Шүүлт гэж юу вэ?

2021-03-12

Холбогдох Бурханы үг:

Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийн ажил тул мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнийг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал учраас, энэ ажлыг хүмүүсийн дунд хийхээр Бурхан дахиад л бие махбод болсон дүрээрээ гарч ирэх нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий даяарх хүмүүсийг сургахын тулд үнэнийг ашиглаж, бүх үнэнийг тэдэнд мэдэгдэнэ. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг

“Шүүлт” гэдэг үгийг дурдах үед чи Еховагийн бүх газар оронд хэлсэн үг болон Есүсийн фарисайчуудад хэлсэн зэмлэлийн үгийн тухай бодох болно. Эдгээр үг хэдийгээр хатуу ч гэлээ хүнийг шүүх Бурханы шүүлт байгаагүй, ердөө л өөр өөр орчинд буюу өөр өөр нөхцөлд Бурханы хэлсэн үг байсан юм. Эдгээр үг нь эцсийн өдрүүдэд хүнийг шүүхдээ Христийн хэлдэг үгтэй адилгүй. Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг хүн бол Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдог тухайд хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бид Бурханы шүүлт, гэсгээлтийг туулсныхаа дараа үнэний эх сурвалж бол Бурхан бөгөөд эерэг бүх зүйлийн эх сурвалж нь Бурхан гэх баримтыг харж чаддаг. Сатаны үймээн, завхрал болон Бурханыг эсэргүүцэх нүгэл байгаа газарт Бурханы шүүлт, гэсгээлт очих нь лавтай. Бурханы шүүлт байгаа газарт үнэний илрэлт болон Бурханы зан чанарын илчлэл байдаг. Бурханы шүүлт, гэсгээлтийн үеэр үнэн болон Бурханы зан чанар илчлэгддэг. Үнэн байгаа газарт л шүүлт, гэсгээлт байдаг; шүүлт, гэсгээлт байгаа газарт л Бурханы зөвт зан чанарын илчлэл байдаг. Иймээс Бурханы шүүлт, гэсгээлт байгаа газраас Бурханы ажлын мөрийг бид олдог бөгөөд энэ бол Бурханы илрэлтийг эрж хайх хамгийн үнэн зөв арга юм. Бурхан л шүүлт хийх эрх мэдэлтэй бөгөөд Христ л завхарсан хүн төрөлхтнийг шүүх хүч чадалтай билээ. Хүний Хүү болох Христ бол шүүлтийн Эзэн гэдгийг энэ нь батлан харуулдаг. Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр хүмүүс үнэнийг олж авах ямар ч аргагүй бөгөөд шүүлт, гэсгээлт бол Бурханы зөвт зан чанарыг илчилж, хүмүүст Бурханыг мэдэх боломж олгодог зүйл юм. Хүмүүс үнэнийг ойлгох үйл явц бол Бурханыг мэдэх үйл явц мөн. Завхарсан хүн төрөлхтөнд зориулсан үнэн бол шүүлт, шинжилт, гэсгээлт билээ. Үнэний илчилдэг зүйл нь яг нарийндаа Бурханы зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн байдаг. Үнэнийг ойлгодог хүмүүс завхралыг хаяж, Сатаны нөлөөнөөс мултарч чаддаг. Энэ нь Бурханы үгийн хүч чадал, төгс хүчнээс бүрэн шалтгаалдаг билээ. Бурхан хүмүүст үнэнийг ойлгуулж, үнэнийг олж авхуулахын тулд хүмүүсийг авран, төгс болгодог. Хүмүүс үнэнийг ойлгох тусмаа Бурханыг улам илүү мэддэг. Ийм маягаар хүмүүс завхралыг таягдан хаяж, ариусгалтад хүрч чаддаг. Хүмүүс үнэнийг амьдран харуулж, үнэний бодит байдалд орох үедээ гэрэлд амьдарч, хайранд амьдарч, мөн Бурханы өмнө амьдарч байх болно. Энэ бол үнэнийг дамжуулж, шүүлт хийснээр Христийн хүрдэг үр дүн билээ. Үнэн хэрэгтээ, Бурханы хэлсэн бүх үг үнэн бөгөөд хүн төрөлхтнийг шүүх шүүлт юм. Ямар ч эрин үе байсан хамаагүй, Бурханы хэлдэг үг шүүлтийн үр нөлөөтэй байдаг. Хуулийн эрин үед Ехова Бурханы үг нь завхарсан хүн төрөлхтнийг шүүх шүүлт байсан юм. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн хэлсэн үг нь завхарсан хүн төрөлхтнийг шүүх шүүлт байв. Одоо Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийн ажилдаа хэлдэг бүхэн нь бүр ч илүүтэйгээр шүүлт байдаг бөгөөд хүн төрөлхтөнд хандах Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлт бол Бурханы хамгийн агуу хайр гэдгийг хүн төрөлхтөнд эцэст нь харуулах болно. Бурханы шүүлт, гэсгээлтийн хүн төрөлхтөнд дамжуулдаг зүйл нь аврал, төгс болголт юм. Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаснаар л хүн Бурханы жинхэнэ хайр, бүрэн авралыг олж авдаг. Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг бүх хүн Бурханы шийтгэлд өртөн, сүйрэл, мөхөлд унах болно.

Дээрхийн нөхөрлөлөөс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

“Өөрт нь итгэдэг хэн боловч мөхөхгүй, харин мөнх амьтай болно” гэж Эзэн Есүс бидэнд амласан. Бурхан хэлснээ хэрхэн биелүүлэх вэ?

Холбогдох Библийн эшлэлүүд: “Иймээс Христ олны нүглийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн; хоёр дахь удаагаа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд...

Messenger дээр бидэнтэй холбоо барих