Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 389
Петр олон жилийн турш Надад үнэнч байсан, тэгэхдээ тэр хэзээ ч үглэж гоншигноогүй, эсвэл гомдоллох сэтгэлтэй байгаагүй ба Иов хүртэл түүнтэй эн зэрэгцэж чадаагүй. Бүх цаг үеийн туршид ариун хүмүүс ч бас бүгдээрээ түүнд хүрээгүй. Тэр Намайг мэдэхийн төлөө хөөцөлдөөд зогсоогүй, мөн Сатан зальхай арга мэхээ хэрэгжүүлж байх үед Намайг мэддэг болсон. Энэ нь, Миний зүрх сэтгэлийн дагуу маш олон жил үйлчлэхэд хүргэсний үр дүнд тэр хэзээ ч Сатанд ашиглагдаж байгаагүй. Петр Иовын итгэлийг өөрийн болгосон, гэхдээ тэр өөрийнхөө дутагдлыг бас тодорхой ойлгож байв. Хэдийгээр Иов агуу итгэлтэй байсан боловч, түүнд сүнсний ертөнцийн хэргийн талаарх мэдлэг дутмаг байсан ба тиймээс тэр бодит байдалтай зохицоогүй олон үг хэлсэн; түүний мэдлэг бас л нимгэн байсан бөгөөд төгс байж чадахгүй байсан гэдгийг энэ нь харуулж байсан. Тэгээд Петр сүнсний мэдрэмжийг олж авахаар үргэлж оролдож байсан ба сүнсний ертөнцийн хөдөлгөөнийг ажиглахад дандаа анхаарлаа төвлөрүүлдэг байсан. Үүний үр дүнд, тэр Миний хүслийн ямар нэг зүйлийн учрыг олоод зогсоогүй, мөн Сатаны зальхай арга мэхээс жаахан ойлгосон, тиймээс түүний мэдлэг нь бүх эрин үеийн туршид байсан өөр хэнийхээс ч илүү байсан.
Петрийн туршлагаас харахад, хэрэв хүн Намайг мэдэхийг хүсвэл энэ нь тийм хэцүү биш, хүн сүнсийг нарийн авч үзэхэд анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Надад гаднаа маш ихийг “зориул” гэж Би чамаас гуйхгүй; энэ бол хоёрдогч ач холбогдолтой зүйл. Хэрэв чи Намайг мэдэхгүй бол чиний ярьдаг бүх итгэл, хайр, үнэнч байдал зүгээр л хий хоосон зүйл, тэдгээр нь дэмий яриа бөгөөд чи бол Миний өмнө ихэд бардамнан сайрхдаг ч, өөрийгөө ч мэддэггүй хүн болох нь гарцаагүй, тиймээс дахин нэг удаа Сатанд урхидуулаад өөрийгөө чөлөөлж чадахгүй байх болно; чи мөнхийн шийтгэлийн хүү болно, бас сүйрлийн объект болно. Гэхдээ хэрвээ чи Миний үгэнд хүйтэн, анхааралгүй хандвал чи Намайг эргэлзээгүй эсэргүүцэж байна. Энэ бол үнэн байдал бөгөөд Надаас гэсгээлт хүртсэн олон янзын сүнснүүдийг сүнсний ертөнцөд орох хаалгаар сайн харсан чинь дээр байх сан. Тэдгээрийн аль нь Миний үгэнд идэвхгүй, анхааралгүй, үл зөвшөөрсөн байдлаар хандаагүй вэ? Тэдний аль нь Миний үгэнд ёжтой хандаагүй вэ? Тэдгээрийн дундаас аль нь Миний үгний учрыг олох гэж хичээгээгүй вэ? Тэдгээрийн дундаас аль нь өөрсдийгөө хамгаалахын тулд Миний үгийг хамгаалах зэвсэг болгон ашиглаагүй вэ? Тэд Миний үгээр дамжуулан Намайг мэдэхийн төлөө хөөцөлдөөгүй, харин тэдгээрийг зүгээр л тоглодог тоглоом шиг хэрэглэсэн. Ингэснээрээ тэд Намайг шууд эсэргүүцээгүй гэж үү? Миний үг хэн бэ? Миний Сүнс хэн бэ? Би тийм үгийг та нарт маш олон удаа хэлсэн байхад та нарын ойлгох чадвар ер нь илүү өндөр, тодорхой байсан уу? Та нарын амссан туршлага ер нь үнэн байсан уу? Би та нарт дахин нэг удаа сануулъя: Хэрвээ та нар Миний үгийг мэдэхгүй бол, тэдгээрийг хүлээж авахгүй бол, тэдгээрийг хэрэгжүүлэхгүй бол та нар гарцаагүй Миний гэсгээлтийн объект болох болно! Та нар гарцаагүй Сатаны хохирогч болох болно!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 8-р бүлэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?