Библи бол Бурханы ажлын гэрчлэл юм; Библийг уншсанаар л дамжуулан итгэгчид, Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн гэдгийг ухамсарлах болж, Бурханы гайхалтай үйл хэрэг, агуу, төгс хүчит байдлыг харж чаддаг. Библид Бурханы олон үг, түүнчлэн хүний туршлагын тухай гэрчлэлүүд байдаг; энэ нь хүмүүсийн амийг хүнс тэжээлээр хангаж, мөн асар их босгон байгуулалтаар хангаж чадна, иймээс миний эрж хайхыг хүсэж байгаа зүйл бол Библийг уншсанаар бид үнэхээр мөнх амийг олж авч чадах уу? Библийн дотор мөнх амийн зам байхгүй байх боломжтой юу?
Хариулт:
Библийг уншсанаар бид Бурхан бол тэнгэр, газар, бүх зүйлийн Бүтээгч гэдгийг ойлгож авч, Түүний гайхалтай үйл хэргийг таньж эхэлдэг. Учир нь Библи бол Бурханы ажлын эхний хоёр үе шатны гэрчлэл юм. Энэ бол Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы үг ба ажлын тэмдэглэл, хүний гэрчлэл билээ. Иймээс Библи бидний итгэлд маш чухал. Бодоод үз, хэрвээ Библи байгаагүй бол бид яаж Эзэний үгийг ойлгож, Эзэнийг мэдэх юм бэ? Бид яаж Бурханы үйл хэргийг харж, Бурханд жинхэнэ итгэлийг бий болох юм бэ? Хэрэв бид Библийг уншихгүй бол яаж эрин үеүдийн турш Бурханд дуулгавартай байсан ариун хүмүүсийн жинхэнэ гэрчлэлийг харах юм бэ? Иймээс Библи унших нь итгэлийг хэрэгжүүлэхэд зайлшгүй чухал бөгөөд Эзэний нэг ч итгэгч Библиэс холдон явж огт болохгүй. Библиэс холддог хүн Эзэнд итгэж чадахгүй гэж хэлж болно. Энэ нь эрин үеүдийн туршид ариун хүмүүсийн туршлагаар батлагдсан. Итгэлийг хэрэгжүүлэхэд Библийг уншихын үнэ цэн, утга учрыг хэн ч үгүйсгэж зүрхлэхгүй. Иймд эрин үеүдийн туршид байсан ариун хүмүүс болон итгэгчид бүгд Библийг унших нь маш чухал асуудал гэж үздэг. Зарим нь бүр Библийг уншиж, залбирах нь алхахад хоёр хөл чухал байдаг шиг чухал, аль нэг нь байхгүй бол бид урагш явж чадахгүй гэж хэлэхэд ч хүрдэг. Гэхдээ Эзэн Есүс: “Бичвэрүүдийг хай. Та нар тэдгээрт мөнхийн амь чинь бий гэж боддог: Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн амьтай болгож чадах Над дээр та нар ирдэггүй” (Иохан 5:39–40) гэж хэлсэн. Тэгээд зарим хүн будилдаг. Библи бол Бурханы үгийн тэмдэглэл, хүний гэрчлэл учраас Библийг унших нь хүнд мөнхийн амь өгдөг гэж тэд боддог. Тэгвэл яагаад Эзэн Есүс Библид мөнх амь байхгүй гэж хэлсэн бэ? Үнэндээ энэ нь тийм хэцүү санаа биш. Бид Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы үг ба ажлын дотоод