Өдөр тутмын Бурханы үг: Эцсийн өдрүүд дэх шүүлт | Эшлэл 93
Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын үеэр буюу цэвэрлэх эцсийн ажлын явцад бат зогсож чадсан хүмүүс Бурхантай хамт сүүлчийн амралтад орох хүмүүс байх болно; иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн цэвэрлэх ажлыг туулсныхаа дараа л Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан байх болно. Эцэстээ Бурханаар авхуулсан энэ хүмүүс сүүлчийн амралтад орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг цэвэрлэх бөгөөд энэ нь сүүлчийн амралтын өдрийн төлөө байдаг. Эс бөгөөс бүх хүн төрөлхтөн өөрсдийн төрлийг дагаж, эсвэл амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Зөвхөн Бурханы цэвэрлэх ажил л хүн төрөлхтний шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дундах дуулгаваргүй зүйлсийг ил болгож, тэгснээрээ аврагдах боломжтойг аврагдах боломжгүйгээс, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс салгана. Түүний ажил дуусахад үлдэх хүмүүс цэвэрлэгдэж, хүний илүү дээд ертөнцөд орсноор газар дэлхий дээрх илүү гайхалтай хоёр дахь хүмүүний амьдралыг эдлэх болно; өөрөөр хэлбэл, тэд хүн төрөлхтний амралтын өдөрт орж, Бурхантай хамт амьдарна. Үлдэж чадахгүй хүмүүс гэсгээлт, шүүлтийг туулсны дараа анхдагч төрх нь бүхэлдээ илчлэгдэнэ; үүний дараа тэд бүгд устгагдах ба Сатаны нэгэн адилаар тэд газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй байна; энэ хүмүүс эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, мөн Бурхан, хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тохирохгүй, учир нь тэд бол шийтгэлийн бай, хорон муу бөгөөд зөвт шударга хүмүүс биш юм. Тэд нэгэнтээ золин аврагдсан, мөн тэд шүүгдэн гэсгээгдсэн; тэд бас нэгэнтээ Бурханд үйлчлэл үзүүлсэн боловч сүүлчийн өдөр ирэхэд хорон муу байдлынхаа улмаас, дуулгаваргүй байдал болон аврагдах боломжгүй байдлынхаа улмаас мөн л таягдуулж, устгагдах болно. Хожмын ертөнцөд тэд оршин байхаа болино, мөн ирээдүйн хүмүүсийн дунд оршин байхаа болино. Хүн төрөлхтний дундах ариун хүмүүс амралтад ороход аливаа ёрын мууг үйлдэгчид болон аврагдаагүй бүхэн, нас барагсдын сүнс ч бай, махан биед амьдардаг ч бай, бүгд устгагдах болно. Энэ мууг үйлдэгч сүнснүүд, мууг үйлдэгч хүмүүс эсвэл зөвт шударга хүмүүс, зөвийг үйлдэгч хүмүүс аль эрин үед харьяалагдахаас үл хамааран аливаа мууг үйлдэгчид устгагдаж, зөвт шударга ямар ч хүмүүс амьд үлдэнэ. Хүн эсвэл сүнс аврал хүлээж авах нь бүхэлдээ сүүлийн эрин үеийн ажилд үндэслэн шийдэгдэхгүй, харин ч тэд Бурханыг эсэргүүцсэн, эсвэл дуулгаваргүй байсан эсэхээр нь тодорхойлогддог. Хэрвээ өмнөх эриний хүмүүс ёрын муу зүйл хийсэн ба аврагдаж чадаагүй бол тэд эргэлзээгүй шийтгэлийн бай болно. Хэрвээ энэ эриний хүмүүс ёрын муу зүйл хийж, аврагдаж чадахгүй бол тэд ч бас шийтгэлийн бай болох нь гарцаагүй. Хүмүүсийг эрин үед үндэслэх биш, харин сайн эсвэл муугийн үндсэн дээр хувааж салгадаг. Сайн, муугийн үндсэн дээр хуваагдан салгагдмагцаа хүмүүс шууд шийтгэгдэж эсвэл шагнуулдаггүй; харин ч Бурхан, эцсийн өдрүүдэд Өөрийн байлдан дагуулалтын ажлыг хийсний дараа л мууг шийтгэх, сайныг шагнах ажлаа гүйцэтгэх болно. Үнэндээ Тэр хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг гүйцэтгэж эхэлснээсээ хойш хүмүүсийг хуваан салгахын тулд сайн мууг ашигласаар ирсэн. Эцэстээ Өөрийн ажлыг дуусгах үедээ Тэр хорон муу болон зөвт шударга хүмүүсийг хувааж, дараа нь нэн даруй мууг шийтгэж, сайныг шагнах ажлаа хийж эхлэхээс илүүтэйгээр Тэр Өөрийн ажлыг дуусгасны дараа л зөвт шударгыг шагнаж, хорон мууг шийтгэх болно. Мууг шийтгэж, сайныг шагнах Түүний эцсийн ажил нь бүхэлдээ бүх хүн төрөлхтнийг бүрэн ариусгахын төлөө хийгддэг, ингэснээр Тэр бүхэлдээ ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат бол Түүний хамгийн шийдвэрлэх чухал ажил юм. Энэ бол Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ. Хэрвээ Бурхан хорон мууг устгаагүй, харин ч тэднийг үлдээсэн бол бүх хүн төрөлхтөн амралтад орж чадахгүй байсан бөгөөд Бурхан бүх хүн төрөлхтнийг илүү сайхан ертөнцөд аваачиж чадахгүй байх байсан. Ийм төрлийн ажил бүрэн дуусахгүй байх байв. Түүнийг ажлаа дуусгах үед бүх хүн бүхэлдээ ариун болно. Зөвхөн ийм байдлаар л Бурхан амралтад санаа амар амьдарч чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?