Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө VIII” | Эшлэл 177

Эхэндээ бид хүн төрөлхтний амьдрах орчин болон энэ орчны төлөө Бурхан юу юу хийж, бэлдэж, зохицуулсан талаар, түүнчлэн хүн төрөлхтөнд зориулж Бурханы бэлдсэн бүх зүйлийн хоорондын харилцаа, мөн эдгээр зүйл нь хүнд хор хөнөөл учруулахаас сэргийлэхийн тулд энэ харилцааг Бурхан хэрхэн зохицуулсан талаар ярилцлаа. Бурхан бас хүн төрөлхтний хүрээлэн буй орчинд бүх зүйлээс үүдэлтэй янз бүрийн элементийн учруулах сөрөг нөлөөг шийдвэрлэж, бүх зүйлийг бүрэн хүчин чадлаараа ажилладаг болгосон ба хүн төрөлхтөнд таатай орчин, бүх ач тустай элементийг бүрдүүлж, ийм орчинд дасан зохицож, үржил, амьдралын мөчлөгийг хэвийн үргэлжлүүлэх боломжийг хүн төрөлхтөнд олгосон. Дараагийнх нь хүний биед хэрэгтэй хоол хүнс—өдөр тутмын хоол унд байсан. Энэ нь ч бас хүн төрөлхтөн амьд оршиход зайлшгүй чухал нөхцөл билээ. Өөрөөр хэлбэл, хүний бие ердөө л амьсгалснаар, ердөө л нарны гэрэл юм уу, салхи, эсвэл тохирсон температурттай байснаар амьдарч чадахгүй. Тэд бас ходоодоо дүүргэх хэрэгтэй. Тэдний ходоодыг дүүргэх эдгээр зүйлийг Бурхан бүхэлд нь хүн төрөлхтөнд зориулан бэлдсэн—энэ бол хүн төрөлхтний хүнсний эх сурвалж юм. Хүн төрөлхтний хоол ундын эх сурвалж болох эдгээр баялаг, элбэг дэлбэг бүтээгдэхүүнийг харсны дараа чи, Бурхан бол хүн төрөлхтөн болон бүх зүйлийг хангадаг эх сурвалж мөн хэмээн хэлж чадах уу? Хэрвээ Бурхан бүх зүйлийг бүтээхдээ зөвхөн мод, өвс ургамал юм уу ердөө л янз бүрийн амьд зүйл бүтээсэн бол, тэр янз бүрийн амьд зүйл болон ургамал нь бүгд үхэр, хонь, эсвэл тахь, буга зэрэг бусад янз бүрийн төрлийн амьтанд зориулагдсан, жишээлбэл, тахь, буга зэргийг арслан иддэг, хурга, гахай зэргийг бар иддэг байсан хэрнээ хүн идэхэд тохирох ганц ч зүйл байхгүй байсан бол болох байсан уу? Болохгүй. Хүний махан бие амьд үлдэж чадахгүй байх байсан. Хэрвээ хүн зөвхөн модны навчаар хооллодог байсан бол яах вэ? Тэгж болох байсан уу? Хонинд бэлтгэсэн өвсийг хүмүүс идэж чадах байсан уу? Жаахан идэж үзвэл зүгээр байж магадгүй, гэвч урт хугацаанд идээд л байвал хүний ходоод боловсруулж чадахгүй бөгөөд хүний амь удаан үргэлжилж чадахгүй. Амьтад идэж болдог ч хүн идвэл хордох зарим зүйл ч байдаг. Амьтад яах ч үгүй идэж чаддаг боловч хүн идэж чадахгүй хортой зүйлс бий. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг бүтээсэн болохоор хүний биеийн бүтэц, зарчим болон хүнд юу хэрэгтэйг Бурхан хамгийн сайн мэддэг. Бурхан биеийн бүрэлдэхүүн хэсэг, агууламж болон үүнд юу хэрэгтэйг, түүнчлэн хүний биеийн дотор эрхтэн хэрхэн ажиллаж, шингээж, ялгаруулдаг, бодисын солилцоо хэрхэн явагддаг талаар сайн мэддэг. Хүмүүс энэ талаар тодорхой мэддэггүй бөгөөд заримдаа хоол хүнс, нэмэлт тэжээл сохроор хэрэглэдэг. Тэд нэмэлт бодис хэтрүүлэн хэрэглэж, тэнцвэргүй байдал үүсгэдэг. Хэрвээ та нарт зориулж Бурханы бэлдсэн эдгээр зүйлийг хэвийн байдлаар идэж, эдэлбэл чамд ямар ч муу юм болохгүй. Заримдаа сэтгэл санаа тавгүй, цусны бүлэгнэлтэй байсан ч хамаагүй. Чи зарим нэг төрлийн ургамал идэхэд л цусны бүлэгнэл алга болно. Бурхан энэ бүх зүйлийг бэлдчихсэн. Иймээс, Бурханы нүдээр бол хүн төрөлхтөн ямар ч амьд зүйлээс хамаагүй дээгүүрт байдаг. Бурхан бүх төрлийн ургамалд амьдрах орчин, бүх төрлийн амьтанд хоол, амьдрах орчин бэлтгэсэн, гэхдээ амьдрах орчиндоо тавих хүн төрөлхтний шаардлага л хамгийн хатуу бөгөөд хайхрамжгүй байдлыг хамгийн их тэвчдэггүй. Эс бөгөөс, хүн төрөлхтөн хэвийн үргэлжлэн хөгжиж, үржиж, амьдарч чадахгүй байх байлаа. Бурхан үүнийг зүрх сэтгэлдээ маш сайн мэддэг. Бурхан энэ зүйлийг хийхдээ юу юунаас чухал ач холбогдол өгсөн юм. Чи амьдралдаа харж, эдэлж чаддаг зарим шалихгүй зүйлийн, эсвэл төрөлхөөсөө чамд байсан харж, эдэлж болох зүйлийн ач холбогдлыг мэдэрч чаддаггүй байж магадгүй боловч Бурхан чамд зориулаад үүнийг аль эрт, нууцаар бэлдчихсэн байдаг. Бурхан, хүн төрөлхтөнд тааламжгүй, хүний бие махбодод хор хохирол учруулж болох бүх сөрөг элементийг боломжит дээд хэмжээгээр арилгаж, сулруулж өгсөн. Энэ нь юуг тодорхой болгож байна вэ? Энэ удаа хүн төрөлхтнийг бүтээхдээ тэдэнд хандаж байсан Бурханы хандлагыг тодорхой болгож байна уу? Тэр хандлага ямар байсан бэ? Бурханы хандлага бол маш хатуу, нухацтай байсан бөгөөд Бурханаас өөр ямарваа хүчин зүйл, нөхцөл байдал, эсвэл дайсны ямар ч хүч хөндлөнгөөс оролцохыг Тэр тэвчихгүй байсан. Үүнээс чи, энэ удаа хүн төрөлхтнийг бүтээхдээ, цаашлаад хүн төрөлхтнийг удирдахдаа Бурхан ямар хандлагатай байсныг харж болно. Бурханы хандлага юу вэ? Хүн төрөлхтнийг бүтээснээс хойш тэдэнд хандах Бурхны хариуцлагатай хандлагыг, түүнчлэн энэ удаа хүн төрөлхтнийг аврах гэсэн Бурханы шийдэмгий байдлыг бид, хүн төрөлхтний эдэлдэг, амьдарч, оршин тогтнодог орчноос, түүнчлэн тэдний өдөр тутмын хоол хүнс, хэрэгцээнээс харж чадна. Энэ бүгдээс бид Бурханы жинхэнэ байдлыг олж харж чадах уу? Бид Бурханы гайхалтай байдлыг харж чадах уу? Бурханы ойлгогдошгүй байдлыг харж чадах уу? Бурханы бүхнийг чадагч байдлыг бид харж чадах уу? Бүх хүн төрөлхтнийг хангах, түүнчлэн бүх зүйлийг хангахын тулд Бурхан Өөрийн төгс хүчит байдал болон мэргэн арга замыг л ашигладаг. Би энэ их зүйлийг ярьсны дараа та нар Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэж хэлж чадах уу? (Тийм.) Энэ эргэлзээгүй юм. Та нарт эргэлзээ байна уу? (Үгүй.) Бурхан бүх зүйлийг хангадаг нь Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэдгийг харуулахад хангалттай, учир нь Тэр бол бүх зүйлд орших, амьдрах, өсөж үржих, үргэлжлэх боломжийг олгодог тэрхүү хангамжийн эх сурвалж бөгөөд Бурханаас Өөрөөс нь өөр ямар ч эх сурвалж үгүй. Тэгээд хүмүүсийн хамгийн үндсэн амьдрах орчны хэрэгцээ ч бай, өдөр тутмын амьдралынх нь хэрэгцээ ч бай, эсвэл хүмүүсийн сүнсийг хангадаг үнэний хэрэгцээ ч бай, Бурхан бүх зүйлийн хэрэгцээг болон хүн төрөлхтний бүх хэрэгцээг хангадаг. Бүх өнцгөөс харахад Бурханы ялгамж чанар болон Түүний байр суурь хүн төрөлхтний хувьд гэвэл, зөвхөн Бурхан Өөрөө бүх зүйлийн амийн эх сурвалж юм. Энэ зөв үү? (Тийм.) Өөрөөр хэлбэл, Бурхан бол хүмүүсийн нүдээрээ харж, мэдэрдэг энэ материаллаг ертөнцийн Захирагч, Эзэн, Хангагч юм. Хүн төрөлхтний хувьд энэ нь Бурханы ялгамж чанар биш гэж үү? Энэ бол ганц үнэн. Иймээс чи тэнгэрт нисэж буй шувууг харахдаа Бурхан нисэж чаддаг зүйлсийг бүтээсэн гэдгийг мэдэх ёстой. Гэхдээ усанд сэлдэг амьд зүйл байдаг бөгөөд тэдгээр нь бүгд өөр өөр арга замаар амьд явдаг. Хөрсөнд амьдардаг мод, ургамал хавар нахиалж, намар жимсэлж, навчсаа гөвж, өвөл болоход бүх навчис нь унадаг бөгөөд тэд өвлийг даван гардаг. Энэ бол тэдний амьд үлдэх арга зам юм. Бурхан бүх зүйлийг бүтээсэн, эдгээр нь тус бүрдээ өөр өөр хэлбэрээр, өөр өөр арга замаар амьдарч, өөрийн амийн хүч чадал, хэлбэрийг өөр өөр арга хэрэглэн үзүүлдэг. Ямар арга байхаас үл хамааран бүгд Бурханы захиралт дор байдаг. Амийн болон амьд биесийн өөр өөр бүх хэлбэрийг Бурхан захирдгийн зорилго юу вэ? Хүн төрөлхтнийг амьд байлгахын төлөө юу? (Тийм.) Тэрээр хүн төрөлхтнийг амьдруулахын төлөө амийн бүх хуулийг хянадаг. Хүн төрөлхтний оршин тогтнол Бурханд хэчнээн чухал болохыг үүнээс харж болно.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент