Ёрын муу үйл гэж юу болох, хэрхэн илэрдэг тухай

2021-03-14

Холбогдох Бурханы үг:

Хүний үйл хэргийг сайн, муу гэж шүүдэг стандарт юу вэ? Чамд, чиний бодол, илэрхийлэл, үйлдэлд үнэнийг хэрэгжүүлж, үнэний бодит байдлыг амьдран харуулж байгаа гэх гэрчлэл байгаа эсэхээс энэ нь шалтгаалдаг. Хэрэв чи ийм бодит байдалгүй, үүнийг амьдран харуулдаггүй бол мууг үйлдэгч эргэлзээгүй мөн юм. Бурхан мууг үйлдэгчдийг хэрхэн хардаг вэ? Чиний бодол, гадаад үйлдэл Бурханд гэрчлэл хийдэггүй, Сатаныг ч шившиглэж, ялдаггүй; харин Бурханыг шившиглэж, Бурханыг ичгүүрт автуулах тэмдгээр дүүрэн байдаг. Чи Бурханд гэрчлэл хийж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж байгаа юм биш, мөн Бурханы өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж байгаа ч юм биш, харин өөрийнхөө төлөө үйлдэж байна. “Өөрийнхөө төлөө” гэдгийн утга нь юу вэ? Сатаны төлөө гэсэн үг. Иймээс эцэст нь Бурхан “Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл.” гэж хэлнэ. Бурханы нүдээр бол чи сайн үйл хийгээгүй, харин ч зан авир чинь ёрын муу болж хувирсан. Чи шагнуулахгүй; Бурхан чамайг санахгүй. Ингэх нь бүхэлдээ хий дэмий хэрэг бус уу?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”

Хүний зан чанар туйлын хэрцгий болж, эрүүл ухаан нь дээд зэргээр дүйнгэ болж, мөс чанар нь ёрын муу нэгэнд бүрмөсөн дэвслүүлээд хүний анхдагч мөс чанар байхаа аль эрт больсон. Хүн төрөлхтөнд маш их амь, нигүүлслийг хайрласных нь төлөө бие махбодтой болсон Бурханд хүн талархдаггүйгээр үл барам, өөрт нь үнэнийг өглөө гэж Бурханд дургүйцэх болсон; хүн үнэнийг өчүүхэн төдий ч сонирхдоггүй учраас л Бурханд дургүйцэх болсон. Хүн бие махбодтой болсон Бурханы төлөө амиа золиосолж чаддаггүйгээр үл барам, Бурханаас тус гуйхыг хичээж, өгсөн зүйлээсээ хэдэн арав дахин их хүү нэхдэг. Иймэрхүү мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс үүнийг том асуудал биш гэж үздэг бөгөөд Бурханы төлөө маш ихийг зарлагадсан байхад Бурхан өөрсдөд нь хэтэрхий багыг өгсөн гэж итгэсээр байдаг. Надад аяга ус өгчхөөд алгаа тосон хоёр аяга сүүний мөнгө төл гэж нэхдэг, эсвэл нэг шөнө хонох өрөө өгчхөөд хэдэн шөнийн төлбөр нэхдэг хүмүүс бий. Ийм хүн чанар, ийм мөс чанартайгаар та нар амь олж авахыг хүссэн хэвээр байж яаж чадна вэ? Та нар ямар жигшмээр өөдгүй амьтад вэ! Хүний хүн чанар, мөс чанар ийм байдаг учраас бие махбодтой болсон Бурхан газар сайгүй хэрэн хэсэж, хоргодох газаргүй яваа билээ. Үнэхээр мөс чанар, хүн чанартай хүмүүс, бие махбодтой болсон Бурхан ийм их ажил хийх нь байтугай, ямар ч ажил хийгээгүй байсан ч шүтэн мөргөж, бүх сэтгэл зүрхээрээ Түүнд үйлчлэх ёстой. Энэ бол эрүүл саруул ухаантай хүмүүсийн хийх ёстой зүйл, энэ бол хүний үүрэг билээ. Ихэнх хүн Бурханд үйлчлэхдээ бүр болзол ярьдаг: Бурхан байна уу, хүн байна уу гэдэг нь тэдэнд хамаагүй, болзлынхоо талаар л ярьж, хүслээ хангах гэж л чармайдаг. Та нар Надад хоол хийж өгөхдөө үйлчилгээний хөлс нэхдэг, Миний төлөө гүйхдээ гүйсний төлбөрөө нэхдэг, Миний төлөө ажиллахдаа ажлын хөлсөө шаарддаг, Миний хувцсыг угаахдаа угаалгын төлбөр шаарддаг, чуулганыг хангахдаа биеэ тэнхрүүлэх зардлыг нэхдэг, үг хэлэхдээ илтгэгчийн төлбөр шаарддаг, ном тараахдаа түгээлтийн зардал шаарддаг, бичихдээ бичсэний төлбөрөө нэхдэг. Миний харьцаж байсан хүмүүс Надаас нөхөн төлбөр хүртэл нэхдэг бол гэр лүү нь буцаасан хүмүүс нэр хүндэд нь хохирол учруулсны төлбөр шаарддаг; гэрлээгүй хүмүүс инж юм уу алдсан залуу насныхаа нөхөн төлбөрийг нэхдэг; тахиа нядалдаг хүмүүс нядалгааны хөлс нэхдэг, хоол шардаг хүмүүс шарсныхаа төлбөрийг нэхдэг, шөл хийдэг хүмүүс төлбөрийг нь бас л нэхдэг… Эдгээр нь та нарын өндөр дээд, агуу хүн чанар, та нарын халуун дулаан мөс чанараас гарсан үйлдлүүд. Та нарын эрүүл ухаан хаана байна? Та нарын хүн чанар хаана байна? Би та нарт хэлчихье! Энэ хэвээрээ байвал Би та нарын дунд ажиллахаа болино. Би хүний арьс нөмөрсөн араатны сүрэг дунд ажиллахгүй, зэрлэг догшин зүрх сэтгэлээ эелдэг царайгаар нуудаг тийм бүлэг хүний төлөө Би ингэж зовохгүй, аврагдах өчүүхэн төдий ч боломжгүй тийм сүрэг амьтны төлөө Би тэсэж тэвчихгүй. Би та нараас нүүр буруулах өдөр та нарын үхэх өдөр, та нарыг харанхуй нөмрөх өдөр, та нарыг гэрэл орхих өдөр билээ. Би та нарт хэлчихье! Амьтнаас ч долоон дор та нар шиг хүмүүст Би хэзээ ч өгөөмөр хандахгүй! Миний үг, үйлдэлд хэмжээ хязгаар бий, та нарын хүн чанар, мөс чанар энэ чигээрээ байвал Би өөр ямар ч ажил хийхгүй, учир нь та нарын мөс чанар хэтэрхий дутуу дулимаг, та нар Надад маш их зовлон шаналал учруулсан, жигшмээр зан авир чинь Намайг маш их зэвүүцүүлдэг! Хүн чанар, мөс чанараараа маш дутуу дулимаг хүмүүст аврагдах боломж хэзээ ч байхгүй; тийм цэвдэг сэтгэлтэй, талархаж мэддэггүй хүмүүсийг Би хэзээ ч аврахгүй. Миний өдөр ирэхэд догшин уур хилэнг минь нэгэнтээ хүргэсэн дуулгаваргүй хүүхдүүд дээр Би шатам халуун галаа мөнхөд асгах болно. Над руу доромж үг чулуудаж, Намайг хаясан тэр амьтдад мөнхийн шийтгэлээ ноогдуулна. Нэгэнтээ Надтай хамт хооллож, аж төрж байсан атлаа Надад итгэдэггүй, Намайг доромжилж, Надаас урвасан дуулгаваргүй хөвгүүдийг уур хилэнгийн галаараа үүрд шатаах болно. Миний уур хилэнг хүргэсэн бүх хүнийг Би шийтгэнэ, нэгэнтээ Миний хажууд Надтай эн тэнцүү зогсохыг хүссэн хэр нь Надад шүтэн мөргөж, Намайг дуулгавартай дагаагүй тэр араатнууд дээр Би уур хилэнгээ тэр чигт нь буулгана; нэг үе Миний хэлсэн нууцад баясаж, Миний халамжийг эдэлж байсан, Надаас материаллаг таашаал булаах гэж оролдсон тэр амьтад дээр хүнийг цохидог саваа минь бууна. Миний байр суурийг эзлэхийг оролдсон хэнийг ч Би уучлахгүй; Надаас хоол хүнс, хувцас хунар булаахаар оролддог хүмүүсээс хэнийг нь ч Би өршөөхгүй. Одоохондоо та нар амар тайван байж, Надаас хэтэрсэн зүйл шаардсаар л байна. Уур хилэнгийн өдөр ирэхэд та нар Надаас дахиж юу ч шаардахгүй; тэр үед Би та нарыг шавайгаа ханатал “баясгана”, Би та нарыг нүүрээр чинь газар хатгуулна, тэгээд та нар дахин хэзээ ч босож ирж чадахгүй! Эрт орой хэзээ нэгэн цагт, Би энэ өрөө та нарт “төлөх” болно—та нар энэ өдөр ирэхийг тэвчээртэйгээр хүлээнэ гэж Би найдаж байна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг

Би маш олон үг илэрхийлж, хүсэл болон зан чанараа ч бас илэрхийлсэн, гэсэн атал хүмүүс одоо ч Намайг мэдэж, Надад итгэх чадваргүй л байна. Эсвэл, тэд одоо ч Намайг дуулгавартай дагаж чаддаггүй гэж хэлж болно. Библид амьдрагсад, хууль дунд амьдрагсад, загалмай дээр амьдрагсад, дүрэм журмын дагуу амьдрагсад, өнөөдөр Миний хийдэг ажлын дунд амьдрагсад дундаас хэн нь Надтай нийцэлтэй вэ? Та нар ерөөл, шагнал хүртэх тухай л боддогоос биш, Надтай хэрхэн нийцэлтэй байх, Намайг эсэргүүцдэг Нэгэн болохоос хэрхэн сэргийлэх талаар хэзээ ч бодолцож үзээгүй. Би та нарт үнэхээр урам хугарч байна, учир нь та нарт Би маш ихийг өгөөд, хариуд нь та нараас өчүүхэн багыг олж авсан. Та нарын заль мэх, их зан, шунал, тансаглах хүсэл, урвалт, дуулгаваргүй байдал—эдгээрийн аль нь Надад анзаарагдалгүй өнгөрөх юм бэ? Та нар Намайг аргацааж, Намайг хуурч, Намайг гутааж, Намайг аргалж, тахилын төлөө Намайг хяхаж, сүрдүүлдэг—ийм хорон үйл яаж Миний шийтгэлээс мултарч чадах юм бэ? Та нарын эдгээр муу үйл бол Миний дайсан гэдгийн чинь нотолгоо, бас Надтай үл нийцдэгийн чинь нотолгоо юм. Та нар дор бүрнээ өөрсдийгөө Надтай маш нийцэлтэй гэж итгэдэг, гэхдээ тийм байсан юм бол эдгээр маргашгүй нотлох баримт тэгээд хэнд нь хамаарах юм бэ? Та нар өөрсдийгөө Надад туйлын чин үнэнч, итгэмжит гэдэгт итгэдэг. Та нар өөрсдийгөө маш сайхан сэтгэлтэй, өр нимгэн бөгөөд Надад маш ихийг зориулсан гэж боддог. Бас Миний төлөө хангалттай ихийг хийсэн гэж боддог. Гэвч та нар эдгээр итгэлээ өөрсдийнхөө зан авиртай жишиж үзсэн үү? Та нар бол ихэд биеэ тоосон, ихээхэн шуналтай, ихээхэн хайхрамжгүй гэж Би хэлнэ; та нарын Намайг хуурдаг арга заль нэлээд сүйхээтэй, бас та нарт жигшүүрт санаа зорилго болон арга барил их бий. Та нарын үнэнч байдал үнэхээр шалихгүй, чин сэтгэл чинь дэндүү өчүүхэн, мөс чанар чинь бүр ч дутмаг. Зүрх сэтгэл чинь дэндүү хорлонтой байдаг бөгөөд хэнийг ч, цаашлаад Намайг ч хэлтрүүлдэггүй. Та нар хүүхдүүдийнхээ төлөө, нөхрийнхөө төлөө, эсвэл өөрийнхөө бүрэн бүтэн байдлын төлөө Намайг гэртээ оруулдаггүй. Надад санаа тавихын оронд та нар өөрсдийнхөө гэр бүл, үр хүүхэд, байр суурь, ирээдүй болоод өөрсдийн жаргал цэнгэлд санаа тавьдаг. Та нар үг хэлж, үйлдэл хийх үедээ хэзээ Миний талаар бодож байсан юм бэ? Тэсгэм хүйтэн өдрүүдэд ухаан бодол чинь үр хүүхэд, нөхөр, эхнэр, эцэг эх рүүгээ л чиглэдэг. Аагим халуун өдрүүдэд ч гэсэн та нарын бодол санаанд Намайг гэх орон зай байдаггүй. Үүргээ биелүүлэхдээ чи хувийн ашиг сонирхол, аюулгүй байдал, гэр бүлийн гишүүдээ л боддог. Чи Миний төлөө гэх юм юу хийсэн юм бэ? Хэзээ чи Миний талаар бодож байсан бэ? Хэзээ чи Миний төлөө, бас Миний ажлын төлөө ямар ч үнээр хамаагүй өөрийгөө зориулж байсан юм бэ? Надтай нийцэлтэй гэдгийн чинь нотолгоо хаана байна вэ? Надад үнэнч гэдгийн чинь бодит байдал хаана байна вэ? Дуулгавартай байдлын чинь бодит байдал хаана байна вэ? Санаа зорилго чинь хэзээ Надаас ерөөл олж авахын төлөө байгаагүй билээ? Та нар бүгд Намайг хуурч, мэхлэн, үнэнээр тоглоом хийж, үнэний оршин байгааг нуун, үнэний мөн чанараас урвадаг. Надтай ингэж дайсагнасны чинь төлөө та нарыг ирээдүйд юу хүлээж байгаа вэ? Та нар ердөө л тодорхойгүй Бурхантай нийцэлтэй байхыг болон тодорхойгүй итгэлийг эрж хайдаг, гэсэн ч та нар Христтэй нийцэлтэй биш. Ийм хорлонт үйл чинь хорон муу хүмүүст тохирсон яг тэр шийтгэлийг хүртэхгүй гэж үү? Тэр үед та нар Христтэй нийцэлгүй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй гэдгийг ухаарч, Христтэй дайсагнадаг хүмүүст ямар төрлийн залхаан цээрлүүлэлт ирэхийг мэдэх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой

Хэрвээ та нар өөрсдийн үзлээр Бурханыг өөрчлөгдөшгүй шавар хөшөө аятай хэмжиж, хязгаарладаг бол, Бурханыг тэр чигт нь Библийн хэмжүүрээр хязгаарлаж, хязгаарлагдмал цар хүрээний ажлаар хайрцагладаг бол Бурханыг ялласан гэдгийг чинь энэ нь баталдаг. Хуучин Гэрээний эрин үед иудейчүүд Бурханыг Мессиа л гэж нэрлэж болох мэт, Мессиа гэгддэг Нэгэн л Бурхан байж болох юм шиг Бурханыг өөрсдийнхөө зүрх сэтгэлдээ тээдэг тогтсон хэлбэртэй шүтээн шигээ бодсон учраас, мөн хүн төрөлхтөн Бурханд (амьгүй) шавар хөшөө мэт үйлчилж, шүтэн мөргөдөг байсан учраас тухайн үеийн Есүсийг загалмайд цовдолж, үхлийн ял оноосон бөгөөд гэмгүй Есүсийг тийнхүү үхлээр ялласан юм. Бурхан ямар ч гэм буруугүй байсан атал хүн Түүнийг өршөөхөөс татгалзаж, үхлийн ял оноохоор зүтгэсэн болохоор Есүс цовдлогдсон билээ. Хүн Бурханы удирдлагад төгс нэвтэрсэн мэт, Бурханы хийдэг бүхнийг гарын арван хуруу шигээ мэддэг юм шиг Бурханыг өөрчлөгдөшгүй гэж үргэлж боддог бөгөөд ганцхан ном буюу Библийн үндсэн дээр Түүнийг тодорхойлдог. Хүмүүс дэндүү утгагүй, дээд зэргээр биеэ тоосон байдаг ба бүгдээрээ дэгсдүүлэх чадвартай. Бурханы тухай мэдлэг чинь хэр их байх нь хамаагүй, Би чамайг бас л Бурханыг мэддэггүй, Бурханыг хамгийн их эсэргүүцдэг хүн, мөн Бурханыг ялласан гэж хэлдэг, учир нь чи Бурханы ажлыг дуулгавартай дагах, Бурханаар төгс болгуулах замаар алхах ямар ч чадваргүй. Яагаад Бурхан хүний үйлдэлд хэзээ ч сэтгэл ханадаггүй вэ? Учир нь хүн хэтэрхий их үзэлтэй болохоороо Бурханыг мэддэггүй бөгөөд Бурханы тухай мэдлэг нь бодит байдалтай өчүүхэн ч нийцдэггүй, харин нэг сэдвийг өөрчлөлтгүйгээр, нэгэн хэмээр давтаж, нөхцөл байдал болгонд нэг аргаа ашигладаг. Иймээс өнөөдөр Бурхан газар дээр ирээд хүнээр дахин нэг удаа загалмайд цовдлуулсан. Харгис хүн төрөлхтөн! Нэг нэгнийхээ эсрэг хуйвалдах, булаалцаж тэмцэлдэх, алдар нэр, ашиг хонжоо булаалдах, харилцан бие биеэ хүйс тэмтрэх—энэ ер нь хэзээ төгсөх юм бэ? Бурхан олон зуун мянган үг хэлсэн боловч хэн ч сэхээрээгүй. Хүмүүс гэр бүл, хөвгүүд, охид, ажил мэргэжил, хэтийн ирээдүй, байр суурь, хоосон нэр алдар, мөнгөний төлөө, бас хоол хүнс, хувцас хунар, махан биеийн төлөө үйлддэг, харин үйлдэл нь үнэхээр Бурханы төлөө байдаг хүн байна уу? Бурханы төлөө үйлддэг хүмүүсийн дунд ч гэсэн Бурханыг мэддэг хүн цөөхөн. Өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө үйлддэггүй хүн хэд вэ? Өөрсдийн байр суурийг хамгаалахын тулд бусдыг дарлаж, гадуурхдаггүй хүн хэчнээн бэ? Иймээс Бурханд тоймгүй олон удаа үхэх ял хүчээр тулгасан, мөн тоо томшгүй олон хэрцгий шүүгч Бурханыг яллаж, дахин нэг удаа загалмайд цовдолсон. Үнэхээр Бурханы төлөө үйлддэг учраас зөв шударга гэж нэрлэгдэж болох хүн хэд байдаг вэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ

Чи одоо Бурханы маш олон үйл хэргийг харж байгаа мөртөө мөн л эсэргүүцэн, тэрсэлдэг ба захирагддаггүй; чи дотроо олон зүйл өвөрлөж, хүссэн бүхнээ хийдэг. Чи өөрийн шунал тачаал, дур сонирхлыг дагадаг; энэ нь бүгд тэрслүү байдал, эсэргүүцэл юм. Махан биеийн төлөө, шунал тачаалынхаа төлөө, түүнчлэн дуртай зүйлс, дэлхий ертөнц, Сатаны төлөө Бурханд итгэх нь бузар заваан юм; энэ нь уг чанартаа эсэргүү, тэрслүү байдаг. Өнөө үед төрөл бүрийн итгэл байдаг: Зарим хүн гай гамшгаас хоргодох газар эрж хайдаг, бусад нь ерөөл хүртэхээр эрэлхийлдэг; зарим нь нууцуудыг ойлгохыг хүсдэг байхад бусад нь мөнгөний араас хөөцөлддөг. Эдгээр нь төрөл бүрийн эсэргүүцэл бөгөөд бүгд доромжлол юм! Хүн эсэргүүцэж, тэрсэлнэ гэдэг нь ийм үйлдлүүдийг хэлдэг бус уу? Өнөө үед олон хүн дургүйцэж, гомдоллож, шүүлт хийдэг. Энэ нь бүгд хорон муу санаатны хийдэг зүйл юм; тэдгээр нь хүний эсэргүүцэл, тэрслүү байдлын жишээ билээ. Тийм хүмүүс Сатанд эзэмдүүлж, эзлэгддэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой

Ах эгч нарын дунд сөрөг байдлаа үргэлжид гаргагчид нь Сатаны боолууд бөгөөд тэд чуулганыг үймүүлдэг. Тийм хүмүүс нэг л өдөр хөөгдөж, таягдан хаягдах ёстой. Хүмүүс Бурханд итгэхдээ Бурханыг хүндлэх сэтгэл өвөрлөдөггүй, Бурханыг дуулгавартай дагах зүрх сэтгэлгүй бол Түүний төлөө ямар ч ажил хийж чадахгүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Түүний ажлыг үймүүлж, Түүнийг үл ойшоодог хүмүүс болно. Бурханд итгэдэг боловч Түүнд дуулгавартай байж, Түүнийг хүндлэлгүй, харин ч Түүнийг эсэргүүцэх нь итгэгчийн хувьд асар их гутамшиг юм. Хэрвээ итгэгчид, үл итгэгчдийн адилаар үг хэл, үйл хөдлөл нь ямагт хайхрамжгүй, цадиггүй байдаг бол тийм хүмүүс үл итгэгчдээс ч илүү ёрын муу юм; тэд бол жинхэнэ чөтгөр мөн. Чуулган дотор хорт, хорон муу яриагаа дэгдээдэг, ах эгч нарын дунд цуу яриа тарааж, зөрчил үүсгэж, бүлэглэл бий болгодог хүмүүс чуулганаас хөөгдсөн байх ёстой. Гэвч одоо Бурханы ажлын өөр эрин үе тул энэ хүмүүсийг хязгаарласан, учир нь тэд таягдан хаягдах нь гарцаагүй. Сатаны завхруулсан бүх хүн завхарсан зан чанартай байдаг. Зарим хүн завхарсан зан чанараас цаашгүй байхад бусад нь тийм биш: Тэд завхарсан сатанлаг зан чанартайгаар зогсохгүй, уг чанар нь ч бас туйлын хорон муу байдаг. Тэдний үг, үйлдэл завхарсан сатанлаг зан чанарыг нь илчилдгээр үл барам, энэ хүмүүс бол жинхэнэ диавол Сатан юм. Тэдний зан авир Бурханы ажилд саад болж, үймүүлэн, ах эгч нарын амийн оролтыг үймүүлж, чуулганы хэвийн амьдралд саад хийж байдаг. Хонины арьс нөмөрсөн энэ чононуудыг эрт орой хэзээ нэгэн цагт цэвэрлэх ёстой; Сатаны энэ боолуудад өршөөлгүй хандаж голж харьцах ёстой. Ингэх нь л Бурханы талд зогсож буй хэрэг; ингэж чаддаггүй хүмүүс Сатантай хамт намаг балчигт хөлбөрч байна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга

Чуулганыг үймүүлж, Бурханы ажилд саад болдог хүмүүс чуулган болгонд бий. Тэд бүгд Бурханы гэрт шургалан орсон, зүсээ хувиргасан Сатан юм. Ийм хүмүүс дүр эсгэхдээ нэн сайн байдаг; тэд Миний өмнө хүндэтгэлтэйгээр ирж, бөхөлзөн, хамуутай нохой шиг амьдарч, хувийн зорилгодоо хүрэхийн тулд “бүхнээ” зориулдаг боловч ах эгч нартай нүүр тулах үедээ муу муухай талаа харуулдаг. Тэд үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг хараад тэдэн рүү дайрч давшлан, хажуу тийш нь түлхэж хаядаг; өөрсдөөс нь илүү аймшигтай хүмүүсийг харахаараа долигонож, зусарддаг, чуулган дотор дураараа дургидаг. Иймэрхүү “орон нутгийн дээрэнгүй этгээд”, иймэрхүү “уяаны нохой” ихэнх чуулган дотор байдаг гэж хэлж болно. Тэд хамтдаа гэтэн мярааж, нэг нэгэн рүүгээ ирмэн, сэмхэн дохио өгдгийн дээр хэн нь ч үнэнийг хэрэгжүүлдэггүй. Хамгийн хорт нэгэн нь “ахлах чөтгөр” болж, хамгийн нэр хүндтэй нь бусдыгаа удирдаж, туг далбаагаа өндөрт өргөдөг. Энэ хүмүүс чуулган даяар галзуурсан мэт авирлаж, сөрөг байдлаа тарааж, үхэл ханхлуулж, хүссэнээ хийж, юу дуртайгаа хэлдэг; хэн ч тэднийг зогсоож зүрхэлдэггүй, тэд сатанлаг зан чанараар дүүрэн байдаг. Тэднийг үймээн тарьж эхлэнгүүт үхлийн уур амьсгал чуулганд орж ирдэг. Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс чуулганаас таягдан хаягдаж, бүхнээ зориулах боломжгүй болдог байхад чуулганыг үймүүлж, үхэл тараадаг хүмүүс чуулган дотор галзуурсан мэт авирлаж байдаг. Түүгээр ч үл барам, ихэнх хүн тэднийг дагадаг. Ийм чуулганыг гагцхүү Сатан захирч байдаг; диавол хаан нь юм. Хэрвээ чуулганы гишүүд өндийн босож, эдгээр ахлах чөтгөрийг эсэргүүцэхгүй бол өөрсдөө ч гэсэн эрт орой хэзээ нэгэн цагт сүйрэх болно. Одоогоос эхлэн, ийм чуулгануудын эсрэг арга хэмжээ авах ёстой. Үнэнийг бага ч гэсэн хэрэгжүүлэх чадвартай хүмүүс үнэнийг эрж хайдаггүй бол тэр чуулганыг бүр мөсөн устгана. Үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй нэг ч хүн үгүй, Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадах хэн ч байхгүй бол тэр чуулганыг нэгмөсөн тусгаарлаж, бусад чуулганаас холбоог нь таслах ёстой. Үүнийг “үхлийг булшлах” гэж нэрлэдэг; Сатаныг хөөн зайлуулах гэдэг нь энэ юм. Хэрэв чуулганд нутгийн хэдэн дээрэнгүй этгээд байдаг агаад ямар ч ялган таних чадваргүй “жижиг ялаанууд” тэднийг дагадаг бол, хэрэв чуулганы гишүүд үнэнийг харсныхаа дараа ч гэсэн эдгээр дээрэнгүй этгээдийн хүлээс, явуулгаас салж чадахгүй хэвээр байгаа бол тэр тэнэгүүд эцэстээ бүгд таягдуулна. Энэхүү жижиг ялаанууд ямар нэгэн аймшигтай зүйл хийгээгүй байж болох ч бүр илүү ов мэхтэй, бүр илүү зальхай, булзамхай байдаг, ийм хүн бүрийг таягдан хаяна. Ганцыг ч үлдээхгүй!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга

Миний ардуур олон хүн байр суурийн ерөөлд шунаж, ховдоглон идэж, нойронд шимтэж, махан биедээ бүх анхаарлаа хандуулан, махан бие нь гарах гарцгүй болохоос үргэлж айдаг. Тэд зүй ёсны чиг үүргээ чуулганд биелүүлдэггүй, харин чуулганыг сорон мөлжиж эсвэл ах эгч нараа Миний үгээр сургамжилж, эрх мэдлийн байр сууринаас бусдыг захирдаг. Энэ хүмүүс өөрсдийгөө Бурханы хүслийг биелүүлж байна гэж хэлсээр, үргэлж өөрсдийгөө Бурханы дотнын хүн гэж хэлдэг нь утгагүй хэрэг биш гэж үү? Хэрвээ санаа чинь зөв боловч Бурханы хүслийн дагуу үйлчлэх чадваргүй бол чи мунхаг байна; харин санаа чинь буруу атал өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж хэлсээр байвал чи Бурханыг эсэргүүцдэг нэгэн тул Бурханд шийтгүүлэх учиртай! Би ийм хүмүүсийг огт өрөвддөггүй! Бурханы гэрт тэд сорон мөлжиж, үргэлж махан биеийн тав тухад шунаж, Бурханы ашиг сонирхлыг хайхардаггүй; тэд үргэлж өөрсдөдөө сайн зүйлсийг эрж хайж, Бурханы хүсэлд ямар ч анхаарал хандуулдаггүй. Хийдэг бүхнийг нь Бурханы Сүнс шинжихийг тэд хүлээн зөвшөөрдөггүй. Тэд үргэлж ах эгч нараа залилж, мэхлэн, яг л усан үзмийн талбайг үргэлж гишгэчиж, усан үзэм хулгайлдаг үнэг шиг хоёр нүүртэй байдаг. Ийм хүмүүс Бурханы дотнын хүн байж чадах уу? Чи Бурханы ерөөлийг хүлээж авахад тохирно гэж үү? Өөрийн амь болон чуулганы төлөө ямар ч ачаа үүрдэггүй байж чи Бурханы даалгаврыг хүлээж авахад тохирно гэж үү? Чам шиг хүнд хэн итгэж зүрхлэх вэ? Чамайг ингэж үйлчилж байхад Бурхан чамд илүү их ажил даалгаж чадна гэж үү? Ажилд энэ нь садаа болох бус уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ

Өөрсдийн махан биеийг л боддог, тав тухтай байдалд дуртай хүмүүс; итгэдэг юм шиг мөртөө үнэндээ итгэдэггүй хүмүүс; хар дом болон хар шидэнд оролцдог хүмүүс; садар самуун, навсгар, ноорхой хүмүүс; Еховагийн тахилыг болон эд хөрөнгийг хулгайлдаг хүмүүс; хээл хахуульд дуртай хүмүүс; тэнгэр өөд гарах тухай хий дэмий мөрөөддөг хүмүүс; хувийн алдар нэр, эд хөрөнгийн төлөө л тэмцдэг биеэ тоосон, ихэрхүү хүмүүс; эрээ цээргүй үг тараадаг хүмүүс; Бурханыг Өөрийг нь доромжилдог хүмүүс; Бурханыг Өөрийг нь шүүж, гүжирдэхээс өөрийг хийдэггүй хүмүүс; бүлэглэл үүсгэж, бие даасан байдлаа эрэлхийлдэг хүмүүс; өөрсдийгөө Бурханаас дээр өргөмжилдөг хүмүүс; садар самуун байдалд урхидуулсан хөнгөмсөг залуучууд, дунд эргэм болон ахмад насны эрчүүд, эмэгтэйчүүд; хувийн алдар нэр, эд хөрөнгийг таашааж, бусад хүмүүсийн дунд хувийн байр суурь хөөцөлддөг эрчүүд, эмэгтэйчүүд; нүгэлд урхидуулсан, гэмшдэггүй тэр хүмүүс—тэд бүгд аврагдах аргагүй бус уу? Садар самуун, нүгэлтэй байдал, хар дом, хар шид, хараал зүхэл, эрээ цээргүй үгс бүгд та нарын дунд хяналтгүй тархдаг; үнэн болон амийн үгс та нарын дунд дэвслүүлж, ариун хэл та нарын дунд бузарлагддаг. Харь үндэстнүүд та нар бузар заваан болон дуулгаваргүй байдлаар дүүрэн! Та нарын эцсийн төгсгөл хаана байх вэ? Махан биеийг хайрладаг, махан биеийн хар шид үйлддэг, садар самуун нүгэлд урхидуулдаг хүмүүс үргэлжлүүлэн амьдрах ичгүүр сонжуургүй байж яаж чадах юм билээ! Та нар шиг хүмүүс бол аврагдахын аргагүй өт хорхой гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Яаж энэ, тэрийг шаардах эрхтэй байх юм бэ? Өнөөг хүртэл, үнэнийг хайрладаггүй, зөвхөн махан биеийг л хайрладаг хүмүүст өчүүхэн төдий ч өөрчлөлт гараагүй—ийм хүмүүс яаж аврагдаж чадах юм бэ? Амийн замыг хайрладаггүй, Бурханыг өргөмжилж, Түүнд гэрчлэл хийдэггүй, байр суурийнхаа төлөө хуйвалддаг, өөрсдийгөө магтдаг хүмүүс—өнөөдөр ч гэсэн, хэвээрээ байгаа бус уу? Тэднийг аврахын үнэ цэн юу вэ? Аврагдаж чадах эсэх чинь хэр ахмад вэ гэдгээс чинь, эсвэл хэдэн жил ажиллаж байгаагаас чинь хамаардаггүй, тэр ч бүү хэл хэр их мэргэшсэнээс чинь хамаардаггүй. Харин ч, чиний эрэл хайгуул үр дүнд хүрсэн эсэхээс хамаардаг. Аврагддаг хүмүүс бол өтгөн саглагар навчтай, арвин их цэцэгтэй боловч жимсэлдэггүй мод биш, харин жимсэлдэг “мод” юм гэдгийг чи мэдэх учиртай. Чи олон жилийг гудамжинд тэнэж өнгөрүүлсэн байлаа ч тэр ямар хамаатай юм бэ? Чиний гэрчлэл хаана байна? Бурханыг гэх чиний хүндлэл өөрийгөө хайрлах хайр болон тачаангуй хүслээс чинь хавьгүй бага—ийм хүн доройтмол биш гэж үү? Тэд яаж авралын үлгэр дуурайл, загвар байж чадах юм бэ? Чиний уг чанар өөрчлөгдөшгүй, чи хэтэрхий тэрслүү, аврагдах аргагүй! Ийм хүмүүс таягдан хаягдах хүмүүс бус уу? Миний ажил дуусах үе нь чиний сүүлчийн өдөр ирэх үе биш гэж үү? Би та нарын дунд маш их ажил хийж, маш олон үг хэлсэн—үүнээс хэр их нь чихэнд чинь орсон бэ? Хэр ихийг нь та нар дуулгавартай дагасан бэ? Миний ажил дуусах үе нь чи Намайг эсэргүүцэхээ больж, Миний эсрэг зогсохоо болих үе юм. Намайг ажиллаж байхад та нар байнга Миний эсрэг үйлддэг; та нар Миний үгийг хэзээ ч мөрддөггүй. Би Өөрийн ажлыг хийдэг ба чи хувийн “ажлаа” хийж, жижигхэн хаанчлалаа байгуулдаг. Та нар бол сүрэг үнэг, нохой төдий бөгөөд Намайг эсэргүүцэн бүхнийг хийдэг! Та нар өөрсдийг чинь хоёргүй сэтгэлээр хайрладаг хүмүүсийг л тэврэн авахаар байнга хичээж байгаа—хүндлэл чинь хаана байна вэ? Та нарын хийдэг бүхэн ов мэхтэй! Та нарт ямар ч дуулгавартай байдал, эсвэл хүндлэл байхгүй бөгөөд ов мэхтэй, гүтгэн доромжилсон бүхнийг л хийдэг! Тийм хүмүүс аврагдаж чадах уу? Бэлгийн ёс суртахуунгүй, садар самуун эрчүүд өөрсдийн зугаа цэнгэлийн төлөө, сээтэгнэсэн янхнуудыг өөрсдөдөө татахыг үргэлж хүсэж байдаг. Би бэлгийн ёс суртахуунгүй тийм чөтгөрүүдийг яавч аврахгүй. Би бузар чөтгөрүүд та нарыг үзэн яддаг ба хуял тачаал, сээтэгнүүр зан чинь та нарыг там руу унагасан. Та нар өөрсдийгөө өмөөрч юу хэлэх юм бэ? Бузар чөтгөрүүд болон муу ёрын сүнснүүд та нар үзэшгүй муухай! Жигшүүртэй! Ийм хог новшнууд яаж аврагдаж чадах юм бэ? Нүгэлд урхидуулсан хүмүүс мөн л аврагдаж чадна гэж үү? Өнөөдөр, энэ үнэн, энэ зам болон энэ амь та нарын сэтгэлийг татдаггүй; харин ч та нар нүгэлт байдал, мөнгө, зэрэг зиндаа, алдар нэр, ашиг хонжоо, махан биеийн зугаа цэнгэл, эрчүүдийн царайлаг байдал, эмэгтэйчүүдийн ялдам занд сэтгэл татагддаг. Та нар яаж Миний хаанчлалд орох эрхтэй байх юм бэ? Та нарын дүр Бурханыхаас ч илүү агуу, та нарын байр суурь Бурханыхаас ч өндөр бөгөөд хүмүүсийн дундах нэр хүндийг чинь ярихын ч хэрэггүй—та нар хүмүүсийн шүтдэг шүтээн болжээ. Чи тэргүүн тэнгэрэлч болоогүй гэж үү? Хүмүүсийн төгсгөл илчлэгдэх үед тэр нь бас авралын ажил дуусах дөхсөн үе байх бөгөөд та нарын дундаас олонх чинь аврагдахын аргагүй, таягдан хаягдах ёстой цогцоснууд болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 7

Өнөөдөр та нар ердөө л Миний аман дахь хурц илдийг харж байна. Та нар Миний гартаа барьж буй таяг, эсвэл хүнийг шатаадаг дөлийг минь хараахан үзээгүй байгаа, тийм учраас л та нар одоо ч гэсэн Миний өмнө хямсгар, цадиггүй загнадаг. Тийм болохоор л та нар одоо ч гэсэн гэрт минь Надтай тэмцэлдэж, Миний амаараа хэлсэн зүйлтэй өөрийн хүний хэлээр маргадаг. Хүн Надаас айдаггүй, өнөөдрийг хүртэл Надтай дайсагнасаар ирсэн хэр нь бас л ямар ч айдасгүй байдаг. Та нар амандаа зөв шударга бусын хэл ба шүдтэй. Та нарын үг болон үйл хэрэг Еваг нүгэлд уруу татсан могойнхтой адилхан. Та нар бие биедээ нүдийг нүдээр, шүдийг шүдээр төлдөг бөгөөд өөртөө байр суурь, нэр алдар, ашиг хонжоо булааж авах гэж Миний дэргэд тэмцэлддэг, гэхдээ Би үг, үйл хэргийг чинь сэмхэн ажиглаж байгааг мэддэггүй. Та нарыг Миний дэргэд ирэхээс ч өмнө Би зүрх сэтгэлийн чинь хамгийн гүнийг чагнан мэдсэн. Хүн Миний атгаас мултарч, Миний нүдний ажиглалтаас бултахыг үргэлж хүсдэг боловч Би түүний үг, үйл хэргээс хэзээ ч далдирч байгаагүй. Харин ч тэдгээр үг, үйл хэргийг зориуд хараандаа тусгадаг, ингэснээр Би хүний зөв шударга бус байдлыг гэсгээж, түүний тэрслүү занг шүүж чадна. Тиймээс хүний далд үг, үйл хэрэг үргэлж Миний шүүх суудлын өмнө байж байдаг ба хүний тэрслүү чанар дэндүү их учраас Би хүнийг шүүхээ хэзээ ч зогсоож байгаагүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн-өөс эш татав

