Өдөр тутмын Бурханы үг: Ажлын гурван үе шат | Эшлэл 10
Ажлын гурван үе шат нь нэгэн Бурханаар хийгдсэн; энэ бол хамгийн агуу үзэгдэл бөгөөд энэ нь Бурханыг мэдэх цорын ганц зам юм. Ажлын гурван үе шат нь зөвхөн Бурханаар Өөрөөр нь хийгдэх ба ямар ч хүн Түүний өмнөөс ийм ажлыг хийж чадахгүй байх байсан—өөрөөр хэлбэл зөвхөн Бурхан л эхнээсээ эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн ажлыг хийж чаддаг. Бурханы ажлын гурван үе шат хэдийгээр өөр өөр эрин үе, газруудад явагдсан ч мөн ажил бүр өөр байсан ч, энэ нь бүгд нэг Бурханаар хийгдсэн ажил юм. Бүх үзэгдлийн дотроос энэ нь хүний мэдэх ёстой хамгийн агуу үзэгдэл бөгөөд хэрвээ хүн үүнийг бүрэн ойлгох юм бол тууштай зогсож чадах болно. Өнөөдөр бүх шашин болон урсгалуудад тулгараад байгаа хамгийн том асуудал нь тэд Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй, Ариун Сүнсний ажил болон Ариун Сүнсний биш ажлын хоорондох ялгааг таньж чадахгүйд байгаа—иймээс тэд, энэ үе шатны ажлыг өмнөх хоёр үе шатны ажилтай адилаар Ехова Бурхан бас хийсэн эсэхийг хэлж чаддаггүй. Хэдийгээр хүмүүс Бурханыг дагадаг ч ихэнх нь, энэ нь зөв зам эсэхийг одоо ч хэлж чаддаггүй. Энэ зам нь Бурханаар Өөрөөр нь удирдуулсан зам мөн эсэхэд түүнчлэн бие махбодтой болсон Бурхан бодит эсэхэд хүн санаа зовдог бөгөөд ихэнх хүмүүст ийм зүйлүүдийг хэрхэн ялгах талаар ямар ч таамаг байдаггүй. Бурханыг дагадаг хүмүүс замыг тодорхойлох чадваргүй байдаг, иймээс яригдсан илгээлтүүд энэ хүмүүсийн дунд бүрэн үр дүнтэй биш, харин хагас үр нөлөөтэй байдаг, ингээд энэ нь тэдгээр хүмүүсийн аминд нөлөөлдөг. Хэрвээ хүн, ажлын гурван үе шат нь өөр өөр цаг үед, өөр газруудад, өөр хүмүүсийн дунд Бурханы Өөрийн хийсэн ажил юм гэдгийг харж чадвал хэдийгээр ажил нь өөр байсан ч энэ нь бүгд нэг Бурханаар хийгдсэн болохыг хүн харах болно. Нэгэнт энэ нь нэг Бурханаар хийгдсэн ажил учраас ямар ч алдаагүй зөв байх ёстой, хэдийгээр хүний үзэлтэй зөрөлдөж байсан ч энэ нь Бурханы ажил юм гэдгийг үгүйсгэж болохгүй. Хэрвээ хүн, энэ нь нэг Бурханы ажил юм гэдгийг итгэлтэй хэлж чадвал хүний үзэл нь дурдахын ч хэрэггүй ялихгүй зүйл болох болно. Хүний төсөөлөл тодорхой бус бөгөөд хүн зөвхөн Еховаг л Бурхан мөн Есүсийг Бурхан гэж мэддэг учраас өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы талаар сэтгэл нь хоёрдож, олон хүмүүс Ехова болон Есүсийн ажилд үнэнч хэвээр үлдэж өнөөдрийн ажлын талаарх үзэлд баригддаг бөгөөд ихэнх хүмүүс үргэлж эргэлзэн өнөөдрийн ажлыг ноцтойгоор авч үздэггүй. Ажлын өмнөх хоёр үе шатны талаар хүнд ямар ч үзэл байдаггүй ба тэдгээр нь үл үзэгдэх байсан. Энэ нь, хүн ажлын өмнөх хоёр шатны бодит байдлыг ойлгодоггүй ба тэдгээрийг өөрийн биеэр хараагүйгээс болдог. Тэдгээр нь хүн өөрийн хүссэнээр төсөөлсөнтэй