Иовын гэрчлэл хойч үеийнхэнд өгсөн анхааруулга ба сэнхрүүлэл

2018-05-22

Бурхан хүнийг бүрмөсөн олж авдаг үйл явцыг ойлгохын зэрэгцээ бас Бурхан Иовыг Сатанд шилжүүлэн өгсний зорилго болон ач холбогдлыг хүмүүс ойлгох болно. Хүмүүс Иовын зовлон шаналлаас болж зовнидоггүй болсон бөгөөд үүний ач холбогдлын талаар цоо шинэ ойлголттой болсон юм. Тэд Иовынхтай адил сорилтыг туулах эсэхэд санаа зовдоггүй болсон бөгөөд Бурханы шалгалт ирэхийг эсэргүүцэж, үгүйсгэдгээ больсон. Иовын итгэл, дуулгавартай байдал болон Сатаныг ялан дийлсэн гэрчлэл нь хүмүүсийг асар их дэмжиж, зоригжуулах эх сурвалж болдог. Тэд Иовоос авралынхаа найдварыг олж хардаг, мөн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлаар дамжуулан Сатаныг дийлж, Сатаныг ялах нь бүрэн боломжтой юм гэдгийг хардаг. Бурханы дээд эрх болон зохицуулалтыг үг дуугүй хүлээн зөвшөөрч, бүх зүйлээ алдсаны дараа ч Бурханыг орхихгүй гэсэн шийдвэр, итгэлтэй байгаа цагт Сатанд ичгүүр, ялагдал авчирч чадах бөгөөд Сатаныг айлгаж, яаран зугтаалгахын тулд—амиа алдах байсан ч хамаагүй—зөвхөн гэрчлэлдээ бат зогсох шийдвэр болон тэвчээрийг эзэмших хэрэгтэй гэдгийг тэд хардаг. Иовын гэрчлэл нь хойч үеийнхэнд өгсөн анхааруулга бөгөөд хэрвээ тэд Сатаныг ялахгүй юм бол Сатаны буруушаалт болон хөндлөнгийн оролцооноос хэзээ ч ангижирч чадахгүй, мөн Сатаны хүчирхийлэл, дайралтаас хэзээ ч зугтаж чадахгүй гэдгийг энэхүү анхааруулга тэдэнд хэлдэг билээ. Иовын гэрчлэл хойч үеийнхнийг гэгээрүүлсэн юм. Энэ гэгээрэл нь хүмүүст, тэд зөвхөн төгс, шулуун шударга байсан цагт л Бурханаас эмээж, муугаас зайлж чадна гэдгийг сургадаг; Бурханаас эмээж, муугаас зайлж чадах л юм бол Бурханд хүчтэй, жинтэй гэрчлэл хийж чадна гэдгийг сургадаг; Бурханд хүчтэй, жинтэй гэрчлэл хийж чадах л юм бол Сатанд хэзээ ч захирагдахгүй бөгөөд Бурханы удирдамж, хамгаалалт дор амьдарна—зөвхөн тэр үед л тэд үнэхээр аврагдсан байх болно. Иовын хүн чанар, түүний амьдралын эрэл хайгуулыг аврал эрж хайдаг хүн бүр дуурайх ёстой. Бүхий л амьдралынхаа туршид түүний амьдран харуулсан зүйл болон шалгалтуудын үеэр биеэ авч явсан байдал нь Бурханаас эмээж, муугаас зайлах замыг эрж хайдаг тэр бүх хүний хувьд үнэт эрдэнэ билээ.

Иовын гэрчлэл Бурханд тайтгарал авчирдаг

Хэрвээ одоо Би та нарт Иов бол хайр татам хүн байсан гэж хэлбэл, та нар энэ үгийн утга учрыг үнэлж чадахгүй байж магад, мөн Би яагаад энэ бүх зүйлийг хэлсний цаад санааг ухаарч чадахгүй байж магад; гэхдээ та нар Иовынхтай адил юм уу, төстэй шалгалтуудыг туулсан байх, гай зовлон амсаж, та нарт зориулан Бурханы биечлэн бэлтгэсэн шалгалтуудыг туулсанбайх, уруу таталт дунд Сатаныг дийлж, Бурханд гэрчлэл хийхийн тулд өөрийн бүх хүчин чармайлтыг зориулж, доромжлол, зовлон шаналалыг тэвчсэн байх тэр өдрийг иртэл хүлээ—тэгэхэд л чи Миний хэлсэн эдгээр үгийн утга учрыг үнэлж чаддаг болно. Тэр үед чи Иовоос хамаагүй дор гэдгээ мэдэрнэ, Иов ямар хайр татам гэдгийг, түүнийг дуурайх нь зүйтэй гэдгийг мэдэрнэ; тэр цаг ирэхэд Иовын хэлсэн тэдгээр сонгодог үг одоо үед амьдарч байгаа завхарсан хүнд хэчнээн чухал болохыг чи ухаарах ба мөн Иовын хийсэн зүйлийг хийх нь өнөөгийн хүмүүст хэчнээн хэцүү болохыг ухаарах болно. Энэ нь хэцүү юм гэдгийг мэдрэх үедээ чи Бурханы зүрх сэтгэл хэчнээн их түгшиж, зовниж байсныг үнэлэх бөгөөд тийм хүмүүсийг олж авахын тулд Бурханы төлсөн төлөөс хэчнээн өндөр болохыг, мөн хүн төрөлхтний төлөө Бурханы хийдэг, зарцуулдаг зүйл хэчнээн эрхэм болохыг үнэлэх болно. Одоо та нар эдгээр үгийг сонсоод Иовын талаар үнэн зөв ойлголт, алдаагүй үнэлгээтэй болж байна уу? Та нарын үзэхэд, Иов үнэхээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс, шулуун шударга хүн байсан уу? Ихэнх хүн мэдээж “Тийм” гэж хэлнэ биз ээ. Учир нь, Иовын үйлдэж, илчилж байсан зүйлсийн баримтыг ямар ч хүн, эсвэл Сатан үгүйсгэж чадахгүй билээ. Тэдгээр нь Иов, Сатаныг ялсны хамгийн хүчтэй нотолгоо юм. Энэ нотолгоог Иов бий болгосон бөгөөд Бурханы хүлээн авсан анхны гэрчлэл байв. Тиймээс Иов Сатаны сорилтыг ялж, Бурханд гэрчлэл хийхэд Бурхан Иовоос найдвар олж харсан бөгөөд Түүний зүрх сэтгэлийг Иов тайтгаруулсан. Бүтээлийн цаг үеэс Иовын цаг үеийг хүртэл тайтгарал гэж юу байдгийг, хүн тайтгаруулна гэж юу гэсэн үг болохыг Бурхан анх удаа үнэхээр мэдэрсэн үе энэ байв. Өөрийнх нь төлөө хийсэн жинхэнэ гэрчлэлийг Тэр анх удаа харж, олж авсан нь энэ байсан юм.

Иовын гэрчлэл болон Иовын янз бүрийн талын тухай мэдээ сонсоод ихэнх хүн өөрсдийнхөө урдах замд төлөвлөгөөтэй байх болно гэдэгт Би итгэж байна. Иймээс айдас, түгшүүрээр дүүрэн ихэнх хүн бие, сэтгэлийнхээ аль алинд аажмаар амарч эхлэн, тайвшралыг бага багаар мэдэрч эхэлнэ гэдэгт Би бас итгэж байна…

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Иовын тухай (1)

Иовын өдөр тутмын амьдралаас бид түүний төгс, шулуун шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдгийг нь харж болно

Messenger дээр бидэнтэй холбоо барих