Та нар дор бүрнээ үй олон хүний оройд хүртэл өргөгдсөн; олон түмний өвөг дээдэс байхаар өргөгдсөн. Та нар туйлын зэрлэг балмад ба бүх өтний дунд галзууран гүйж, амар тайван орогнох газар эрж хайн, өөрсдөөсөө жаахан өтнүүдийг залгихаар оролддог. Зүрх сэтгэл чинь хорлонтой, зэвүүн байдаг бөгөөд далайн ёроолд живсэн хий үзэгдлүүдийг ч даван гарсан. Та нар өтөг бууцны ёроолд оршин сууж, дээрээс доорх хүртэл өтнүүдийг үймүүлэн амар тайванг нь алдагдуулж, өөр хоорондоо хэсэг зуур тэмцэлдээд, дараа нь тайвширдаг. Та нар өөрсдийн байрыг мэддэггүй мөртөө өтөг бууцан дотор бие биетэйгээ тэмцэлдсээр байдаг. Тийм тэмцлээс та нар юу олж авч чадах юм бэ? Хэрвээ та нар үнэхээр Намайг хүндэлдэг зүрх сэтгэлтэй байсан бол Миний ар хударгаар бие биетэйгээ тэмцэлдэж яаж чадах юм бэ? Байр суурь чинь хэчнээн өндөр байх нь хамаагүй, чи бол өтөг баасан доторх өмхий үнэртэй өчүүхэн өт хэвээр бус уу? Чи далавч ургуулан, тэнгэрийн тагтаа болж чадах уу? Өмхий үнэртэй, өчүүхэн жаахан өтнүүд та нар Ехова Миний тахилын ширээнээс тахил хулгайлдаг; ингэснээрээ та нар сүйрч, бүтэлгүйтсэн нэр хүндээ аварч, Израилийн сонгогдсон ардууд болж чадна гэж үү? Ичгүүргүй өөдгүй амьтад! Тахилын ширээн дээрх тэр тахилуудыг хүмүүс Намайг хүндэлдэг сайхан сэтгэлийнхээ илэрхийлэл болгон Надад өргөсөн юм. Тэдгээр нь Миний хяналт, Миний хэрэглээнд зориулагддаг тул чи хүмүүсийн Надад өгсөн бяцхан хүүрзгэнийг Надаас дээрэмдэж яаж болох юм бэ? Чи Иудас болохоос айдаггүй гэж үү? Газар нутаг чинь цусан талбай болохоос айхгүй байна уу? Ичгүүргүй амьтан! Хүмүүсийн өргөн барьсан хүүрзгэнүүд өт чиний ходоодыг тэжээхийн төлөө байдаг гэж чи бодож байна уу? Чамд Миний өгсөн зүйл бол чамд өгөхдөө үнэн сэтгэлээсээ, дуртайяа өгдөг зүйл юм; Миний чамд өгөөгүй зүйл Миний мэдэлд байх ёстой. Чи зүгээр л Миний тахилуудыг дураараа хулгайлж болохгүй. Ажиллаж буй Нэгэн бол бүтээлийн Эзэн—Ехова Би бөгөөд хүмүүс Надаас болж тахил өргөдөг. Энэ нь ийш тийш гүйсний чинь нөхөн төлбөр гэж чи бодож байна уу? Үнэхээр ичгүүргүй юм! Чи хэний төлөө ийш тийш гүйдэг юм бэ? Өөрийнхөө төлөө биш гэж үү? Чи яагаад Миний тахилуудыг хулгайлдаг юм бэ? Чи яагаад Миний түрийвчнээс мөнгө хулгайлдаг юм бэ? Чи Искариотын Иудасын хүү биш гэж үү? Ехова Надад өгсөн тахилуудыг тахилчид эдлэх учиртай. Чи тахилч мөн үү? Чи Миний тахилуудыг маадайн идэж зүрхэлдэг ба бүр тэдгээрийг ширээн дээр тавьдаг; чи ямар ч үнэ цэнгүй! Үнэ цэнгүй өөдгүй амьтан! Ехова Миний гал чамайг үнс нурам болгон шатаана!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Унаж буй навчис үндэс рүүгээ буцахад чи өөрийн хийсэн ёрын муу бүхэндээ харамсана

Би та нарын дунд ийм маягаар ажиллаж, үг хэлсэн, Би маш их эрч хүч, хүчин чармайлт зарцуулсан, гэвч Миний ний нуугүй хэлдэг зүйлийг та нар ер нь хэзээ сонсож байсан юм бэ? Та нар Төгс Хүчит Надад хаана мэхийн ёсолж байсан юм бэ? Та нар Надад яагаад ингэж ханддаг юм бэ? Яагаад та нарын хэлдэг, хийдэг бүхэн Миний уурыг хүргэдэг юм бэ? Яагаад та нарын зүрх сэтгэл ийм хатуу юм бэ? Би ер нь та нарыг цохин унагаж байсан уу? Яагаад та нар Намайг уй гашуу, түгшүүртэй болгохоос өөрийг хийдэггүй юм бэ? Та нар Ехова Миний уур хилэн өөрсөд дээр чинь буух өдрийг хүлээгээ юү? Дуулгаваргүй байдлаас чинь болж уураа илгээхийг минь та нар хүлээж байна уу? Миний хийдэг бүхэн та нарын төлөө байдаг бус уу? Гэтэл та нар Ехова Надад үргэлж ингэж хандаж ирсэн: тахилыг минь хулгайлж, бэлтрэг, зулзагануудыг тэжээхийн тулд Миний тахилын ширээн дээрх өргөлийг чонын үүрэн дэх гэртээ аваачиж; хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэж, ууртай харц, сэлэм жадтайгаар бие биетэйгээ нүүр тулж, баас шиг бохир заваан болгох гэж Төгс Хүчит Миний үгийг жорлон руу чулууддаг. Ёс жудаг чинь хаана байна? Хүн чанар чинь зэрлэг догшин болжээ! Зүрх сэтгэл чинь аль эрт чулуу болон хувирчээ. Миний уур хилэнгийн өдөр ирэх үе бол Төгс Хүчит Миний эсрэг өнөөдөр үйлддэг муу муухайг чинь шүүх үе байх болно гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Ийм маягаар Намайг хууран, Миний үгийг шавар шавхайд хаяж, сонсохгүй байснаар—Миний ар хударгаар ингэж авирласнаар Миний хилэнт харцнаас зайлсхийж чадна гэж та нар бодож байна уу? Миний тахилыг хулгайлж, Миний эд хөрөнгөд санаархахдаа та нар Ехова Миний нүдэнд аль хэдийн харагдсан гэдгээ мэдэхгүй байна уу? Миний тахилыг хулгайлах үедээ тахил өргөдөг тахилын ширээний өмнө хулгайлсан гэдгээ та нар мэдэхгүй байна уу? Намайг ийм маягаар хуурч чадахуйц ухаалаг гэдэгтээ та нар яаж итгэж чадав аа? Миний уур хилэн та нарын жигшүүрт нүглийг зүгээр орхиж яаж чадах юм бэ? Миний догшин уур омог муу ёрын үйлийг чинь зүгээр өнгөрөөж яаж чадах юм бэ? Өнөөдөр үйлддэг муу муухай чинь та нарт гарах гарц нээж өгөхгүй, харин маргаашийн гэсгээлтийг чинь хуримтлуулдаг; энэ нь Төгс Хүчит Миний гэсгээлтийг та нар луу өдөөдөг. Та нарын муу үг, муу үйл Миний гэсгээлтээс зайлж яаж чадах юм бэ? Залбирал чинь яаж Миний чихэнд хүрч чадах юм бэ? Та нарын зөв шударга бус байдалд Би гарах гарц нээж өгч яаж чадах юм бэ? Намайг эсэргүүцдэг муу үйлийг чинь Би яаж зүгээр өнгөрөөж чадах юм бэ? Могойнх шиг хорт хэлийг чинь Би яаж таслахгүй байж чадах юм бэ? Зөв шударга байдлынхаа төлөө та нар Намайг дууддаггүй, харин зөв шударга бус байдлынхаа үр дүнд уур хилэнг минь хуримтлуулдаг. Би та нарыг яаж уучилж чадах юм бэ? Төгс Хүчит Миний нүдэнд үг, үйлдэл чинь бузар заваан байдаг. Төгс Хүчит Миний нүд та нарын зөв шударга бус байдлыг өршөөлгүй гэсгээлт гэж хардаг. Миний зөвт гэсгээлт, шүүлт та нарыг орхиж яахан чадах билээ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Махан биетэй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй

Өнгөрснийг бодоод үз: Та нар луу чиглэсэн харц минь хэзээ ууртай, дуу хоолой минь хэзээ ширүүн байсан юм бэ? Би хэзээ өчүүхэн зүйлээс болж та нартай маргалдаж байсан бэ? Би хэзээ та нарыг үндэслэлгүйгээр зэмлэж байсан бэ? Би хэзээ та нарыг нүүрэн дээр чинь зэмлэсэн бэ? Би ажлынхаа төлөө л, та нарыг уруу таталт болгоноос хамгаалахын тулд л Эцэгийгээ дууддаг бус уу? Яагаад та нар Надад ингэж ханддаг юм бэ? Та нарын махан биеийг цохиж унагахын тулд Би эрх мэдлээ ер нь ашигласан гэж үү? Та нар яагаад Миний ачийг ингэж хариулдаг юм бэ? Надад яаж хандах гэж байгаа нь мэдэгдэхгүй байсныхаа дараа та нар халуун ч биш, хүйтэн ч биш байдаг, тэгснээ Намайг аргалахаар оролдож, Надаас юм нуудаг ба ам чинь зөв шударга бус шүлсээр дүүрэн байдаг. Та нарын хэл Миний Сүнсийг хуурч чадна гэж бодож байна уу? Хэл чинь Миний уур хилэнгээс зугтаж чадна гэж бодоо юу? Хэл чинь Ехова Миний үйл хэргийг хүссэнээрээ шүүмжилж болно гэж бодоо юу? Би хүнээр шүүгддэг Бурхан гэж үү? Өчүүхэн өт хорхой Намайг ингэж доромжлохыг Би зөвшөөрч чадна гэж үү? Ийм дуулгаваргүй хөвгүүдийг Би мөнхийн ерөөлдөө байлгаж яаж чадах юм бэ? Та нарын үг, үйлдэл аль хэдийн ил болж, та нарыг ялласан. Би тэнгэрийг дэлгэж, бүх зүйлийг бүтээхдээ ямар ч бүтээлд дураараа оролцохыг зөвшөөрөөгүй, Миний ажлыг, Миний удирдлагыг хүссэнээрээ тасалдуулахыг ямар ч зүйлд бүр ч зөвшөөрөөгүй. Би хэнийг ч, юуг ч тэвчээгүй; Надад хүнлэг бус, харгис ханддаг тэднийг Би яаж өршөөж чадах юм бэ? Миний үгийн эсрэг тэрсэлдэг хүмүүсийг Би яаж уучилж чадах юм бэ? Надад дуулгаваргүй байдаг хүмүүсийг Би яаж өршөөж чадах юм бэ? Хүний хувь заяа Төгс Хүчит Миний гарт байдаг бус уу? Би чиний зөв шударга бус, дуулгаваргүй байдлыг яаж цэвэр ариун гэж үзэж чадах юм бэ? Нүгэл чинь Миний ариун байдлыг бузарлаж яаж чадах юм бэ? Би зөв шударга бус хүмүүсийн хольцоор бохирдохгүй, зөв шударга бус хүмүүсийн өргөлийг ч таалахгүй. Хэрвээ чи Ехова Надад үнэнч байсан бол Миний тахилын ширээн дээрх тахилуудыг өөртөө авч чадах байсан уу? Миний ариун нэрийг доромжлохын тулд хорт хэлээ ашиглаж чадах байсан уу? Ийм маягаар чи Миний үгийн эсрэг тэрсэлж чадах байсан уу? Миний алдар суу, ариун нэрийг чи муу ёрын нэгэн болох Сатанд үйлчлэх хэрэгсэл мэтээр үзэж чадах байсан уу? Ариун хүмүүсээр эдлүүлэхийн тулд Миний амь өгөгдсөн. Амиар минь хүссэнээрээ тоглож, өөр хоорондох зөрчилдөөнийхөө хэрэгсэл болгон ашиглахыг чинь Би яаж зөвшөөрч чадах юм бэ? Та нар яаж ийм харгис цэвдэг байж, сайны зам болон Надад хандах хандлагадаа яаж ийм дутуу дулимаг байж чадна вэ? Эдгээр амийн үгэнд Би ёрын муу үйлийг чинь аль хэдийн бичсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Египетийг гэсгээх үеийн минь уур хилэнгийн өдрөөс та нар яаж зугтаж чадах юм бэ? Та нар ийм маягаар ахин дахин Намайг эсэргүүцэж, Надад тэрслэхийг Би яаж зөвшөөрч чадах юм бэ? Би та нарт илэн далангүй хэлье, цаг нь ирэхэд та нарын гэсгээлт Египетийнхээс илүү тэсвэрлэшгүй байх болно! Та нар Миний уур хилэнгийн өдрөөс яаж зугтаж чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Махан биетэй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үүргээ биелүүлнэ гэж юу вэ?

Холбогдох Бурханы үг: Үүргээ биелүүлнэ гэдэг нь үнэн юм. Бурханы гэрт үүргээ биелүүлнэ гэдэг зүгээр л зарим нэг даалгавар биелүүлж, хийх...

Messenger дээр бидэнтэй холбоо барих