Бурхан Иовыг Сатаны гарт өгсөн явдал болон Бурханы ажлын зорилгын хоорондох харилцаа

2018-05-22

Иов төгс, шулуун шударга байсан ба Бурханаас эмээж, муугаас зайлдаг байсан гэдгийг ихэнх хүн одоо хүлээн зөвшөөрдөг ч, ийнхүү хүлээн зөвшөөрөх нь тэдэнд Бурханы санаа зорилгын талаар илүү их ойлголт өгдөггүй. Иовын хүн чанар, эрэл хайгуулд атаархахын зэрэгцээ тэд дараах асуултыг Бурханаас асуудаг: Иов тийм төгс, шулуун шударга байсан, хүмүүс түүнийг тэгж их шагширдаг, гэхдээ Бурхан яагаад түүнийг Сатаны гарт өгч, түүнд тийм их зовлон учруулсан юм бэ? Ийм асуулт олон хүний зүрх сэтгэлд оршдог нь дамжиггүй—эсвэл харин ч энэхүү эргэлзээ нь олон хүний зүрх сэтгэл дэх асуулт юм. Нэгэнт энэ нь маш олон хүнийг будилуулсан болохоор бид энэ асуултыг ил тавьж, зүй зохистойгоор тайлбарлах ёстой.

Бурханы хийдэг бүхэн чухал шаардлагатай бөгөөд онцгой ач холбогдол агуулдаг, учир нь Түүний хүнд хийдэг бүхэн Түүний удирдлага болон хүн төрөлхтний авралтай холбоотой байдаг. Мэдээж, Иов хэдийгээр Бурханы нүдэнд төгс, шулуун шударга байсан ч гэсэн Иовд хийсэн Бурханы ажил өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, Бурхан юу хийдэг, ямар аргаар хийдгийг үл харгалзан, төлөөс, зорилтыг нь ь үл харгалзан Түүний үйлдлийн зорилго өөрчлөгддөггүй. Түүний зорилго бол Бурханы үг, Бурханы шаардлага ба түүнчлэн, хүний төлөө гэсэн Бурханы хүслийг хүний дотор оруулах явдал; өөрөөр хэлбэл, хүнд Бурханы зүрх сэтгэлийг ойлгуулан Бурханы мөн чанарыг ухааруулах, мөн Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагах боломж олгох, тэгснээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг болох боломжийг олгон Бурханы эерэг гэж итгэдэг бүхнийг Өөрийн алхмуудын дагуу хүнд оруулах явдал—энэ бүхэн нь Бурханы хийдэг бүх зүйлийн зорилгын нэг тал юм. Нөгөө нэг тал нь, Сатан бол Бурханы ажил дахь товойлгогч, үйлчлэл үзүүлэгч учраас хүнийг үргэлж Сатанд өгдөг; энэ нь Сатаны сорилт, дайралтуудаас Сатаны хорон муу, бузар, жигшмээр байдлыг харах боломжийг хүмүүст олгохын тулд Бурханы ашигладаг арга бөгөөд тэгснээр хүмүүсийг Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлийг мэдэж, ялгаж чаддаг болгодог. Энэ үйл явц нь Бурханы үг, өөрсдийн мэдлэг болон Бурханд дуулгавартай байх, Бурханд итгэх итгэл, Түүнээс эмээх байдлын ачаар тэд Сатаны дайралтуудыг ялж, Сатаны буруушаалтыг ялах хүртлээ өөрсдийгөө Сатаны хяналтаас, Сатаны буруушаалт, хөндлөнгийн оролцоо болон дайралтуудаас аажмаар чөлөөлөх боломжийг тэдэнд олгодог; зөвхөн тэр үед л тэд Сатаны эзэмшлээс бүрэн чөлөөлөгдсөн байх болно. Хүмүүс чөлөөлөгдөх нь Сатан ялагдсан гэсэн үг, тэд цаашид Сатаны аманд хоол байхаа больж, тэднийг залгихын оронд Сатан тэднийг сулласан гэсэн үг. Ийм хүмүүс шулуун шударга байдаг учраас, Бурханд итгэлтэй, дуулгавартай бөгөөд Түүнээс эмээдэг учраас, мөн тэд Сатанаас бүрмөсөн салдаг учраас энэ. Тэд Сатаныг шившиглэдэг, Сатаныг хулчийлгадаг ба Сатаныг бүрэн дүүрэн ялдаг. Бурханыг дагах тэдний итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байж, Түүнээс эмээдэг нь Сатаныг ялдаг бөгөөд Сатан тэднийг бүрмөсөн орхиход хүргэдэг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан үнэхээр авах ба энэ нь хүнийг аврах Бурханы эцсийн зорилго юм. Хэрвээ тэд аврагдахыг хүсэж, Бурхан тэднийг бүрэн аваасай гэж хүсэж байвал Бурханыг дагадаг бүх хүн Сатаны их, бага сорилт, дайралтын аль алинтай тулгарах ёстой. Эдгээр сорилт, дайралтаас гарч ирсэн хүмүүс Сатаныг бүрэн ялж чаддаг бөгөөд Бурханаар авруулсан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, Бурханаар авруулсан хүмүүс нь Бурханы шалгалтыг туулж, тоо томшгүй олон удаа Сатанд соригдож, түүний дайралтад өртсөн хүмүүс юм. Бурханаар авруулсан хүмүүс Бурханы хүсэл, шаардлагыг ойлгож, Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд Сатаны сорилт дунд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хаядаггүй. Бурханаар авруулсан хүмүүс үнэнч, зөөлөн сэтгэлтэй байдаг ба хайр, хорслыг хооронд нь ялгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, ухаалаг байдаг бөгөөд Бурханд анхаарал тавьж, Бурханы юм бүхнийг эрхэмлэн дээдэлж чаддаг. Тийм хүмүүс Сатанд баригдаж, тандуулж, буруушаагдаж, эсвэл хүчирхийлэлд нь ордоггүй; тэд бүрэн эрх чөлөөтэй байдаг, бүрэн чөлөөлөгдөж, суллагдсан байдаг юм. Иов бол яг тийм эрх чөлөөтэй хүн байсан, Бурхан яагаад түүнийг Сатанд гардуулан өгсөн чухам учир нь энэ билээ.

Иовыг Сатан хүчирхийлж байсан боловч Иов бас мөнхийн эрх чөлөө, чөлөөлөлтийг олж авсан ба хэзээ ч дахин Сатаны ялзруулалт, хүчирхийлэл, буруушаалтад өртөхгүй болж, үүний оронд Бурханы сайшаалын гэрэлд эрх чөлөөтэй, саад тотгоргүй амьдарч, өөрт нь өгсөн Бурханы ерөөлүүдийн дунд амьдрах эрхийг олж авсан. Энэ эрхийг хэн ч түүнээс салгаж, устгаж, булаан авч чадахгүй. Үүнийг Иовд итгэл, шийдэмгий байдал, Бурханд дуулгавартай байж, Бурханаас эмээдгийнх нь хариуд өгсөн юм; Иов газар дээр баяр хөөр, аз жаргал хүртэхийн тулд, Тэнгэр олгож, газар зөвшөөрсөн зөвшөөрсөн эрх ямбыг хүртэхийн тулд, Бурханы жинхэнэ бүтээл болохынхоо хувьд Бүтээгчийг ямар ч хөндлөнгийн оролцоогүйгээр газар дээр шүтэн мөргөхийн тулд амиараа төлөөс төлсөн юм. Иовын туулж амссан сорилтын хамгийн агуу үр дүн бас энэ байсан билээ.

Хүмүүс хараахан аврагдаагүй байх үед тэдний амьдралд Сатан үргэлж оролцож, бүр хянаж байсан. Өөрөөр хэлбэл, аврагдаагүй хүмүүс бол Сатаны хоригдлууд бөгөөд тэд эрх чөлөөгүй, Сатан тэднийг суллаагүй, тэд Бурханыг шүтэн мөргөх шаардлага хангаагүй, эсвэл тэгэх эрхгүй байдаг бөгөөд тэднийг Сатан ойрхон мөшгин хөөж, хайр найргүй дайрч байдаг. Тийм хүмүүст яриад байх аз жаргал байдаггүй, яриад байх хэвийн оршин тогтнох ямар ч эрх байхгүй, түүнчлэн яриад байх ямар ч нэр төр байдаггүй. Чи зөвхөн бат зогсож, Сатантай тэмцэл хийж, Бурханд итгэдгээ, Түүнд дуулгавартай байдгаа, Бурханаас эмээдэг байдлаа Сатантай үхэх сэхэхээ үзэх тулааныхаа зэвсэг болгон ашиглах л юм бол Сатаныг бүрэн ялж, чамайг хараад л сүүлээ хавчин зугтаж, хулчийдаг болгоно, ингэснээр тэр чиний эсрэг өөрийн дайралт, буруушаалтуудыг бүрэн орхино—зөвхөн тэр үед л чи аврагдаж, эрх чөлөөтэй болно. Хэрвээ чи Сатанаас бүрэн салахаар шийдсэн ч Сатаныг ялахад туслах зэвсгээр зэвсэглээгүй бол аюулд орсон хэвээр байх болно; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, Сатанд маш их тамлагдсанаас болоод чамд өчүүхэн төдий ч хүч чадал үлдээгүй байх үед чи мөн л гэрчлэл хийх чадваргүй, өөрийгөө Сатаны буруушаалт, дайралтаас бүрэн чөлөөлөөгүй байгаа бол аврагдах найдвар чамд бага байх болно. Эцэст нь, Бурханы ажлын төгсгөл тунхаглагдах үед чи бас л Сатаны атганд хэвээр байж, өөрийгөө чөлөөлж чадахгүй, тиймээс чамд боломж, эсвэл найдвар хэзээ ч байхгүй байх юм. Тэгэхээр, ийм хүмүүс Сатанд бүрэн олзлогдсон байх болно гэсэн үг.