түүх, мөн чанар, мөн эдгээр үг болон ажлаар дамжуулан хүрсэн үр дүнг ойлгосон цагт яагаад Библийг уншсанаар мөнх амийг хүлээн авч чадахгүй болохыг аяндаа ухаарч авна. Хуулийн эрин үед Ехова Бурханы үг үндсэндээ хүний дагах ёстой хууль, тушаал, зарлигийг гаргахад анхаарч байсан. Түүний үг ихэвчлэн, нялх нярай үедээ байсаар байсан хүн төрөлхтнийг газар дээр амьдрахад нь нэг төрлийн замч болж байв. Эдгээр үг нь хүний амь зан чанарыг өөрчлөх явдлыг агуулаагүй. Иймээс Хуулийн эрин үе дэх Бурханы үг бүгдээрээ хүмүүсээр хууль, тушаалыг мөрдүүлэхэд чиглэж байлаа. Эдгээр үг үнэн байсан хэдий ч маш анхан шатны үнэнийг төлөөлдөг. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн үг ба ажил золин авралын ажил дээр төвлөрч байсан. Түүний гаргасан үг золин авралын үнэний тухай байсан бөгөөд нүглээ наминчилж, гэмшиж, нүгэл үйлдэх болон мууг үйлдэхээс татгалзах ёстой гэж зааж байв. Эдгээр үг нь бас хүмүүст Эзэнд залбирах зүй зохистой аргыг заан, Эзэнийг бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж, хөршөө өөр шигээ хайрлаж, хүлцэнгүй, тэвчээртэй байж, бусдыг дал дахин долоон удаа уучлах ёстой гэх мэт гэж шаардлагыг хүнд тавьсан. Эдгээр нь бүгд гэмшлийн замд агуулагддаг. Иймээс Библийг уншсанаар бид Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийн Бурханы ажлыг л ойлгож чадна. Бид бүх зүйл Бурханаар бүтээгдсэн болохыг ухаарч, газар дэлхий дээр яаж амьдарч, яаж Бурханд шүтэн мөргөхийг сурч авдаг. Бид юу нүгэл болохыг, хэн Бурханаар ерөөгдөж, хэн Бурханаар хараагдахыг ойлгодог. Мөн хэрхэн нүглээ улайж, Бурханд гэмших талаар мэдэж авсан. Бид даруу зан, хүлцэнгүй байдал, уучлалыг сурч, Эзэнийг дагахын тулд загалмай үүрэх ёстой гэдгийг мэдэж авдаг. Бид Эзэн Есүсийн хязгааргүй их өршөөл, энэрлийг өөрсдөө харж, итгэлээр Эзэн Есүсийн өмнө очсоноор л Түүний элбэг дэлбэг нигүүлсэл болон үнэнийг эдэлнэ гэдгийг ухаардаг. Библид тэмдэглэгдсэн Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийн Бурханы үг ба ажил нь хүн төрөлхтнийг аврах Бурханы төлөвлөгөө болон тухайн үеийн хүн төрөлхтний хэрэгцээний дагуу Бурханы ярьсан үнэн байсан. Эдгээр үнэн нь бидний амь зан чанарыг өөрчилж, биднийг ариусгаж, аварч, төгс болгож огт чадахгүй байх байлаа. Тиймээс Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн гаргасан үгийг мөнх амийн зам бус, гэмшлийн зам л гэж нэрлэж болно.
