Шалгалтын дараах Иов
Иов 42:7–9 Тэгээд Ехова эдгээр үгийг Иовд айлдсаныхаа дараа, теман хүн Елифазад хэлсэн нь: “Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Иов шалгалтуудыг хэрхэн туулсныг мэдээд та нарын олонх нь Иовын өөрийнх нь тухай, ялангуяа Бурханы магтаалыг олж авсан нууцынх нь талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсэх биз ээ. Иймээс өнөөдөр Иовын тухай ярьцгаая!
Иовын өдөр тутмын амьдралаас бид түүний төгс, шулуун шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдгийг нь харж болно
Хэрвээ бид Иовын тухай хэлэлцье гэвэл түүний талаар Бурханы амнаас гарсан: “Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээх үнэлгээнээс эхлэх хэрэгтэй.
Эхлээд Иовын төгс, шулуун шударга байдлын талаар үзэцгээе.
Төгс” болон “шулуун шударга” гэсэн үгийг та нар юу гэж ойлгож байна вэ? Иов бол зэмлэх зүйлгүй, шударга үнэнч хүн байсан гэж та нар итгэдэг үү? Энэ нь мэдээжээр, “төгс” болон “шулуун шударга” гэдгийн үгчилсэн тайлбар, ойлголт байх юм. Гэвч бодит амьдралын агуулга нь Иовын талаарх жинхэнэ ойлголтын салшгүй хэсэг—үг, ном, онол нь дангаараа ямар ч хариулт өгөхгүй. Бид Иовын гэр бүлийн амьдралыг болон амьдралынхаа явцад хэвийн зан төлөв нь ямар байсныг харснаар эхэлье. Энэ нь бидэнд түүний амьдралын зарчим, зорилгын талаар, түүнчлэн зан чанар болон эрэл хайгуулын талаар хэлэх болно. Одоо Иов 1:3-ын хамгийн сүүлчийн үгийг уншицгаая: “Энэ хүн дорнын бүх хүмүүсээс хамгийн агуу нь байв.” Эдгээр үг юу хэлж байна вэ гэвэл, Иовын байр суурь, нэр хүнд маш өндөр байсан бөгөөд тэр элбэг дэлбэг эд хөрөнгөтэй болохоороо юм уу, эсвэл төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг учраас дорнын бүх хүний дундаас хамгийн агуу нь байсан уу гэдгийг хэдийгээр бидэнд хэлээгүй ч гэсэн ерөнхийдөө Иовын байр суурь, нэр хүнд нь ихэд үнэлэгдэж байсныг бид мэднэ. Библид бичигдсэнээр Иов төгс байсан, Бурханаас эмээж, муугаас зайлдаг байсан, их эд баялаг эзэмшиж, хүндтэй байр суурь эзэлсэн хүн байсан гэдэг нь Иовын талаарх хүмүүсийн анхны сэтгэгдэл юм. Тийм орчинд, тийм нөхцөлд амьдарч байсан жирийн хүний хувьд Иовын хоол хүнс, амьдралын чанар, хувийн амьдралын янз бүрийн талууд нь ихэнх хүний анхаарлын төвд байж таарна; тиймээс бид Библийг үргэлжлүүлэн унших ёстой: “Түүний хөвгүүд явж, өдөр бүр гэр гэртээ ээлжлэн найрлаж байв; бас гурван эгч дүүгээ хамт хооллож, ууцгаая хэмээн дуудуулдаг байв. Тэгээд тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов хүн явуулан тэдэнд өөрсдийгөө ариусга гэв. Тэрээр өглөө эрт босож, бүгдийнх нь тоогоор шатаалт тахил өргөв: Яагаад гэвэл, Иов ‘Хөвгүүд минь нүгэл үйлдэж, Бурханыг зүрх сэтгэлдээ хараасан байж магадгүй’ гэж хэлсэн. Иов байнга тийнхүү үйлддэг байв” (Иов 1:4–5). Энэ эшлэл бидэнд хоёр зүйлийг хэлж байна: Эхнийх нь Иовын хөвгүүд, охид ихэд идэж, уун үргэлж найрладаг байсан; хоёр дахь нь Иов тэдний төлөө ямагт санаа зовж, тэд нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханаас татгалзсан байж магадгүй гэдгээс айж байнга шатаалт тахил өргөдөг байсан. Энд хоёр өөр төрлийн хүний амьдралыг дүрсэлсэн. Эхнийх нь Иовын хөвгүүд, охид хангалуун амьдралтай учраас дандаа найрладаг байсан, тэд хэтэрхий үрэлгэн амьдарч, ханатлаа дарс ууж, хооллож, материаллаг эд баялгаас бий болсон өндөр чанарын амьдралыг эдэлж байсан. Ийм амьдралаар амьдарснаар тэд үргэлж нүгэл үйлдэж, Бурханыг гомдоох нь гарцаагүй байв—гэтэл тэд өөрсдийгөө ариусгаагүй, эсвэл шатаалт тахил өргөөгүй. Тэдний зүрх сэтгэлд Бурханы зай байгаагүй, тэд Бурханы нигүүлслийг бодож үзээгүй, Бурханыг гомдоохоос ч айгаагүй, тэр ч бүү, хэл зүрх сэтгэлдээ Бурханыг орхихоос ч айгаагүй байгаа биз дээ. Мэдээжээр, бид Иовын хүүхдүүдэд биш, харин тийм зүйлтэй тулгараад Иов юу хийсэнд анхаарлаа төвлөрүүлэх юм; энэ нь эшлэлд дүрслэгдсэн өөр хэрэг бөгөөд Иовын хүн чанарынх нь мөн чанар болон өдөр тутмын амьдралыг агуулдаг. Библид Иовын хөвгүүд, охидын найр наадмын талаар дүрслэхдээ Иовыг ер дурддаггүй; зөвхөн түүний хөвгүүд, охид дандаа хамт идэж, ууж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, Иов найр наадам хийгээ ч үгүй, мөн хөвгүүд, охид нь үрэлгэн байдлаар идэхэд нь оролцоо ч үгүй. Хэдий баян чинээлэг, их эд хөрөнгө, олон зарцтай байсан ч гэсэн Иовын амьдрал тансаг байгаагүй. Тэр дээд зэргийн амьдрах орчиндоо автаагүй, эд хөрөнгөнийхөө улмаас махан биеийн зугаа цэнгэлд шунаагүй, эсвэл шатаалт тахил өргөхөө ч мартаагүй, тэр тусмаа энэ нь зүрх сэтгэлдээ Бурханаас аажмаар холдоход хүргээгүй. Тэгэхээр Иов амьдралдаа сахилга баттай байсан бөгөөд Бурхан түүнийг ерөөсний үр дүнд шунал, таашаалыг чухалчилж байгаагүй, бас амьдралын чанарт анхаарлаа төвлөрүүлээгүй нь илэрхий. Харин хүлцэнгүй, даруухан байж, сайрхаж бардамнаагүй бөгөөд Бурханы өмнө болгоомжтой, хянуур байв. Бурханы нигүүлсэл болон ерөөлийг байнга бодож, Бурханаас үргэлж эмээж байсан юм. Өдөр тутмын амьдралдаа Иов хөвгүүд, охидынхоо төлөө шатаалт тахил өргөхийн тулд эртлэн босдог байв. Өөрөөр хэлбэл, Иов зөвхөн өөрөө Бурханаас эмээгээд зогсохгүй, мөн хүүхдүүд нь өөрийнх нь адилаар Бурханаас эмээж, Бурханы эсрэг нүгэл үйлдэхгүй байх гэж найддаг байсан юм. Иовын эд баялаг зүрх сэтгэлд нь ямар ч зай эзлээгүй, Бурханы эзэлсэн байр суурийг ч орлоогүй; өөрийнхөө төлөө хийсэн ч бай, эсвэл хүүхдүүдийнхээ төлөө хийсэн ч бай, Иовын өдөр тутмын үйлдэл нь бүгд Бурханаас эмээж, муугаас зайлахтай холбоотой байв. Ехова Бурханаас эмээх нь зөвхөн түүний яриагаар хязгаарлагдаагүй, харин үйлдэлд нь хэрэгжсэн зүйл байсан ба өдөр тутмын амьдралынх нь хэсэг бүрд тусгагдаж байлаа. Иовын энэ жинхэнэ зан төлөв нь, тэрээр үнэнч байсан бөгөөд шударга ёс болон эерэг бүхнийг хайрлах мөн чанарыг эзэмшсэн байсан гэдгийг бидэнд харуулдаг. Иов дандаа хөвгүүд, охидоо явуулж, ариусгуулж байсан нь хүүхдүүдийнхээ үйлдлийг сайшааж, зөвшөөрөөгүй гэсэн үг; харин ч зүрх сэтгэлдээ тэдний ааш авирт сэтгэл гонсойж, тэднийг яллаж байсан юм. Хөвгүүд, охидынх нь ааш авир Ехова Бурханы дургүйг хүргэмээр байна гэж тэр дүгнэсэн, тиймээс тэдийг Ехова Бурханы өмнө очиж, нүглээ наманчил гэж үргэлж хэлдэг байв. Иовын энэхүү үйлдэл нь түүний хүн чанарын өөр нэг талыг бидэнд харуулдаг: тэр нүгэл үйлдэж, Бурханыг гомдоосон хүмүүстэй хэзээ ч хамт алхаагүй, харин тэднээс зайлсхийж, нүүр буруулж байсан. Хэдийгээр энэ хүмүүс хөвгүүд, охид нь байсан ч гэсэн өөрийнх нь цусан төрөл байсан учраас зан төлөвийн зарчмаасаа няцаагүй, мөн уян сэтгэлээсээ болж тэдний нүглийг өөгшүүлээгүй. Үүний оронд тэр, тэднээс наманчилж, Ехова Бурханы өршөөлийг олж ав гэж шаардсан ба өөрсдийн шунахай зугаа цэнгэлийн төлөө Бурханыг орхихгүй байхыг тэдэнд анхааруулж байсан. Иовын бусдад ханддаг зарчим нь Бурханаас эмээх болон муугаас зайлах зарчимтай нь салшгүй холбоотой. Тэр Бурханы хүлээн зөвшөөрсөн зүйлсийг хайрладаг бөгөөд Бурханы дургүйг хүргэдэг зүйлийг жигшдэг байсан, тэрээр зүрх сэтгэлдээ Бурханаас эмээдэг хүмүүсийг хайрлаж, мууг үйлдэж, эсвэл Бурханы эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсийг жигшдэг байжээ. Ийм хайр болон жигшил түүний өдөр тутмын амьдралд харагдаж байсан ба тэр нь Бурханы нүдээр харсан Иовын шулуун шударга байдал юм. Мэдээж, энэ нь Иовын өдөр тутам бусадтай харилцдаг жинхэнэ хүн чанарын илэрхийлэл, амьдран харуулалт бөгөөд бидний мэдэж авах ёстой зүйл билээ.
Шалгалтын үеийн Иовын хүн чанарын илрэл (Шалгалтын үеийн Иовын төгс, шулуун шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдаг байдлыг ойлгох нь)
Бидний дээр хуваалцсан зүйл бол туршилтаас өмнө өдөр тутмын амьдралдаа харуулж байсан Иовын хүн чанарын янз бүрийн тал юм. Энэ олон янзын илэрхийлэл нь ямар ч эргэлзээгүйгээр Иовын шулуун шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдаг талаарх анхны мэдлэг, ойлголтыг өгч, аяндаа анхны нотолгоогоор хангадаг. Яагаад Би “анхны” гэж хэлсний шалтгаан бол ихэнх хүн одоо ч гэсэн Иовын хүн чанар болон Бурханд дуулгавартай байж, Түүнээс эмээх замыг эрж хайсан түвшний талаар үнэн зөв ойлголтгүй байдаг. Өөрөөр хэлбэл, Иовын талаарх ихэнх хүний ойлголт нь “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг”, мөн “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэсэн түүний үгийг агуулсан Библийн хоёр хэсгээс үүссэн түүний талаарх таатайхан сэтгэгдлээс илүү гүнзгийрдэггүй. Тиймээс бидний хувьд Бурханы шалгалтыг хүлээж авч байхдаа Иов хүн чанараа хэрхэн амьдран харуулсныг ойлгох нь бидэнд маш их хэрэгтэй юм; ийм байдлаар Иовын жинхэнэ хүн чанар нь бүх хүнд бүхэлдээ харагдана.
Эд хөрөнгийг нь дээрэмдсэн, хөвгүүд, охид нь амиа алдаж, зарц нар нь алагдсаныг сонсоод Иов дараах хариу үйлдэл хийсэн: “Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газарт унан мөргөв” (Иов 1:20). Эдгээр үг бидэнд нэгэн баримтыг хэлж байгаа юм: Энэ мэдээг сонссоны дараа Иов тэвдэж балмагдаагүй, уйлаагүй, эсвэл энэ мэдээг дуулгасан зарц нараа буруутгаагүй, тэр ч бүү хэл, нарийн ширийнийг нь мөрдөж, тодруулан яг юу тохиолдсоныг олж мэдэх гэж гэмт хэрэг болсон газрыг шалгаагүй. Тэр эд хөрөнгөө алдсандаа ямар ч шаналал, харуусал харуулаагүй, мөн хүүхдүүдээ, хайртай хүмүүсээ алдсандаа уйлж унжаагүй. Харин ч нөмрөгөө урж, толгойн үсээ хусаад газар унаж, шүтэн мөргөсөн. Иовын үйлдлүүд ямар ч энгийн хүнийхээс өөр байв. Тэдгээр нь олон хүнийг будилуулж, “хүйтэн хөндий” байсных нь төлөө Иовыг зүрх сэтгэлдээ зэмлэхэд хүргэсэн. Эд хөрөнгөө гэнэт алдах үедээ жирийн хүмүүс уй гашууд дарагдаж, цөхөрсөн мэт байдаг—эсвэл зарим хүн сэтгэлийн гүн хямралд орж ч магадгүй байдаг. Яагаад гэвэл, тэдний зүрх сэтгэлд эд хөрөнгө нь насан туршийнх нь хичээл чармайлтыг төлөөлдөг, тэдний амьд үлдэх нь үүнээс хамаардаг, энэ нь тэдний амьд явах итгэл найдвар болдог; эд хөрөнгөө алдана гэдэг бол хичээл чармайлт нь талаар өнгөрч, горьдлого найдваргүй, бүр ирээдүй ч байхгүй боллоо гэсэн үг юм. Энэ бол ямар ч жирийн хүний өөрийн өмч хөрөнгөд хандах хандлага ба үүнтэй харилцах ойр дотно харилцаа нь юм, мөн хүмүүсийн үзлээр бол энэ нь эд хөрөнгийн ач холбогдол билээ. Тиймээс хүмүүсийн асар олонх нь Иов хөрөнгөө алдчихаад хайхрамжгүй хандсанд гайхаж будилсан. Өнөөдөр бид Иовын зүрх сэтгэлд юу болж байсныг тайлбарласнаар энэ бүх хүний төөрөгдлийг арилгах гэж байна.
Эрүүл ухаанаар бол, тийм арвин их хөрөнгийг Бурханаас хүртсэн болохоор эдгээр хөрөнгийг алдсандаа Иов Бурханаас ичих ёстой, учир нь тэр тэдгээрийг харж хандаж, анхаарал тавиагүй; Бурханы өгсөн хөрөнгийг хадгалаагүй. Тиймээс өмч хөрөнгийг нь дээрэмдсэн гэдгийг сонсоод түүний анхны хариу үйлдэл нь хэрэг болсон газарт очиж, алдагдсан бүхнийг бүртгэж, дараа нь Бурханд өчих ёстой байсан, тэгснээр тэр Бурханы ерөөлийг дахин нэг удаа хүртэж магадгүй байсан юм. Харин Иов тэгээгүй—үнэндээ түүнд тэгэхгүй байх хувийн шалтгаан байсан билээ. Түүний эзэмшдэг бүхнийг Бурхан түүнд хайрласан бөгөөд өөрийнх нь хөдөлмөрийн үр шим биш гэж Иов зүрх сэтгэлдээ гүнээ итгэдэг байсан. Тиймээс тэр эдгээр ерөөлийг дээр нь дөрөөлж хөрөнгөжих зүйл гэж үзээгүй, харин баримтлах ёстой замаас хамаг хүчээрээ зуурч, амьдралынхаа зарчим болгох хэрэгтэй гэж үзсэн. Тэр Бурханы ерөөлийг эрхэмлэн дээдэлж, тэдгээрт талархдаг байсан, гэхдээ ерөөлд сэтгэл татагдаагүй, мөн илүү их ерөөлийг ч эрэлхийлээгүй. Өмч хөрөнгийн талаарх түүний хандлага ийм байв. Тэр ерөөл олж авах гэж юу ч хийгээгүй, мөн Бурханы ерөөлөөр дутлаа, эсвэл алдлаа гэж санаа нь зовж, шаналаагүй; Бурханы ерөөлийг хүртсэндээ сүйдтэй, ухаангүй ихээр баярлаагүй, мөн байнга ерөөл хүртдэг гээд Бурханы замыг үл тоогоогүй, Бурханы нигүүлслийг ч мартаагүй юм. Өөрийн эд хөрөнгийн талаарх Иовын хандлага хүмүүст түүний жинхэнэ хүн чанарыг илчилдэг: Нэгдүгээрт, Иов шунахай хүн байгаагүй ба материаллаг амьдралдаа ихийг шаарддаггүй байсан. Хоёрдугаарт, Бурхан түүнээс байгаа бүхнийг нь авна гэдгээс Иов хэзээ ч айж, санаа зовж байгаагүй, энэ нь зүрх сэтгэлдээ Бурханд дуулгавартай байх түүний хандлага байсан; өөрөөр хэлбэл, Бурхан хэзээ түүнээс авчих бол гэж, эсвэл авах болов уу, яах бол гэдэг талаар түүнд ямар ч шаардлага, гомдол байгаагүй ба яагаад гэдэг шалтгааныг ч асуугаагүй, харин зөвхөн Бурханы зохицуулалтад дуулгавартай байхыг зорьсон. Гуравдугаарт, түүний хөрөнгө өөрийнх нь хөдөлмөрөөс бий болсон гэж тэр хэзээ ч итгээгүй, харин тэдгээрийг түүнд Бурхан хайрласан гэж итгэдэг байв. Энэ нь Иовын Бурханд итгэх итгэл, бат үнэмшлийн үзүүлэлт байсан. Иовын хүн чанар болон өдөр тутмын жинхэнэ мэрийлт нь түүний талаарх энэ гурван талын дүгнэлтээр тодорхой болсон уу? Эд хөрөнгөө алдаад тайван байсных нь салшгүй хэсэг бол Иовын хүн чанар болон мэрийлт байлаа. Өөрөө өдөр тутам мэрийсний ачаар л Иов Бурханы шалгалтуудын үеэр, “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэж хэлэх биеийн хэмжээ болон итгэл үнэмшилтэй байсан билээ. Эдгээр үгийг нэг шөнийн дотор олж аваагүй, мөн тэдгээр нь Иовын толгойд гэнэтхэн орж ирээгүй, харин олон жилийн амьдралыг туулахдаа түүний харж, олж авсан зүйл байсан. Зөвхөн Бурханы ерөөлийг эрж хайдаг, Бурхан буцааж авна гэж айдаг, үүнийг үзэн ядаж, гомдоллодог бүх хүнтэй харьцуулахад Иовын дуулгавартай байдал маш бодитой биш гэж үү? Бурхан байдаг гэдэгт итгэдэг боловч Бурхан бүх зүйлийг захирдаг гэдэгт хэзээ ч итгэдэггүй хүмүүстэй харьцуулахад Иов тун үнэнч, шулуун шударга биш гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Иов 42:7–9 Тэгээд Ехова эдгээр үгийг Иовд айлдсаныхаа дараа, теман хүн Елифазад хэлсэн нь: “Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв...
Нэгэнт өнөөгийн хүмүүс Иовынхтой адил хүн чанарыг эзэмшээгүй болохоор тэдний уг чанарын мөн чанар ба Бурханд хандах хандлага нь ямар вэ?...
Иовын талаарх өөрсдийн дээрх сэтгэгдэл дээр тулгуурлан хүмүүс түүний зөв шударга байдлын талаар улам их эргэлзэх болсон, учир нь Библид тэмдэглэсэн Иовын үйлдэл болон түүний зан төлөв нь хүмүүсийн төсөөлж байсан шиг жигтэйхэн их өрөвдөм байгаагүй.
Шалгалтуудынх нь төгсгөлд Иовоос гэрчлэл хүлээн авсны дараа Бурхан Иовтой адилхан хүмүүсээс бүрдсэн нэг бүлэг хүмүүсийг, эсвэл нэг бүлгээс...