Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 44
Сатан дахин нэг удаа сорьсон нь (Иовын бүх бие яр хатиганд баригдав) (Сонгосон хэсгүүд)
a. Бурханы хэлсэн үгс
(Иов 2:3) Ехова Сатанд хандан “Миний зарц Иовын талаар чи бодож үзэв үү? Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй. Түүнийг шалтгаангүйгээр устгахын тулд чи Намайг түүний эсрэг түлхсэн ч тэр үнэнч шударга байдлаа гуйвалтгүй хадгалж байна” хэмээв.
(Иов 2:6) Тэгээд Ехова, Сатанд “Харагтун, тэр чиний гарт байна; харин түүний амийг хэлтрүүл” гэв.
b. Сатаны хэлсэн үгс
(Иов 2:4–5) Мөн Сатан Еховад хариулж, “Арьсыг арьсаар, тийм ээ, хүн өөртөө байгаа бүхнийг амийнхаа төлөө өгөх л болно. Харин Та одоо гараа сунгаад түүний яс, маханд нь хүр, тэр Таны өөдөөс хараах болно” гэв.
Асар их зовлон дунд Иов хүн төрөлхтний төлөөх Бурханы анхаарал халамжийг үнэхээр ойлгосон
Ехова Бурханы Сатанд тавьсан асуултын дараа Сатан нууцхан баярласан. Яагаад гэвэл, Бурханы нүдэнд төгс байсан хүн рүү дайрахыг дахин зөвшөөрнө гэдгийг Сатан мэдэж байсан—энэ нь Сатаны хувьд ховор боломж байсан билээ. Сатан энэ боломжийг ашиглан Иовын итгэл үнэмшлийг бүрмөсөн бусниулж, түүний Бурханд итгэх итгэлийг алдуулж, тэгснээр цаашид Бурханаас эмээдэггүй, эсвэл Еховагийн нэрийг алдаршуулдаггүй болгохыг хүссэн. Энэ нь Сатанд боломж олгох байсан: Ямар ч газар нутаг юм уу, ямар ч цаг хугацаанд байсан Сатан Иовыг өөрийн тушаалын доор тоглоом болгож чадах байсан. Сатан өөрийн хорон төлөвлөгөөг ор мөргүй нууж байсан боловч өөрийн хар хортой уг чанарыг хянаж дийлээгүй. Энэ үнэн нь Ехова Бурханы үгэнд өгсөн хариултанд нь цухалздаг ба Библид бичсэнээр: Мөн Сатан Еховад хариулж, “Арьсыг арьсаар, тийм ээ, хүн өөртөө байгаа бүхнийг амийнхаа төлөө өгөх л болно. Харин Та одоо гараа сунгаад түүний яс, маханд нь хүр, тэр Таны өөдөөс хараах болно” гэв (Иов 2:4–5). Бурхан, Сатан хоёрын энэ ярианаас Сатаны хорон муу санааны талаар бодит мэдлэг, мэдрэмжийг олж авах боломжгүй юм. Сатаны эдгээр төөрөгдлийг сонсоод үнэнийг хайрлаж, мууг жигшдэг бүх хүмүүс Сатаны өөдгүй явдал болон ичгүүргүй байдлыг улам их үзэн ядах нь эргэлзээгүй ба Сатаны төөрөгдөлд хирдхийн зэвүүцэхийн зэрэгцээ тэд энэ зөв шударга хүн төгс төгөлдөрт хүрээсэй хэмээн залбирч, Бурханаас эмээж, муугаас зайлдаг энэ хүн Сатаны сорилтыг мөнхөд даван гарч, гэрэлд амьдарч, Бурханы удирдамж, ерөөл дунд амьдраасай гэж хүсэн Иовын төлөө гүн гүнзгий залбирал, чин сэтгэлийн хүслээ өргөн барих болно; иймээс тэд мөн Иовын шударга үйл хэрэг нь Бурханаас эмээж, муугаас зайлах замаар замнаж байгаа тэдгээр бүх хүмүүсийг мөнхөд зоригжуулж, урам хайрлаж чадаасай гэж хүсэх болно. Хэдийгээр Сатаны хорон санааг энэ тунхаглалаас харж болох боловч Бурхан Сатаны “хүсэлтийг” амархан зөвшөөрсөн—гэхдээ Түүнд мөн л “тэр чиний гарт байна; харин түүний амийг хэлтрүүл” (Иов 2:6) гэсэн болзол байсан. Учир нь, энэ удаа Сатан Иовын яс махыг гэмтээхийн тулд гараа урагш сунгая гэж гуйсан, Бурхан “харин түүний амийг хэлтрүүл” гэж хэлсэн. Эдгээр үг нь Тэр Иовын махан биеийг Сатанд өгсөн боловч түүний амийг хадгалж үлдсэн гэсэн утгатай юм. Сатан Иовын амийг авч чадаагүй, гэхдээ үүнээс бусдаар бол Сатан Иовын эсрэг ямар ч арга, хэрэгсэл ашиглаж болох байсан.
Бурханы зөвшөөрлийг авсныхаа дараа Сатан Иов руу яаран очиж, түүний арьсыг өвтгөхөөр гараа сунгаж, бүх биеэр нь яр хатиг гаргасан ба Иов арьсан дээрх өвчнөө мэдэрсэн. Иов Ехова Бурханы гайхалтай байдал болон ариун байдлыг магтсан нь Сатаныг улам илүү ичгүүргүйгээр эгдүүцэхэд хүргэсэн юм. Хүнийг өвтгөхдөө баяр баясгалан мэдэрсэн учраас Сатан гараа сунгаж, Иовын бие махбодыг сийчин яр хатигийг нь идээлүүлсэн. Иов тэр даруй бие махбоддоо юутай ч зүйрлэшгүй их өвчин, тарчлааныг мэдэрсэн бөгөөд махбодын энэ өвчний улмаас сүнсэнд нь ирсэн цохилтыг намжааж болох юм шиг л толгойноосоо хөлөө хүртэл гараараа нухлахаас өөр яаж ч чадаагүй. Бурхан түүнийг харан дэргэд нь байгааг тэр ухаарсан бөгөөд өөрийгөө хатуужуулах гэж чадлынхаа хэрээр хичээсэн. Тэрээр дахин нэг удаа газар сөхөрч ийнхүү хэлсэн: Та хүний зүрх сэтгэл доторхыг хардаг, Та түүний гаслан зовлонг ажигладаг; түүний сул дорой байдал яагаад Таны санааг зовооно вэ? Ехова Бурханы нэр магтагдах болтугай. Сатан Иовын тэсэшгүй бэрх өвчин шаналлыг харсан боловч Иов Еховагийн нэрийг орхиж байхыг хараагүй. Тиймээс тэр Иовыг мөч мөчөөр нь салгах гэж байж ядан ясыг нь өвтгөхөөр гараа яаран сунгажээ. Төдхөн Иов урьд өмнө үзээгүйгээр тарчилсан; түүний махыг яснаас нь ханзлан салгаж байгаа мэт, яснууд нь бага багаар бяцлагдаж байгаа мэт байсан. Энэхүү шаналгаат тарчлаан түүнийг ингэснээс үхсэн нь дээр гэж бодоход хүргэсэн… Түүний тэвчих чадвар хязгаартаа хүрсэн… Тэр хашхирахыг хүссэн, тэр өвдөлтөө намдаахын тулд биеийнхээ арьсыг урж тасдахыг хүссэн—гэвч тэр Сатанд өөрийн сул талыг харуулахыг хүсээгүй учраас хашгирахаа тэвчиж, биеийнхээ арьсыг урж тасдаагүй билээ. Ингээд тэр дахин сөгдсөн, харин энэ удаад тэр Ехова Бурханы байгааг мэдрээгүй. Тэр үргэлж түүний өмнө, түүний ард болон түүний аль нэг талд байдаг гэдгийг тэр мэддэг байсан. Гэсэн ч түүнийг өвдөж шаналах үед Бурхан хэзээ ч хараагүй; Тэр нүүрээ дараад нуугдаж байсан, яагаад гэвэл, хүнд зовлон шаналал авчрах нь Тэр хүнийг бүтээсний утга учир биш байсан билээ. Энэ удаа Иов мэгшин уйлж, энэхүү бие махбодын тарчлааныг тэвчихийн тулд чадах бүхнээ хийж байхдаа ч гэсэн тэр Бурханд талархал илэрхийлэхгүй байж чадаагүй: Хүн эхний цохилтонд л унадаг, тэр сул дорой агаад хүч чадалгүй, тэр залуу агаад мунхаг—яагаад Та түүнд тийм их халамжтай, эелдэг зөөлөн баймаар байдаг юм бэ? Та намайг цохьдог хэрнээ энэ нь Таныг ч мөн адил өвтгөдөг. Хүний юу нь Таны халамж, анхаарлыг хүртэхүйц юм бэ? Иовын залбирал Бурханы чихэнд хүрсэн бөгөөд Бурхан дуугүй байсан, чимээ гаргалгүйгээр зөвхөн харж л байсан… Сатан есөн шидийн аргаар үзээд бүтэлгүйтээд чимээгүйхэн явж одсон, гэвч Иовыг шалгах Бурханы шалгалт үүгээр төгсөөгүй. Учир нь Иовд илчлэгдсэн Бурханы хүч чадал олон нийтэд ил болоогүй, Иовын түүх Сатаны ухралтаар дуусаагүй. Бусад дүр орж ирснээр илүү сонирхол татам үйл явдлууд гарах гэж байсан.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?