Ов мэхтэй хүн гэж юу вэ? Ов мэхтэй хүмүүс яагаад аврал хүртэж чаддаггүй вэ?

2021-03-13

Холбогдох Бурханы үг:

Хэрвээ чи ов мэхтэй бол бүх хүн, бүх хэрэг явдалд сэрэмжилж, сэжиглэж хандах бөгөөд тиймээс Надад итгэх итгэл чинь хардлагын суурин дээр үндэслэнэ. Ийм итгэлийг Би хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Жинхэнэ итгэлгүй болохоор чамд жинхэнэ хайр бүр ч байдаггүй. Хэрвээ чи Бурханд эргэлзэж, Түүний талаар хүссэнээрээ боддог бол гарцаагүй хамгийн зальтай хүн юм. Бурхан хүнтэй адил байж чадах эсэхийг чи эргэцүүлэн боддог: уучилшгүй нүгэлтэй, жудаггүй, шударга бус, эрүүл ухаангүй, шударга ёсны мэдрэмж дутмаг, муу арга заль хэрэглэдэг, урвамтгай, зальхай, ёрын муу, харанхуйд дуртай гэх мэт. Хүмүүс ийм бодолтой байдгийн шалтгаан нь тэдэнд Бурханы талаарх өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүйгээс болдог бус уу? Тийм итгэл нь нүглээс өөрцгүй! Түүнчлэн, Миний таалалд нийцдэг хүмүүс бол яг нарийндаа бялдууч, зусарчид бөгөөд ийм чадвар дутмаг хүмүүсийг Бурханы гэрт ч хүлээн авахгүй, тэд тэнд хөлөө олoхгүй гэж итгэдэг хүмүүс ч бий. Энэ олон жилийн турш эзэмшсэн мэдлэг чинь энэ үү? Та нарын олж авсан зүйл энэ үү? Миний талаарх та нарын мэдлэг зөвхөн ийм буруу ойлголтоор зогсдоггүй; Бурханы Сүнсийг доромжилж, Тэнгэрийг гутаадаг чинь үүнээс ч дор. Ийм учраас, та нарынх шиг ийм итгэл та нарыг Надаас улам холдуулж, Намайг илүү их эсэргүүцэхэд хүргэнэ гэж Би хэлдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ

Бурханд итгэдэг атлаа үнэнийг эрэлхийлдэггүй бүх хүн Сатаны нөлөөнөөс ангижрах аргагүй байдаг. Үнэнч шударгаар амьдардаггүй, бусдын өмнө нэг янзаар аашилж, харин ар хударгаар нь өөрөөр авирладаг, гаднаа даруу төлөв, тэвчээртэй, хайр энэрэлтэй мөртөө мөн чанартаа зусар зальхай, ов мэхтэй, Бурханд үнэнч биш хүмүүс бол харанхуйн нөлөөн дор амьдарч буй хүмүүсийн нийтлэг төлөөлөл юм. Тэд бол хорт могойн төрлийн хүмүүс мөн. Зөвхөн өөрсдийн ашиг тусын төлөө Бурханд итгэдэг, өөрсдийгөө зөвтгөдөг, их зантай, онгироо сагсуу, байр сууриа хамгаалдаг хүмүүс бол Сатаныг хайрлаж, үнэнийг эсэргүүцдэг хүмүүс билээ. Тэд бол Бурханыг эсэргүүцдэг, Сатанд бүрэн харьяалагддаг хүмүүс юм. Бурханы ачааг боддоггүй, Бурханд үнэн сэтгэлээсээ үйлчилдэггүй, өөрсдийн ашиг сонирхол болон гэр бүлийнхээ ашиг сонирхолд байнга санаа тавьдаг, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд бүхнийг орхих чадваргүй, Түүний үгээр хэзээ ч амьдардаггүй хүмүүс Бурханы үгийн гадна амьдарч байгаа юм. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Харанхуйн нөлөөнөөс ангижир, тэгвэл чи Бурханаар авхуулна

