Ойлгодог дүр эсгэсэн нь намайг зүдрээсэн

2023-03-09

Тамми, Өмнөд Солонгос

Би чуулганд дизайны ажил хийдэг байлаа. Ажиллах явцдаа төрөл бүрийн дизайн, зураг хийж дуусгахын хэрээр ур чадвар минь маш их сайжирч, багийн удирдагчаар сонгогдсон юм. Би дотроо “Намайг багийн удирдагчаар сонгосон гэдэг чинь би ажилдаа тодорхой ур чадвар, авьяастай, бусад ах, эгчээс илүү, энэ ажлыг хариуцаж чадна гэсэн үг. Би энэ үүргийг нандигнаж, шаргуу ажиллаж, үнэний зарчмыг эрж хайж, чадах бүхнээ хийх хэрэгтэй. Чуулганы ажилд саад болох алдаа гаргаж болохгүй. Багийн удирдагч байхад тохирсон гэдгээ хүн бүрд харуулах хэрэгтэй” гэж бодсон.

Нэг өдөр чуулганы удирдагч над дээр ирээд, “Чуулганы магтан дууны нэг видеонд арын фон хэрэгтэй байна. Өмнөх фонуудыг бодвол хийхэд жаахан хэцүү. Бусад чинь бүгд яг одоо өөр дизайнууд дээр ажиллаад завгүй, өөр хүн авчирч хийлгэвэл ажлын явц удаашрах болохоор энийг танаар хийлгэмээр байна. Та хийж чадах болов уу?” гэлээ. Удирдагчийн ингэж хэлэхийг сонсоод би “Өмнө нь би ийм хэцүү фон дээр ажиллаж байгаагүй, сайн үр дүн гаргана гэдэгтээ итгэлтэй биш байна” гэж бодлоо. Гэхдээ дараа нь “Удирдагч, ах, эгч нар энэ төсөлд анхаарал хандуулах болно, би хоёр жил гаруй энэ үүргийг гүйцэтгэж, харьцангуй олон хэцүү асуудал, үүрэг даалгаврыг шийдвэрлэж, дажгүй ур чадвар эзэмшсэн. Ийм хэцүү фон бараг анх удаа хийж үзэх гэж байна, урьдчилан тооцоолоогүй асуудлууд гарах нь гарцаагүй, гэхдээ ийм даалгаврыг ч гүйцэтгэж чадахгүй бол бусад хүн намайг юу гэж бодох бол? Үүнийг хийж чадахгүй бол намайг ажиллах чадваргүй, ямар ч ахиц гаргаагүй гэж бодох болов уу? Ах, эгч нар бүгд өөрсдийнхөө төсөл дээр ажиллаж байна, энэ үед хэн нэгнийг нь надтай хамт ажиллуулахаар явуулбал бүгд намайг том хариуцлагыг зохицуулж чадахгүй, найдваргүй, удирдагч байхад тохирохгүй гэж бодох нь дамжиггүй. Тэгж болохгүй! Юу ч боллоо гэсэн, би энэ төслийг хариуцаж авах ёстой. Мэдэхгүй зүйлээ судлаад мэдчихвэл хийх аргаа олж, хэцүү үүргийг гүйцэтгэж чадна гэдгээ хүн бүрд харуулж чадна” гэж бодлоо. Би ингэж шийдээд өөртөө итгэлтэйгээр “Би хийж чадна, асуудалгүй. Энэ арын фон бусад фоноос жаахан л хэцүү, чадвар шаардах юм байна. Жаахан л хичээвэл би чанартай хийж чадна” гэсэн юм. Өөртөө итгэлтэй байгааг минь хараад удирдагч толгой дохиж, “Энэ фоныг яг заасан хугацаанд нь дуусгах ёстой, бас дизайн нь магтан дууны цаад утга, мэдрэмжийг илэрхийлэх ёстой. Хийж байхад чинь асуудал тулгарвал надтай шууд холбоо бариарай” гэлээ. Зааварлагч бас “Үнэхээр хийж чадахгүй бол зүгээр л бидэнд хэлчих, бид танд туслах хүн томилох болно” гэв. Би баярлаж, бас түгшсэн байдалтай толгой дохилоо: Сайн хийвэл бусдад хүндлүүлэх ийм чухал дизайн дээр ажиллах болсондоо би баярласан ч ийм хэцүү ажлыг хийж чадах болов уу гэж бас санаа зовж, тэдний хүссэн шиг чанартай хийж чадах эсэхдээ итгэлтэй биш байлаа! Гэхдээ юу ч боллоо гэсэн, би бусдын урмыг хугалж болохгүй байв. Энэ ховор боломжийг дээд зэргээр ашиглахын тулд даруй судалж эхлэн, хийх явцдаа оролдож үзээд, хэцүү байсан ч энэ ажлыг дуусгах ёстой.

