүртэж чадна, харин эцсээ хүртэл дагах чадваргүй атлаа бүхнийг олж авсан гэж боддог тэр “ухаалаг хүмүүс” Бурханы илрэлтийг харж чадахгүй. Тэд бүгд өөрсдийгөө газар дэлхий дээрх хамгийн ухаантай хүн гэж үздэг, Бурханы ажлын үргэлжилсэн хөгжлийг ямар ч шалтгаангүй тасалдаг бөгөөд Бурханд “чин үнэнч байж, Бурханыг дагаж, Бурханы үгийг сахидаг” болохоор Бурхан өөрсдийг нь тэнгэр лүү авч явна гэдэгт асар их итгэдэг юм шиг санагддаг. Тэд Бурханы хэлсэн үгэнд “чин үнэнч” ханддаг ч Ариун Сүнсний ажлыг эсэргүүцэж, заль мэх, ёрын мууг үйлддэг учраас үг, үйлдэл нь маш жигшүүртэй байдаг. Эцсийг нь хүртэл дагадаггүй, Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чаддаггүй, зөвхөн хуучин ажилтай зууралддаг хүмүүс Бурханд үнэнч байж чадахаагүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болж, шинэ эринд гологдон, шийтгэгдэх хүмүүс болсон. Тэднээс илүү өрөвдөлтэй хүмүүс гэж байх уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт

Эзэн Есүс Томаст өгүүлрүүн, “Томас, чи Намайг харсан учир Надад итгэсэн; хараагүй атлаа итгэсэн хүмүүс ерөөлтэй еэ!” гэжээ. Түүнийг Эзэн Есүс аль хэдийн ялласан гэдгийг эдгээр үг илтгэдэг. Ерөөгдөх юм уу ерөөгдөхгүй байх нь чухал биш. Итгэхгүй бол чи юу ч хүлээн авахгүй; итгэж байж л хүлээн авна гэдэг баримт чухал юм. Бурхан чамд биечлэн харагдаж, чамд Өөрийгөө харуулж, чамайг үнэмшүүлсэн цагт л чи итгэж чадах юм уу? Хүн болохын хувьд чи Бурханаас биечлэн харагдахыг шаардах ямар эрхтэй юм бэ? Бурханыг өөр шигээ завхарсан хүнтэй биечлэн яриулах ямар эрхтэй юм бэ? Түүнчлэн, итгэхээсээ өмнө Бурханаар бүхнийг тодорхой тайлбарлуулах ямар эрхтэй юм бэ? Хэрвээ чи ухаалаг бол Бурханы айлдсан эдгээр үгийг уншаад л итгэнэ. Хэрвээ чи үнэхээр итгэлтэй бол Бурхан юу хийдэг, юу хэлдэг нь хамаагүй. Харин ч эдгээр үг үнэн болохыг хараад чи үүнийг Бурхан хэлсэн, эсвэл Бурхан хийсэн гэдэгт зуун хувь үнэмших бөгөөд Түүнийг эцсээ хүртэл дагахаар аль хэдийн бэлдэнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л чи өөрийгөө мэдэж чадна”

Бид Бурханы мөрийг хайж байгаа тул Бурханы хүсэл, Бурханы үг, айлдварыг хайх нь зохистой—учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг. Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог. Та нар Бурханы мөрийг эрж хайхдаа “Бурхан бол үнэн, зам, амь” гэх үгийг үл тоомсорлосон. Иймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ ч гэсэн Бурханы мөрийг олсон гэдэгтээ итгэдэггүй бөгөөд Бурханы илрэлтийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ноцтой алдаа гээч! Бурханы илрэлтийг хүний үзэлд нийцүүлэх боломжгүй, Бурхан хүний хүсэлтээр гарч ирэх бүр ч боломжгүй. Бурхан ажлаа хийх үедээ Өөрөө сонголтоо хийж, төлөвлөгөөгөө Өөрөө гаргадаг; түүнчлэн Өөрийн гэсэн зорилго, арга барилтай байдаг. Тэрээр ямар ч ажил хийлээ гэсэн энэ тухай хүнтэй хэлэлцэж, хүний зөвлөгөөг эрж хайх шаардлагагүй, мөн хүн нэг бүрд ажлынхаа талаар мэдэгдэх шаардлага ч байхгүй. Энэ бол хүн бүрийн мэдэх ёстой Бурханы зан чанар юм. Та нар Бурханы илрэлтийг нүдээр үзэж, Бурханы мөрийг дагая гэвэл эхлээд өөрсдийнхөө үзлээс холдох ёстой. Та нар Бурханаас ингэ, тэг гэж шаардах ёсгүй, Түүнийг өөрийнхөө баригдмал сэтгэлгээнд хорьж, үзлээрээ хязгаарлах ч ёсгүй. Харин та нар Бурханы мөрийг хэрхэн хайж, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн зөвшөөрч, Бурханы шинэ ажилд хэрхэн захирагдах вэ гэж өөрсдөөсөө асуух хэрэгтэй; хүний хийх ёстой зүйл бол энэ. Хүн бол үнэн биш, мөн үнэнийг эзэмшдэггүй тул эрж хайж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан

“Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” Та нар одоо Ариун Сүнсний үгийг сонсов уу? Бурханы үг та нар дээр ирсэн. Та нар сонсож байна уу? Бурхан эцсийн өдрүүдэд үгийн ажил хийдэг бөгөөд ийм үг нь Ариун Сүнсний үг юм, учир нь Бурхан бол Ариун Сүнс бөгөөд бас махбод ч болж чадна; тиймээс урьд нь ярьж байсан Ариун Сүнсний үг бол өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы үг юм. Ариун Сүнс ярьж байгаа тул Түүний дуу хоолой тэнгэрээс дуугарч, хүнд сонсогдох ёстой гэж боддог мулгуу хүн олон бий. Ингэж боддог хэн боловч Бурханы ажлыг мэддэггүй. Үнэн хэрэгтээ, Ариун Сүнсний айлдсан айлдварууд нь махбод болсон Бурханы хэлсэн зүйл юм. Ариун Сүнс хүнтэй шууд ярьж чадахгүй; Хуулийн эрин үед ч гэсэн Ехова хүмүүстэй шууд яриагүй. Өнөөдрийн энэ эрин үед Түүний тэгж ярих магадлал бүр ч бага биш үү? Бурхан ажлаа гүйцэтгэхийн тулд айлдвар айлддаг учраас махбод болох ёстой, эс бөгөөс Түүний ажил зорилгоо биелүүлж чадахгүй. Бие махбодтой болсон Бурханыг үгүйсгэдэг хүмүүс бол Сүнсийг юм уу Бурханы ажилладаг зарчмыг мэддэггүй хүмүүс юм. Одоо үе бол Ариун Сүнсний эрин үе гэж боддог атлаа Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол тодорхойгүй, хийсвэр итгэл дунд амьдардаг хүмүүс юм. Ийм хүмүүс Ариун Сүнсний ажлыг хэзээ ч хүлээн авахгүй. Шууд ярьж, ажлаа гүйцэтгэхийг л Ариун Сүнснээс хүсдэг бөгөөд бие махбодтой болсон Бурханы үг болон ажлыг хүлээн авдаггүй хүмүүс шинэ эрин үед хөл тавьж, Бурханы бүрэн авралыг хүртэж хэзээ ч чадахгүй!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих