Бурханд итгэх итгэл чинь жинхэнэ бол чи Түүний халамжийг үргэлж хүртэнэ
Бурхан Ниневегийн хүмүүст хандах санаа зорилгоо өөрчилсөнд ямар ч эргэлзээ юм уу тодорхойгүй байдал хамаагүй. Харин ч энэ нь цэвэр уур хилэнгээс цэвэр…
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Ехова Бурханы анхааруулгад үзүүлсэн Ниневе болон Содомын хариу үйлдлийн эрс тэс ялгаа
Хөмрөх гэдэг нь юу гэсэн үг вэ? Ярианы хэлээр бол энэ нь оршин тогтнохоо болно гэсэн үг. Гэхдээ ямар замаар? Хэн бүхэл бүтэн хотыг хөмөрч чадах вэ? Хүний хувьд мэдээж ийм үйлдлийг гүйцэтгэх боломжгүй. Ниневегийн хүмүүс тэнэг байгаагүй; энэ тунхаглалыг сонсмогцоо л тэд даруй ойлгосон. Тэрхүү тунхаглал нь Бурханаас ирснийг, Бурхан ажлаа гүйцэтгэх гэж байгааг, өөрсдийнх нь хорон муу байдал Ехова Бурханыг хилэгнүүлж, Түүний уурыг өөрсөд дээрээ авчирч, ингэснээр удахгүй хоттойгоо хамт сүйрэх юм байна гэдгээ тэд мэдсэн. Ехова Бурханы анхааруулгыг сонссоныхоо дараа уг хотын хүмүүс хэрхэн авирласан бэ? Хаанаасаа эхлээд энгийн иргэд хүртэл хүмүүс ямар хариу үйлдэл хийснийг Библид маш дэлгэрэнгүй дүрсэлсэн. Дараах үгс Сударт тэмдэглэгдсэн байдаг: “Тэгээд Ниневе хотын хүмүүс Бурханд итгэж, мацаг барилт зарлан, хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв. Ниневе хотын хаанд энэ үг хүрэхэд тэр сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан, таар нөмрөөд, үнсэн дээр суулаа. Тэрээр тунхаг гаргаж, ‘Хаан болон түүний ноёдын зарлигийн дагуу хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй: тэд юм идэж, ус ууж болохгүй. Харин хүн болон адгуус амьтад бүгд таар нөмрөх ёстой, хүн Бурханд хандан чадлаараа гуй, хүн бүр ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хая…’ гэжээ.”
Ехова Бурханы тунхаглалыг сонссоны дараа, Ниневегийн хүмүүс Содомын хүмүүсийнхээс шал өөр хандлага харуулсан—Содомын хүмүүс Бурханыг илт эсэргүүцэж, муугаас мууг хийж байсан бол энэ үгийг сонссоныхоо дараа Ниневе хотынхон хэрэг явдалд тоомсоргүй хандаагүй, эсэргүүцээ ч гүй. Харин тэд Бурханд итгэж, мацаг барилт зарласан. Энд “итгэсэн” гэдэг үг нь юуг хэлж байна вэ? Энэ үг нь өөрөө итгэл, дуулгавартай байдал гэсэн утгыг илэрхийлдэг. Хэрвээ бид Ниневе хотынхны бодит үйлдлийг ашиглан энэ үгийг тайлбарлавал, Бурхан хэлснийхээ дагуу хийж чадна, хийх ч болно гэж тэд итгэсний дээр гэмшихэд бэлэн байсан гэсэн үг юм. Ниневегийн хүмүүс заналхийлж буй аюулаас айж байсан уу? Тэдний итгэл нь тэдний зүрх сэтгэлд айдас төрүүлж байсан. Тэгэхээр Ниневе хотынхны итгэл болон айдсыг батлахын тулд бид юу ашиглаж болох вэ? Библид өгүүлсэнчлэн: “тэд мацаг барилт зарлан, хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсжээ.” Өөрөөр хэлбэл, Ниневе хотынхон үнэхээр итгэсэн, энэхүү итгэлээс айдас төрж, тэднийг мацаг барьж, таар өмсөхөд хүргэсэн. Гэмшиж эхэлж байгаагаа тэд ингэж харуулсан юм. Содомын хүмүүсээс шал эсрэгээр Ниневегийн хүмүүс Бурханыг эсэргүүцээгүйгээр үл барам, мөн зан авир болон үйлдлээрээ гэмшиж байгаагаа тодорхой харуулсан. Мэдээж энгийн ард иргэд төдийгүй, хаан нь ч ялгаагүй, Ниневегийн хүмүүс бүгд үүнийг хийсэн.
Ниневегийн хааны гэмшил Ехова Бурханы сайшаалыг хүртсэн
Ниневегийн хаан энэ мэдээг сонсоод сэнтийнээсээ босож, өмсгөлөө тайлан, таар нөмрөөд, үнсэн дээр суусан. Тэгээд тэр, хотод байгаа хэн ч юу ч амсаж болохгүй, үхэр хонь, өөр бусад ямар ч амьтан идээшилж, ус ууж болохгүй хэмээн тунхагласан. Хүн болон мал амьтад адилхан таар нөмрөх учиртай, хүмүүс чин сэтгэлээсээ Бурханаас гуйх ёстой байсан. Бас хүн бүр муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл хийдгээ болих ёстой гэж хаан тунхагласан. Эдгээр үйлдлээс үзвэл, Ниневегийн хаан үнэн сэтгэлээсээ гэмшиж байсан юм. Сэнтийнээсээ босож, хааны өмсгөлөө тайлж, таар нөмрөн, үнсэн дээр суусан гээд түүний хийсэн эдгээр үйлдэл нь Ниневегийн хаан хааны байр сууриа орхиж, энгийн ардын хамтаар таар өмссөн гэдгийг хүмүүст хэлж өгдөг. Өөрөөр хэлбэл, Ехова Бурханы тунхаглалыг сонссоныхоо дараа Ниневегийн хаан өөрийн муу замыг, хүчирхийлэл хийхээ үргэлжлүүлэхээр хаан суудлаа эзэгнээгүй; харин ч өөрийн барьж байсан эрх мэдлийг орхиж, Ехова Бурханы өмнө гэмшсэн. Энэ үед Ниневегийн хаан, хааны хувиар гэмшээгүй; xарин Бурханы энгийн албатын хувиар гэмшиж, нүглээ улайхын тулд Бурханы өмнө очсон. Түүнчлэн Ехова Бурханы өмнө өөр шиг нь нүглээ улайж, гэмшихийг бүхий л хотынхонд бас хэлсэн; дээр нь нэмээд, үүнийг хийх тодорхой төлөвлөгөө түүнд байсныг Сударт ийнхүү өгүүлжээ: “Хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй: тэд юм идэж, ус ууж болохгүй … хүн Бурханд хандан чадлаараа гуй, хүн бүр ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хая.” Хотын захирагч болохын хувьд Ниневегийн хаан эрхэм дээд байр суурь болоод эрх дархтай бөгөөд хүссэн бүхнээ хийж чадах байсан. Ехова Бурханы тунхаглалтай нүүр тулах үедээ тэр хэрэг явдлыг үл тоож, эсвэл зүгээр л ганцаараа гэмшиж, нүглээ улайж болох байсан; хотын хүмүүсийн гэмших эсэхийн тухайд бол тэрээр үүнийг огт тоохгүй орхиж болох байсан юм. Гэхдээ Ниневегийн хаан огтхон ч ингээгүй. Тэр сэнтийнээсээ босож, үнс, таар өмсөж, Ехова Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайгаад зогсохгүй, бас уг хотод байгаа бүх хүн, малд мөн адил ингэхийг тушаасан. Тэр ч бүү хэл тэрээр “Бурханд хандан чадлаараа гуйхыг” хүмүүст тушаасан. Энэхүү хэд хэдэн үйлдлээрээ Ниневегийн хаан, удирдагч хүний хийх ёстой зүйлийг үнэхээр биелүүлсэн. Түүний үйлдлүүд нь хүн төрөлхтний түүхэн дэх ямар ч хааны хувьд хийхэд хэцүү зүйл байсан ба үнэндээ өөр ямар ч хаан ийм зүйл хийж чадаагүй. Эдгээр үйлдлийг хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө болж байгаагүй зүйл гэж хэлж болох бөгөөд хүн төрөлхтөн үүнийг дуурсаж, даган дуурайваас зохистой. Хүн үүссэн цагаас хойш бүхий л хаад Бурханыг сөрж, эсэргүүцэхэд албатуудаа хөтөлж байсан. Өөрсдийн хорон муугийнхаа төлөө аврал эрэн Бурханаас гуйж, Ехова Бурханы өршөөлийг хүлээн авч, заналхийлж буй шийтгэлээс зайлсхийхэд хэн ч, хэзээ ч албатуудаа хөтөлж байгаагүй. Ниневегийн хаан харин албатуудаа Бурхан руу хандуулж, дор бүрнээ хорон муу замыг орхиж, хүчирхийлэл хийхээ болиход хүргэж чадсан. Түүнчлэн тэр хаан ширээгээ орхиж чадсан бөгөөд хариуд нь Ехова Бурхан сэтгэл нь өөрчлөгдөж, харамсаж, уур хилэнгээ татаж, хотын хүмүүст амьд үлдэх боломж олгож, тэднийг сүйрлээс хамгаалжээ. Энэхүү хааны үйлдлийг хүн төрөлхтний түүхэн дэх ховор гайхамшиг, тэр ч бүү хэл завхарсан хүн төрөлхтөн Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайж байгаагийн үлгэр дуурайл гэж л нэрлэж болно.
Бурхан Ниневе хотынхны зүрх сэтгэлийн гүн дэх чин сэтгэлийн гэмшлийг харсан нь
Бурханы тунхаглалыг сонссоныхоо дараа Ниневегийн хаан болон түүний албатууд хэд хэдэн үйлдэл хийсэн. Тэдний зан авир болоод үйлдлийн уг чанар юу байсан бэ? Өөрөөр хэлбэл, тэдний авирын ерөнхий мөн чанар нь юу байсан бэ? Тэд яагаад тийм юм хийсэн бэ? Бурханы нүдээр бол тэд үнэхээр гэмшсэн, учир нь тэд чин сэтгэлээсээ Бурханаас гуйж, Түүний өмнө нүглээ улайгаад зогсохгүй, хорон муу авирлахаа больсон. Бурханы үгийг сонсоод тэд ихэд эмээж, Тэр хэлснээрээ хийнэ гэж итгэсэн учраас ийм үйлдэл хийжээ. Мацаг барьж, таар өмсөж, үнсэнд сууснаараа тэд замаа засаж, хорон мууг цээрлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэхийг хүсэж, уураа барихыг гуйн Ехова Бурханд залбирч, шийдвэрээ буцааж, өөрсөд дээр нь буух гэж буй гай гамшгийг зогсоохыг Ехова Бурханаас гуйж байв. Тэдний бүх зан авирыг шинжилж үзвэл, өөрсдийнх нь урьдын хорон муу үйл Ехова Бурханд жигшүүртэй байсан гэдгийг тэд аль хэдийн ойлгосон байсан ба Тэр яагаад өөрсдийг нь удахгүй сүйрүүлэх болсныг ч бас тэд хэдийнээ ойлгосон байсан гэдгийг бид харж болно. Энэ шалтгааны улмаас тэд бүгд бүрэн дүүрэн гэмшиж, хорон муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл хийхээ болихыг хүссэн. Өөрөөр хэлбэл, Ехова Бурханы тунхаглалыг мэдмэгцээ тэд бүгд зүрх сэтгэлдээ айдас мэдэрсэн; тэд хорон муу авирлахаа больж, Ехова Бурханы ихэд жигшдэг үйлийг үйлдэхээ больсон юм. Түүнчлэн, урьдын нүглийг нь уучилж, урьдын үйлдлүүдээр нь хандахгүй байхыг Ехова Бурханаас гуйсан. Тэд Ехова Бурханыг дахин хэзээ ч хилэгнүүлэхгүй байх боломжтой л байвал ахин хэзээ ч хорон мууг үйлдэхгүй байж, Ехова Бурханы зааврын дагуу үйлдэхэд бэлэн байлаа. Тэдний гэмшил чин сэтгэлийн агаад бүрэн гүйцэд байв. Энэхүү гэмшил нь тэдний зүрх сэтгэлийн гүнээс гарсан бөгөөд хуурамч, түр зуурын байгаагүй.
Нэгэнтээ, Ниневегийн бүх хүн, хаанаасаа эхлээд ардууд хүртэл, Ехова Бурхан өөрсдөд нь хилэгнэсэн, тэдний дараа дараагийн үйлдэл бүр, бүхий л авир, мөн гаргасан шийдвэр, хийсэн сонголт бүрийг Бурхан тов тодорхой харж чадна гэдгийг мэдэж авсан. Бурханы зүрх сэтгэл Тэдний зан авирыг дагаж өөрчлөгдсөн юм. Яг тэр үед Бурханы сэтгэл санаа ямар байсан бэ? Библи тэр асуултад чинь хариулж чадна. Дараах үгс сударт тэмдэглэгдсэн байсан: “Ёрын муу замаасаа эргэсэн тэдний ажлыг Бурхан хараад тэдэнд гай гамшиг учруулна гэсэндээ гэмшиж, гай гамшгаа учруулсангүй.” Хэдийгээр Бурхан санаагаа өөрчилсөн ч Түүний сэтгэл санаанд ямар ч ярвигтай зүйл байгаагүй. Тэр зүгээр л уураа илэрхийлж байснаа тайтгарсан бөгөөд дараа нь Ниневе хотын хүмүүст гай гамшиг учруулахгүй байхаар шийдсэн. Ниневе хотынхныг гай гамшгаас хэлтрүүлэх Бурханы шийдвэр маш хурдан байсны шалтгаан нь Бурхан Ниневегийн хүн бүрийн зүрх сэтгэлийг ажигласанд оршино. Тэдний чин сэтгэлээсээ гэмшиж, нүглээ улайж, чин сэтгэлээсээ Түүнд итгэж, хорон муу үйлдэл нь Бурханы зан чанарыг хилэгнүүлснийг гүнээ мэдэрч, үүний улмаас Ехова Бурханы заналхийлж буй шийтгэлээс айсан гээд тэдний зүрх сэтгэлийн гүнд байгаа зүйлийг нь Тэр харсан юм. Үүний зэрэгцээ, энэхүү гай гамшгаас зайлсхийж магадгүй гэсэндээ өөрсдөд нь уурлахаа болихыг Түүнээс гуйж зүрх сэтгэлийнхээ гүнээс залбирсан залбирлыг нь Ехова Бурхан бас сонссон билээ. Энэ бүх бодит байдлыг ажиглаад Бурханы уур хилэн бага багаар намжсан. Түүний уур хилэн урьд нь хэчнээн их байсан ч гэсэн, энэ хүмүүсийн зүрх сэтгэлийн гүн дэх чин сэтгэлийн гэмшлийг хараад Түүний сэтгэл хөдөлсөн болохоор тэдэнд гай гамшиг учруулж түвдээгүйн дээр тэдэнд хилэгнэхээ больсон. Харин ч Тэр тэдэнд Өөрийн өршөөл, хүлээцтэй байдлыг үргэлжлүүлэн үзүүлж, тэднийг үргэлжлүүлэн залж чиглүүлж, хангаж байсан билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бурхан Ниневегийн хүмүүст хандах санаа зорилгоо өөрчилсөнд ямар ч эргэлзээ юм уу тодорхойгүй байдал хамаагүй. Харин ч энэ нь цэвэр уур хилэнгээс цэвэр…
Иона 1:1–2 Еховагийн үг Амиттаин хүү Ионад ирээд, “Бос, их хот Ниневе уруу очиж, түүний оршин суугчдад хашхир. Учир нь тэдний хорон муу Миний өмнө ирэ…
Бурханы өршөөл, хүлээцтэй байдал ховор биш, хүний жинхэнэ гэмшил л ховор юм Бурхан Ниневе хотынхонд хэчнээн их уурласан ч гэсэн, тэднийг...
Бурханыг таньж мэдэх нь амаргүй гэж хүмүүс үргэлж ярьдаг. Гэхдээ Бурханыг таньж мэдэх нь огтхон ч хэцүү зүйл биш гэж би хэлнэ, учир нь...