Хүн төрөлхтөнд хандах Бүтээгчийн үнэн сэтгэл

2018-05-21

Бурханыг таньж мэдэх нь амаргүй гэж хүмүүс үргэлж ярьдаг. Гэхдээ Бурханыг таньж мэдэх нь огтхон ч хэцүү зүйл биш гэж би хэлнэ, учир нь Бурхан Өөрийн үйл хэргийг хүнд байнга харуулдаг. Бурхан хүн төрөлхтөнтэй ярилцахаа хэзээ ч зогсоогоогүй, Өөрийгөө хүнээс хэзээ ч нуугаагүй, Өөрөө ч нуугдаагүй билээ. Түүний бодол, санаа, үг, үйл хэрэг бүгд хүн төрөлхтөнд илчлэгддэг. Тиймээс хүн Бурханыг таньж мэдэхийг хүсэх л юм бол төрөл бүрийн арга замаар Түүнийг ойлгож, мэдэж авч чадна. Бурхан өөрөөс нь санаатайгаар зайлсхийж, Өөрийгөө хүн төрөлхтнөөс санаатайгаар нуусан, хүнд Өөрийгөө ойлгуулж, мэдүүлэх санаагүй байна гэж хүн сохроор бодохын шалтгаан нь тэрээр Бурхан гэж хэн болохыг мэдэхгүй, бас Бурханыг ойлгохыг хүсэхгүйд байгаа юм. Түүгээр ч үл барам, хүн Бүтээгчийн бодол, ажил, үйл хэргийн талаар ер бодолцохгүй байгаа юм… Үнэнийг хэлэхэд, хүн ердөө өөрийн чөлөөт цагаа ашиглаад Бүтээгчийн үг эсвэл үйл хэрэг дээр төвлөрч, тэдгээрийг ойлгож, Бүтээгчийн бодол, Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойд багахан л анхаарвал, Бүтээгчийн бодол, үг, үйл хэрэг нь харагдахуйц, ил тод гэдгийг төвөггүйхэн ойлгох болно. Түүнчлэн Бүтээгч хүмүүсийн дунд цаг ямагт байдаг, Тэр хүн болон бүх бүтээлтэй үргэлж ярилцдаг, Тэр өдөр бүр шинэ үйл хэрэг бүтээдгийг ойлгоход багахан хүчин чармайлт гарна. Түүний мөн чанар, Түүний зан чанар хүнтэй ярилцахад нь харагддаг; Түүний бодол, санаа үйл хэрэгт нь шингэсэн байдаг; Тэр хүн төрөлхтөнтэй үргэлж хамт байж, ажиглаж байдаг. Тэр хүн төрөлхтөн болон бүтээл бүхэнтэй Өөрийн чимээгүй үгээр ийн ярилцдаг: “Би тэнгэрт байна, Өөрийн бүтээлүүдийн дунд байна. Би харуулд гарч байна; Би хүлээж байна; Би чиний дэргэд байна…” Түүний гар дулаахан бөгөөд хүчтэй; Түүний алхаа хөнгөн; Түүний хоолой зөөлөн бөгөөд ялдам; Түүний дүр нааш цааш эргэлдэж, хүн төрөлхтнийг тэврэн авдаг; Түүний зүс царай үзэсгэлэнтэй бөгөөд эелдэг. Тэр хэзээ ч орхиж явж, алга болоогүй. Өдөр, шөнөгүй Тэр хүн төрөлхтөнд байнга хань болж, хэзээ ч орхиж явдаггүй. Тэр Ниневе хотыг аврах үед хүн төрөлхтнийг гэсэн анхаарал халамж, онцгой дотно сэтгэл, бас хүнийг гэх чин сэтгэлийн хайр, санаа зовнил нь бага багаар харагдсан билээ. Ялангуяа, Ехова Бурхан, Иона хоёрын ярианаас Бүтээгч Өөрийнхөө бүтээсэн хүн төрөлхтөнд хэчнээн зөөлөн ханддаг нь бүрэн харагдана. Тэдгээр үгээс чи хүн төрөлхтөнд хандах Бурханы чин сэтгэлийн талаар гүнзгий ойлголт авч болно.

