Өнгөрсөн хоёр мянган жилийн туршид Эзэнд итгэх хүний итгэл Библид үндэслэж байсан бөгөөд Эзэн Есүс ирсэн нь Хуучин Гэрээний Библийг үгүйсгээгүй. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийсний дараа Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрдөг хүн бүхэн Түүний үгийг уншихад анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд Библийг хааяахан уншина. Миний эрж хайхыг хүсэж байгаа зүйл бол, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсний дараа хүн Библид яг ямар зөв хандлагаар хандах ёстой вэ, мөн үүнийг хэрхэн ашиглах ёстой вэ? Итгэлийн замаар алхаж, Бурханы авралыг хүртэхийн тулд хүний Бурханд итгэх итгэл юун дээр үндэслэх ёстой вэ?

2021-03-15

Хариулт:

Библи бол Бурханы ажлын эхний хоёр үе шатны жинхэнэ тэмдэглэл. Өөрөөр хэлбэл, энэ нь тэнгэр газар, бүх зүйл болон хүн төрөлхтөн бүтээгдсэний дараа хүн төрөлхтнийг гэх удирдамж, золин авралыг гүйцэлдүүлдэг Бурханы ажлын эхний хоёр үе шатны гэрчлэл юм. Бурхан Хуулийн эрин үед хүмүүсийг хэрхэн залж чиглүүлж, Өөрийнх нь өмнө амьдарч, Өөрт нь шүтэн мөргөхийг заасан болохыг хүн бүр Библийг уншсанаар олж харж болох юм. Түүнчлэн Нигүүлслийн эрин үед Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн золин аварч, амар амгалан, баяр баясал болон бүх төрлийн нигүүлслийг хайрлах зуураа урьдын бүх нүглийг нь уучилсан болохыг бид харж болно. Бурхан хүн төрөлхтнийг бүтээгээд, ямагт залж чиглүүлсэн төдийгүй дараа нь золин аварсан гэдгийг хүмүүс харж чаддаг. Үүний зэрэгцээ Бурхан хүн төрөлхтнийг хангаж, хамгаалж ирсэн юм. Түүнчлэн эцсийн өдрүүдэд Өөрийн ард түмнийг шүүн, цэвэрлэхийн тулд Бурханы үг гал мэт шатна гэдгийг бид Библийн зөгнөлөөс уншиж болох юм. Тэдгээр нь хүн төрөлхтнийг бүх нүглээс авран, Сатаны харанхуйн нөлөөнөөс мултрахад бидэнд туслах бөгөөд ингэснээр бид Бурханд бүрэн эргэн очиж, эцэстээ Түүний ерөөл, амлалтыг өвлөн авах юм. Бурхан, “Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм.” гэж хэлсэн нь ийм утга учиртай. Иймээс Библийг анхааралтай уншсан хэн боловч Бурханы зарим үйлдлийг хараад Түүний оршин тогтнол болон тэнгэр газар дахь бүх зүйлийг бүтээгээд, ноёрхож, захирдаг Түүний төгс хүчин болон мэргэн ухааныг таньж чадах юм. Иймээс хүмүүс Бурханд итгэж, Бурханыг мэдэж, итгэлийн зүй зохистой замаар алхахад Библи гүн гүнзгий утга учиртай байдаг. Бурханд чин сэтгэлээсээ итгэн, үнэнийг хайрладаг хэн боловч Библийг уншсанаар амьдралын зорилго, чиглэлийг олж чадах бөгөөд Түүнд итгэж, найдаж, Түүнийг дуулгавартай дагаж, шүтэн мөргөж сурдаг. Эдгээр нь бүгд Бурханыг гэрчлэх Библийн гэрчлэлийн үр нөлөө бөгөөд үгүйсгэшгүй баримт билээ.

………………………

Бурханы ажлын эхний хоёр үе шатны тэмдэглэлд Библийн үнэ цэн бүхэлдээ оршдог. Хэрэв хүмүүс үүнээс Бурханы айлдвар, ажлын тухай уншиж, бүх зүйлийг бүтээгээд захирдаг төгс хүчин, мэргэн ухааных нь тухай мэдэж, итгэж чадах юм бол Бурханыг мэдэж, дагаж, шүтэн мөргөхөд нь гүн гүнзгий ач холбогдолтой байх болно. Ийм учраас Библи бол ердөө л Бурханы ажлын гэрчлэл бөгөөд итгэгчдэд сууриа тавихад тус болж чаддаг. Мэдээж хэрэг энэ нь бас Бурханд итгэдэг хүн бүхэнд шаардлагатай ном юм. Библи нь хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын эхний хоёр үе шатыг ойлгоход нь хүмүүст тусалж чаддаг бөгөөд үнэнийг ойлгож, амь руу ороход нь туйлын их ач тустай байдаг. Гэхдээ энэ нь эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг орлож чадахгүй, Түүний өнөөдрийн айлдваруудыг орлож бүр ч чадахгүй; харин Бурханы ажлын эхний хоёр үе шатыг ойлгож, Түүний зан чанар, төгс хүчин болон мэргэн ухааныг мэдэхэд л бидэнд тусалж чадах юм. Энэ бол Бурханы зүрх сэтгэлийн дагуу Библийг харах цорын ганц арга зам бөгөөд Библийн зохиогч, эмхэтгэгч болгоны нийтлэг зорилго ч мөн энэ гэдэгт бид итгэх ёстой.

