Иовын талаарх Бурханы болон Библи дэх үнэлгээ
Иов 1:1 Узын нутагт Иов нэртэй нэгэн эр байв; тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байв.
Иов 1:5 Тэгээд тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов хүн явуулан тэдэнд өөрсдийгөө ариусга гэв. Тэрээр өглөө эрт босож, бүгдийнх нь тоогоор шатаалт тахил өргөв: Яагаад гэвэл, Иов: “Хөвгүүд минь нүгэл үйлдэж, Бурханыг зүрх сэтгэлдээ хараасан байж магадгүй” гэж хэлсэн. Иов тийнхүү тасралтгүй үйлддэг байв.
Иов 1:8 Тэгээд Ехова Сатанд, “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээв.
Эдгээр хэсгээс та нар ямар гол зүйлийг харж байна вэ? Библийн энэ гурван товчхон хэсэг бүгд Иовд хамаатай. Хэдий богино боловч тэдгээр нь тэр ямар хүн байсныг тодорхой өгүүлдэг. Иовын өдөр тутмын ааш авир, зан төлвийн тухай дүрслэлээр дамжуулан Иовын талаарх Бурханы үнэлгээ оргүй биш, харин ч үндэслэл сайтай байсан гэдгийг хүн бүхэнд хэлдэг. Тэдгээр нь, Иовын талаарх хүний үнэлгээ (Иов 1:1) ч тэр, эсвэл түүний талаарх Бурханы үнэлгээ (Иов 1:8) ч тэр, аль аль нь Бурхан болон хүний өмнө гүйцэтгэсэн Иовын үйл хэргийн үр дүн (Иов 1:5) юм гэдгийг бидэнд хэлдэг.
Эхлээд бүгдээрээ нэг дэх хэсгийг уншицгаая: “Узын нутагт Иов нэртэй нэгэн эр байв; тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байв.” Энэ бол Библи дэх Иовын талаарх эхний үнэлгээ бөгөөд энэ өгүүлбэр нь Иовын талаарх зохиогчийн үнэлэлт юм. Энэ нь “Тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байв” гэж Иовыг үнэлэх хүний үнэлгээг төлөөлдөг нь зүйн хэрэг. Дараа нь Иовын талаарх Бурханы үнэлгээг уншицгаая: “Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй.” Хоёр үнэлгээний нэг нь хүнээс гарсан ба нөгөө нь Бурханаас үүсэлтэй; тэдгээр нь адилхан агуулгатай хоёр үнэлгээ юм. Иовын ааш авир, зан төлөв нь хүмүүст танигдсан бөгөөд мөн Бурханд магтагдсан гэдгийг харж болно. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн өмнө гаргадаг Иовын зан төлөвболон Бурханы өмнө гаргадаг зан төлөв нь адилхан байсан; тэр өөрийн ааш авир, сэдлийг Бурханы өмнө цаг ямагт дэлгэдэг, ингэснээр Бурхан тэдгээрийг нь ажиглаж болох байсан ба тэр бол Бурханаас эмээж, муугаас зайлсан нэгэн байсан. Тиймээс Бурханы бодлоор бол дэлхий дээрх хүмүүсээс зөвхөн Иов л төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байлаа.
Иов өдөр тутмын амьдралдаа Бурханаас эмээж, муугаас зайлсны гойд илрэлүүд
Дараа нь, Иов өдөр тутмын амьдралдаа Бурханаас эмээж муугаас зайлсны гойд илрэлүүдийг харцгаая. Үүний өмнөх болон дараах хэсэг дээр нэмээд, мөн Иовын Бурханаас эмээж, муугаас зайлсны гойд илрэлийн нэг болох Иов 1:5-ыг уншицгаая. Энэ нь өдөр тутмын амьдралдаа тэр хэрхэн Бурханаас эмээж, муугаас зайлж байсантай холбоотой; хамгийн чухал нь тэр өөрөө Бурханаас эмээж, муугаас зайлахын тулд хийх ёстойгоо хийсэн төдийгүй бас хөвгүүдийнхээ өмнөөс Бурханы өмнө шатаалт тахил байнга өргөдөг байлаа. Найрлаж байхдаа тэд үргэлж “нүгэл үйлдэж, Бурханыг зүрх сэтгэлдээ хараасан байж магадгүй” гэж Иов айдаг байсан. Энэ явдал дээр Иовын илрэл юу байсан бэ? Эх бичвэрт дараах тэмдэглэл байдаг: “Тэгээд тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов хүн явуулан тэдэнд өөрсдийгөө ариусга гэв. Тэрээр өглөө эрт босож, бүгдийнх нь тоогоор шатаалт тахил өргөв.” Бурханаас эмээх нь түүний гадаад талын ааш авирт илрэхээсээ илүүгээр зүрх сэтгэлээс нь гарч байсныг, тэр өөрөө муугаас зайлаад зогсоогүй, мөн хөвгүүдийнхээ өмнөөс байнга шатаалт тахил өргөж байсан учраас мөн Бурханаас эмээх нь цаг ямагт, өдөр тутмын амьдралынх нь бүх талаас олж болохыг Иовын ийм зан төлөв бидэнд харуулдаг билээ. Өөрөөр хэлбэл, Иов Бурханы эсрэг нүгэл үйлдэж, зүрх сэтгэлдээ Бурханаас татгалзахаас ихэд айгаад зогсохгүй, хөвгүүд нь Бурханы эсрэг нүгэл үйлдэж, зүрх сэтгэлдээ Бурханаас татгалзах вий гэж бас санаа нь зовдог байв. Бурханаас эмээх Иовын үнэн чанар нарийвчилсан шалгалтыг давна гэдгийг үүнээс харж болох бөгөөд энэ нь ямар ч хүн эргэлзэх аргагүй зүйл юм. Тэр тэгж хааяа хийдэг байсан уу, эсвэл байнга хийдэг байсан уу? Бичвэрийн сүүлийн өгүүлбэрт “Иов тийнхүү тасралтгүй үйлддэг байв” гэсэн юм. Эдгээр үгийн утга нь, Иов хөвгүүдээ хааяа нэг, эсвэл өөрт нь тааламжтай санагдсан үед л эргэж тойрдоггүй байсан, мөн залбирлаар дамжуулж Бурханд нүглээ наманчлаагүй гэсэн үг юм. Үүний оронд тэр хөвгүүдээ тогтмол илгээж, ариусгаж, тэдний төлөө шатаалт тахил өргөж байсан билээ. Энд “тасралтгүй” гэж байгаа нь тэр ингэж ганц хоёр өдөр, эсвэл түр зуур хийсэн гэсэн үг биш. Энэ нь Иовын Бурханаас эмээдгийн илэрхийлэл түр зуурынх байгаагүй бөгөөд зөвхөн мэдлэг юм уу, хэлсэн үгээр хязгаарлагдаагүй гэдгийг хэлж байна; үүний оронд Бурханаас эмээж, муугаас зайлах зам нь түүний зүрх сэтгэлийг хөтөлж, түүний үйлдлийг удирдаж байсан бөгөөд энэ нь түүний зүрх сэтгэлд оршин тогтнолынх нь үндэс байсан. Тэр тасралтгүй ингэж хийсэн гэдэг нь зүрх сэтгэлдээ тэр, Бурханы эсрэг нүгэл үйлдэхээс дандаа эмээдэг байсан бөгөөд мөн түүнчлэн хөвгүүд, охид нь Бурханы эсрэг нүгэл үйлдэхээс айдаг байсныг харуулдаг. Энэ нь Бурханаас эмээх, муугаас зайлах зам нь түүний зүрх сэтгэлд хэр зэрэг чухал байсныг үзүүлдэг. Тэр тэгж тасралтгүй хийсэн, учир нь зүрх сэтгэлдээ тэр түгшиж, айж байсан—муу юм хийчихлээ, Бурханы эсрэг нүгэл үйлдчихлээ, Бурханы замаас хазайчихлаа, тэгээд Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй боллоо гэж айж байсан юм. Үүний зэрэгцээ охид, хөвгүүд нь Бурханд халдах зүйл хийчихлээ гэж айж, тэдэнд бас санаа нь зовдог байсан. Иовын өдөр тутмын амьдралын ердийн зан төлөв ийм байв. Яг энэ ердийн зан төлөв нь Иовын Бурханаас эмээдэг, муугаас зайлдаг нь хоосон үг байгаагүй бөгөөд Иов үүнийг бодит байдал дээр амьдран харуулсан гэдгийг нотолдог. “Иов тийнхүү тасралтгүй үйлддэг байв”: Эдгээр үг нь бидэнд Бурханы өмнө Иовын хийсэн өдөр тутмын үйл хэргийг хэлж өгдөг. Тэр тийнхүү тасралтгүй үйлдэхэд түүний үйлдэл болон зүрх сэтгэл Бурханы өмнө хүрдэг байсан уу? Өөрөөр хэлбэл, түүний зүрх сэтгэл, түүний ааш авирт Бурхан байнга сэтгэл ханамжтай байсан уу? Тэгвэл ямар байдалд, мөн ямар орчинд Иов тийнхүү тасралтгүй үйлдсэн бэ? Зарим хүн: “Бурхан Иовд байн байн харагддаг байсан учраас Иов тийнхүү тасралтгүй үйлдсэн” гэж хэлдэг. “Иов муугаас зайлах хүсэлтэй байсан учраас тийнхүү тасралтгүй үйлдсэн” гэж зарим нь хэлдэг. “Иов өөрийнх нь эд хөрөнгө хялбар олдоогүй гэж бодож, үүнийг Бурхан хайрласан гэдгийг мэддэг байсан болохоор Бурханыг гомдоож, халдсаны уршгаар эд хөрөнгөө алдана гэж маш их айсан байх” гэж зарим хүн хэлдэг. Эдгээр үгийн аль нэг нь үнэн үү? Мэдээж үгүй. Учир нь Бурханы бодлоор бол, Иовын тухайд Бурханы хүлээн зөвшөөрч, хамгийн их хайрласан зүйл нь зөвхөн түүний тийнхүү тасралтгүй үйлдсэн явдал биш байсан; харин үүнээс ч илүүтэйгээр, Сатаны гарт өгөгдөж, уруу татагдаж байх үедээ Бурхан, хүн, Сатан гурвын өмнө түүний гаргасан зан төлөв байсан билээ. Доорх хэсгүүд нь Иовын талаарх Бурханы үнэлгээ үнэн гэдгийг бидэнд харуулдаг хамгийн үнэмшилтэй баримтыг өгдөг юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?