Тэгвэл мөнх амийн зам гэж юу вэ? Мөнх амийн зам бол хүнд үүрд амьдрах боломж олгодог үнэний зам, өөрөөр хэлбэл, нүгэлт уг чанарынхаа хүлээс, хязгаарлалтаас салж, амь зан чанараа өөрчилж, үнэнийг амь болгон олж авах, Сатаны нөлөөнөөс бүрэн ангижирч, Христтэй нийцэлтэй болох боломжийг хүнд олгодог зам юм. Мөн дахин хэзээ ч Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвахгүйн тулд Бурханыг мэдэж, дуулгавартай байж, хүндэтгэх боломжийг хүнд өгдөг. Ийм үр нөлөөнд хүрч чадах зүйлийг л мөнх амийн зам гэж нэрлэж болно. Хүн нүглээс болж үхдэг. Хэрвээ хүн үнэнийг амь болгон олж авч, нүглийн асуудлыг шийдвэрлэвэл Бурхан түүнийг мөнх амиар ерөөнө. Иймээс эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг хүлээн авснаар л бид хүн төрөлхтөнд Бурханы хайрладаг мөнх амийн замыг эдэлж чадна. Эзэн Есүс “Би бол амилал ба амь: Надад итгэдэг хүн үхсэн ч амилна: Амьд бөгөөд Надад итгэдэг хэн боловч хэзээ ч үхэхгүй” (Иохан 11:25–26) гэж хэлсэн. Хүний амьдрал, үхэл Бурханы гарт байдгийг энэ нь харуулж байна. Энэ бол Бурханы эрх мэдэл бөгөөд ямар ч хүн хувь заяагаа өөрчилж чадахгүй. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, үнэнийг өөрсдийн амь болгон олж авснаар авралд хүрсэн хүмүүс л мөнх амийг хүртэж чадна. Энэ ямар ч эргэлзээгүй. Иймээс Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед золин авралын ажлыг гүйцэлдүүлснийхээ дараа эргэн ирнэ гэж амласан бөгөөд тухайн үед ингэж хэлсэн, “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12–13). Эргэн ирсэн Эзэн Есүсийн илэрхийлсэн үнэн нь мөнх амийн цор ганц зам бөгөөд Христ бол үнэн, зам, амь гэдгийг энэ нь харуулдаг. Яагаад Библи мөнх амийн замыг агуулдаггүй вэ? Ерөнхийдөө, Библи Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг тэмдэглэсэн байдаг боловч хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг агуулдаггүйгээс үүдэлтэй. Иймээс Библи мөнх амийн замыг агуулдаггүй. Гэвч энэ нь Библийн Бурханыг гэрчлэх гэрчлэл болох ач холбогдлыг юм уу уншигчдадаа өгдөг үр нөлөөг нь бууруулдаггүй. Библи дэх Бурханы тухай гэрчлэл бол үнэн, бас тэнгэр, газар, бүх зүйлийг Бурхан бүтээсэн нь үнэн, түүнчлэн үе үеийн ариун хүмүүс Бурханд дуулгавартай, үнэнч байдгийг гэрчилсэн гэрчлэл нь үнэн учраас л хүний зүрх сэтгэл дэх Библийн байр суурь хэзээ ч ганхаагүй юм. Библиэс хүлээн авсан босгон байгуулалтаас үүдэн үе үеийн ариун хүмүүс өсөж, боловсорсон гэж хэлэхэд болно. Хүн төрөлхтний завхарсан зан чанар тэднээс салахгүй, сатанлаг уг чанар нь оршсон хэвээр байж, тэд үнэхээр ариусгагдаагүй байсан хэдий ч ариун хүмүүсийн Бурханд өгсөн итгэл, үнэнч байдал ганхашгүй байсан юм. Олон хүн Эзэний төлөө амиа зориулж, бүгд Түүнд гайхалтай, цуурайтсан гэрчлэл хийсэн. Эдгээр нь Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын үр дүн билээ. Эзэнд итгэдэг хүмүүс тоо томшгүй олон бөгөөд тэд ариусгагдаагүй, амь зан чанар нь өөрчлөгдөөгүй, Бурханы талаарх жинхэнэ ойлголтоор дулимаг хэдий ч тэдний итгэл жинхэнэ гэдэг нь бид бүгдэд тодорхой байдаг. Бурхан эдгээр хүмүүсийг орхиогүй, харин ч эцсийн өдрүүдэд Эзэнийг эргэн ирэх үед тэднийг Бурханы өмнө өргөж, ариусгаж, төгс болгох хүртэл хүлээдэг. Энэ маягаар Эзэнд жинхэнээсээ итгэж, үнэнийг хайрладаг бүхэн эцсийн өдрүүдэд Бурханы хайрласан мөнх амийн замыг олж авах болно. Библи яагаад мөнхийн амь хайрлаж чаддаггүйн учрыг одоо бид ойлголоо, тийм биз?
“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?