Хожим та нар урдах замаараа явахдаа арга заль зохиож, хууран мэхлж, шударга бус зан гаргах ёсгүй, эс бөгөөс үр дагавар нь төсөөлшгүй байх болно! Мэхлэлт болон шударга бус зан гэж юу болохыг та нар бүгдээрээ бас л ойлгохгүй байна. Надад харуулж болохгүй, олонд ил тод болгож болохгүй аливаа үйлдэл, ааш араншин бол мэхлэлт ба шударга бус зан юм. Одоо чи үүнийг ойлгох ёстой! Хэрвээ чи ирээдүйд залилан мэхлэх ба шударга бус зан гаргавал ойлгоогүй дүр бүү үзүүл—ийм юм хийвэл чи мэдсээр байж буруу юм хийж байгаа тул хоёр дахин их гэм буруутай юм. Энэ нь та нарыг зөвхөн галд шатаагдахад юм уу, тэрнээс ч дор, өөрсдийгөө сүйрүүлэхэд хүргэнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 45-р бүлэг

Зарим хүн юм болгоныг чуулганы төлөө хийдэг гэдэг боловч үнэн хэрэгтээ өөрсдийнхөө ашиг тусын төлөө ажиллаж байдаг. Ийм хүмүүс буруу санаа зорилготой юм. Тэд бол шударга бус, ов мэхтэй бөгөөд хийдэг ихэнх зүйл нь хувийн ашиг хонжооны төлөө байдаг. Ийм хүн Бурханыг хайрлахаар эрэлхийлдэггүй; зүрх сэтгэл нь Сатанд харьяалагдсан хэвээр байж, Бурхан руу эргэж чаддаггүй. Тиймээс Бурхан ийм хүнийг олж авах ямар ч аргагүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах жинхэнэ хайр аяндаа төрдөг-өөс эш татав

Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно; түүнчлэн, Түүний үйлдэл алдаа мадаггүй агаад маргаангүй байдаг. Ийм учраас Өөрт нь туйлын үнэнч хүмүүст Бурхан дуртай… Чиний дотор жинхэнэ итгэл, жинхэнэ үнэнч зан байгаа эсэхийг, Бурханы төлөө зовсон баримт чамд байгаа эсэхийг болон Бурханд бүрэн захирагдсан эсэхээ чи мэдэх ёстой. Хэрвээ чамд эдгээр зүйл байдаггүй бол чиний дотор дуулгаваргүй байдал, заль мэх, шунал, гомдол үлдсэн байдаг. Зүрх сэтгэл чинь огт үнэнч шударга биш учраас чи Бурханд хэзээ ч эерэгээр хүлээн зөвшөөрөгдөөгүй бөгөөд хэзээ ч гэрэлд амьдраагүй. Хүний хувь заяа эцэстээ яах нь түүнд үнэнч шударга, халуун сэтгэл байгаа эсэхээс болон цэвэр ариун сүнс байгаа эсэхээс хамаардаг. Хэрвээ чи маш үнэнч бус, хорлонт сэтгэлтэй, бохир сүнстэй хүн бол хувь заяаны чинь бүртгэлд бичигдсэнээр хүнийг шийтгэдэг газар очиж таарах нь гарцаагүй. Чи өөрийгөө маш үнэнч шударга гэж хэлдэг атлаа үнэний дагуу үйлдэж, үнэн үг хэлж хэзээ ч амждаггүй бол Бурхан чамайг шагнахыг хүлээсээр л байна уу? Бурхан чамайг Өөрийнхөө нүдний цэцгий мэт үзнэ гэж найдсаар л байна уу? Ийм бодол утгагүй бус уу? Чи бүх зүйл дээр Бурханыг мэхэлдэг; тэгвэл чам шиг бохир гартай хүнийг яаж Бурханы гэрт байлгаж болох юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга

“Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ.” Энд Бурхан хүмүүст хэрэгжүүлэлтийн зам олгосон бөгөөд хэрэв чи энэ маягаар хэрэгжүүлэлгүй, зүгээр л уриа лоозон, хоосон сургаал хашхирдаг бол авралыг амархан хүлээн авахгүй хүн байна. Энэ нь авралтай үнэхээр холбоотой байдаг. Аврагдана гэдэг хүн нэг бүрд маш чухал. Бурхан өөр хаа нэгтээ энэ тухай хэлсэн үү? Өөр газарт Бурхан аврагдах хэцүү тухай бараг хэлдэггүй боловч үнэнч байх тухай ярихдаа, “Хэрэв чи ингэж үйлдэхгүй бол аврахад маш хэцүү хүн байна” гэж үнэхээр хэлдэг. “Авралыг амархан хүлээн авахгүй байх” гэдэг нь чамайг аврахад хэцүү, мөн чи авралын зөв замд орох чадваргүй тул аврагдах боломжгүй гэсэн үг юм. Бурхан хүмүүст жаахан орон зай үлдээх гэж ингэж хэлдэг; өөрөөр хэлбэл, чамайг аврахад амаргүй боловч нөгөөтээгүүр Бурханы үгийг хэрэгжүүлэх юм бол чамд найдлага бий бөгөөд аврагдаж болно. Хэрэв чи Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй, мөн өөрийн нууц, саад бэрхшээлийг хэзээ ч задлан шинжилдэггүй, эдгээр хувийн зүйлээ хэзээ ч, хэнд ч хэлдэггүй, эдгээрийнхээ тухай хүмүүст сэтгэлээ уудалдаггүй, мөн өөрийгөө ил болгохын тулд энэ талаар хүмүүстэй ярилцдаггүй, эсвэл хүмүүстэй хамт эдгээрийг хэзээ ч задлан шинжилдэггүй бол чамд аврагдах ямар ч боломж байхгүй. Яагаад тэр вэ? Хэрэв чи энэ маягаар өөрийгөө ил болгож, задлан шинжилдэггүй бол завхарсан зан чанар чинь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрэв чи өөрчлөгдөж чадахгүй бол аврагдах талаар мартаж болно. Бурхан эдгээр үгийг хэлдэг нь ийм утга учиртай бөгөөд энэ нь Бурханы хүсэл юм.

Бурхан яагаад хүмүүсийг үнэнч байх ёстой хэмээн үргэлж онцолж ирсэн бэ? Учир нь энэ нь маш чухал бөгөөд аврагдаж чадах эсэхтэй чинь шууд холбоотой байдаг… Бурханы хүсдэг зүйл бол үнэнч хүмүүс. Чи худал хэлж, хуурах мэхлэх чадвартай бол, урвамтгай, зальхай, олиггүй хүн бол үнэнч хүн биш. Хэрэв чи үнэнч хүн биш бол Бурхан чамайг аврах ямар ч боломжгүй бөгөөд чи яавч аврагдаж чадахгүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”

Миний дотор бүх зүйл зөвт бөгөөд зөвт бус, шударга бус байдал, заль мэх огт байхгүй; шударга бус, зальхай хэн боловч Үхэгсдийн оронд төрсөн тамын хүү байж таарна. Миний дотор бүх зүйл ил тод; Миний гүйцэлдэнэ гэж хэлсэн бүхэн гүйцэлдэж, бий болно гэж хэлсэн бүхэн бий болдог бөгөөд Би цорын ганц Бурхан Өөрөө тул эдгээр зүйлийг хэн ч өөрчилж, дуурайж чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 96-р бүлэг