Дараах мөрүүд Ионагийн номын 4:10–11-д тэмдэглэгджээ: “Тэгэхэд Ехова: ‘Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, мөхсөн эрэндийн бутыг өрөвдсөн. Тэгэхэд Би, баруун, зүүн гараа ялган салгаж чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй, бас олон малтай их хот Ниневег өрөвдөх хэрэггүй гэж үү?’ гэж хэлэв.” Энэ бол Ехова Бурханы хэлсэн үг бөгөөд үүнийг Бурхан, Иона хоёрын ярианаас тэмдэглэгдэж үлджээ. Хэдий энэ яриа нь товчхон боловч Бүтээгчийн хүн төрөлхтөнд санаа тавьдаг, тэднийг орхихыг хүсэхгүй байгаа нь харагддаг. Эдгээр үг нь Бурханы зүрх сэтгэлийн гүнд дэх бүтээлдээ ханддаг жинхэнэ хандлага, сэтгэлийг илэрхийлдэг. Эдгээр товч тодорхой, хүнд ховор сонсогддог үгээрээ Бурхан хүн төрөлхтнийг яг хэрхэх тухайгаа өгүүлдэг. Энэ яриа Бурхан Ниневе хотын иргэдэд хэрхэн ханддагийг илэрхийлсэн байна—харин энэ нь ямар хандлага вэ? Энэ бол Ниневе хотын хүмүүст гэмшсэнийх нь өмнө болон хойно хандсан хандлага нь бөгөөд хүн төрөлхтөнд ханддаг хандлага юм. Эдгээр үгэнд Түүний бодол, Түүний зан чанар агуулагддаг.

Бурханы ямар бодол энэ үгэнд илэрдэг вэ? Хэрэв чи үгийг нь уншихдаа сайтар анхаарах юм бол Тэр “өрөвдөх” гэдэг үг ашигласныг төвөггүй анзаарах болно; энэ үгийг ашигласан нь хүн төрөлхтөнд ханддаг Бурханы жинхэнэ хандлагыг харуулж байгаа юм.

Шууд утгаар нь авч үзвэл “өрөвдөх” гэдэг үгийг хүмүүс янз янзаар тайлбарлаж болно: Нэгд, “хайрлах, хамгаалах, ямар нэг зүйлд зөөлөн сэтгэлээр хандах” гэсэн утгатай, хоёрт, “ихэд хайрлах”, эцэст нь, “ямар нэг зүйлийг гэмтээхийг хүсэхгүй, тэгэхийг тэвчиж чадахгүй” гэсэн утгыг агуулдаг. Товчхондоо, энэ үг нь энхрийлэн хайрлах, хайр сэтгэл, мөн хэн нэгнийг, ямар нэг зүйлийг орхихыг хүсэхгүй байх гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд хүнд хандах Бурханы өршөөл, тэвчээр гэсэн утгыг агуулдаг. Хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг энэ үгийг Бурхан ашигласан атал энэхүү үг нь Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолой болон хүн төрөлхтөнд ханддаг Түүний хандлагыг бас ил болгож чадсан.

