Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 111
Бурханы зөвт зан чанарыг мэдэхийн тулд хүн туршлага болон төсөөлөлдөө найдах ёсгүй
Чи Бурханы шүүлт, гэсгээлттэй тулгарах үедээ, Бурханы үгэнд хольц нэмэгдсэн гэж хэлэх үү? Бурханы уур хилэнгийн ард үлгэр домог байдаг ба Түүний уур хилэн хольцтой гэж чи хэлэх үү? Бурханы зан чанар бүхэлдээ зөвт байх албагүй хэмээн хэлж Түүнийг гүтгэх үү? Бурханы үйл хэрэг болгонтой харьцах үедээ чи эхлээд Бурханы зөвт зан чанарт өөр ямар ч хольц байдаггүй, энэ нь ариун агаад өө сэвгүй гэдгийг тодорхой мэдэж байх ёстой; эдгээр үйл хэрэг нь хүмүүст өгөх Бурханы цохилт, шийтгэл, сүйрлийг агуулдаг. Бурханы үйл хэрэг бүр Түүний төрөлх зан чанар болон төлөвлөгөөний дагуу нарийн чанд хийгддэг—энэ нь хүний мэдлэг, уламжлал, гүн ухааныг агуулдаггүй—Бурханы үйл хэрэг нэг бүр нь Түүний зан чанар, мөн чанарын илэрхийлэл бөгөөд завхарсан хүмүүст харьяалагддаг юутай ч холбоогүй байдаг. Хүний үзлээр бол, хүнд хандах Бурханы хайр, өршөөл, хүлээцтэй байдал л өө сэвгүй, хольцгүй бөгөөд ариун байдаг. Гэсэн ч, Бурханы хилэгнэл болон уур хилэн мөн адил хольцгүй гэдгийг хэн ч мэддэггүй; түүнчлэн Бурхан яагаад хүний халдахыг тэвчдэггүйг, эсвэл Түүний хилэгнэл яагаад маш их байдаг тухай асуултуудыг хэн ч нягтлан авч үзээгүй. Эсрэгээрээ, зарим хүн Бурханы уур хилэнг завхарсан хүний уур уцаартай андуурдаг; тэд Бурханы уур хилэнг завхарсан хүний улангассан уур гэж ойлгодог; тэд бүр Бурханы уурыг хүний завхарсан зан чанарын төрөлхийн илрэлтэй яг адил гэж андууран үздэг. Бурхан уур хилэнгээ гаргах нь дургүйцлээс үүсдэг завхарсан хүний ууртай яг адилхан гэж эндүүрэн итгэдэг; тэр ч бүү хэл, Бурхан уур хилэнгээ гаргах нь Түүний сэтгэл хөдлөлийн илэрхийлэл гэж эндүүрэн итгэдэг. Энэ нөхөрлөлийн дараа энд байгаа та нар дор бүрнээ Бурханы зөвт зан чанарын талаар буруу ойлголт, төсөөлөл, таамаглалтай байхаа болино гэж Би найдаж байна, мөн Миний үгийг сонссоныхоо дараа Бурханы зөвт зан чанарын уур хилэнг зүрх сэтгэлдээ үнэхээр танин мэдэж, Бурханы уур хилэнгийн талаарх урьдын буруу ойлголтоо хойш тавьж, Бурханы уур хилэнгийн мөн чанарын талаарх өөрсдийн буруу ойлголт, үзэл бодлыг өөрчилж чадна гэж Би найдаж байна. Түүнчлэн та нар зүрх сэтгэлдээ Бурханы зан чанарын талаар нарийн зөв тодорхойлолттой болж, Бурханы зөвт зан чанарын талаар эргэлзэхээ больж, Бурханы жинхэнэ зан чанарт хүний аливаа дүгнэлт юм уу төсөөллийг тулгахгүй гэж Би найдаж байна. Бурханы зөвт зан чанар бол Бурханы жинхэнэ мөн чанар билээ. Энэ нь нэгэн хэвд цутгасан, эсвэл хүний бичсэн зүйл биш. Түүний зөвт зан чанар бол Түүний зөвт зан чанар бөгөөд аль ч бүтээлтэй ямар нэг харилцаа, холбоогүй. Бурхан Өөрөө бол Бурхан Өөрөө. Тэр хэзээ ч бүтээлийн нэг хэсэг болохгүй бөгөөд бүтээгдсэн зүйлсийн дундах гишүүн болсон ч гэсэн, Түүний төрөлхийн зан чанар болон мөн чанар өөрчлөгдөхгүй. Тиймээс Бурханыг мэдэх нь эд юмыг мэдэхтэй адил биш; энэ нь ямар нэг зүйлийг задлан шинжлэх явдал биш, мөн хүнийг ойлгох явдал ч биш юм. Хэрвээ хүн эд юмыг мэдэх, эсвэл хүнийг ойлгох үзэл баримтлал юм уу арга барилаа Бурханыг мэдэхэд ашиглах юм бол Бурханы талаарх мэдлэгийг олж авч хэзээ ч чадахгүй. Бурханыг мэдэх нь туршлага, эсвэл төсөөллөөс хамаардаггүй, иймээс чи туршлага болон төсөөллөө Бурханд хэзээ ч тулгах ёсгүй. Чиний туршлага болон төсөөлөл хэчнээн ч баялаг бай, тэдгээр нь мөн л хязгаарлагдмал юм; үүнээс ч илүүтэйгээр төсөөлөл чинь баримттай нийцдэггүй, үнэнтэй бүр ч нийцдэггүй ба Бурханы жинхэнэ зан чанар болоод мөн чанартай таардаггүй. Бурханы мөн чанарыг ойлгохын тулд өөрийн төсөөлөлд найдах юм бол хэзээ ч амжилтад хүрэхгүй. Цорын ганц зам бол Бурханаас ирдэг бүхнийг хүлээн зөвшөөрч, дараа нь аажмаар туулж, ойлгох явдал юм. Хамтын ажиллагаанаас чинь үүдэн, үнэнээр өлсөж, цангаж байгаагаас чинь болж Өөрийгөө үнэхээр ойлгуулж, мэдүүлэхээр Бурхан чамайг гэгээрүүлэх өдөр ирнэ.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?