Дизайн гаргаж байхад цаг хугацаа нисэх мэт санагдаж, янз бүрийн асуудал гарч ирж, маш дарамттай санагдсан. Удирдагч, зааварлагч хоёр ажлын явц, асуудал тулгарсан эсэх талаар байнга асуухад үнэхээр их сандарсандаа бүх зүйл “сайн байгаа” гэж хэлсэн ч үнэндээ би дагжин чичирч байлаа: Дизайныг ахиулах, сайжруулах шаардлагатай хэвээр байсаар, эцсийн бүтээгдэхүүн ямар болохыг би үнэхээр мэдээгүй. Сайн болохгүй бол бүгд миний жинхэнэ чадварын түвшинг харж, намайг чадваргүй, зүгээр онгирохыг хичээдэг байсан гэнэ. Нэгэнт хийж дуусгана гэж амласан болохоор хэлсэндээ хүрэхгүй бол өөртөө гай удна, тэгэхээр зүгээр зовлонгоо үүрээд, хийх явцдаа учрыг нь олъё гэж бодлоо. Төсөөлөл ч байгаагүй болохоор санаа гаргахад удсан. Нэг удаа удирдагч манай студид ирж, ажиллахыг минь харж зогслоо, тэгэхээр нь би зориуд амархан хэсэг рүү шилжиж, хурдхан зураад, бүх зүйл хяналтад байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлэв. Гэтэл үнэндээ маш их сандарснаас болоод гарын алга минь хөлөрч байлаа. Удирдагчийг явмагц би буцаад хэцүү хэсэг рүү шилжиж, тархиа гашилгаж эхэлсэн. Би асуудал байгааг хүлээн зөвшөөрөхийг хүсэлгүй, удирдагч миний чадварт эргэлзэх вий гэж санаа зовж, тийм том амлалт өгсөн болохоор хэлснээсээ буцах нь ичгэвтэр зүйл гэж бодоод, зүгээр л шүд зууж, хийх явцдаа учрыг нь олъё гэсэн ч ахиц гаргах минь удаан, сэтгэл хоосорсон санагдав. Сүүлийн өдөр шөнө дүл хүртэл сууж, зургаа дуусгалаа. Удирдагч, зааварлагч хоёр хараад, дажгүй сайн харагдаж байгаа ч жаахан сайжруулах хэрэгтэй гэлээ. Би үүргээ гүйцэтгэхдээ баяр баясал мэдрэхгүй хэвээр, төөрөлдөж, өөрийгөө зоригжуулж чадахгүй байлаа.

Хожим нь сүнслэг үйл ажиллагааны үеэр би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм: “Хэрвээ чи амьдралдаа үргэлж буруушаасан мэдрэмжтэй, зүрх сэтгэл чинь тайвширч чадахгүй, амар амгалан, баяр хөөргүй, элдэв зүйлийн талаар үргэлж санаа зовж, түгшүүрт автдаг бол энэ нь юуг харуулдаг вэ? Чи үнэнийг хэрэгжүүлдэггүй, Бурханыг гэрчлэхдээ бат зогсдоггүй гэдгийг л харуулдаг. Чи Сатаны зан чанар дунд амьдардаг бол байнга үнэнийг хэрэгжүүлж чадахгүй, үнэнээс нүүр буруулж, аминч, жигшүүртэй байна; чи дүр төрх, сайн нэр, байр суурь, ашиг сонирхлоо л хамгаалдаг. Үргэлж өөрийнхөө төлөө амьдрах нь чамд асар их шаналал авчирдаг. Чамд маш олон аминч хүсэл, ээдрээ, дөнгө, болгоомжлол, уур уцаар байдаг болохоор өчүүхэн төдий ч амар амгалан, баяр хөөр байдаггүй. Завхарсан махан биеийн төлөө амьдрах нь дэндүү зовлонтой(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Амийн оролт нь үүргээ биелүүлэхээс эхэлдэг). Бурханы үгийг тунгаан бодоод би дизайнаа дуусгасны дараа чадал барагдаж, гунигласаар байсан нь байр суурийг хэтэрхий их хүссэнээс болсныг би ухаарсан. Үүргээ гүйцэтгэхдээ дутагдлаа нуухын тулд би бусдын өмнө хуурамч дүр эсгэж, баг зүүж байжээ. Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг харсан нь завхарсан зан чанараа илүү сайн ойлгоход минь тусалсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс өөрсдөө бүтээгдсэн зүйл юм. Бүтээгдсэн зүйлс бүхнийг чадагч байж чадах уу? Төгс, өө сэвгүй байдалд хүрч чадах уу? Бүх зүйлд чадварлаг болж, бүхний талаар ойлгож авч, бүхнийг нэвт харж, бүхнийг хийж чадах уу? Чадахгүй. Гэвч хүмүүсийн дотор завхарсан зан чанар, хөнөөлт сул тал байдаг. Тэд нэг чадвар юм уу мэргэжил сурмагцаа өөрсдийгөө чадвартай хэмээн санаж, байр суурьтай, үнэ цэнтэй хүмүүс, мэргэжилтнүүд гэж боддог. Тэд хэчнээн ердийн байх нь хамаагүй, олны танил, ихэмсэг хүний дүр эсгэж, багахан алдартан болж, ганц ч дутагдалгүй төгс төгөлдөр, өө сэвгүй гэж хүмүүст бодогдохыг л хүсдэг; тэд бусдын нүдэнд алдартай, хүчирхэг, агуу хүн болж, сүр хүчтэй, бүхнийг хийж чаддаг, хийж чадахгүй юмгүй мэт харагдахыг хүсдэг. Тэд бусдаас тусламж хүсвэл чадваргүй, сул дорой, дорд харагдаж, хүмүүст басамжлуулна гэж боддог. Иймээс үргэлж дүр эсгэхийг хүсдэг. Зарим хүнээс ямар нэг зүйл хийхийг хүсэхэд яаж хийхийг үнэндээ мэдэхгүй хэр нь мэднэ гэж хэлдэг. Дараа нь тэд нууцаар эрж хайж, яаж хийдгийг нь сурахаар оролддог ч хэдэн өдрийн турш судалсныхаа дараа ч яаж хийхийг нь ойлгохгүй хэвээр байдаг. Яажшуу хийж байгааг нь тэднээс асуувал ‘Дөхөж байгаа, дөхөж байгаа!’ гэдэг. Гэвч зүрх сэтгэлдээ бол ‘Болоогүй байгаа шүү дээ, би юу ч мэдэхгүй, яахаа мэдэхгүй байна! Би өөрийгөө илчилж болохгүй, үргэлжлүүлэн дүр эсгэх ёстой, хүмүүст дутагдал, мэдлэггүй байдлаа харуулж болохгүй, тэдэнд дорд үзэгдэж болохгүй’ гэж боддог. Энэ ямар асуудал вэ? Энэ бол ямар ч үнээр хамаагүй нэр нүүрээ хамгаалахаар хичээх амьдын там юм. Энэ ямар зан чанар вэ? Ийм хүмүүсийн биеэ тоосон зан нь дэндсэн, тэд хамаг эрүүл ухаанаа алдсан! Тэд өрөөл бусадтай адилхан байхыг хүсдэггүй, жирийн, хэвийн хүн байхыг хүсдэггүй, харин супер хүн, сүр хүчтэй, авьяас чадвартай хүн байхыг хүсдэг. Энэ бол асар том асуудал юм! Хэвийн хүн чанарын сул тал, дутагдал, мэдлэггүй байдал, мунхаглал юм уу ойлголтоор дулимаг байдлын тухайд тэд бүгдийг нь далдалж, бусад хүнд харуулдаггүй бөгөөд дүр эсгэсээр байх болно… Та нар юу гэх вэ, ийм хүмүүс хоосон мөрөөдөлд автан амьдардаг бус уу? Тэд мөрөөдөж байгаа бус уу? Тэд хэн гэдгээ ч мэддэггүй, хэвийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулахаа ч мэддэггүй. Тэд ганц ч удаа бодитой хүн шиг аашилж байгаагүй юм. Хэрвээ чи юмыг хэрсүү байдлаар хийх биш, харин хоосон мөрөөдөлд автаж, аргацааж өдөр хоногийг өнгөрөөдөг, төсөөллөөрөө амьдардаг бол энэ нь асуудал юм. Чиний сонгосон амьдралын зам буруу байна(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд итгэх итгэлийн зөв замд орохын тулд хангах ёстой таван нөхцөл). Бурханы үг миний одоогийн байдлыг илчилсэн. Би дизайн дээр хэсэг хугацаанд ажиллаж, зарим ур чадварт суралцаж, багийн удирдагчаар сонгогдсон болохоор өөрийгөө чадварлаг, ховор авьяастан гэж боджээ. Өөрийгөө тэгж бодсон учраас бусад хүн намайг юу гэж бодох бол гэдгийг онцгойлон анхаарч, тэд миний дутагдлыг олж хараад, энэ ажилд тохирохгүй гэх вий гэж санаа зовсон. Ялангуяа энэ арын фонын тухайд би өмнө нь ийм хэцүү зүйл хийж байгаагүй, д хүрэх эсэхдээ итгэлгүй байсан ч нэр хүнд, байр сууриа хадгалж, зааварлагч, удирдагчийнхаа итгэлийг олохын тулд бүх зүйл хяналтад байгаа дүр эсгэсэн. Асуудалтай тулгарч, ахиц гаргахгүй байх үедээ тусламж хүсэхийн оронд зүгээр л ганцаараа тэмцсэн. Удирдагч ажлын явцыг юм уу асуудал байгаа эсэхийг асуухад яахаа огт мэдэхгүй байсан хэр нь удирдагчид асуудлаа хэлэлгүй, харин худал хэлж, хууран мэхэлж, тэр ажлыг хийж чадна гэж бодогдуулахын тулд өндөр ур чадвартай мэт дүр эсгэхдээ ч тулсан. Би дутагдлаа нуухын тулд бүх талаар хуурамч дүр үзүүлж, бусад хүн намайг юуг ч хийж чаддаг, бүхнийг мэддэг гэж бодоосой гэсэндээ үргэлж чадварлаг ажилтны дүр эсгэж, үнэхээр хоёр нүүртэй, биеэ тоосон байснаа ухаарсан. Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Хүмүүс өөрсдөө бүтээгдсэн зүйл юм. Бүтээгдсэн зүйлс бүхнийг чадагч байж чадах уу? Төгс, өө сэвгүй байдалд хүрч чадах уу? Бүх зүйлд чадварлаг болж, бүхний талаар ойлгож авч, бүхнийг нэвт харж, бүхнийг хийж чадах уу? Чадахгүй.” Үнэндээ завхарсан хүн яаж төгс, бүхнийг чадагч байх юм бэ? Үүргээ гүйцэтгэхдээ зарим зүйлийг ойлгохгүй, хийж чадахгүй байх нь хэвийн зүйл, гэтэл миний дутагдалдаа хандах хандлага ийм байгаагүй. Харин өөрийгөө чадварлаг ажилтан гэж харуулахаар зүтгээд, жирийн нэг бүтээгдсэн зүйл гэж харагдахыг хүсээгүй. Төгс, өө сэвгүй байхыг эрэлхийлсэн. Би маш их биеэ тоосондоо эрүүл ухаанаа алджээ. Үүрэг гүйцэтгэхдээ байнга хуурамч дүр эсгэж, бусад хүн үнэн төрхийг минь харах вий гэж санаа зовж, ойлгохгүй зүйл гарах үед тусламж хүсээгүйгээс болж аль болох хурдан дуусгах ёстой байсан дизайн удааширч, би сэтгэл санаагаараа ядарсан. Төгс байдлыг эрэлхийлсэн нь тэнэглэл байсныг би ухаарсан. Дутагдалтайгаа нүүр тулах зориг хүрэхгүй байнга нууж байснаас болж үүргээ гүйцэтгэхдээ ядарч туйлдан, чин сэтгэлээ зориулаагүй төдийгүй чуулганы ажлыг бас хойш татсан. Үүнийг ухаараад би Бурханд залбирч, “Хүндэт Бурхан минь! Хуурамч дүр эсгэж байсан минь хэчнээн өрөвдөлтэй байсныг харуулсан Таны гэгээрэл, удирдамжид талархъя. Цаашид хэрэгжүүлэхдээ би эрэл хайгуулын талаарх буруу үзэл бодлоо засаж, дутагдалдаа зөв хандлагаар хандаж, ойлгохгүй үедээ асууж, дүр эсгэхээс татгалзаж, үүргээ бодитой, үнэнч шударга гүйцэтгэхэд бэлэн байна” гэсэн.