Бурханы туршилтыг хүлээн ав, Сатаны сорилтыг дав, мөн бүхий л оршихуйг чинь авахыг Бурханд зөвшөөр

Хүнийг хангах, дэмжих байнгын ажлынхаа үеэр Бурхан хүнд Өөрийн хүсэл болон шаардлагыг бүхэлд нь хэлж, Өөрийн үйл хэрэг, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоо харуулдаг. Зорилго нь, хүнийг биеийн хэмжээгээр зэвсэглэж, Бурханыг дагах зуураа Бурханаас олон янзын үнэнийг—Сатантай хийх тулалдаанд Бурханаас хүнд өгсөн зэвсэг болох үнэнийг олж авах боломжийг хүнд олгох явдал юм. Тэгж зэвсэглээд хүн Бурханы туршилттай нүүр тулах ёстой. Бурханд хүнийг турших олон арга барил, арга зам байдаг боловч тэр бүхэн нь Бурханы дайсан болох Сатаны “хамтын ажиллагааг” шаарддаг. Өөрөөр хэлбэл, Сатантай тулалдах зэвсгийг хүнд өгснөөр Бурхан хүнийг Сатанд өгч, хүний биеийн хэмжээг “турших” боломжийг Сатанд олгодог. Хэрвээ хүн Сатаны тулалдааны эгнээг сэтлэн гарч, Сатаны бүслэлтээс зугтаан амьд гарч чадвал уг туршилтыг давсан байх юм. Гэвч хэрвээ хүн Сатаны тулалдааны эгнээг орхин явж чадалгүй, Сатанд бууж өгөх юм бол уг туршилтыг даваагүй байх болно. Хүний ямар ч талыг Бурхан шалгалаа гэсэн, Түүний шалгалтын шалгуур бол Сатаны дайралтад өртөх үедээ хүн гэрчлэлдээ бат зогсож байна уу, үгүй юу, мөн Сатанд урхидуулсан үедээ Бурханыг хаяж, Сатанд бууж өгөн, захирагдсан уу, үгүй юу гэдэг юм. Хүн аврагдах уу, үгүй юу гэдэг нь Сатаныг даван гарч, ялж чадах эсэхээс хамаардаг ба эрх чөлөөг олж авч чадах уу, үгүй юу гэдэг нь Бурханы түүнд өгсөн зэвсгийг ганцаараа өргөж, Сатаны боолчлолыг ялж, Сатаны найдварыг бүрэн алдуулж, өөрийгөө орхиулж чадах эсэхээс хамаардаг гэж хэлж болно. Хэрвээ Сатан найдвараа орхиж, хэн нэгнийг суллавал, энэ нь Сатан энэ хүнийг Бурханаас авах гэж дахин хэзээ ч оролдохгүй, энэ хүнийг дахин хэзээ ч буруушааж, түүнд саад болохгүй, дахин хэзээ ч түүнийг хэрцгийгээр тарчлаахгүй, дайрахгүй гэсэн үг юм; зөвхөн ийм хүнийг л Бурхан үнэхээр авах болно. Энэ нь Бурхан хүмүүсийг олж авдаг бүхий л үйл явц юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Иовын тухай (2)

Иовын ухаалаг байдал Иовд бодит туршлага, шулуун шударга, үнэнч хүн чанар байсан болохоор эд хөрөнгө, үр хүүхдээ алдсан үедээ хамгийн...

Иовын тухай (1)

Иовын өдөр тутмын амьдралаас бид түүний төгс, шулуун шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдгийг нь харж болно

Messenger дээр бидэнтэй холбоо барих