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Ов мэхтэй хүмүүс бусдыг хуураад зогсохгүй Бурханд ов мэхтэй ханддаг. Учир нь тэд ийм уг чанартай байдаг. Бурханы үгийн талаар баримталдаг хандлагаас нь ов мэхтэй хүмүүсийн уг чанарыг харж болох юм: Тэд Бурханы үгийн талаар үргэлж эргэлзээ өвөрлөдөг ба үүнд итгэдэггүй. Энэ асуудал дээр ов мэхтэй хүмүүс болон үнэнч хүмүүс шал өөр байдаг. Үнэнч хүмүүс тун гэнэн цайлган. Тэгээд Бурханы хэлдэг бүхэнд итгэж, дуулгавартай дагаж, яг Бурханы шаардсанаар хийдэг. Иймээс Бурхан үнэнч хүмүүсийг таалж, ерөөдөг; үнэнч хүмүүсийн хувьд Ариун Сүнсний ажлыг олж авахад хамгийн амархан байдаг. Харин ов мэхтэй хүн шал эсрэг байдаг. Бурханыг юу ч гэж хэллээ гэсэн ов мэхтэй хүн, арга заль, мэргэн ухаан байна хэмээн үүнийг нь байнга сэрдэж байдаг тул амархан хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж чаддаггүй. Ов мэхтэй хүмүүс Бурханы үгэнд эргэлзээд зогсохгүй Бурханы ажлыг судлахдаа гаргууд байдаг. Тэд наймаацахын тулд Бурханы жинхэнэ сэдлийг таахаар үргэлж оролддог. Мэдээж ов мэхтэй хүмүүс наймаацахдаа хамгийн чадмаг. Тэдний гүн ухаан нь наймаацах гүн ухаан, алдагдал хүлээхгүй байх гүн ухаан байдаг. Тэд бүр итгэлийнхээ тухайд ч Бурхантай наймаацахаар оролдсон билээ. Тэгээд итгэлдээ ерөөгдөх, хараагдах эсэхээ үргэлж бодлогошрон, Бурханы ардууд уу, үйлчлэл үзүүлэгчид үү гэдэгтээ бүр их санаа зовдог. Тэд цаг ямагт тооцоо хийж байдаг бөгөөд энэ асуудлыг тодорхой мэдэж чадаагүй ямар ч өдөр нь амь эрж хайхад анхаарал хандуулахгүй өдөр билээ. Ов мэхтэй хүмүүс бол зальт үнэгнүүд агаад бүх хүнээс хамгийн зальхай нь байдаг. Ийм учраас Бурхан ов мэхтэй хүмүүсийг хамгийн их үзэн яддаг бөгөөд тэдэнд илүү их хүчин чармайлт зарцуулж, тэдэнтэй дахин ярихыг хүсдэггүй. Ов мэхтэй хүмүүс Бурханы үгэнд үргэлж өө сэв хайсан хандлагатай байдаг бөгөөд логикийн алдаа, мэтгэлцэх үндэслэл хайн Түүний үгийг судалдаг. Ов мэхтэй хүмүүс Бурханы үгэнд эргэлзэж, тэрсэлж, эсэргүүцэж, үл итгэх хандлагаар ханддаг учир Ариун Сүнсний ажил тэдэнд огт байдаггүй. Тэд Бурханы үгийг уншиж байхдаа өчүүхэн төдий ч гэгээрэл олж авдаггүй бөгөөд асар утгагүй, болхи харагддаг. Үнэн хэрэгтээ Бурханы үгэнд зөрчилдөөн огт байхгүй боловч тэд зөрчилдөөнтэй олон газрыг олж, өөрсдийгөө асуудалд оруулахаар зүтгэдэг. Энэ нь Ариун Сүнсний гэгээрэл, сүнслэг ойлголтоор хөөрхийлмөөр дулимаг гэдгийг нь онцлон харуулдаг. Ов мэхтэй хүмүүсийн уг чанар бол яах аргагүй Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанар гэдгийг Бурханы үгэнд хандах хандлагаас нь харж болно. Бурханы үгэнд эргэлзэж, үл итгэх хандлага гаргадаг бүх хүн бол Бурханы үгээс ямар ч үнэнийг олж авахгүй мөн чанартаа өв мэхтэй хүмүүс бөгөөд тэд таягдуулж л дуусах нь эргэлзээгүй юм.

Дээрхийн нөхөрлөлөөс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үүргээ биелүүлнэ гэж юу вэ?

Холбогдох Бурханы үг: Үүргээ биелүүлнэ гэдэг нь үнэн юм. Бурханы гэрт үүргээ биелүүлнэ гэдэг зүгээр л зарим нэг даалгавар биелүүлж, хийх...

Messenger дээр бидэнтэй холбоо барих