Дээрхийн нөхөрлөлөөс эш татав

Библи бол ердөө л Бурханы ажлын тэмдэглэл, Бурханд хийсэн гэрчлэл юм; хэдийгээр энэ нь хүн төрөлхтний босгон байгуулалтад маш их тустай боловч ямар ч тохиолдолд Ариун Сүнсний ажлыг орлож чадахгүй. Бурханд итгэдэг бид Ариун Сүнсний ажилд үндэслэн аврал олж авах ёстой. Хэрвээ бид Ариун Сүнсний ажилгүйгээр ердөө Библийг л дагасан бол өөрсдийнхөө замаар явж байгаа хэрэг болох сон. Бурханд итгэдэг атлаа Түүнийг эсэргүүцдэг фарисайчуудын алдаа нь итгэлээ Ариун Сүнсний ажилд бус, зөвхөн Библид тулгуурлах нь буруу гэдгийг тодорхойлоход хангалттай. Библийг олон жил судалсан боловч Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтээр дутагдан, эцэстээ Бурханы талаар мэдлэгтэй болж, үнэнийг ойлгож чадаагүй олон хүн бий. Иймээс Бурханд итгэдэг хүмүүс бид Библид зүй ёсоор хандаж, хэрэглэх ёстой. Библид хэзээ ч сохроор итгэж, Библийг шүтэх ёсгүй. Бид Библиэс Бурханы үгийг төдийгүй хүнийг аврах ажлаа Бурхан хэрхэн хийдгийг харж чаддаг боловч энэ талаарх, ялангуяа Бурханы үгийн талаарх бидний ойлголт үргэлж хэтэрхий хязгаарлагдмал байх болно. Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтгүйгээр бид Бурханы үгийг үг үсэггүй цээжилж болох ч, үнэнийг бас л ойлгохгүй. Түүхийн туршид Бурханы ажлыг туулсан тоо томшгүй олон ариун хүн үүнийг баталсан юм. Библид сохроор итгэж, Библийг шүтдэг шашны нэлээд олон тооны хүн байдаг боловч тэд зүрх сэтгэлдээ Бурханыг хүндэлдэггүй бөгөөд өөрсдийн үзэл, төсөөллөөр Бурханыг тодорхойлдаг. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлаа хийж, хүнийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлэх үед энэ хүмүүс Бурханы дуу хоолойг таньдаггүй. Оронд нь тэд Бурханыг яллаж, эсэргүүцэн, Бурханыг хайхрамжгүйгээр шүүж, доромжилдог. Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүд цуглаан дээрээ Төгс Хүчит Бурханы үгийг идэж уудаг бөгөөд Библийг хэлэлцэх нь чөлөөт цагаараа хийх зүйл болсныг хараад, тэд улам их яллаж, шүүдэг. Тэд үнэхээр үнэнийг ойлгодог, Бурханыг мэддэг гэж үү? Яавч үгүй! Тэд бол яг л фарисайчууд шиг Бурханыг эсэргүүцдэг, Библийг шүтэгчид. Эзэн Есүсийг дагагчид цугларалт дээрээ Эзэн Есүсийн ажил, үгийн талаар л нөхөрлөхийг фарисайчууд хараад, тэднийг судар уншилгүй, Эзэн Есүсийн үгийг л уншдаг гэцгээн шүүдэг байсан. Энэ нь орчин цагийн пастор, ахлагчдын хэлдэг үгтэй төстэй; тэд бүгд Бурханыг дагах, Бурханы ажлыг туулах гэдэг нь ямар утга учиртай болохыг мэдэлгүйгээр Бурханы ажлыг ялладаг. Тэд Библийг тайлбарлаж, шашны зан үйл хийж, шашны дүрэм журам мөрдөхөөс өөрийг хийж чаддаггүй. Нигүүлслийн эрин үед Эзэнд итгэгчид цуглахдаа зөвхөн Хуучин гэрээг уншдаг байсан бол Эзэн Есүсийн сайшаалыг олж авч чадах байсан гэж үү? Одоо Эзэн Есүс эргэн ирж, үнэнийг илэрхийлсэн бөгөөд эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийдэг. Бид Библийн зан үйл, дүрэмтэй зууралдангаа Бурханы үг, ажлыг хөсөр хаяж болох уу? Бурханд итгэнэ гэж үнэндээ юу гэсэн үг вэ? Итгэгч Бурханы өнөөгийн үгийг идэж, ууж, туулдаггүй бол энэ нь Бурханд итгэх итгэл мөн үү? Шашны олон хүн, Бурханд итгэх итгэлийн тухай хамгийн анхан шатны мэдлэг, үнэнээр дутагддаг. Библи тэр чигтээ Бурханы үг, Библийг үеийн үед үүрд дагах ёстой, Библийг баримтлах нь Бурханд итгэхтэй адилхан гэж тэд боддог. Энэ нь Бурханд итгэх итгэлийн үнэнтэй нийцдэг үү? Бурханы ажил үргэлж урагшилж, хөгжиж байгаа бөгөөд Мянган жилийн хаанчлалын эрин үед ч гэсэн Бурхан бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэхийн тулд бас л үгээ ашиглах болно. Бурхан дүрэм журам дагадаггүй—Бурхан үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй, Түүний үг, ажил хэзээ ч зогсолгүй ямагт урагшилдаг атал энэ асуудлыг олон хүн ойлгож чаддаггүй. Тэд хөгийн биш гэж үү? Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа Бурханы хүслийн дагуу Библитэй хэрхэн харьцах тухайд бас л тодорхой ойлгоогүй олон хүн бий. Энэ асуудлын тухай үнэнийг Төгс Хүчит Бурхан тодорхой илэрхийлсэн байдаг тул Түүний үгээс цөөн хэдэн хэсгийг уншицгаая.