Ниневе хот нь Содомын хүмүүс шиг завхарсан, ёрын муу, хэрцгий хүмүүсээр дүүрсэн байсан боловч тэдний гэмшил Бурханыг бодлоо өөрчилж тэднийг устгахгүй байхаар шийдэхэд хүргэжээ. Бурханы үг, зааварт хандаж байгаа тэдний байдал нь Содомын иргэдийнхээс огт өөр байсан бөгөөд тэд Бурханд үнэн сэтгэлээсээ захирагдаж, хийсэн нүгэлдээ үнэн сэтгэлээсээ гэмшиж, зан авир нь бүх талаараа жинхэнэ бөгөөд чин сэтгэлийнх байсан тул Бурхан дахин нэгэнтээ чин сэтгэлээсээ тэднийг өрөвдөж байгаа илэрхийлж, өрөвдөх сэтгэлээ тэдэнд хайрлажээ. Хүн төрөлхтөнд Бурханы хайрладаг зүйл, хүн төрөлхтнийг өрөвдөх сэтгэлийг хэн ч давтаж чадахгүй бөгөөд Бурханы өршөөл, тэвчээр, хүн төрөлхтөнд хандах чин сэтгэл ямар ч хүнд байх боломжгүй юм. Таны сайн гэж боддог, бүр супер хүн гэж боддог эрэгтэй, эмэгтэй хүн өөрийн өндөрлөгөөс эрэгтэй, эмэгтэй хүний хувьд ярихдаа, эсвэл хамгийн дээд өндөрлөг дээр агуу хүн төрөлхтөнд эсвэл бүтээлд хандаж ийм мэдэгдэл хийдэг үү? Хүн төрөлхтөн дунд хүний амийн байдлыг гарын таван хуруу шигээ мэдэх хүн хэн байна вэ? Хүн төрөлхтнийг оршин тогтнуулах үүрэг хариуцлагыг хүлээж чадах хүн хэн байна вэ? Хотыг нураана гэж тунхаглаж чадахуйц хэн байна вэ? Хотыг өршөөж чадахуйц хэн байна вэ? Өөрийнхөө бүтээлийг эрхэмлэдэг гэж хэн хэлж чадах вэ? Зөвхөн Бүтээгч чадна! Зөвхөн Бүтээгч хүн төрөлхтөнд өр зөөлөн ханддаг. Зөвхөн Бүтээгч энэ хүн төрөлхтнийг энэрч, хайрладаг. Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг үнэн, мятаршгүй хайраар хайрладаг. Түүнчлэн зөвхөн Бүтээгч хүн төрөлхтөнд өршөөлөө хайрлаж, Өөрийн бүтээлийг бүгдийг нь эрхэмлэж чадна. Хүний үйлдэл бүрд Түүний зүрх дэлсэж, өвдөж байдаг: хүний муу болон завхралд уурсаж, бухимдаж, гашуудаж байдаг; хүний гэмшил, итгэл үнэмшлийг таашааж, баярлаж, хэлтрүүлж, бахархаж байдаг; Түүний бодол санаа бүр хүн төрөлхтний тухай байдаг; Тэр юу болох, Түүнд байгаа болгон бүхэлдээ хүн төрөлхтний төлөө зориулагдаж байдаг; Түүний сэтгэл хөдлөл бүхэлдээ хүн төрөлхтний оршихуйтай орооцолдсон байдаг. Хүн төрөлхтний төлөө Тэр аялж, яардаг; Тэр амийнхаа хэсэг бүрийг чимээгүйхэн өгч байдаг; Тэр амьдралынхаа минут, секунд бүрийг зориулж байдаг… Тэр өөрийн амьдралыг хэрхэн өрөвдөхийг хэзээ ч мэдэж байгаагүй мөртөө Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлж нандигнаж ирсэн. Тэр өгөх ёстой бүхнээ энэ хүн төрөлхтөнд өгдөг. Тэр өршөөл, тэвчээрээ нөхцөл заалгүйгээр, хариу нэхэхгүйгээр үзүүлдэг. Хүн төрөлхтөн нүднийх нь өмнө амьдарсаар байгаасай, Өөрийнх нь амийн хангалтыг хүртсээр байгаасай гэсэндээ л Тэр ингэдэг. Хүн төрөлхтөн нэг л өдөр Түүний өмнө захирагдаасай гэсэндээ, Тэр хүний оршин тогтнолыг тэтгэж, бүх бүтээлийг амиар хангадаг гэдгийг хүлээн зөвшөөрөөсэй гэсэндээ л ингэдэг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих