Бүтээгчийн зөвт зан чанар нь жинхэнэ агаад тод томруун
Бурханы өршөөл, хүлээцтэй байдал ховор биш, хүний жинхэнэ гэмшил л ховор юм Бурхан Ниневе хотынхонд хэчнээн их уурласан ч гэсэн, тэднийг...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Иона 1:1–2 Еховагийн үг Амиттаин хүү Ионад ирээд, “Бос, их хот Ниневе уруу очиж, түүний оршин суугчдад хашхир. Учир нь тэдний хорон муу Миний өмнө ирэв” гэжээ.
Иона 3 Еховагийн үг Ионад хоёр дахь удаагаа ирж “Бос, их хот Ниневе рүү явж, Миний чамд айлдах тунхаглалыг тэдэнд зарла” гэж хэлэв. Ингээд Иона босож, Еховагийн үгийн дагуу Ниневе рүү явжээ. Ниневе, гурван өдрийн турш явж туулах үлэмж том хот байв. Иона нэг өдөржингөө хотоор явж, “Ердөө дөч хоногийн дараа Ниневе хөмөрнө” гэж хашхиран хэлж байлаа. Тэгээд Ниневе хотын хүмүүс Бурханд итгэж, мацаг барилт зарлан, хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв. Ниневе хотын хаанд энэ үг хүрэхэд тэр сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан, таар нөмрөөд үнсэн дээр суулаа. Тэрээр тунхаг гаргаж, “Хаан болон түүний ноёдын зарлигийн дагуу хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй: тэд юм идэж, ус ууж болохгүй. Харин хүн болон адгуус амьтад бүгд таар нөмрөх ёстой, хүн Бурханд хандан чадлаараа гуй, хүн бүр ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хая. Бурхан эргэж зөөлрөн, догшин ширүүн уур хилэнгээ эргүүлж, бид мөхөхгүй ч байх юм билүү, хэн мэдэх билээ?” гэжээ. Бурхан ёрын муу замаасаа эргэсэн тэдний үйлсийг харав; тэгээд тэдэн дээр буулгана гэж хэлсэн гай гамшигтаа гэмшиж, улмаар тэднийг сүйрүүлсэнгүй.
Иона 4 Гэхдээ энэ нь Ионад огт таалагдсангүй, тэр маш их уурлав. Тэгээд тэрээр Еховад залбирч: “Өө, Ехова минь, би Танд залбирч байна, би нутагтаа байхдаа Танд үүнийг хэлээгүй гэж үү? Та бол нигүүлсэнгүй, өршөөнгүй, уурлахдаа удаан, сайхан сэтгэлтэй, гай гамшгийг зөөлрүүлэгч гэдгийг би мэддэг учраас Таршиш руу зугтсан. Тийм учраас, өө Ехова минь, Та надаас миний амийг аваач гэж би гуйж байна: учир нь, надад амьд явахаас үхэх нь илүү дээр” гэж хэлэв. Тэгэхэд нь Ехова түүнээс “Чамд уурлах шалтгаан байна уу?” гэж асуулаа. Улмаар Иона хотоос гарч, хотын зүүн талд суув, тэнд өөртөө сүүдрэвч бариад, хотод юу тохиолдохыг харах хүртлээ сүүдэрт нь суужээ. Тэгэхэд Ехова Бурхан эрэндийн бут бэлтгэж, толгой дээгүүр нь сүүдэрлэн, гуниг ганьхралаас нь салгахын тулд Ионагийн дээгүүр ургууллаа. Иона эрэндийн бутанд маш их баярлав. Гэхдээ дараа өдрийн өглөө болоход Бурхан өт бэлдэж, эрэндийн бутыг нэрвэхэд тэр нь гандаж хатав. Нар мандахад Бурхан дорнын халуун салхи бэлдэж, Ионагийн толгойг наранд цохиулахад тэр ухаан балартаж, үхэхийг хүсэн “Амьд явахаас үхсэн нь надад дээр” гэж хэлэв. Бурхан Ионагаас “Эрэндийн бутны төлөө уурлах шалтгаан чамд байна уу?” гэж асуухад тэрээр, “Надад бүр үхтэлээ уурлах шалтгаан байна” гэлээ. Тэгэхэд Ехова: “Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, мөхсөн эрэндийн бутыг өрөвдсөн. Тэгэхэд Би, баруун, зүүн гараа ялган салгаж чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй, бас олон малтай их хот Ниневег өрөвдөх хэрэггүй гэж үү?” гэж хэлэв.
Ниневегийн түүхийн тойм
“Бурхан Ниневег аварсан” тухай түүх хэдий богинохон боловч Бурханы зөвт зан чанарын нөгөө талыг зэрвэс харах боломжийг хүнд олгодог. Тэрхүү тал нь яг юунаас бүрдэж байгааг ойлгохын тулд бид Судар луу буцаж очоод, Өөрийн ажлын явцад хэрэгжүүлсэн Бурханы үйл хэргийг эргэж нэг харах ёстой.