Төгс Хүчит Бурхан хэлсэн нь, “Өнөөдөр Би ийм маягаар Библийг задлан шинжилж байгаа бөгөөд үүнийг үзэн яддаг, эсвэл лавлагаа болох үнэ цэнийг нь үгүйсгэдэг гэсэн үг биш юм. Мэдэхгүй байгааг чинь болиулахын тулд Би Библийн угийн үнэ цэн болон эх сурвалжийг чамд тайлбарлаж, тодруулж өгч байна. Учир нь хүмүүст Библийн талаар маш олон үзэл байдаг ба тэдгээрийн ихэнх нь буруу юм; Библийг ингэж унших нь олж авах ёстой зүйлдээ хүрэхэд нь тэдэнд саад хийгээд зогсохгүй, үүнээс ч илүүгээр Миний хийхээр зорьдог ажилд саад учруулдаг. Энэ нь хожмын ажлыг асар их үймүүлж, давуу тал бус, зөвхөн сул талыг л бий болгодог. Тиймээс Миний чамд зааж буй зүйл бол ердөө л Библийн мөн чанар, дотоод түүх юм. Би чамаас Библийг битгий унш гэж, эсвэл энэ нь ямар ч үнэ цэнгүй гэдгийг энд тэндгүй тунхагла гэж шаардаж байгаа юм биш, харин Библийн талаар зөв мэдлэг, зөв үзэл бодолтой байхыг л шаардаж байна. Хэтэрхий өрөөсгөл бүү бай! Хэдийгээр Библи нь хүмүүсийн бичсэн түүхийн ном боловч энэ нь бас эртний ариун хүмүүс болон элчүүдийн Бурханд үйлчилж байсан олон зарчим болон сүүлийн үеийн элчүүдийн Бурханд үйлчилсэн туршлагуудыг тэмдэглэдэг—энэ бүхнийг энэ хүмүүс үнэхээр харж, мэдсэн бөгөөд үнэн замыг эрэлхийлж байгаа энэхүү эрин үеийн хүмүүс лавлагаа болгон ашиглаж болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 4).

Библи хэдэн мянган жилийн турш хүний түүхийн нэг хэсэг байсаар ирсэн. Түүнчлэн, хүмүүс Библид Бурхан мэт хандаж, эцсийн өдрүүдэд энэ нь Бурханы орыг эзлэхдээ тулсан бөгөөд Бурхан энийг нь үзэн яддаг. Тиймээс цаг гарах үед, Библийн дотоод түүх болон эх үүсвэрийг тодруулах ёстой гэж Бурханд санагджээ; тэгэхгүй бол Библи хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг эзэлсээр байх бөгөөд хүмүүс Библийн үгийг ашиглан Бурханы үйл хэргийг хэмжиж, яллах байв. Библийн мөн чанар, бүтэц, өө сэвийг тайлбарласнаараа Бурхан Библийн оршин тогтнолыг яавч үгүйсгээгүй, мөн үүнийг яллаа ч үгүй; харин ч Тэрээр Библийн анхдагч дүр төрхийг сэргээсэн зохистой, тохиромжтой тодорхойлолтыг өгч, Библид хандах хүмүүсийн буруу ойлголтыг хөндөж, Библийн талаарх үнэн зөв үзэл бодлыг өгсөн, ингэснээр тэд Библийг шүтэхээ больж, төөрөлдөхөө больсон; өөрөөр хэлбэл, тэд Библид итгэх сохор итгэлээ Бурханд итгэж, Бурханыг шүтэн мөргөж байгаа хэрэг хэмээн андуурахаа болиод, Библийн цаад үнэн түүх болон ташаарлуудтай нүүр тулахаас ч айдаг болсон. Хүмүүс Библийн талаар хольцгүй ойлголттой болмогцоо ямар ч гэмшилгүйгээр үүнийг хөсөр хаяж, Бурханы шинэ үгийг зоригтойгоор хүлээн авч чаддаг. Энэ бол энэхүү хэдэн бүлэг дэх Бурханы зорилго билээ. Бурханы өнөөдрийн ажил болон үгийг ямар ч онол юм уу баримт орлож чадахгүй, Бурханы орыг юу ч эзэлж чадахгүй хэмээх үнэнийг Бурхан энд хүмүүст хэлэхийг хүсдэг. Хэрвээ хүмүүс Библийн урхинаас зугтаж чадахгүй бол Бурханы өмнө очиж хэзээ ч чадахгүй. Хэрвээ тэд Бурханы өмнө очихыг хүсвэл Түүнийг орлож чадах аливаа зүйлээс зүрх сэтгэлээ эхлээд цэвэрлэх ёстой; тэгвэл тэд Бурханы сэтгэлд нийцнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чуулгануудаар явахдаа Христийн хэлсэн үг Оршил).

Хэрвээ чи өнөөдрийн шинэ замаар алхахыг хүсвэл Библийг орхих ёстой, мөн зөгнөлийн ном, эсвэл Библи дэх түүхийг даван гарах ёстой. Зөвхөн тэр үед л чи шинэ замаар зүй зохистой алхаж чадна, тэр үед л чи шинэ ертөнцөд, шинэ ажилд орж чадна. Өнөөдөр яагаад чамаас Библи уншихгүй байхыг шаардаж байгааг, яагаад Библиэс тусдаа өөр ажил байгааг, яагаад Бурхан Библиэс илүү шинэ, илүү дэлгэрэнгүй хэрэгжүүлэлтийг хайдаггүйг, яагаад Библийн гаднах илүү хүчирхэг ажил байдгийг чи ойлгох ёстой. Та нарын ойлгох ёстой бүхэн энэ юм. Чи хуучин, шинэ ажлын хоорондох ялгааг мэдэх ёстой бөгөөд Библийг уншдаггүй байсан ч үүнийг задлан шинжилж чаддаг байх ёстой; тэгэхгүй бол чи Библийг шүтсээр л байх болно, улмаар шинэ ажилд орж, шинэ өөрчлөлтүүдийг туулахад хэцүү байх болно. Илүү өндөр зам байхад яагаад тэр хуучирсан, дорд замыг судална гэж? Илүү шинэлэг айлдвар, илүү шинэлэг ажил байхад яагаад хуучны түүхэн тэмдэглэл дунд амьдарна гэж? Шинэ айлдарууд чамайг хангадаг ба шинэ ажил мөн гэдгийг энэ нь баталдаг; хуучин тэмдэглэлүүд сэтгэлийг чинь хангаж чадахгүй, эсвэл одоогийн хэрэгцээг чинь хангаж чадахгүй бөгөөд тэдгээр нь одоо энд хийгдэж байгаа ажил биш, харин түүх гэдгийг энэ нь баталдаг. Хамгийн өндөр зам бол хамгийн шинэлэг ажил юм, мөн шинэ ажил байгаа болохоор өнгөрсөн үеийн зам хэчнээн өндөр байлаа ч, хүмүүсийн эргэцүүллийн түүх хэвээр бөгөөд лавлах үнэ цэн нь ямар ч байлаа гэсэн, энэ нь мөн л хуучин зам юм. Хэдийгээр энэ нь ‘ариун номд’ бичигдсэн ч хуучин зам бол түүх; харин үүний талаарх тэмдэглэл ‘ариун номд’ байхгүй ч шинэ зам бол одоо үеийнх. Энэ зам чамайг аварч чадна, энэ зам чамайг өөрчилж чадна, учир нь энэ бол Ариун Сүнсний ажил билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1).

Бурхан Хуулийн эрин үе дэх ажлаа дуусгасны дараа Хуучин гэрээ бий болсон бөгөөд Эзэн Есүс золин авралын ажлаа дуусгах үед Шинэ гэрээ бий болсон. 2,000 жилийн турш Библи хамгийн өргөнөөр хэвлэгдэн уншигдаж, хүн төрөлхтөн Библиэс агуу их босгон байгуулалтыг хүлээн авсан юм. Ажлынхаа үеэр илэрхийлсэн Бурханы үг Библид тэмдэглэгдсэн байдаг тул энэ нь мөн Бурханд ашиглагдсан хүмүүсийн туршлага болон гэрчлэлийн бичгээр үйлдсэн бүртгэл болдог бөгөөд үүнээс хүмүүс Бурханы оршин тогтнол төдийгүй Бурханы илрэлт, ажлыг харж болдог. Тэд үүнээс, Бурхан бол бүх зүйлийн Бүтээгч, Захирагч гэх баримтыг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үед Бурханы хийсэн ажлын хоёр үе шатыг мэдэж авч чаддаг. Эзэн Есүс золин авралын ажлаа биечлэн явуулж, хүн төрөлхтөнд арвин их нигүүлслээ хайрлаж, олон үнэнийг илэрхийлсэн Нигүүлслийн эрин үеийн тухай Библийн тэмдэглэлийн тухайд энэ нь ялангуяа үнэн байдаг. Энэ нь бидэнд хүн төрөлхтнийг хайрлах Бурханы жинхэнэ хайрыг харуулж, хүн Бурханд итгэж, Бурханд захирагдсанаар амьдралын зөв замаар алхаж чадна, мөн бид үнэнийг яг өөрсдийнхөө амь болгон олж авсан үедээ л Бурханы авралыг хүлээн авч, Бурханаас сайшаал хүртэж болно гэдгийг ойлгуулдаг. Энэ бол хүн төрөлхтний дунд Бурханы хийсэн хоёр үе шатны ажлын хүрсэн үр дүн юм. Библийн тэмдэглэл байгаагүй бол Бурханы өмнөх ажлыг ойлгох нь хүн төрөлхтөнд маш хэцүү байх байв. Иймээс Библи нь Бурханд итгэдэг хүмүүс бидний заавал унших шаардлагатай сонгодог ном болсон юм. Гэвч Библи хэчнээн нандин байлаа гээд, бид үүнийг Бурхантай нэг түвшинд тавих ёсгүй, бүр чухал нь Бурханыг төлөөлүүлэх, Бурханы ажлыг орлуулахад үүнийг ашиглах ёсгүй. Иймээс бид Библид хэзээ ч сохроор итгэж, шүтэлгүй, Библид зүй зохистой хандах ёстой. Түүнчлэн аль нь Бурханы үг, аль нь хүний үг вэ гэх асуудлын тухайд, Бурхан юу гэж хэлсэн, хүн юу гэж хэлснийг Библи тодорхой тэмдэглэсэн байдаг; энэ нь харахад илэрхий байдаг. Гэсэн хэдий ч элч нарын захидал болон хүний туршлага, гэрчлэлийн хэсгүүдийн тухайд, олон хүнд ялган таних чадвар дутагддаг. Зарим нь бүр, Ариун Сүнсний гэгээрлээс урган гарсан ямар ч үг, эсвэл үнэнтэй нийцдэг ямар ч үг нь Бурханы үг хэмээн хэлдэг. Энэ чинь дураараа чалчиж байгаа хэрэг биш үү? Бурханы үгийг хүн илэрхийлж чадах уу? Ариун Сүнс хүнийг гэгээрүүлж, гэрэлтүүлэн, хүн өчүүхэн төдий гэрэл хүлээн авах нь Ариун Сүнс хүнд Бурханы үгийг илчлэх юм уу дамаар ойлгуулж байна гэсэн үг үү? Ариун Сүнсний ажил нь хүнд үнэнийг ойлгуулж, хүнийг үнэний бодит байдалд оруулах үр нөлөөнд хүрэхийг зорьдог. Үнэнийг ойлгож, үнэний бодит байдалд орж байгаа хүний гэрчлэл нь үнэн хэрэгтээ Бурханы илэрхийлсэн үг байж болох уу? Хүний үг үнэний дагуу байлаа ч гэсэн, үнэндээ хүний үгийг үнэн өөрөө, эсвэл Бурханы үг хэмээн тооцож болохгүй гэдгийг бид тун тодорхой ойлгох ёстой. Бурханы үг л үнэн учраас хүний үг болон Бурханы үгийг харьцуулж болохгүй юм; Бурханы үг л хүнийг золин аварч, мөн аварч, хүний амь болж чаддаг. Хүний үг зөвхөн хүний өөрийн туршлага, ойлголтыг төлөөлдөг бөгөөд ердөө лавлагаа л болдог. Тэдгээр нь хүмүүст тус нэмэртэй, сургамжтай байж болох ч, Бурханы үгийг яавч орлож чадахгүй. Библи дэх Бурханы үг хэзээ ч зөрчилддөггүй, харин Библи дэх хүний үгийг Бурханы үгтэй харьцуулбал зарим нэг зөрчил үүсэх нь зайлшгүй юм. Гэвч эрин үеүдийн турш дахь Бурханы ажил, үгэнд ямар ч зөрчил байдаггүй. Библид тэмдэглээстэй Ехова Бурханы үг, Эзэн Есүсийн үг ба эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы үг: энэ бүгдийн эх сурвалж нь нэг Бурханы ажил юм. Тэдгээр нь бүгд Ариун Сүнсний үг юм. Энэ бол хэний ч няцааж чадахгүй баримт билээ. Гэвч, шашны олон хүн байнга Библи доторх хүний үгийг аваад, Бурханы одоогийн үгтэй харьцуулдаг. Яг л фарисайчууд шиг судалж, Эзэн Есүсийн үгтэй харьцуулахдаа судрын үгийг үргэлж ашигладаг байсан юм. Үүнээс үүдэн фарисайчууд Эзэн Есүсийг үл хүлээн зөвшөөрөх хэд хэдэн шалтгаан олсон бөгөөд Түүнийг бүр улайран эсэргүүцэж, яллаж, тэр ч бүү хэл Эзэн Есүсийг цовдлохоос нааш буцахгүй байсан. Тэгвэл, энэ ямар асуудал вэ? Өнөөдөр үүнийг бас л тодорхой ойлгоогүй байгаа олон хүн бий. Бурханы ажил хэзээ ч Библид үндэслэн хийгдэж байгаагүй, түүнчлэн Бурхан Библиэр хязгаарлагддаггүй. Бид үргэлж Бурханыг Библид үндэслэн судлах юм уу Бурханы өнөөгийн ажлыг ийм маягаар хэмжих юм бол ахин дахин бүтэлгүйтэж, уналт маань улам бүр ноцтой болох болно. Өнөөдөр шашны олон хүн Төгс Хүчит Бурхан болон Түүний эцсийн өдрүүдийн ажлыг судлахдаа Библийн үгийг ашиглаж, бүр Төгс Хүчит Бурханыг яллаж, эсэргүүцэхийн тулд агуулгаас нь гажуудуулж Библиэс эш татахдаа ч тулдаг. Тэд Библийн үг, тэр дундаа хүний үгийг Бурханы үгийн оронд хэрэглэдэг. Түүнчлэн тэд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг яллаж, эсэргүүцэхийн тулд Бурханы үгийг буруугаар тайлбарлаж, хүний үгийг урвуулан ашигладаг. Фарисайчууд Эзэн Есүсийг эсэргүүцэхдээ яг ингэсэн, тэгэхээр үр дүн нь ямар байх вэ? Тэднийг Бурхан яг адилхан хараах болно. “Бурханыг цовдолдог хүмүүс золгүй еэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ) хэмээн Төгс Хүчит Бурхан хэлдэг. Хэрэв бид Бурханыг эсэргүүцэхдээ библийн сургаалыг ашигласаар байвал, антихристүүд хэмээн илчлэгдэж, Бурханаар хараагдах болно. Энэ баримт биш гэж үү?

Бурхан шинэ ажил хийх үед хүн судраас гарч, Бурханы өнөөгийн үг, ажилд захирагдах ёстой гэдгийг шашны энэ фарисайчуудын Бурханд итгэхдээ бүтэлгүйтсэн сургамжаас бид харж болно. Энэ нь, Хуулийн эрин үед Бурханы ерөөлийг хүртэхийн тулд хүн хэрхэн Ехова Бурханы гаргасан хууль, тушаалыг дагах ёстой байсантай адил юм. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс золин авралын ажлаа хийхээр ирсэн бөгөөд Эзэн Есүсийн сайшаалыг хүртэхийн тулд хүн хуулиас гарч, Түүний үг, ажлыг хүлээн зөвшөөрч, захирагдах ёстой болсон. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийдэг. Тэрээр Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Иймээс бид Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, Төгс Хүчит Бурханы үгийг хэрэгжүүлж, туулсанаар л Ариун Сүнсний ажлыг хүртэж, үнэнийг амиа болгон олж авч, Бурханыг мэддэг, Бурханд захирагдаж, Түүнийг хүндэлдэг, мөн Бурханы авралаар дамжуулан Түүгээр авхуулах хүн болж чадна. Энэ замаар л хүн Түүний хаанчлалд орж чадна. Бид Бурханд итгэхдээ Бурханы ажилтай хөл нийлүүлж, Ариун Сүнсний ажлыг олж авах ёстой гэдгийг бид үүнээс харж болно, учир нь тэгсэн цагт л бид үнэнийг ойлгож, Бурханыг мэдэж, үнэний бодит байдалд орж чадна. Бидний итгэл зөвхөн Библийг унших, Библийн бичвэрийг чандлан баримтлахад суурилбал судрыг л баримтлан, Бурханыг эсэргүүцэж, улмаар Бурханы хараалыг өөрсөд дээрээ авчирсан фарисайчуудын яг адилаар Бурханы ажлаар таягдуулан, хөсөр хаягдаж магад юм. Бурханд итгэх итгэл маань Библийг баримтлахад суурилдаг уу? Хэрэв Бурханд итгэх итгэлд маань Ариун Сүнсний ажил дутмаг бол бид аль хэдийн үнэн замаас гажсан хэрэг бөгөөд Бурханы авралыг олж авах аргагүй. Иймээс бидний итгэл Библийг чанд баримтлахад суурилж болохгүй; бид Бурханы ажилтай хөл нийлүүлж, Бурханы өнөөгийн үгийг илүү уншиж, Ариун Сүнсний ажлыг олж авах ёстой. Энэ бол Бурханд итгэх итгэлийн үндэс бөгөөд хамгийн чухал тал юм. Бид итгэгчийнхээ хувиар Библид хэрхэн хандах тухай, мөн итгэлийн замаар алхахдаа Бурханаас сайшаал хүртэхийн тулд Бурханд итгэх итгэлээ юунд үндэслэх ёстой талаар одоо тодорхой ойлгосон байх учиртай, тийм биз?

Кино зохиолын асуулт, хариултаас эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Библид Паул, “Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн” (2 Тимот 3:16) гэж хэлсэн байдаг. Иймээс Библи дэх бүх үг Бурханы үг мөн. Гэтэл та нар яагаад Библи дэх үг бүгд Бурханы үг биш гэж хэлдэг юм бэ?

Холбогдох Бурханы үг: Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгийн тэмдэглэл биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе...

Бурханы бүх үг, ажил Библид тэмдэглэгдсэн бөгөөд Библиэс гадна Бурханы ямар ч үг, ажил оршин байдаггүй гэдэгт бид итгэдэг. Ингэж бодох нь буруу юм гэж үү?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд: “Түүнчлэн Есүсийн хийсэн өөр олон зүйл байгаа ба хэрэв тэд тэр бүгдийг бичсэн бол тэдний бичсэн...

Messenger дээр бидэнтэй холбоо барих