Сүүлд нь би Бурханы ийм үгийг уншсан юм: “Үүссэн асуудал юу ч байлаа гэсэн, шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой, дүр эсгэх юм уу бусдад зориулж хуурамч төрх гаргаж огтхон ч болохгүй. Өөрийнхөө алдаа, дутагдал, өө сэв, завхарсан зан чанар гээд бүгдийнх нь талаар бүрэн нээлттэй байж, тэдгээрийн талаар нөхөрлө. Дотроо бүү хадгал. Өөрийгөө нээж сурах нь аминд орох эхний алхам, хамгийн эхний, хамгийн хэцүү саад тотгор юм. Чи үүнийг давж гармагц үнэнд ороход амархан. Энэ алхмыг хийх нь юуг илтгэдэг вэ? Чи зүрх сэтгэлээ нээж, сайн муу, эерэг сөрөг гээд өөрт байгаа бүхнээ харуулж; бусдад болон Бурханд харуулахаар өөрийгөө ил болгож; Бурханаас юу ч нуухгүй, юу ч далдлахгүй, ямар ч дүр эсгэхгүй, ов мэх, башир аргаас ангид, бусад хүнтэй адилхан нээлттэй, үнэнч шударга байгааг илтгэдэг. Ийм маягаар чи гэрэлд амьдарч, Бурхан чамайг шинжээд зогсохгүй бусад хүн ч бас чамайг зарчимтайгаар, тодорхой хэмжээнд ил тод үйлддэгийг чинь харж чадна. Чи аливаа арга барилыг өөрийн нэр хүнд, дүр төрх, байр суурийг хамгаалахад ашиглах хэрэггүй, бас алдаагаа нуун дарагдуулж, өнгөлөн далдлах хэрэггүй. Ингэж дэмий хүчин чармайлт гаргах хэрэггүй. Иймэрхүү зүйлийг зүгээр өнгөрөөж чадвал сэтгэл амар байж, хүлээс юм уу шаналалгүй амьдарч, бүхэлдээ гэрэлд амьдрах болно(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Миний ойлгосноор, үүргээ сайн гүйцэтгэж, Бурханаар сайшаагдахыг хүсвэл гол нь үнэнийг эрж хайх явдал. Үүргээ гүйцэтгэхдээ ямар ч завхарсан зан чанар харуулж, ямар ч асуудалтай тулгарсан бай, залбирлаар Бурханд илэн далангүй хэлж, удирдамж эрж хайж, нэр хүнд, байр суурийн төлөөх хүслээ хаяж, ах, эгч нартай нөхөрлөж, нуун далдалж, дүр эсгэхээс татгалзаж, хүмүүст үнэн төрхөө харуулж, чадах зүйлээ л хийж, чадахгүй үедээ хүлээн зөвшөөрч, бусадтай хамт үнэнийг эрж хайх ёстой байсан. Үүргээ ингэж гүйцэтгэвэл ядарч, үймрэх нь багасаж, баяр хөөртэй байх болно. Үүнийг ухаараад би дизайны бүх үйл явцын талаар ах, эгч нартай нөхөрлөлөөр илэн далангүй ярьж, өөрт тулгарсан асуудлуудаа танилцуулж тэдэнтэй хэлэлцэн ярилцаж, ах, эгч нар надад зарим шинэ арга техник, шинэ санаа зааж өгсөн. Дараа нь үлдсэн хугацаанд арын фон дээр ажиллахад үнэхээр төвөггүй байсан. Сүүлд нь зарим ах, эгч надад “Арын фон чинь одоо өмнөхөөсөө хамаагүй дээр харагдаж байна. Та нэг өдөр өөрийн туршлага, сурсан зүйлээ бидэнтэй хуваалцаж болох уу?” гэсэн. Үүнийг сонсоод би маш их баярлаж, үүргээ бодитой гүйцэтгэсэн мэт санагдсан. Арын фон дээр ажилласан туршлагаа эргэн санаад би дутагдалтай байхад буруудах юмгүй, тэрийг бусад хүн мэдлээ гээд хор хөнөөл байхгүй гэдгийг ухаарсан. Илэн далангүй байж, үнэнийг эрж хайж, зохисгүй санаа зорилго, хүслээ хойш тавих нь хамгийн чухал. Ингэж ажиллавал тайван, сэтгэл амар байж чадна.

Яваандаа би хэцүү төслүүдэд зориулан чанартай дизайн гаргаж чаддаг болж, бусад ах, эгчээс илүү олон зураг хийж дуусгаж байлаа. Тэд дизайны үзэл санаа, бусад техникийн асуултаар байнга надаас зөвлөгөө хүсдэг болов. Эхэндээ би мэддэг зүйлээ л хэлдэг байсан ч илүү олон хүн асуухын хэрээр өөрийн мэдэлгүй “Одоо хүн бүр миний чадварыг хүлээн зөвшөөрсөн бололтой. Тэгээгүй бол юу гэж надаас зөвлөгөө авах вэ?” гэж бодож эхэллээ. Би өөрийн мэдэлгүй ийм сэтгэл хангалуун мэдрэмжээс таашаал авч эхлэн, өөртөө маш их сэтгэл ханасан. Гэтэл үнэхээр санаанд оромгүй нэг зүйл тохиолдсон юм. Магтан дуунд зориулан зохиомжилсон арын фонуудын нэгэнд зарчмыг зөрчсөн асуудал байгааг удирдагч анзаараад, надтай ярилцахаар дуудаж, зургийг тэр өдөртөө засварлах хэрэгтэй, тэгэхгүй бол ажил удааширна гээд надаас өөрөө засварлаж чадах уу, эсвэл бусдын тусламж хэрэгтэй юү гэж асуулаа. Би дотроо “Энэ зургийг би зохиомжилсон болохоор өөр хүнд шилжүүлбэл миний чадвар хангалтгүй мэт санагдах бус уу? Намайг том юм ярьдаг мөртөө цагаа тулахаар хийж чаддаггүй гэж хүмүүс бодох бус уу? Тэгж болохгүй! Одоо бууж өгч болохгүй. Энэ асуудлыг өөрөө засаж чадвал намайг ажлаа хийж чаддаг, итгэж болохуйц, хөгжүүлэхэд зохистой болохыг хүн бүр мэдэх болно.” Ингэж бодоод би өөрөө зарчмын дагуу засварлая гэж удирдагчид хэлэв. Засварлах явцад зургийн нэг хэсэг дээр сайхан санаа олж чадахгүй байлаа. Цаг явж байсан ч би тэр санаан дээр гацсан хэвээр байсан тул үнэхээр стрессдэж, аль болох хурдан хийж дуусгахыг хүссэн ч дизайнаа хэчнээн засварлаад ч болохгүй л байлаа. Үүрийн 5 цаг хүртэл тэр санаан дээр гацсан ч юу ч бодож олж чадаагүй. Тэр үед л би яагаад ийм асуудал тулгарч байна вэ гэж өөрөөсөө асууж эхэлсэн юм. Миний дизайн зарчмыг зөрчсөн шалтгаан нь зарчмын зарим талыг ойлгоогүй байснаас минь болсныг гэнэт ухаарсан. Ийм засвар хийх болсон нь ажлыг хэдийн хойш татаж, миний засвар асуудлыг шийдвэрлэх эсэх нь ч тодорхойгүй байлаа. Энэ зураг яаралтай хэрэгтэй байсан учраас би тусламж хүсэх ёстойгоо мэдэж байсан. Гэвч байр суурь, нэр хүндээ хадгалж, дутагдлаа нуухын тулд би өөрийнхөөрөө ганцаараа тэмцэх гэж оролдож байлаа. Би чуулганы ажлыг хойш татаж байсан бус уу? Үүнийг ухаараад маш их буруутай санагдаж, яаран Бурханд залбирч гэмшээд, “Бурхан минь, би завхарсан зан чанартаа хүлэгдсэн байжээ. Асуудалтай тулгармагцаа бусдаар хүндүүлэхийн тулд бүх зүйл зүгээр байгаа дүр эсгэж, дутагдалтайгаа зөвөөр нүүр тулж чадахгүй байна. Үүргээ ингэж гүйцэтгэх нь ямар ядаргаатай юм бэ! Бурхан минь, завхралаа таньж, нэрэлхүү зангаа орхиж, Таны үгийн дагуу хэрэгжүүлэхэд минь чиглүүлээч” гэлээ. Залбирсны дараа би Бурханы дараах үгийг бодов. “Чи үргэлж агуу байдал, эрхэм дээд, байр суурь хайж байдаг; үргэлж өргөмжлөл эрж хайдаг. Үүнийг хараад Бурханд ямар санагддаг вэ? Тэр үүнийг жигшиж, чамаас хол байна. Агуу байдал, эрхэм дээд, бусдаас дээгүүр, шалгарсан, суут, анхаарал татахуйц байдал гэх мэтийг эрэлхийлэх тусам чи Бурханд илүү жигшүүртэй санагддаг. Чи өөрийгөө эргэцүүлж, гэмшихгүй бол Бурхан чамайг үзэн ядаж, хаяна. Бурханы жигшлийг төрүүлэх нэгэн бүү бай; Бурханы хайрладаг хүн бай. Тэгвэл Бурханаар яаж хайрлуулах вэ? Дуулгавартайгаар үнэнийг хүлээн авч, бүтээгдсэн зүйлийн байр сууринд зогсож, ул суурьтайгаар Бурханы үгийн дагуу үйлдэж, үүргээ зүй ёсоор гүйцэтгэж, үнэнч шударга хүн байхыг хичээж, хүний төрхийг амьдран харуулна. Ингэх нь хангалттай, Бурхан сэтгэл хангалуун байх болно. Хүмүүс амбицтай