Эхлээд энэ түүхийн эхлэлийг харцгаая: “Еховагийн үг Амиттаин хүү Ионад ирээд, ‘Бос, их хот Ниневе уруу очиж, түүний оршин суугчдад хашхир. Учир нь тэдний хорон муу Миний өмнө ирэв’ гэжээ” (Иона 1:1–2). Судрын энэ хэсгээс бид, Ехова Бурхан, Ниневе хот руу явахыг Ионад тушаасан гэдгийг мэднэ. Тэр яагаад Ионад энэ хот руу яв гэж тушаасан бэ? Библид энэ тухай маш тодорхой өгүүлсэн: Энэ хотын хүмүүсийн хорон муу нь Ехова Бурханы нүдэнд өртсөн учраас Өөрийн хийхийг зорьж байгаа зүйлийг тэдэнд тунхаглахын тулд Тэр Ионаг илгээжээ. Иона гэж хэн байсныг бидэнд хэлж өгөх юу ч тэмдэглэгдээгүй боловч энэ нь мэдээж Бурханыг мэдэхтэй хамаагүй. Тиймээс та нар Иона гэх энэ хүнийг ойлгохын хэрэггүй. Та нар Бурхан Ионад юу хий гэж тушаасныг, Бурхан ийм зүйл хийсэн шалтгааныг л мэдэх хэрэгтэй.
Ехова Бурханы анхааруулга Ниневед хүрэв
Бид хоёр дахь хэсэг буюу Ионагийн номын гуравдугаар бүлэг рүү орцгооё: “Иона нэг өдөржингөө хотоор явж, ‘Ердөө дөч хоногийн дараа Ниневе хөмөрнө’ гэж хашхиран хэлж байлаа.” Эдгээр нь Ниневе хотынхонд хэл гэж Ионад Бурханы шууд дамжуулсан үг байв, тэгэхээр мэдээж эдгээр нь Ниневе хотынхонд хэлэхийг хүссэн Еховагийн үг юм. Тэдний хорон муу нь Түүний нүдэнд өртсөн учир, Бурхан энэ хотын хүмүүсийг жигшиж, үзэн ядаж эхэлсэн, иймээс энэ хотыг Тэр устгахыг хүссэн гэдгийг эдгээр үг хүмүүст хэлдэг. Гэсэн хэдий ч, Бурхан хотыг устгахаасаа өмнө Ниневе хотынхонд зарлан тунхаглахын зэрэгцээ хорон муу байдалдаа гэмшиж, шинээр эхлэх боломжийг тэдэнд өгсөн. Энэ боломж нь дөч хоног үргэлжлээд дуусах байв. Өөрөөр хэлбэл, хотын хүмүүс дөчин өдрийн дотор гэмшиж, Ехова Бурханы өмнө нүглээ улайж, нүүрээрээ газар унан мөргөхгүй бол Бурхан Содомын нэгэн адилаар энэ хотыг устгах байсан юм. Ехова Бурханы Ниневегийн хүмүүст хэлэхийг хүссэн зүйл энэ байлаа. Энэ нь энгийн нэг тунхаглал байгаагүй нь тодорхой. Энэ нь Ехова Бурханы уурыг дамжуулаад зогсохгүй, мөн Ниневе хотынхонд хандах хандлагыг нь дамжуулсны зэрэгцээ бас уг хотод амьдарч байсан хүмүүст хатуу анхааруулга болсон. Энэхүү анхааруулга нь тэдний хорон муу үйлдэл Ехова Бурханы үзэн ядалтыг төрүүлсэн, удахгүй тэднийг сүйрлийн ирмэгт аваачна гэдгийг хэлсэн. Тиймээс Ниневегийн оршин суугч нэг бүрийн аминд аюул заналхийлж байсан юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бурханы өршөөл, хүлээцтэй байдал ховор биш, хүний жинхэнэ гэмшил л ховор юм Бурхан Ниневе хотынхонд хэчнээн их уурласан ч гэсэн, тэднийг...
Бурхан Ниневегийн хүмүүст хандах санаа зорилгоо өөрчилсөнд ямар ч эргэлзээ юм уу тодорхойгүй байдал хамаагүй. Харин ч энэ нь цэвэр уур...
Бурханыг таньж мэдэх нь амаргүй гэж хүмүүс үргэлж ярьдаг. Гэхдээ Бурханыг таньж мэдэх нь огтхон ч хэцүү зүйл биш гэж би хэлнэ, учир нь...
Ехова Бурхан, Иона хоёрын хоорондох энэ яриа нь хүн төрөлхтнийг гэх Бүтээгчийн чин сэтгэлийн илэрхийлэл гэдэг нь эргэлзээгүй. Нэг талаар...