адил харагддаггүйгээс болдог; тэр юу ч төсөөлсөн үүнийг батлах баримт байдаггүй ба үүнийг нь залруулах хэн ч байдаггүй. Хүн өөрийн төрөлхийн зөн совингоо сул тавьж, болгоомжлохоо больж өөрийн төсөөллийг чөлөөтэй орхидог, үүнийг нь батлах ямар ч баримт байхгүй учраас тэдгээрт ямар нэг баталгаа байгаа эсэхээс үл хамааран хүний төсөөллүүд нь “баримт” болдог. Тиймээс хүн өөрийн сэтгэл дэх өөрийн төсөөлсөн Бурханд итгэдэг ба бодит байдлын Бурханыг эрж хайдаггүй. Хэрвээ нэг хүнд ийм төрлийн итгэл байдаг бол зуун хүний дунд зуун төрлийн итгэл байх болно. Хүн Бурханы ажлын бодит байдлыг хараагүй учраас тийм итгэлийг эзэмшдэг, учир нь тэр үүнийг зөвхөн чихээрээ сонссон ба өөрийн нүдээр хараагүй. Хүн үлгэр домог, түүхүүдийг сонссон—гэвч Бурханы ажлын баримтын талаарх мэдлэгийг тун ховорхон сонссон байдаг. Зөвхөн нэг жил итгэгч байсан хүмүүс өөрсдийн үзлээр дамжуулан Бурханд итгэдэг ба бүхий л амьдралынхаа туршид Бурханд итгэсэн хүмүүсийн хувьд ч мөн адил байдаг. Баримтуудыг харж чаддаггүй хүмүүс, Бурханы талаар өөрсдийн үзлийг агуулсан итгэлээс хэзээ ч зугтаж чадахгүй. Өөрийгөө хуучин үзлийн хүлээснээс чөлөөлж, шинэ хүрээнд орлоо гэж хүн итгэдэг. Бурханы жинхэнэ царайг харж чадахгүй хүмүүсийн мэдлэг бол үзэл болон цуурхалаас өөр юу ч биш гэдгийг хүн мэдэхгүй гэж үү? Өөрийнх нь үзэл бол алдаагүй зөв гэж хүн боддог ба эдгээр үзэл нь Бурханаас ирдэг гэж боддог. Өнөөдөр хүн Бурханы ажлыг нүдээр харах үедээ олон жилийн турш хуримтлагдсан үзлээ сул тавьдаг. Өнгөрсөн үеийн төсөөлөл, үзэл санаа нь энэ үе шатны ажилд саад болдог ба тийм үзлийг орхиж, тийм санааг няцаах нь хүний хувьд хэцүү байдаг. Өнөөдрийг хүртэл Бурханыг дагасан олон хүмүүсийн, алхам алхмаар явагдах энэ ажлын талаарх үзэл нь бүр ч илүү эмгэнэлтэй бөгөөд эдгээр хүмүүс аажмаар бие махбодтой болсон Бурханд зөрүүд дайсагнасан байдлыг бий болгодог, энэхүү үзэн ядалтын эх сурвалж нь хүний үзэл, төсөөллүүд юм. Баримтууд нь хүний төсөөллийг дураар нь тавихыг зөвшөөрдөггүй түүнчлэн хүнээр амархан няцаагдахгүй, хүний үзэл болон төсөөлөл нь баримт байгааг тэвчихгүйгээс болдог ба цаашлаад хүн баримтуудын үнэн зөв байдлыг бодож үздэггүй, зүгээр л өөрийн үзлийг зоримогоор чөлөөтэй тавьж, өөрийн төсөөллийг ашигладаг ингээд хүний үзэл болон төсөөлөл нь, хүний үзэлтэй зөрөлдөж байдаг өнөөдрийн ажлын дайсан болдог. Үүнийг хүний үзлийн алдаа гэж хэлж болох ба Бурханы ажлын алдаа гэж хэлж болохгүй. Хүн өөрийн хүссэн бүхнээ төсөөлж болно, гэвч тэр Бурханы ажлын ямар ч үе шатыг эсвэл үүнийг өчүүхэн төдийг ч гэсэн хүссэнээрээ эсэргүүцэж болохгүй; Бурханы ажлын баримт нь хүн халдашгүй юм. Чи төсөөллөө дураар нь тавьж, тэр ч байтугай Ехова болон Есүсийн ажлын талаар сайхан түүхүүдийг эмхэтгэн зохиож болох ч