Библи бол Христийн шашны ариун судар бөгөөд итгэгчдийн Эзэнд итгэх итгэл хоёр мянган жилийн турш Библид үндэслэж ирсэн. Түүнчлэн, Библи Эзэнийг төлөөлдөг, Эзэнд итгэх нь Библид итгэхтэй адилхан, Библид итгэх нь Эзэнд итгэхтэй адил, хэрвээ хүн Библиэс хадуурвал түүнийг итгэгч гэж нэрлэж болохгүй хэмээн шашны ертөнц дэх ихэнх хүмүүс итгэдэг. Ийм маягаар Эзэнд итгэх нь Эзэний хүсэлд нийцдэг эсэхийг би мэдмээр байна.
Хариулт:
Библи Эзэнийг, Бурханыг төлөөлдөг, Эзэнд итгэх нь Библид итгэнэ гэсэн үг, Библид итгэх нь Эзэнд итгэхтэй адил гэж олон хүн итгэдэг. Хүмүүс Библид Бурхантай адил байр суурь өгдөг. Бүр Бурханыг хүлээн зөвшөөрөлгүйгээр Библийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс ч бий. Тэд Библийг хамгийн дээд гэж боддог, тэр ч бүү хэл Библиэр Бурханыг орлуулах гэж хичээдэг. Христийг хүлээн зөвшөөрөхгүйгээр Библийг хүлээн зөвшөөрч, Эзэний хоёр дахь ирэлтийг номлодог хүмүүс бол тэрс үзэлтнүүд гэж хэлдэг шашны удирдагчид ч бий. Энд яг ямар асуудал байна вэ? Шашны ертөнц Библийг л хүлээн зөвшөөрч, Эзэний эргэн ирэлтэд итгэж чадахгүй байх хэмжээнд хүрчихсэн байгаа нь тодорхой—тэднийг аврах аргагүй. Үүнээс харвал шашны ертөнц бүлэг антихрист болж, Бурханыг эсэргүүцэж, дайснаа гэж үздэг болчихоод байгаа нь тодорхой. Шашны олон удирдагч бол хоёр нүүрт фарисайчууд гэдгийг үгүйсгэхийн аргагүй. Ялангуяа “Эзэний хоёр дахь ирэлтийг тунхагладаг хүмүүс бол тэрс үзэлтнүүд” гэж хэлдэг хүмүүс бол бүгд антихристүүд, үл итгэгчид юм. Эзэнд итгэх итгэл гэж яг юу болохыг олон хүн мэддэггүй бололтой. Тэд энэ тодорхойгүй Бурханд итгэх итгэлээ уламжлалт итгэл гэж нэрлэдэг бөгөөд бүр Бурханы оронд Библид итгэдэг. Тэд бүр эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Христийг үгүйсгэж, ялладаг. Тэд Христийн илэрхийлдэг ямар ч үнэнийг үл тоож, үл ойшоодог. Энд ямар асуудал байна вэ? Энэ бол нэлээд гүнзгий асуулт юм. Эзэн Есүс Өөрийн ажлыг хийж байсан өдрүүдэд иудейчүүд яг ийм маягаар авирлаагүй гэж үү? Христ Өөрийн ажлыг хийхээр гарч ирэхээс өмнө хүмүүс бүгд Бурханд итгэх итгэлээ Библид үндэслэдэг байв. Хэний итгэл жинхэнэ, хэний итгэл худал болохыг хэн ч хэлж чаддаггүй байсан бөгөөд мэдээж хэн нь үнэхээр Бурханд дуулгавартай байгаа, хэн нь Түүнийг эсэргүүцэж байгааг хэн ч хэлж чаддаггүй байлаа. Эзэн Есүс Христ махбод болж, Өөрийн ажлыг гүйцэтгэх үед яагаад төрөл бүрийн хүн илчлэгдсэн бэ? Энд Бурханы төгс хүчин, мэргэн ухаан оршдог. Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан гарч ирж, Өөрийн ажлыг гүйцэтгэх үед ухаалаг охид Түүний дуу хоолойг сонсож, Бурханы мөрийг ойрхон дагадаг; тиймээс тэд аяндаа Бурханы сэнтийн өмнө хүргэгддэг. Мунхаг охидын тухайд бол Библитэй зууралдаж, эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан бол үнэхээр Бурхан мөн гэдгийг таньж чаддаггүй тул улмаар илчлэгдэж, хөсөр хаягддаг. Тэд одоогоор итгэл гээч зүйлээ хатуу баримталдаг, гэвч агуу гамшиг ирэх үед тэд гаслан уйлж, шүдээ хавиран дуусах болно. Эндээс бид, Библитэй л зууралдаж, үнэнийг хүлээн авч чаддаггүй хүмүүс, тэнгэр дэх Бурханд л итгэдэг ч бие махбодтой болсон Христийг хүлээн авч чаддаггүй хүмүүс нь бүгд үл итгэгч бөгөөд гарцаагүй Бурханаар таягдуулна гэдгийг харж болно. Энэ бол баримт. Энэ талаар Төгс Хүчит Бурхан юу гэж хэлсэн байдгийг харцгаая.
Төгс Хүчит Бурхан хэлсэнчлэн, “Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн. Хүмүүс Эзэнд итгэдэг гэж хэлэхийн оронд тэд Библид итгэдэг гэж хэлсэн нь дээр; тэд Библийг уншиж эхэлсэн гэж хэлэхийн оронд тэд Библид итгэж эхэлсэн гэж хэлсэн нь дээр; тэд Эзэний өмнө эргэн очсон гэж хэлэхийн оронд Библийн өмнө эргэн очсон гэж хэлсэн нь дээр. Ийм маягаар хүмүүс Библийг Бурхан мэт, мөн өөрсдийнх нь амийн эх булаг шиг шүтсэн ба үүнийг алдах нь амиа алдахтай адил байв. Хүмүүс Библийг Бурхантай адил өндөр дээд гэж үздэг ба Бурханаас дээгүүрт үздэг хүмүүс ч бий. Хүмүүс Ариун Сүнсний ажилгүй бол, Бурханыг мэдэрч чаддаггүй бол амьдарсаар байж чадах боловч Библийг алдах юм уу Библийн алдартай бүлэг болон үгийг алдмагцаа амиа алдсантай адил болдог” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1).
“Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг, тэд Намайг Библитэй адилтгадаг; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болон үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Бичвэрийн үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Бичвэрт зөгнөөгүй л бол Намайг хийхийг хүссэн зүйлээ огт хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Бичвэрт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсгийг хэтэрхий чухалчилж, эцэстээ бүр хэлсэн үг бүрийг минь дэнсэлж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашигладаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй л бол бүгдийг нь, огт ялгалгүйгээр Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, бүр Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноогоод, эцэст нь гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэд ямар мөн чанартай байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилын аль алиныг нь хайхардаггүй байсан мөртөө Бичвэрийн үг нэг бүрээр хэнээрхдэг байсан. Тэд үнэнийг эрж хайдаг биш, харин үгтэй салахгүй зууралддаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн хоточ нохой байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд эцэст нь өршөөнгүй Есүсийг загалмайд цовдлохдоо тулсан. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн юм. Иймээс тэд Бичвэрийн номлолыг мөрддөггүй байсан Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүй болон нүглийн тахилыг хаяхыг илүүд үзсэн. Тэд Бичвэрийн үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?
Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг илэрхийлэхээр ирчхээд байхад тэд тэнгэрт орж, нигүүлсэл хүртэхийн тулд Христийг энэ ертөнцөөс хөөн зайлуулахыг илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэж, Библийн мөнх оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махбодод эргэн ирсэн Христийг загалмайд дахин цовдлохыг илүүд үзнэ. Зүрх сэтгэл нь ийм хорлонтой, Надад тийм их дайсагнадаг уг чанартай байж хүн яаж Миний авралыг хүртэж чадах юм бэ?” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой).
Эзэнд итгэх гэж юу гэсэн үг вэ? Библид итгэх гэж юу гэсэн үг вэ? Библи, Эзэн хоёрын хоорондын холбоо юу вэ? Аль нь эхлээд байсан вэ, Библи үү, Эзэн үү? Тэгвэл авралын ажлыг хэн хийдэг юм бэ? Библи Эзэнийг орлон ажлыг нь хийж чадах уу? Библи Эзэнийг төлөөлж чадах уу? Хэрвээ бид Библид сохроор итгэж, Библийг шүтдэг бол Бурханд итгэж, шүтэн мөргөж байна гэсэн үг үү? Библийг баримтлах нь Бурханы үгийг хэрэгжүүлж, туулахтай адил уу? Библийг баримталж л байгаа бол Эзэний замыг дагаж байна гэсэн үг үү? Тэгэхээр хэрэв бид Библийг бүхний түрүүнд тавьдаг бол Эзэнийг агуу хэмээн шүтэн мөргөж, хүндэтгэж, Эзэнд дуулгавартай байна гэсэн үг үү? Хэн ч энэ асуудлын үнэнийг хардаггүй. Олон мянган жилийн турш хүмүүс Библийг сохроор шүтэж, Библид Эзэнтэй ижил байр суурь өгч ирсэн. Зарим нь бүр Библийг ашиглан Эзэн болон Түүний ажлыг орлуулдаг боловч Эзэнийг үнэхээр мэдэж, Түүнд дуулгавартай байдаг хэн ч үгүй. Фарисайчууд Библийг баримталж байсан учраас л Эзэн Есүсийг загалмайд цовдолсон. Асуудал нь юу байсан бэ? Библийг ойлгоно гэдэг нь Бурханыг мэднэ гэсэн үг үү? Библийг баримтлах нь Эзэний замыг дагаж байна гэсэн үг үү? Фарисайчууд библийг тайлбарлахдаа мэргэжлийн байсан ч Бурханыг мэдээгүй. Харин тэд үнэнийг илэрхийлж, золин авралын ажил хийсэн Эзэн Есүсийг загалмайд цовдолсон. Энэ нь бодит баримт бус уу? Бурханыг үнэхээр мэдэх гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Библийг тайлбарлаж чаддаг, Библийн мэдлэгийг ойлгодог байх нь Бурханыг мэддэг гэх шалгуурыг хангах уу? Хэрвээ тийм бол фарисайчууд Библийг тайлбарладаг байсан атлаа яагаад Эзэн Есүсийг яллаж, эсэргүүцсэн юм бэ? Хүн Бурханыг үнэхээр мэдэж, дуулгавартай байж чадах эсэхийн түлхүүр нь тухайн хүн бие махбодтой болсон Христийг мэддэг, Түүнд дуулгавартай байдаг эсэх юм. Бие махбодтой болсон Бурхан бүх хүн төрөлхтнийг илчилдэг бөгөөд ихэнх хүмүүс үүнийг ухаарч чаддаггүй. Эзэн Есүс фарисайчуудыг хараасан нь Бурхан хүн бүрд зөвт байдлаар ханддагийн илрэл юм. Хэрвээ бид Эзэнд дуулгавартай байж, шүтэн мөргөдөггүй боловч Библид л сохроор итгэж, Библийг шүтдэг бол Бурханы сайшаалыг хүртэхгүй нь тодорхой. Хүний итгэл гагцхүү Библийг мөрдөхөд оршиж, зүрх сэтгэлд нь Эзэний орон зай байхгүй бол, хэрэв тэр Эзэнийг агуу гэж шүтэн мөргөж, Түүний үгийг хэрэгжүүлж чадахгүй бол, мөн Бурханы ажил, удирдамжийг хүлээн авч, дуулгавартай дагах чадваргүй бол тийм хүн хоёр нүүрт фарисай биш гэж үү? Тийм хүн нь антихрист, Христийг дайснаа болгосон хүн биш гэж үү? Тиймээс хэрвээ бид зөвхөн Библитэй л зууралддаг бол үнэн ба амийг олж авсан гэсэн үг биш юм. Библийг шүтэж, сохроор дагах нь буруу, ингэснээрээ бид Эзэний сайшаалыг хүлээн авахгүй нь лавтай. Бие махбодтой болсон Бурхан хүмүүс биднийг ариусгаж, аварч, Сатаны нөлөөнөөс аврахын тулд үнэнийг илэрхийлдэг, ингэснээр бид Бурханд дуулгавартай байж, шүтэн мөргөж, эцэст нь Бурханаар авхуулж болох юм. Энэ бол бие махбодтой болсон Бурхан Өөрийнхөө ажлыг хийдгийн утга учир, зорилго билээ. Бидний итгэлийн түлхүүр нь үнэнийг эрж хайж, Эзэний үгийг хэрэгжүүлж, туулах явдал юм. Ийм маягаар л бид Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, Бурханыг мэдэж авдаг. Тэгээд бид Бурханыг хүндэлж, зүрх сэтгэлдээ Эзэнийг өргөмжилж чадна. Бас Түүнд жинхэнэ итгэлтэй, дуулгавартай байх болно. Энэ бол Эзэнд итгэх итгэлийн жинхэнэ утга учир юм. Ийм маягаар итгэлийг хэрэгжүүлснээр л бид Эзэний сайшаалыг хүртэнэ. Үүнээс, Библид итгэх нь Бурханд итгэхтэй адил биш гэдгийг хүн бүр тодорхой харж болно. Тэгвэл Бурхан, Библи хоёрын хоорондох холбоо юу вэ? Энэ асуултын тухайд Эзэн Есүс маш тодорхой хэлсэн. Иоханы сайн мэдээний 5-р бүлгийн 39–40-р эшлэлийг гаргана уу: “Бичвэрүүдийг хай. Та нар тэдгээрт мөнхийн амь чинь бий гэж боддог: Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн амьтай болгож чадах Над дээр та нар ирдэггүй.” Эзэн Есүсийн үгээс харвал Библи бол ердөө Бурханы гэрчлэл, өнгөрсөн үе дэх Бурханы ажлын тэмдэглэл гэдэг нь тун тодорхой байна. Библи Бурханыг төлөөлдөггүй, учир нь Библи зөвхөн Бурханы үг, ажлын тодорхой хэсгийг л агуулдаг. Бурханы үг болон ажлын энэ хязгаарлагдмал тэмдэглэл Бурханыг төлөөлж яахан чадах билээ? Бурхан бол бүхнийг дүүргэдэг Бүтээгч, бүх зүйлийн Эзэн билээ. Бурханы амь хязгааргүй бөгөөд шавхагдашгүй. Бурханы элбэг дэлбэг, агуу байдлыг хүн хэзээ ч ухан ойлгож чадахгүй. Библид байгаа Бурханы үг, ажлын хязгаарлагдмал тэмдэглэл нь Бурханы амийн өргөн уудам далай дахь ганц л дусал юм. Библи яаж Бурханыг төлөөлж чадах билээ? Библи яаж Бурхантай эн тэнцүү байж чадах билээ? Бурхан хүнийг аврах ажил хийж чадна, Библи хүнийг аврах ажил хийж чадах уу? Бурхан үнэнийг илэрхийлж чадна, Библи тэгж чадах уу? Бурхан хэдийд ч хүнийг гэгээрүүлж, гэрэлтүүлж, замчилж чадна, Библи үүнийг хийж чадах уу? Мэдээж үгүй! Тэгэхээр Библи Бурханыг төлөөлж чадахгүй. Зарим хүн Библийг Бурхантай эн тэнцүү тавьж, Библи Бурханыг төлөөлж чадна гэж боддог. Энэ чинь Бурханыг дорд үзэж, доромжилж байгаа хэрэг биш гэж үү? Хэрэв бид Библийг Бурханы ажлын оронд ашигладаг бол Бурханыг үгүйсгэж, Бурханаас урваж байгаа хэрэг юм. Бурхан бол Бурхан, Библи бол Библи. Библи Бурханыг төлөөлж чадахгүй, бас Бурханы ажлыг орлож чадахгүй. Библи бол зөвхөн Бурханы ажлын тэмдэглэл. Библид байгаа Бурханы үг бол үнэн. Тэдгээр нь Бурханы амь зан чанарын илрэл бөгөөд Бурханы хүслийг харуулж чадна. Гэхдээ Бурханы ажлын үе шат бүр тухайн эрин үеийн хүн төрөлхтнийг гэх Бурханы шаардлага болон хүслийг л төлөөлдөг. Тэдгээр нь өөр эрин үеүд дэх Бурханы үг, ажлыг төлөөлдөггүй. Одоо та бүхэн үүнийг тодорхой ойлгов уу?
Библийн дотоод түүхийн тухайд бид Төгс Хүчит Бурханы үгийн зарим хэсгийг харж болно гэж бодож байна. “Библийн бодит байдлыг хэн ч мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн тэмдэглэл, Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрчлэлээс цаашгүй бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг тэмдэглэсэн гэдгийг Библи уншсан хүн бүр мэднэ. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн байдаг. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээнд байдаг газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн байдаг—эдгээр нь түүхэн тэмдэглэл бус уу?” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 4).
“Урьд нь, Израилийн ард түмэн Хуучин Гэрээг л уншдаг байв. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн эхэнд хүмүүс Хуучин Гэрээг уншдаг байлаа. Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үед л гарч ирсэн юм. Есүсийг ажиллаж байх үед Шинэ Гэрээ байгаагүй; Түүнийг дахин амилж, тэнгэр өөд гарсны дараа хүмүүс Түүний ажлыг бичиж тэмдэглэсэн. Тэр үед л Дөрвөн Сайн Мэдээ гарч ирсэн… Тэдний бичсэн зүйл боловсрол болон хэв чанарынх нь түвшний дагуу байсан гэж хэлж болно. Тэдний бичиж тэмдэглэсэн зүйл хүмүүсийн туршлага байсан бөгөөд тус бүрдээ өөрсдийн гэсэн бичих, мэдэх арга барилтай байсан бөгөөд тэмдэглэл бүхэн өөр байв. Тиймээс хэрвээ чи Библийг Бурхан шиг шүтдэг бол хэтэрхий мэдлэггүй, тэнэг юм! Яагаад чи өнөөдрийн Бурханы ажлыг эрж хайдаггүй вэ? Бурханы ажил л хүнийг аварч чадна. Библи хүнийг аварч чадахгүй, хүмүүс үүнийг хэдэн мянган жилийн турш уншлаа гээд өчүүхэн төдий ч өөрчлөлт гарахгүй бөгөөд хэрвээ Библийг шүтвэл чи хэзээ ч Ариун Сүнсний ажлыг олж авахгүй” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 3).
“Библид хандах хүмүүсийн хандлага нь донтолт, итгэлийн байдалтай байдаг бөгөөд Библийн дотоод түүх юм уу мөн чанарын талаар хэн ч бүрэн дүүрэн ойлгож чаддаггүй. Иймээс Библийн тухайд гэвэл, өнөөдөр ч хүмүүс дүрслэн хэлэхийн аргагүй гайхсан мэдрэмжтэй байдаг бөгөөд үүнд улам их донтож, улам их итгэдэг. Өнөөдөр хүн бүхэн Библиэс эцсийн өдрүүдийн ажлын тухай зөгнөлүүдийг олохыг хүсдэг, мөн эцсийн өдрүүдэд Бурхан ямар ажил хийдгийг болон эцсийн өдрүүдийн ямар тэмдгүүд байдгийг олж мэдэхийг хүсдэг. Ийм маягаар Библийг шүтэх нь илүү оргилуун болдог ба эцсийн өдрүүд ойртох тусам тэд ялангуяа эцсийн өдрүүдийн талаарх Библийн зөгнөлүүдэд төдий чинээ сохроор итгэдэг. Библид ийнхүү сохроор итгэснээр, Библид ингэж их найдсанаар тэд Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч хүсэлгүй байдаг. Өөрсдийнхөө үзлээр хүмүүс Библи л Ариун Сүнсний ажлыг авчирч чадна гэж боддог; мөн Библиэс л Бурханы мөрийг олж чадна; Бурханы ажлын нууцууд зөвхөн Библид л нуугдаж байдаг; өөр ном юм уу хүмүүс биш, зөвхөн Библи л Бурханы талаарх бүх зүйлийг болон Түүний ажлыг бүхэлд нь тодруулж чадна; Библи тэнгэрийн ажлыг газарт авчирч чадна; Библи нь эрин үеүдийг эхлүүлж, бас төгсгөж чадна гэж боддог. Ийм үзэлтэй болохоор хүмүүст Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч дур сонирхол байдаггүй. Иймээс урьд нь Библи хүмүүст хэр их тус болж байсан нь хамаагүй, энэ нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд саад тотгор болсон юм. Библигүй бол хүмүүс Бурханы мөрийг өөр хаа нэгтэйгээс хайх байсан атал өнөөдөр Түүний мөр Библиэр хязгаарлагдаж, Түүний хамгийн сүүлийн үеийн ажлыг өргөжүүлэх нь хоёр дахин их хэцүү, бэрхшээлтэй тэмцэл болсон билээ. Энэ нь бүхэлдээ Библийн алдартай бүлэг болон үгсээс, түүнчлэн Библийн олон янзын зөгнөлүүдээс болдог. Библи хүмүүсийн сэтгэл дэх шүтээн болж, тэдний уураг тархин дахь таавар болсон бөгөөд тэд ердөө Бурхан Библиэс гадна ажиллаж чадна гэж итгэх чадваргүй, хүмүүс Бурханыг Библийн гаднаас олж чадна гэж итгэх чадваргүй, тэр ч бүү хэл сүүлчийн ажлын үеэр Бурхан Библийг орхиж, шинээр эхэлж чадна гэдэгт ч итгэж чаддаггүй. Энэ нь хүмүүсийн хувьд санаанд оромгүй зүйл; тэд үүнд итгэж чадахгүй, үүнийг төсөөлж ч чадахгүй. Хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөхөд Библи томоохон саад тотгор болсон бөгөөд Бурхан энэ шинэ ажлыг өргөжүүлэхэд бэрхшээл учруулсан” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1).
“Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Яагаад Бурхан Библийн дагуу ажиллах ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй юм гэж үү? Бурхан Библийг орхиж, өөр ажил хийж болохгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний шавь нар Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Есүс Амралтын өдрийг сахиж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад ирснийхээ дараа Амралтын өдрийг сахихын оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж, дарс уусан бэ? Энэ бүхэн нь Хуучин Гэрээний тушаалуудад байхгүй байгаа бус уу? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг мөрдсөн юм бол яагаад эдгээр ёс заншлыг зөрчсөн юм бэ? Бурхан, Библи хоёрын аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн болохоор Тэр бас Библийн Эзэн байж чадах бус уу?” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1).
Библи Эзэнийг төлөөлж чадах эсэх, Библи ба Бурханы хоорондын холбоо юу болох талаар үнэнийг эрж хайж, судлах нь туйлын чухал асуудал юм. Эхлээд бид ямар Бурхан нь Бурхан бэ гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Бид бүгдийн мэдэж байгаачлан, Бурхан бол бүх зүйлийг Бүтээгч, бүх зүйлийг Захирагч. Бурхан бол Тэр Өөрөө байгаа бөгөөд хязгааргүйгээр бүхнийг чадагч, мэргэн ухаантай. Зөвхөн Бурхан л хүн төрөлхтнийг аварч, залж чиглүүлж чадна. Бурхан л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Энэ бол нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн баримт. Тэгвэл Библи яаж бүтсэн бэ? Бурханыг ажлаа дуусгасны дараа Түүний ашигласан хүмүүс өөрсдийн гэрчлэл, туршлагыг бичиж тэмдэглэсэн бөгөөд тэдгээр гэрчлэл, туршлагыг хожим эмхэтгэж, Библийг бүтээсэн. Энэ бол баримт. Иймээс, Библи бол ердөө өнгөрсөн үе дэх Бурханы ажлын тэмдэглэл бөгөөд Бурханы ажлын гэрчлэлээс цаашгүй гэдгийг бид бат итгэлтэйгээр хэлж чадна. Библи Бурханыг төлөөлж чадахгүй, бас хүнийг аврах ажлыг хийхэд Бурханыг орлож ч чадахгүй. Хэрвээ бидний итгэл Бурханы ажлыг туулахад бус, Библийг уншихад л үндэслэдэг бол хэзээ ч Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, аврагдахгүй. Учир нь Бурханы авралын ажил бол одоо явагдаж байгаа хөгжил дэвшил. Тиймээс бид Бурханы ажлын нэг юм уу хоёр үе шат дээр тогтож болохгүй. Бурхан хүн төрөлхтнийг аврах ажлаа дуусгах хүртэл Бурханы ажлын мөрийг дагах ёстой. Ийм маягаар л бид Бурханы бүрэн авралыг хүлээн авч, үзэсгэлэнтэй сайхан хүрэх газартаа орж чадна. Бурханы авралын удирдлагын төлөвлөгөө нь ажлын гурван үе шатыг агуулдаг: Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе, Хаанчлалын эрин үеийн ажил. Хуулийн эрин үе нь хүний амьдралыг замчлахын тулд Бурхан хууль ашиглаж байсан цаг үе юм. Нигүүлслийн эрин үе бол Бурхан хүн төрөлхтөн дээр золин авралын ажил хийсэн цаг үе байв. Эзэн Есүс хүн төрөлхтнийг Сатаны эзэмшлээс золин аварч, нүглийг нь өршөөн, Бурханы өмнө очиж, Бурханд залбирч, Түүнтэй ярилцах эрхтэй болгохын тулд загалмайд цовдлогдсон. Хаанчлалын эрин үе дэх шүүлтийн ажлын тухайд бол энэ нь бүх хүн төрөлхтнийг бүрэн ариусгаж, аварч, төгс болгох яг тэр ажил юм. Хэрэв хүн төрөлхтөн Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийн ажлыг л туулдаг боловч эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авч чаддаггүй бол Бурханаар бүрэн авруулж, авхуулахгүй. Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн ажил нь хүн төрөлхтнийг золин аврахын л төлөө байсан гэдгийг бид бүгд харж чадна. Энэ эрин үед Эзэнд итгэх нь зөвхөн нүглээ уучлуулж, Бурханд залбирч, Бурханы бүх нигүүлслийг эдлэх эрхтэй болох боломжийг бидэнд олгосон ч энэ эрин үед бид ариусгалтад хүрч чадаагүй. Яагаад тэр вэ? Бидний дотор нүгэлт уг чанар байдаг бөгөөд үргэлж нүгэл үйлдэж, Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг учраас Эзэн Есүс эргэн ирээд, Бурханы дуу хоолойг сонсдог, Бурханы сэнтийн өмнө хүргэгддэг бүх хүнийг ариусгахын тулд эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг аврах бүх үнэнийг илэрхийлнэ гэж амласан. Эзэн Есүсийн зөгнөн хэлсэнчлэн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12–13). Төгс Хүчит Бурханы үг, ажил нь Иоханы номын “Үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана” гэх эшлэлийн бүрэн биелэл юм. Иймээс Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт мөн. Төгс Хүчит Бурхан одоо эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг явуулж байгаа бөгөөд Өөрийнх нь сэнтийн өмнө ирсэн бүх хүнийг ариусгаж, төгс болгож байна. Өөрөөр хэлбэл, дуу хоолойг нь сонсоод Түүн рүү эргэн ирсэн ухаалаг охидыг Тэрээр ялагчид болгон төгс болгож байгаа бөгөөд тэднийг Бурханы хаанчлалд аваачна. Авралын төлөө Бурхан ажлын гурван үе шатыг хийж байгаа нь Бурхан үргэлж хүн төрөлхтнийг аварч, замчлахын тулд ажилласаар ирсэн болохыг бидэнд харуулдаг. Бурханы ажлын үе шат бүр нь өмнөхөөсөө илүү өндөр, илүү гүнзгий байдаг. Библийн тухайд бол энэ нь Бурханд итгэгч бидний хувьд байх ёстой ном төдий юм. Библи хүн төрөлхтнийг замчилж, аврах Бурханы ажлыг хийж чадахгүй.
Библи бол ердөө Бурханы ажлын тэмдэглэл. Бурхан нэг ажлыг дуусгах үед хүн Түүний үг, ажлыг бичгээр тэмдэглэж, эмхэтгэн Библийг бий болгосон. Библи нь бидний итгэлээс салшгүй боловч Ариун Сүнсний ажлыг хүлээн авснаар л бид Библи болон үнэнийг жинхэнээсээ ойлгож чадна. Энэ бол бодит баримт. Иймээс Эзэнд итгэх итгэл нь биднээс Хурганы мөрийг сайтар дагаж, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авч, дуулгавартай дагахыг шаарддаг. Ийм маягаар л бид Ариун Сүнсний ажил, Бурханы авралыг хүлээн авч чадна. Хэрэв бид Библийг л уншдаг боловч эцсийн өдрүүд дэх Бурханы үг, ажлыг хүлээн авч чаддаггүй бол ариусгагдаж, аврагдаж чадахгүй. Үнэндээ Бурханы бүх үг Библид тэмдэглэгдсэн байлаа ч Ариун Сүнсний ажилгүйгээр бид Бурханы үгийг ойлгож, мэдэж мөн л чадахгүй байх байсан. Үнэнийг ойлгохын тулд бид Бурханы үгийг туулж, хэрэгжүүлэх ёстой, мөн Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авах ёстой. Ингэснээр л бид Бурханы үгийг ойлгож, үнэнийг ойлгож, үнэний бодит байдал руу орж чадна. Хүний авралын гол түлхүүр нь Ариун Сүнсний ажил, Ариун Сүнсний төгс болголт гэдгийг батлах баримтууд хангалттай бийа. Тэгвэл Ариун Сүнс гэж хэн бэ? Ариун Сүнс бол зүгээр л Бурхан Өөрөө биш үү? Библи бол ердөө өнгөрсөн үе дэх Бурханы ажлын тэмдэглэл. Тэгэхээр энэ нь яаж Бурханыг Өөрийг нь орлож чадах билээ? Иймээс миний хэлснээр Бурхан л хүнийг аварч чадна, Библи хүнийг аврах чадваргүй юм. Хэрэв хүний итгэл эцсийн өдрүүд дэх Бурханы үг, ажлыг хүлээн авахаас бус, зөвхөн Библийг мөрдөхөөс л бүрддэг бол, хэрэв хүн Бурханы ажлын алхааг дагадаггүй бол орхигдож, таягдан хаягдана. Хуулийн эрин үед Эзэн Есүсийн ажлыг хүлээн авч чадалгүй таягдуулсан хүн олон байсан. Эзэн Есүст итгэдэг боловч эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч чаддаггүй хүмүүс ч бас орхигдож, таягдан хаягдана. Энэ хүмүүс сохор бөгөөд Бурханыг мэддэггүй гэж хэлж болно. Тэдний хувьд айсуй гамшгийн хүндийг үүрч, уйлан, шүдээ хавирах л үлдсэн.
Үнэнийг илэрхийлэхээр дамжуулан эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы хийсэн шүүлтийн ажил бол бүх хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний гол ажил юм. Түүнчлэн энэ нь хүн төрөлхтнийг нэгд нэггүй ариусгах, аврах, төгс болгох Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Иймээс хэрвээ бид Библид дүрслэгдсэн ажлын эхний хоёр үе шатыг л баримтлаад эцсийн өдрүүдийн Христийн ариусгалт, авралын ажлыг хүлээн авч чадахгүй бол хэзээ ч аврагдаж, Бурханы хаанчлалд орохгүй. Бид хэчнээн олон жил итгэсэн байх нь хамаагүй, энэ бүхэн нь хий дэмий болно, учир нь эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы авралыг голдог бүх хүн нь Бурханыг эсэргүүцэгчид, бүгд хоёр нүүрт фарисайчууд юм. Үүнд огт эргэлзэх зүйлгүй. Фарисайчууд Библид үндэслэн Эзэн Есүс Христийг голсон бөгөөд эцсийн өдрүүдэд пастор, ахлагч нар Библийн үндсэн дээр Төгс Хүчит Бурханы ажлыг голдог ч тэдний маргаан үндэслэлгүй юм. Учир нь тэдний маргаан Бурханы үгэнд бус, харин Библийн бичиг үсэгт суурилдаг. Тэдэнд хэчнээн олон маргаан байлаа ч гэсэн эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч чаддаггүй хэн боловч Бурханыг эсэргүүцэж, урваж байгаа хэрэг. Бурханы нүдээр бол тэд бүгд мууг үйлдэгчид бөгөөд Бурхан тэднийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Эцсийн өдрүүдэд Бурханы ажлаар илчлэгддэг энэ антихристүүд, үл итгэгчид айсуй гамшгийн шийтгэлийг үүрч, уйлж, шүдээ хавирна. Тэд бүгд үүрд Бурханд хаягдаж, таягдуулах бөгөөд Бурханыг харах, Түүний сайшаалыг хүртэх боломж хэзээ ч дахин ирэхгүй. Энэ бол баримт. Эндээс бид нэг баримтыг ойлгож авч болно: Библи Бурханыг төлөөлж ер чадахгүйгээс гадна мэдээж Бурханы ажлыг орлож чадахгүй. Бурхан бол Бурхан, Библи бол Библи. Бид Бурханд итгэдэг тул Бурханы ажлыг туулж, Бурханы ажлын алхааг дагах ёстой, эцсийн өдрүүд дэх Бурханы үгийг идэж уух ёстой, мөн Бурханы илэрхийлдэг бүх үнэнийг хүлээн авч, дагах ёстой. Энэ бол Бурханд итгэхийн жинхэнэ утга учир. Бурхан ажиллахын тулд махбод болох бүрдээ, Библийг л мөрддөг боловч Бурханыг таньж, дуулгавартай байж чаддаггүй хүмүүсийг орхиж, таягдан хаях ёстой болдог. Иймээс бид “Бурханд итгэх итгэл нь Библитэй нийцэх ёстой, Библийг мөрдөх нь Бурханд итгэх жинхэнэ итгэл бөгөөд Библи Бурханыг төлөөлдөг” гэх эдгээр мэдэгдэл нь цэвэр төөрөгдөл хэмээн итгэлтэйгээр хэлж болно. Ийм мэдэгдэл хийдэг хэн боловч сохор бөгөөд Бурханыг мэддэггүй. Хэрвээ хүн Библийг бүх зүйлээс дээгүүр тавьж, Библийг Бурханы оронд ашиглавал фарисайчуудын замаар алхаж байгаа хэрэг биш үү? Фарисайчууд Бурханыг эсэргүүцэн Библийг мөрдсөн, үр дүнд нь тэд Бурханы хараалтай тулгарсан. Энэ бодит баримт биш гэж үү?
“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав
Хүмүүс Бурханд итгэх итгэлээрээ дамжуулан амь олж авах эсэх нь үнэнийг олж авах эсэхээс шалтгаалдаг. Хэрэв тэдэнд үнэн байгаа бол тэд Бурханыг үнэхээр мэдсэн; тэгсэн хүмүүс л үнэхээр амь олж авсан байдаг. Бурханыг үнэхээр мэддэггүй хүмүүс үнэнийг олж аваагүй; иймээс энэ мэт хүмүүс амь олж аваагүй. Энэ бол ямар ч эргэлзээгүй, баттай билээ. Тэгвэл үнэнийг олж авна гэж яг юу гэсэн үг вэ? Энэ нь Христийн талаар мэдлэгтэй байхыг шаарддаг, учир нь Тэр бол хүмүүсийн дунд бие махбодтой болсон Бурхан, бүх үнэнийг илэрхийлдэг Нэгэн юм. Үнэн нь Бурханы аминаас үүсдэг бөгөөд энэ нь бүхэлдээ, үнэн, зам, амийн мөн чанартай Христийн илэрхийлэл байдаг. Христ л үнэн ба амийн мөн чанарыг эзэмшдэг тул Түүнийг мэдэж, олж авах үедээ чи үнэнийг чухамхүү олж авсан байдаг. Бурханд итгэгчдийн дундаас Христийг мэддэг, Түүнийг олж авсан хүмүүс л үнэхээр амь олж авч, Бурханыг мэдэж, мөнх амийг хүртсэн гэдэг нь эндээс харахад илэрхий байна. Энэ нь Библид бичигдсэн дараах үгийг яг биелүүлдэг: “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай бөгөөд Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй; харин Бурханы уур хилэн түүн дээр оршино” (Иохан 3:36). Хүүд итгэнэ гэдэг нь бие махбодтой болсон Христэд итгэх явдлыг хэлж байгаа нь эргэлзээгүй. Бурханд итгэдэг хүмүүсийн дундаас Христийг үнэн, зам, амь гэж хүлээн зөвшөөрдөг хүмүүс л Бурханыг үнэхээр мэдэж, аврагдаж, төгс болгуулж чаддаг; тэд л Бурханы сайшаалыг хүлээн авна. Бурханд итгэдэг атлаа Христийг үгүйсгэж, эсэргүүцэж, орхих чадвартай хэвээр байгаа хэн боловч итгэлийг хэрэгжүүлдэг боловч бас Бурханыг эсэргүүцэн, Түүнээс урвадаг хүн билээ. Иймээс тэрээр аврал, төгс болголтод хүрч чадахгүй. Хэрэв хүн Бурханд итгэдэг атлаа Христийг эсэргүүцэн, Түүний эсрэг хорсол өвөрлөнгөө Библийг л сохроор шүтэн, гэрчилдэг бол аль хэдийн антихристийн замаар орж, Бурханы дайсан болсон хэрэг юм. Антихристийн хувьд тийм хүн Бурханаар шийтгүүлж, хараагдан, эцэстээ мөхөл, сүйрэлд унах болно. Бурханд итгэдэг хүмүүсийн хувьд энэ бол хамгийн ноцтой бүтэлгүйтэл, уй гашуу билээ.
Библийн дагуу тэнгэр дэх тодорхойгүй Бурханд итгэдэг боловч Бурхан махбод болж чадна гэж итгэдэггүй, Христийг бие махбодтой болсон Бурхан, завхарсан хүн төрөлхтний Аврагч, хүмүүсийг авардаг бодитой Бурхан мөн гэж хүлээн зөвшөөрч бүр ч чаддаггүй олон хүн бий. Ийм хүмүүс нь Христ бол үнэн, зам, амь гэдгийг мэддэггүйн дээр Христтэй нийцэлтэй байж чаддаггүй. Тэд бол үнэнээс уйдаж, үнэнийг үзэн яддаг төрлийн хүмүүс лавтай мөн. Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд Бурханд насан туршдаа итгэсэн атлаа бие махбодтой болсон Эзэн Есүсийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзан, бүр Эзэн Есүсийг цовдолж, хөнөөхдөө тулсан гэдгийг бид бүгд Библиэс уншиж болох юм. Үүний дүнд тэд Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвасан хүмүүс болж, улмаар Түүгээр шийтгүүлж, хараагдсан билээ. Тэд насан туршдаа итгэсэн мөртөө Бурханы ерөөл, амлалтыг хүртэж чадаагүй юм. Хэчнээн өрөвдөлтэй, гунигтай төгсгөл вэ? Иймээс хүмүүс итгэлдээ амжилт олох эсэх нь Христийг мэддэг эсэх, Христийг олж авсан эсэхээс шалтгаалдаг. Асуудлын гол нь тэд Христийн илэрхийлсэн бүх үнэнийг хүлээн зөвшөөрч, Бурханы бүх ажлыг дуулгавартайгаар туулсан эсэх, мөн Христтэй нийцэлтэй болтлоо Түүнийг өргөмжилж, гэрчилж чадах эсэх юм. Энэ нь тэдний Бурханд итгэх итгэлийн амжилт, бүтэлгүйтлийг тодорхойлдог. Гэвч олон хүн санал нийлдэггүй; тэд Библийг бусад бүх зүйлээс дээгүүрт үзэж, тэр ч бүү хэл зүрх сэтгэлдээ Бурханы орыг үүнд эзлүүлсэн байдаг. Бие махбодтой болсон Бурхан ажиллахаар ирэх үед энэ хүмүүс үнэндээ Христийг үгүйсгэж, голж, эсэргүүцэж чаддаг. Хэрэв Христийн үг, үйлдэл Библийн тодорхой дүрэмтэй нийцэхгүй бол энэ хүмүүс Түүнийг яллаж, голж, орхихдоо тулдаг. Тэд Бурханд итгэхийн оронд Библид итгэдэг гэж хэлбэл илүү дээр. Тэдний нүдээр бол Библи тэдний Эзэн, Бурхан юм. Бурхан, Эзэн нь Библид байдаг мэт, Библи нь Бурханыг төлөөлдөг мэт тэдэнд санагддаг тул үнэн гэдэг нь Библитэй бүрэн нийцдэг аливаа зүйл, харин Библиэс зөрдөг юу ч бай үнэн байж чадахгүй хэмээн тэд итгэдэг. Зөвхөн Библи л үнэн. Тэд Библийг бүх үнэнээс дээгүүрт байдаг гэж үздэг; Библиэс гажна гэдэг үнэнээс гажиж байгаа явдал. Бурханы ажил, айлдварыг зөвхөн Библийн хуудаснууд дээр жагсаасан байдаг гэж тэд боддог; Библиэс гадна Түүний хэлж, хийсэн байж болох юуг ч тэд хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Ийм хүмүүс нь Библийг л хүлээн зөвшөөрдөг, харин Бурханыг огт мэддэггүй, бие махбодтой болсон Христийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг бүр ч хүсдэггүй байсан Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудтай адилхан юм. Тэд бүр Библи, Христ хоёрыг эсрэгцүүлэн тавьж, Христ бол үнэн, зам, амь гэдгийг огт мэдэхгүй байсан; тэгээд Библийг өргөмжилж, гэрчилж, Христийг загалмайд цовдлон, улмаар Бурханыг эсэргүүцсэн аймшигт нүгэл үйлдсэн юм. Иймээс тэд Бурханд итгэсэн байж болох ч аврагдаагүй юм; харин ч Бурханы дайсан, антихристүүд болж, Түүгээр шийтгүүлж, хараагдах заяатай байсан. Энэ нь ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудад хууртан хянуулж, антихристийн замаар орсон, шашин дахь Бурханд итгэдэг байсан хүмүүсийн шууд үр дагавар юм. Энэ нь Эзэн Есүсийн хэлсэн: “Хэрвээ сохор нь сохроо удирдвал хоёулаа нүхэнд унах болно” (Матай 15:14) гэх үг үнэн болохыг харуулдаг. Ийм хүмүүс аврагдаж, төгс болгуулж чадахгүй нь лавтай.
Христийн мөн чанарыг хамгийн сайн төлөөлдөг нэгэн өгүүлбэрийг Библи агуулдаг. Энэ нь Эзэн Есүсийн хэлсэн, “Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6) хэмээх үг юм. Эзэн Есүс эдгээр үгээр голыг нь олж хэлсэн бөгөөд Христэд итгэж, Христийг олж авснаар л хүмүүс авралд хүрч чадна гэх Бурханд итгэх итгэлийн хамгийн агуу нууцыг илчилсэн юм. Учир нь Бурхан Христ болж бие махбодтой болсон үедээ л хүн төрөлхтнийг бүрэн аварч чаддаг. Христ бол Түүний хоньдын тэнгэрийн хаанчлалд орох цорын ганц үүд хаалга бөгөөд бие махбодтой болсон Христ л хүмүүст аврал авчирч чадах бодитой Бурхан юм. Тэд Бурханд итгэхдээ Христийг хүлээн зөвшөөрч, дагах замаар л аврал, төгс болголтын замд орж чадна. Энэ бол тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлдэг хүмүүс болж, эргээд тэнгэрийн хаанчлалд орж чадах цорын ганц зам юм. Бурханд итгэгчид аврагдаж, төгс болгуулж, Бурханы сайшаалыг хүлээн авахын тулд бие махбодтой болсон Христийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой гэдгийг бид эндээс мэддэг. Энэ бол хүмүүсийг Өөртөө итгүүлж, авралд хүргэхээр Бурханы тогтоосон арга зам юм. Иймээс Бурханд итгэдэг хүмүүс Христийг мэдэж, Христийг олж авсан эсэх нь туйлын чухал бөгөөд тэдний хувь заяа, үр дүнд шууд нөлөөлдөг.
Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэхээр Эзэн Есүс газар дээр ирээд хийсэн ажлыг бид санавал шашны нэг ч итгэгч Түүнийг мэдэж, дагаагүй гэдгийг харж болно. Ялангуяа Иудейн шашны ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд яг тийм байсан бөгөөд тэд бүгд Христийг таньж, хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм. Түүнчлэн энэ хүмүүс Библид бичигдсэн зүйлийн дагуу Эзэн Есүсийг үгүйсгэж, шүүж, ялласан билээ. Тэгээд бүр Түүнийг цовдолж, улмаар Бурханыг эсэргүүцэх аймшигт нүгэл үйлдсэн бөгөөд өнгөрсөн хоёр мянган жилд тэд Бурханд итгэдэг атлаа Түүнийг эсэргүүцэн, урваж, тийнхүү Бурханы шийтгэл, хараалыг амсах ёстой болсон хүмүүсийн сонгодог жишээ болжээ. Үнэндээ Эзэн Есүс эрт үед номлож байхдаа шашны ертөнц нь Бурханыг эсэргүүцдэг мөн чанартай болохыг аль хэдийн ухаарч, фарисайчууд Бурханыг эсэргүүцдэгийн уг үндэс болон мөн чанарыг асар оновчтойгоор ийнхүү шууд ил болгосон юм: “Та нарын дотор Түүний үг оршдоггүй: учир нь Түүний илгээсэн хүнд та нар итгээгүй. Бичвэрүүдийг хай. Та нар тэдгээрт мөнхийн амь чинь бий гэж боддог: Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн амьтай болгож чадах Над дээр та нар ирдэггүй” (Иохан 5:38–40). Шашны нийгэмлэг Бурханд итгэдэг атлаа Бурханыг эсэргүүцдэг байсны үнэн болон мөн чанарыг Эзэн Есүсийн үг илчилсэн билээ. Үүний зэрэгцээ тэдгээр нь Библи болон Христийн хоорондох харилцааны мөн чанарыг тайлбарлажээ. Энэ бол Бурханд итгэдэг хүмүүсийн хувьд асар их аврал гэдэг нь эргэлзээгүй юм. Гэвч өнөөдрийн шашны нийгэмлэгт ихэнх хүн Библид сохроор итгэн, Библийг шүтэж, гэрчилж, үүнийг Христ болон Христийн гэрчлэлээс дээгүүр тавцанд тавьсан хэвээр байна. Ялангуяа илэрхийлж буй үнэнийг нь үл харгалзан эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Христийг фарисайчуудын адилаар Библийн дагуу шүүж, яллаж, доромжилсоор байгаа шашны удирдагч, пасторууд яг ийм байгаа юм. Тэдний үйлдэл нь Христийг хоёр дахь удаагаа цовдлох эцсийн эмгэнэлт явдалд хүргэсэн бөгөөд Бурханы уур хилэнг аль эрт бадраасан билээ. Төгс Хүчит Бурхан аль эрт, “Бурханыг цовдолдог хүмүүс золгүй еэ” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ) хэмээн анхааруулсан тул үүний үр дагавар нь аймшигтай юм. Иймээс Библи болон Христийн хоорондох харилцааны талаар тодорхой нөхөрлөл хийх бүрэн шаардлагатай, ингэснээр хүн бүр Библид зөв хандаж, Христийг хүлээн зөвшөөрч, Бурханы сайшаалыг хүртэхийн тулд Түүний ажлыг дуулгавартай дагаж чадна.
