Үнэнч хүн гэж юу вэ? Бурхан яагаад үнэнч хүмүүст дуртай байдаг вэ?

2021-03-13

Холбогдох Бурханы үг:

Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно; түүнчлэн, Түүний үйлдэл алдаа мадаггүй агаад маргаангүй байдаг. Ийм учраас Өөрт нь туйлын үнэнч хүмүүст Бурхан дуртай. Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх, бүх зүйл дээр Бурханд үнэн сэтгэлээсээ хандаж, бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, бодит баримтыг хэзээ ч нуухгүй байж, дээд, доод хүмүүсээ мэхлэхээр оролдохгүй байж, Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байна гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ… Зарим хүн Бурханы өмнө ёсорхуу, зүй зохистой байж, “хүмүүжилтэй” байхаар хүч чадлаа дайчилдаг ч Сүнсний өмнө хамаг эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүмүүсийг үнэнч хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэй, мөн “хүн хоорондын харилцаанд” чадварлаг бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн гэж хэлнэ. Хэрвээ үг чинь шалтаг болон хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд тун таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи Бурханы гэрт үйлчлэл үзүүлэхдээ тун их баяртай байж, нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авдаггүй бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал эрэлхийлдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн байдаг. Хэрвээ чи илэн далангүй байхыг хүсдэг бол, байгаа бүхнээ зарлагадахыг хүсдэг бол, Бурханы төлөө амиа золиосолж, гэрчлэлдээ бат зогсож чаддаг бол, мөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг, өөрийгөө боддоггүй, өөрийнхөө төлөө юм авдаггүй байх хэмжээнд үнэнч шударга бол ийм хүмүүс гэрлээр тэтгэгддэг, хаанчлалд үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга

Хэвийн хүмүүсийн зан чанарт шударга бус, зальжин байдал байдаггүй, хүмүүс бие биетэйгээ хэвийн харилцаатай байдаг бөгөөд ганцаараа ажилладаггүй, амьдрал нь дундаж ч биш, доройтсон ч биш байдаг. Иймээс Бурхан бүгдийн дунд өргөмжлөгддөг; Түүний үг хүмүүсийн дунд тархаж, хүмүүс Бурханы халамж, хамгаалалт дор бие биетэйгээ амар жимэр амьдарч, Сатаны хөндлөнгийн оролцоогүйгээр газар дэлхий эв зохицлоор дүүрч, Бурханы алдар хүмүүсийн дунд хамгийн чухал байрыг эзэлдэг. Тийм хүмүүс тэнгэрэлчүүдтэй адил: цэвэр, эрч хүчтэй, Бурханы талаар хэзээ ч гомдоллодоггүй бөгөөд өөрсдийн бүх хичээл чармайлтыг гагцхүү газар дээрх Бурханы алдрын төлөө зориулж байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 16-р бүлэг

Бусдыг сэжиглэдэггүй хүмүүсийг Би маш их үнэлдэг ба үнэнийг дуртайяа хүлээн зөвшөөрдөг хүмүүс Надад таалагддаг; ийм хоёр төрлийн хүмүүсийг Би асар их халамжилна, учир нь Миний нүдээр бол тэд үнэнч хүмүүс билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ

Миний хаанчлалд үнэнч шударга, хоёр нүүргүй, ов мэхгүй хүмүүс хэрэгтэй. Гүдэсхэн, шударга хүмүүс энэ дэлхийд ад үзэгддэг бус уу? Би бол тэс ондоо. Үнэнч шударга хүмүүс Над дээр ирэхийг зөвшөөрнө; Би ийм хүнийг таашаадаг ба Надад бас ийм хүн хэрэгтэй. Энэ бол чухамхүү Миний зөвт байдал юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 33-р бүлэг