Ехова болон Есүсийн ажлын үе шат бүрийн баримтыг няцааж болохгүй; энэ бол зарчим мөн захиргааны зарлиг бөгөөд эдгээр асуудлын ач холбогдлыг та нар ойлгох ёстой. Ажлын энэ үе шат нь хүний үзэлтэй нийцдэггүй, харин ажлын өмнөх хоёр үе шатны хувьд тийм байгаагүй гэж хүн итгэдэг. Өөрийн төсөөлөлдөө хүн, эхний хоёр үе шатны ажил нь гарцаагүй өнөөдрийн ажилтай адилгүй гэж итгэдэг, гэвч Бурханы ажлын зарчмууд бүгд адилхан, Түүний ажил үргэлж бодитой ба эрин үеэс үл хамааран Түүний ажлын баримтыг эсэргүүцэж, сөргөлдөх олон хүмүүс үргэлж байх болно гэдгийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өнөөдөр энэ шатны ажлыг эсэргүүцэж, сөргөлдөж байгаа бүх хүмүүс өнгөрсөн үед ч гэсэн Бурханыг эсэргүүцэх байсан нь эргэлзээгүй, учир нь тийм хүмүүс үргэлж Бурханы дайсан байх болно. Бурханы ажлын баримтыг мэддэг хүмүүс нь ажлын гурван үе шатыг нэг Бурханы ажил гэж үзэн өөрсдийн үзлийг хаях болно. Эдгээр нь Бурханыг мэддэг хүмүүс бөгөөд тийм хүмүүс нь Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс юм. Бурханы бүхий л удирдлага төгсгөлдөө ойртох үед Бурхан бүх зүйлийг өөрсдийнх нь төрөл зүйлийн дагуу ангилах болно. Хүн Бүтээгчийн гараар бүтээгдсэн ба эцэст нь Тэр, хүнийг Өөрийнхөө ноёрхолд бүрэн буцаан аваачих ёстой; энэ нь ажлын гурван үе шатны төгсгөл юм. Эцсийн өдрүүдийн ажлын үе шат болон Израиль болон Иудей дахь өмнөх хоёр үе шат нь орчлон ертөнц дэх Бурханы удирдлагын төлөвлөгөө билээ. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй ба энэ нь Бурханы ажлын баримт юм. Хэдийгээр хүмүүс энэ ажлын ихэнхийг мэдрээгүй эсвэл нүдээр үзээгүй ч баримт бол баримт хэвээрээ л байна, энэ нь ямар ч хүнээр няцаагдашгүй. Орчлон ертөнцийн бүхий л газар нутагт байгаа Бурханд итгэдэг хүмүүс бүгдээрээ ажлын гурван үе шатыг хүлээн зөвшөөрөх болно. Хэрвээ чи ажлын зөвхөн тодорхой нэг үе шатыг л мэддэг, ажлын нөгөө хоёр үе шатыг нь ойлгодоггүй, өнгөрсөн үед хийсэн Бурханы ажлыг ойлгодоггүй бол чи Бурханы удирдлагын төлөвлөгөөний бүх үнэнийг ярих чадваргүй байх ба Бурханы талаарх чиний мэдлэг өрөөсгөл байх болно, учир нь Бурханд итгэх итгэлдээ чи Түүнийг мэддэггүй эсвэл Түүнийг ойлгодоггүй иймээс Бурханд гэрчлэл хийж чадахгүй. Эдгээр зүйлийн талаарх чиний одоогийн мэдлэг гүнзгий юу эсвэл өнгөц үү гэдгээс үл хамааран эцэст нь та нар мэдлэгтэй байх ёстой ба бүрэн итгэсэн байх ёстой, тэгээд бүх хүмүүс Бурханы ажлын бүрэн дүүрэн байдлыг харж, Бурханы ноёрхол дор захирагдах болно. Энэ ажлын төгсгөлд бүх шашны урсгалууд нэг болох болно, бүх бүтээл Бүтээгчийн ноёрхол дор буцан ирж, бүх бүтээл нэгэн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөж, бүх гаж урсгал юу ч биш болж хэзээ ч дахин гарч ирэхгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?