………………………
Эзэн Есүс судрын тухайд нэгэнтээ, “Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм” хэмээсэн байдаг. Энд Бурхан үгээ маш тодорхой хэлжээ; Библи бол Түүний талаарх гэрчлэлийн эмхэтгэл төдий юм. Библи бол Бурханы ажлын эхний хоёр үе шатны жинхэнэ тэмдэглэл гэдгийг бид бүгд ойлгодог. Өөрөөр хэлбэл, энэ нь тэнгэр газар, бүх зүйл болон хүн төрөлхтөн бүтээгдсэний дараа хүн төрөлхтнийг гэх удирдамж, золин авралыг гүйцэлдүүлдэг Бурханы ажлын эхний хоёр үе шатны гэрчлэл юм. Бурхан Хуулийн эрин үед хүмүүсийг хэрхэн залж чиглүүлж, Өөрийнх нь өмнө амьдарч, Өөрт нь шүтэн мөргөхийг заасан болохыг хүн бүр Библийг уншсанаар олж харж болох юм. Түүнчлэн Нигүүлслийн эрин үед Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн золин аварч, амар амгалан, баяр баясал болон бүх төрлийн нигүүлслийг хайрлах зуураа урьдын бүх нүглийг нь уучилсан болохыг бид харж болно. Бурхан хүн төрөлхтнийг бүтээгээд, ямагт залж чиглүүлсэн төдийгүй дараа нь золин аварсан гэдгийг хүмүүс харж чаддаг. Үүний зэрэгцээ Бурхан хүн төрөлхтнийг хангаж, хамгаалж ирсэн юм. Түүнчлэн эцсийн өдрүүдэд Өөрийн ард түмнийг шүүн, цэвэрлэхийн тулд Бурханы үг гал мэт шатна гэдгийг бид Библийн зөгнөлөөс уншиж болох юм. Тэдгээр нь хүн төрөлхтнийг бүх нүглээс авран, Сатаны харанхуйн нөлөөнөөс мултрахад бидэнд туслах бөгөөд ингэснээр бид Бурханд бүрэн эргэн очиж, эцэстээ Түүний ерөөл, амлалтыг өвлөн авах юм. Бурхан, “Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм” гэж хэлсэн нь ийм утга учиртай. Иймээс Библийг анхааралтай уншсан хэн боловч Бурханы зарим үйлдлийг хараад Түүний оршин тогтнол болон тэнгэр газар дахь бүх зүйлийг бүтээгээд, ноёрхож, захирдаг Түүний төгс хүчин болон мэргэн ухааныг таньж чадах юм. Иймээс хүмүүс Бурханд итгэж, Бурханыг мэдэж, итгэлийн зүй зохистой замаар алхахад Библи гүн гүнзгий утга учиртай байдаг. Бурханд чин сэтгэлээсээ итгэн, үнэнийг хайрладаг хэн боловч Библийг уншсанаар амьдралын зорилго, чиглэлийг олж чадах бөгөөд Түүнд итгэж, найдаж, Түүнийг дуулгавартай дагаж, шүтэн мөргөж сурдаг. Эдгээр нь бүгд Бурханыг гэрчлэх Библийн гэрчлэлийн үр нөлөө бөгөөд үгүйсгэшгүй баримт билээ. Гэвч Эзэн Есүс, “Бичвэрүүдийг хай. Та нар тэдгээрт мөнхийн амь чинь бий гэж боддог” болон “Түүнчлэн амьтай болгож чадах Над дээр та нар ирдэггүй” гэж хэлэхдээ бас бүр ч чухал зүйлийг илэрхийлсэн юм. Эдгээр үг маш чухал! Хэрэв Бурханд итгэдэг хүмүүс үнэн ба амийг олж авахыг хүсвэл зүгээр л Библийн гэрчлэлд найдах нь хангалтгүй; тэд үнэн ба амийг олж авахын тулд бас Христ рүү очих ёстой. Учир нь Христ л үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг золин аварч, хүн төрөлхтнийг аварч чадна. Бурхан бол бидэнд амь өгдөг Нэгэн билээ. Библи Түүний хүч чадлыг орлож чадахгүй, Ариун Сүнсний ажлыг орлож бүр ч чадахгүй бөгөөд Бурханы өмнөөс хүмүүст амь хайрлаж чадахгүй. Христийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаснаар л бид Ариун Сүнсний ажлыг хүртэж, үнэн ба амийг олж авч чадна. Библи нь Бурхан биш, ердөө л Бурханы ажлын гэрчлэл учраас хэрэв хүмүүс бие махбодтой болсон бодитой Бурханыг хүлээн зөвшөөрөлгүйгээр Библид л итгэх юм бол амь олж авч чадахгүй. Бид Бурханд итгэхдээ хүн төрөлхтнийг аврах ажилд нь үе шатууд байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй; хүн төрөлхтнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврахын тулд ажлын гурван үе шат шаардлагатай, ингэснээр тэд Бурхан руу үнэхээр эргэн очиж, Түүгээр авхуулж чадна. Иймээс хүмүүсийн туулдаг Бурханы ажлын үе шат бүр нь тэдэнд Бурханы авралын нэг хэсгийг авчирдаг. Ариун Сүнсний ажлын алхааг ойр дагаж, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийг туулснаар л бид Бурханы арвин агаад бүрэн авралыг хүлээн авч чадна. Жишээлбэл, израильчууд Ехова Бурханд итгэхдээ зөвхөн Хуулийн эрин үе дэх Бурханы амлалтыг л эдэлж чадсан юм. Хэрэв тэд Эзэн Есүсийн авралыг хүлээн зөвшөөрөөгүй бол Эзэний хайрласан амар амгалан, баяр баясал болон арвин их нигүүлслийг эдлэх нь байтугай нүглээ уучлуулж ч чадахгүй байсан юм; энэ бол баримт. Хэрэв хүмүүс нүглээ уучлуулж, Бурханы хайрласан их нигүүлслийг эдлэхийн тулд Эзэн Есүсийн золин авралыг л хүлээн зөвшөөрдөг атлаа эцсийн өдрүүд дэх Түүний шүүлт, гэсгээлтийн ажлыг хүлээн зөвшөөрдөггүй бол үнэн юм уу амийг олж авч чадахгүй, амь зан чанартаа өөрчлөлт хийж ч чадахгүй. Иймд тэд Бурханы амлалтыг өвлөж, тэнгэрийн хаанчлалд ороход тэнцэхгүй. Бурханы ажлын үе шат бүр өөрийн гэсэн үр жимсээ өгөн, өмнөх үе шатнаасаа илүү өргөгдсөн байдаг. Эдгээр үе шат нь бүгд нэг нэгнээ нөхдөг бөгөөд нэгийг нь ч алгасаж болохгүй юм. Тэдгээр нь аажмаар төгс болголт руу хөтөлдөг. Хэрэв хүн Бурханы ажлын нэг үе шатыг хүлээн зөвшөөрөхгүй бол тэрээр Түүний авралыг бүхэлд нь бус, зөвхөн нэг хэсгийг нь хүлээн авч чадах юм. Энэ ч бас баримт билээ. Хэрэв хүмүүс эцсийн өдрүүд дэх Христийг хүлээн зөвшөөрөлгүй, зөвхөн Библид итгэвэл Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвадаг хүмүүс болно. Үр дүнд нь тэд Бурханы эцсийн, бүрэн авралыг алдсан байна. Өөрөөр хэлбэл, Эзэн Есүст л итгээд, эцсийн өдрүүд дэх Түүний эргэн ирэлт буюу Төгс Хүчит Бурханы авчирсан авралыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн итгэл замынхаа хагаст бүтэлгүйтэж, бүгд хий дэмий болно. Тэгвэл яасан хөөрхийлөлтэй байх вэ! Яасан харамсалтай вэ! Иймээс бие махбодтой болсон Христийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь амь хүртэж чадахгүй байхад хүргэдэг. Хүмүүс зөвхөн Библид итгэснээр аврагдаж, амь олж авч чадахгүй бөгөөд Бурханыг хэзээ ч мэдэж чадахгүй, учир нь Библи бол Бурхан биш, харин Түүний гэрчлэл төдий юм. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөлгүйгээр зөвхөн Библид итгэх юм бол хүмүүс Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадахгүй. Улмаар тэд Бурханаар аврагдаж чадахгүй; Түүгээр таягдуулахаас өөр аргагүй юм. Энэ нь эргэлзэх зүйлгүй баттай билээ. Энэ бол Библийг уншсанаар харж болох баримт юм. Түүнчлэн шашны удирдагч, пасторууд яагаад Бурханд итгэдэг атлаа Бурханыг эсэргүүцэж, итгэлдээ бүтэлгүйтэхэд хүрдгийн уг шалтгаан ч бас энэ билээ.
Дээрхийн нөхөрлөлөөс эш татав
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?