Бурхан хүмүүсээс үнэнч бай гэж шаарддаг нь ов мэхтэй хүмүүсийг үнэхээр үзэн ядаж, ов мэхтэй хүмүүст дургүйцдэг гэдгийг нь нотолдог. Бурхан ов мэхтэй хүмүүст дургүй гэдэг нь тэдний үйлдэл, зан чанар, сэдэлд дургүй гэсэн үг юм; өөрөөр хэлбэл, Тэр аливааг хийдэг тэдний арга замд дургүй байдаг. Тиймээс Бурханд таалагдъя гэвэл бид өөрсдийн үйлдэл, оршин тогтнох арга замыг эхлээд өөрчлөх ёстой. Урьд нь бид хүмүүсийн дунд амьдрахын тулд худал хуурмаг болон дүр эсгэлтэд найдаж, эдгээрийг өөрсдийн хөрөнгө, оршин тогтнолын үндэс, амь, биеэ авч явах суурь болгон ашигласан. Энэ нь Бурханы жигшдэг зүйл байв. Дэлхий ертөнцийн үл итгэгчдийн дунд чи яаж зальхай, ов мэхтэй байхаа мэдэхгүй бол бат зогсоход хэцүү байж болох юм. Чи худал хэлж, хууран мэхэлж, сайхан амьдрал олж авахын тулд өөрийгөө хамгаалж, өнгөлөн далдлах гэж хуйвалдаанч, дотуур тамиртай арга барил ашиглаж л чадна. Бурханы гэрт энэ нь яг эсрэгээрээ байдаг: Чи ов мэх гаргаж, дүр эсгэх, өөрийгөө өнгөлөн далдлахын тулд нарийн заль ашиглах тусмаа бат зогсож бүр чаддаггүй бөгөөд Бурхан ийм хүмүүсийг төдий чинээ их жигшиж, голдог. Үнэнч хүмүүс л тэнгэрийн хаанчлалаас хувь хүртэнэ гэдгийг Бурхан урьдчилан тогтоосон юм. Хэрэв чи үнэнч биш бөгөөд амьдрал дахь хэрэгжүүлэлт чинь үнэнч байхад чиглээгүй, чи үнэн царайгаа илчилдэггүй бол Бурханы ажлыг олж авч, Бурханы магтаалыг хүртэх боломж хэзээ ч олдохгүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Үнэнч хүн байна гэдэг чухамдаа юу гэсэн үг вэ? Нэгдүгээрт, үнэнч хүн бол мөс чанар, эрүүл ухаантай, мөн Бурханыг зүрх сэтгэлдээ өргөмжилдөг, Бурханы хайрыг хариулах чадвартай байдаг гэдгийг бид баттай хэлж болох юм. Хоёрдугаарт, үнэнч хүн үнэн, бодитой байдлаар ярьдаг. Тэд баримтыг гуйвуулалгүй шударгаар ярьж, бусдад шударга ханддаг. Гуравдугаарт, үнэнч хүн Бурханыг хүндэлж, үнэнийг хэрэгжүүлэн, Бурханыг дуулгавартай дагадаг. Дөрөвдүгээрт, үнэнч хүн үүргээ үнэнчээр биелүүлдэг; хийдэг бүхэндээ Бурханд үнэнч байдаг. Тавдугаарт, үнэнч хүн зүрх сэтгэлдээ Бурханыг хайрладаг. Тэрээр бүх зүйл дээр Бурханы хүслийг харгалзан үзэж чаддаг. Зургаадугаарт, үнэнч хүн Бурханы үгээр амьдардаг бөгөөд Бурханыг үнэхээр шүтэн мөргөж чаддаг. Эдгээр шинжийг агуулдаг хүн бол үнэнч хүн юм. Энэ хүмүүс өмнө нь амьдарч байхад Бурхан сэтгэл хангалуун байдаг. Бурхан ийм л хүнийг бүрэн төгс болгож, ийм л хүнийг олж авахыг хүсдэг билээ. Ийм төрлийн хүн бол үнэнч хүн юм.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Бурхан яагаад үнэнч хүмүүст дуртай байдаг вэ? Нэгдүгээрт, үнэнч хүмүүс бусадтай эв найртай байж чаддаг; бусдын дотнын найз байж чаддаг. Тэд чамайг хуурахын оронд үнэнийг хэлдэг; ийм хүмүүстэй харьцаж байхдаа ухаан санаа чинь цэлмэг, чөлөөтэй, амар амгалан байдаг. Хоёрдугаарт, хамгийн чухал нь үнэнч хүмүүс итгэл даахуйц, найдвартай байдаг; юм даалгах, тусламж авах үедээ чи тэдэнд итгэж чаддаг. Иймээс үнэнч хүмүүстэй харьцаж байхад тайван, санаа амар, зовнилгүй, амгалан байдаг бөгөөд тайтгарал, баяслыг мэдэрдэг. Үнэнч хүн л бусдын дотнын нөхөр болж, бусдын итгэлийг олж чаддаг тул үнэнч хүн л хүний жинхэнэ төрх билээ.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үүргээ биелүүлнэ гэж юу вэ?

Холбогдох Бурханы үг: Үүргээ биелүүлнэ гэдэг нь үнэн юм. Бурханы гэрт үүргээ биелүүлнэ гэдэг зүгээр л зарим нэг даалгавар биелүүлж, хийх...

Messenger дээр бидэнтэй холбоо барих