байж, хоосон мөрөөдөж, алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөж, эсвэл бусдаас ялгарах гэж эрж хайх ёсгүй. Түүнчлэн бусдаас илүү давуу агуу хүн юм уу супер хүн байж, бусдаар өөрийгөө шүтүүлэхээр оролдох ёсгүй. Энэ бол завхарсан хүн төрөлхтний хүсэл, Сатаны зам; Бурхан ийм хүмүүсийг авардаггүй. Хэрэв хүн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг тасралтгүй эрэлхийлж, гэмшихээс татгалзсаар байвал тэднийг засаж залруулах ямар ч аргагүй бөгөөд таягдан хаягдах гэсэн нэг л үр дүн бий(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай). Бурханы үг миний байдлыг яг хэлсэн: Би үргэлж нэр хүнд, байр суурь, бишрэлийн араас хөөцөлдөж, бусдаас илүү олон бэлэн дизайн гаргаж чадаад, шаардлага өндөртэй төслүүдийг чанартай хийж дуусгах үедээ өөрийн мэдэлгүй биеэ тоож эхэлсэн. Түүнчлэн, хүмүүс надаас байнга асуулт асуух үед сэтгэл маш их хангалуун болж, бишрүүлэх мэдрэмжээс таашаал авах болсон. Зургуудын минь нэгэнд асуудал гарч, буцаагдаж, цаг хэмнэх үүднээс удирдагч өөр ах юм уу эгчээр туслуулан засварлахыг санал болгох үед би чуулганы ажлыг анхаарч үзэлгүй, засвар хийхэд бусдаас тусламж авбал чадваргүй байдлыг минь харуулна гэж санаа зовоод, нэр хүнд, байр сууриа хадгалж, дорд үзэгдэхгүйн тулд ганцаараа засвар хийсэн. Асуудалтай тулгарах үедээ тусламж хүсэхийн оронд шүд зуун, тархиа гашилгаж, бүх зүйлийг саатуулсан. Гаднаас нь харахад би үүргээ гүйцэтгэхийн тулд уртасгасан цагаар ажиллаж байсан ч үнэндээ зургийг засварласнаар чадвараа батлан харуулж, хүмүүст өөрийгөө найдвартай гэсэн мэдрэмж төрүүлэхийг хичээж байсан. Би нэр хүнд, байр суурийг хэт хүссэнээ харсан. Бурхан бидний бодлыг шинждэг, хэдий би бусдыг мэхэлж чадах ч Бурханыг мэхэлж чадахгүй, дутагдлаа хэчнээн сайн нуусан ч завхарсан зан чанараа өөрчлөхгүй, үнэнийг олж авахгүй л бол Бурхан намайг жигшиж, таягдан хаях болно. Би нэр хүнд, байр суурийг эрэлхийлээд чуулганы ажлыг хойш татсан. Бурханд гэмшиж, өөрийгөө эргэцүүлэхгүй бол зөвхөн өөрийгөө болон бусдыг мэхэлж, өөртөө хөнөөл учруулна. Үүнийг ухаараад би дизайндаа сайн нэг эгчээс яаран тусламж хүсэж, эгч бид хоёр зургийг яаж засварлах талаар ярилцсаны дараа ойлголт минь илүү тодорхой болж, удаа ч үгүй засварлаж дуусгасан.

Дараа нь би яагаад дандаа дутагдлаа нуух гэж оролддог тухайгаа эргэцүүлж байгаад, Бурханы үгийн нэг хэсгийг харсан нь надад маш их нөлөөлсөн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэдхэн зүйл хийж чадахгүй байгаа нь ичгүүртэй зүйл үү? Ямар хүн бүхнийг хийж чаддаг юм бэ? Үүнд ичгүүртэй зүйл юу ч байхгүй, жирийн хүн гэдгээ бүү март. Хүмүүс бол ердөө л хүмүүс; чи ямар нэгэн зүйл хийж чадахгүй бол тэрийгээ л хэл. Дүр эсгэх ямар хэрэг байна вэ? Хэрвээ чи үргэлж дүр эсгээд байвал бусад хүний зэвүү хүрэх бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт чиний илчлэгдэх өдөр ирж, чи нэр хүнд, нэр төргүй болно. Тэр нь антихристүүдийн зан чанар юм. Тэд үргэлж бүхнийг хийж чаддаг, бүх зүйлд чадварлаг, мэдлэгтэй бүх талын авьяастай хүний дүр эсгэдэг. Ингэх төвөгтэй биш гэж үү? Үнэнч шударга хандлагатай байсан бол тэд яах байсан бэ? Тэд ‘Би энэ тал дээр мэргэжилтэн биш, багахан л туршлагатай, харин одоо бидэнд өмнөхөөсөө илүү нарийн ур чадвар шаардлагатай байна. Би хийж чадах бүхнээ танд хэдийн хэлсэн, бидэнд тулгараад байгаа шинэ асуудлыг би ойлгохгүй байна. Бид үүргээ сайн гүйцэтгэе гэвэл илүү их техникийн мэдлэгтэй болох хэрэгтэй. Бид үүнийг ойлгочихвол үүргээ үр дүнтэй гүйцэтгэж чадна. Бурхан бидэнд энэ үүргийг даалгасан, үүнийг сайн хийх нь бидний хариуцлага. Тийм хандлагатайгаар бид илүү их техникийн мэдлэгтэй болох хэрэгтэй’ гэж хэлэх байсан. Энэ бол үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг. Хэрвээ хүн антихристийн зан чанартай бол ингэхгүй. Бага ч гэсэн эрүүл ухаантай байсан бол тэд: ‘Би үүнийг л яаж хийхээ мэднэ. Намайг бүү өндрөөр үнэл, би өөрийгөө дөвийлгөхгүй, ингэсэн нь амар, тийм биз дээ? Үргэлж баширлаж, дүр эсгэх маш шаналгаатай. Бид ямар нэгэн зүйлийг яаж хийхээ мэдэхгүй бол хамтдаа хийж сурна. Бид үүргээ сайн гүйцэтгэхийн тулд хамтарч ажиллах хэрэгтэй. Бид бүгдээрээ хариуцлагатай хандлагатай байх хэрэгтэй’ гэх мэтийн зүйл хэлэх байсан. Хүмүүс үүнийг хараад ‘Энэ хүн биднээс дээр юм. Ямар нэгэн зүйл гарч ирэхэд тэр ур чадвараа хэт дөвийлгөдөггүй, юмыг бусдад тулгаж, хариуцлагаас зайлсхийх гэж оролддоггүй. Харин ч юмыг өөрөө үүрч, тэрийгээ нухацтай, хариуцлагатай хандлагаар хийж байна. Энэ бол ажил, үүрэгтээ хариуцлагатай, нухацтай ханддаг сайн хүн. Түүнд итгэж болно. Бурханы гэр энэ чухал төслийг түүнд даалгасан нь зөв байж. Бурхан үнэхээр хүний зүрх сэтгэлийн гүнийг шинждэг юм байна!’ гэж боддог. Үүргээ ингэж гүйцэтгэснээрээ энэ хүн ур чадвараа сайжруулж, хүн болгоны сайшаалыг хүртэж чаддаг. Энэ сайшаал хаанаас гардаг вэ? Нэгдүгээрт, тэр хүн үүрэгтээ нухацтай, хариуцлагатай хандаж байгаагаас болж. Хоёрдугаарт, прагматик, суралцахыг хүссэн хандлагатай, үнэнч шударга хүн байж чаддагаас нь болж. Гуравдугаарт, Ариун Сүнс түүнийг залж чиглүүлж, гэгээрүүлдэг байх боломжтой гэдгийг орхигдуулж болохгүй. Иймэрхүү төрлийн хүнийг Бурхан ерөөдөг бөгөөд энэ нь мөс чанар, эрүүл ухаантай хүмүүсийн хүрч чадах зүйл юм. Тэд завхарсан, дутагдалтай, олон зүйлийг хийж чадахгүй байж болох ч хэрэгжүүлэлтийн зам нь зөв байдаг. Тэд дүр эсгэж, хууран мэхэлдэггүй, үүрэгтээ нухацтай, хариуцлагатай хандаж, үнэн сүсэгтэй, хүсэмжилсэн хандлагаар үнэнд ханддаг. Антихристүүд эдгээр зүйлийг хийж хэзээ ч чадахгүй, учир нь тэдний бодол санаа үнэнийг хайрлаж, эрэлхийлдэг хүмүүсийнхтэй хэзээ ч адилхан болохгүй. Яагаад тэр вэ? Учир нь тэд Сатаны уг чанартай. Тэд эрх мэдэлтэй болох зорилгодоо хүрэхийн тулд сатанлаг зан чанараар амьдардаг. Тэд үргэлж янз бүрийн аргаар хуйвалдаан, явуулга сэдэхийг оролдож, ямар ч хамаагүй аргаар хүмүүсийг мэхлэн өөрсдийгөө бишрүүлж, дагуулж байдаг. Тиймээс хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд тэд зүсээ хувиргаж, хүмүүсийг хуурч, худал хэлж, мэхлэх элдэв янзын арга зам бодож олж—үргэлж тэдний зөв, тэд бүхнийг мэддэг, юуг ч хийж чадна, тэд бусдаас илүү ухаалаг, мэргэн ухаантай, бусдаас илүү ойлгодог, бүх зүйл дээр бусдаас илүү, бүх зүйл дээр бусдаас гойд, бүр ямар ч бүлэг доторх хамгийн сайн хүн гэж хүмүүст бодогдуулдаг. Тэдэнд ийм хэрэгцээ байдаг; энэ бол антихристийн зан чанар учраас тэд дүр эсгэж сурсан бөгөөд энэ нь элдэв янзын хэрэгжүүлэлт, зан авирыг бий болгодог(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 8-р зүйл: Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (III хэсэг)). Антихристүүд уг чанартаа зальжин, ёрын муу байдаг. Нэр хүнд, байр сууриа хадгалахын тулд тэд юу ч хийхээс буцахгүй, хуурамч дүр эсгэж, худал хэлж, бусдыг мэхэлдэг. Би чуулганаас хөөгдсөн нэг антихристийг бодлоо. Өөрийгөө бататгаж, бусдаар бишрүүлэхийн тулд тэр асуудалтай тулгарах үедээ тусламж хүсдэггүй, мэддэгээсээ илүү ихийг мэддэг дүр эсгэж, байр суурь, нэр нүүрээ хадгалахын тулд чуулганы ажлыг дуртайяа хойш татаж, бүтэлгүйтлээ биш, зөвхөн ололт амжилтаа ярьж, хэд хэдэн удаа чуулганы ажлыг үймүүлсэн ч огт гэмшээгүй. Үүнийхээ төлөө тэр эцэст нь чуулганаас хөөгдсөн. Түүний зан авирыг өөрийнхтэйгөө харьцуулахад, би үүргээ гүйцэтгэхдээ үнэн болон зарчмыг эрж хайхад анхаараагүй, Бурханы шинжилтийг хүлээн аваагүй, ул суурьтай байдлаар ажиллаагүй, бусдаар бишрүүлэхийн тулд үргэлж хуурамч дүр эсгэсэн. Миний дизайнд илт асуудал гарсан ч яаж засварлах талаар тодорхой ойлголт байгаагүй мөртөө би ах, эгч нартай ярилцаж, эрж хайлгүй, харин өөрөө засварлах гэж зүтгэсэн. Би чуулганы ажлыг анхаараагүй, чуулганы ажлыг хойш татах нь сүртэй зүйл биш, нэр нүүрээ хадгалах нь л хамгийн чухал зүйл мэт, өчүүхэн найдвар байгаа цагт өөрийнхөө дутагдлыг харуулахыг хүсээгүй. Асар их ядаргаатай, хэцүү бэрх байсан ч нэр нүүр, байр сууринд минь заналхийлэх зүйлийг нуухын тулд бүхнийг хийсэн. “Сайн дүр төрх” гэгчээ алдах нь амиа алдахтай адил санагдаж, үйлдлээрээ антихристийн зан чанарыг харуулсан. Үүнийг ухаараад би жаахан айсан. Би антихрист шиг элдэв янзын ёрын мууг үйлдээгүй ч нэр хүнд, байр суурь, бусдын бишрэлийг байнга эрж хайж, тэр ч бүү хэл заль гаргаж, бусдыг мэхэлсэн. Энэ зан чанараа шийдвэрлэхгүй бол эцэстээ Бурханаар илчлэгдэж, таягдан хаягдах байлаа. Тиймээс би Бурханд залбирч, гэмшиж, Бурханы үгийг хэрэгжүүлэхийн тулд нэрэлхүү зан, байр сууриа хойш тавихыг хүссэн юм.

Хожим нь миний дизайнд өөрөө шийдвэрлэж чадахааргүй асуудал гарвал хэн нэгэнтэй яаран холбогдож, нөхөрлөлөөр илэн далангүй ярьж, зөвлөгөөг нь эрж хайж, сонсож, заримдаа тэдэнтэй хамт дизайнаа гаргадаг болов. Нэг удаа өөр нэг дизайнд асуудал гарч, хэсэг зуур бодоод ч ахиц гаргаж чадахгүй байлаа. Удирдагч явцын талаар асуухад би худал хэлэх гэснээ дахиад л байр суурь, нэр хүндээ хадгалахыг оролдож байгаагаа хурдхан ухаарч, Бурханы ийм үгийг санасан. “Хэрвээ чи юу ч нуудаггүй, хуурамч зан гаргаж, дүр үзүүлж, дүр эсгэдэггүй, ах эгч нарт өөрийгөө ил болгодог, сэтгэлийн гүн дэх санаа, бодлоо нуудаггүй, харин ч үнэнч шударга хандлагаа бусдад харуулдаг бол чиний дотор үнэн аажмаар үндэслэж, цэцэглэж, үр жимсээ өгч, бага багаар үр дүн гаргана. Зүрх сэтгэл чинь улам үнэнч шударга болж, Бурхан руу улам бүр ханддаг, чи үүргээ гүйцэтгэхдээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахаа мэддэг, энэхүү ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй үедээ мөс чанар чинь түгшдэг бол энэ нь үнэн чамд нөлөөлж, амь чинь болсны нотолгоо юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үг надад үнэхээр урам зориг өгч, би хуурамч дүр эсгээд байж болохгүй, дутагдалтайгаа шударгаар, тайвнаар нүүр тулах ёстойгоо мэдэж авсан. Бусад хүн намайг юу гэж бодох нь хамаагүй, би үнэнийг хэлж, бусадтай хамт шийдэл эрж хайх ёстой байв. Тэр өдөр ажлын цуглаан болсон болохоор би асуудал, завхралынхаа талаар илэн далангүй нөхөрлөсөн. Ярьсны дараа сэтгэл амарч, бүх зүйлээ бусадтай ярилцах үед тэд надад дизайныг засах арга зам хэлж өгөн тусалж, удалгүй би засвараа хийж дуусгасан юм. Би маш их баярласан! Илэн далангүй ярьж, үнэнч шударга байх хэчнээн сайхан болохыг би мэдэрсэн. Бурханы авралын ачаар л би үүнийг ухаарч, өөрчлөгдөж чадсан. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Багаа тайлсан нь

Дуулгавартай, франц Өнгөрсөн 6-р сард би удирдагчийн үүргээ дөнгөж биелүүлж эхэлчхээд. Эхэндээ намайг францаар ярьдаг, бас шинэ гишүүдтэй...

Messenger дээр бидэнтэй холбоо барих