Шашны пасторууд болон ахлагчид “Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн” (2 Тимот 3:16) хэмээх Библи дэх Паулын үгийг баримталж, Библи дэх бүх зүйл бол Бурханы үг хэмээн итгэдэг. Гэхдээ, та нар Библи нь бүхэлдээ Бурханы үгээс бүрдээгүй гэдэг, тэгвэл энэ бүхэн яг ямар утгатай юм бэ?

2021-03-15

Хариулт:

Эхлээд бид Библи хэрхэн хэлбэржиж, хэзээ бий болсныг ойлгох хэрэгтэй. Библийн анхны номыг Хуучин Гэрээ гэдэг. Израильчууд буюу иудейчүүд Хуучин Гэрээг л Библи гэж нэрлэдэг байсан. Харин дараа нь Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс золин авралын ажлын үе шатыг хийсэн юм. Манай эриний гурван зуу гаруй онд тухайн үеийн чуулганы удирдагчид цуглаан хийхээр цугларчээ. Тэд эцсийн өдрүүд ирж байна гэж итгэн, Эзэн Есүсийн хэлсэн үг болон шавь нарынх нь бичсэн захидлуудыг нэгтгэж, Хуучин Гэрээтэй төстэй ном бүтээж, газар газрын чуулгануудад илгээх учиртай гэж бодсон юм. Энэ маягаар бичвэрүүд зохих ёсоор хамгаалагдаж, чуулгануудын амьдрал зөв замдаа орох байлаа. Иймээс тэд Эзэн Есүсийн элч, шавь нарын бүх бичвэрийг эмхэлж нэгтгэн, эцэст нь судалгаа хийснийхээ дараа бичвэрийн сонгомол хорин долоон хэсгийг Шинэ Гэрээний албан ёсны судар хэмээн тодорхойлжээ. Дараа нь тэд Шинэ Гэрээний албан ёсны судрын хорин долоон бүтээлийг Хуучин Гэрээтэй нэгтгэн, Библийн бүрэн агуулга болгосон юм. Энэ бол Хуучин, Шинэ Гэрээний бүрэн номыг бүтээсэн үндэслэл юм. Библи бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн гэж итгэдэг зарим хүн бий; ялангуяа тухайн үед Паул: “Бүх судар Бурханы онгодыг хүртсэн” гэжээ. Эдгээр үгийн цаана баримт бий. Эдгээр үгийг хэлэх үед Шинэ Гэрээ гэж байгаагүй юм. Учир нь Шинэ Гэрээ нь ном болоогүй байсан бөгөөд чуулган бүрийн эзэмшилд эмх замбараагүй олон арван захидал байсаар байжээ. Ийм нөхцөлд Паулын үг эцсийн эцэст юуг хэлж байсан бэ? Мэдээж хэрэг Хуучин Гэрээг хэлж байсан юм. Иймээс 2 Тимот дахь “Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн” гэх Паулын үг нь Шинэ Гэрээнд бус, Хуучин Гэрээнд чиглэсэн байдаг. Энэ бол баримт юм. Гэвч эцсийн өдрүүдийн хүмүүс Паулын ярьсан “судар” гэдэг нь Хуучин, Шинэ Гэрээний бүхэл судрыг хэлдэг хэмээн боддог. Энэ нь тухайн үеийн баримтын эсрэг байдаг бөгөөд тухайн үед Паулын хэлсэн зүйлийн нөхцөл байдлаас зөрдөг. Иймээс энэ нь баримттай нийцдэггүй бөгөөд туйлширсан, буруу тайлбар юм. Үүнээс гадна, Хуучин Гэрээ Бурханы онгодыг хүртсэн гэж хэлбэл үндэслэлтэй юу? “Бурханы онгодыг хүртсэн” гэдэг нь юуг төлөөлдөг вэ? “Онгод” гэдэг нь юу гэсэн үг вэ? Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Мосе нь израильчуудын удирдагч, Бурханы тогтоосон үйлчлэгч буюу Израилийн ард түмнийг Египетээс гэтэлгэн, Бурханы хуулийг дамжуулсан хүн байсан юм. Хуулийн эрин үеийн ажлыг Бурхан Мосегоор дамжуулан хийсэн билээ. Хуучин Гэрээг тайлбарлахад Мосе хамгийн их эрх мэдэлтэй байсан бол бусдад нь ийм чадвар байгаагүй юм. Тэгвэл бичсэн зүйл нь Бурханы онгодыг хүртсэн гэж Мосегийн таван номд хэлсэн байдаг уу? Нэгдүгээрт, Мосе тэгж хэлээгүй; хоёрдугаарт, Хуучин Гэрээний эрин үед Бурханы ашигласан бүх эш үзүүлэгч, Исаиа, Даниел, Езекиел зэрэг агуу эш үзүүлэгчдийн хэн нь ч ийм үг хэлээгүй юм. “Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн” хэмээх өгүүлбэрийг Паул л дараа нь хэлсэн тул үүнийг нотолгоо гэж бүрэн авч үзэж болохгүй. Хэрэв Бурхан Хуучин Гэрээ бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн гэж Өөрөө хэлсэн бол эш үзүүлэгчдээр дамжуулан тэгж хэлсэн байх учиртай, гэвч эш үзүүлэгчдийн үгэнд ингэж гардаггүй. Мосе ийм бодолтой байж чадсан бол тэгж хэлэх байсан боловч Мосегийн хэлсэн зүйлд тийм үг огт байдаггүй. Бид Библийн үүсэл, бүтцийн тухайд ийм төрлийн ойлголттой байх ёстой. Үүнийг Библи яг яаж бүтсэн, хэн бичиж, тэмдэглэсэн тухай мэдэх боломжийг бидэнд олгодог Библийн дотоод түүх гэж хэлж болох юм. Библи нь адилхан ойлголт, нийтлэг бодол бүхий олон арван зохиогчтой байсан юм. Энэ нь бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн гэж тэдний хэд нь хэлсэн бэ? Тухайн үед Паул бүх судар Бурханы онгодыг хүртсэн гэж хэлсэн нь Хуучин Гэрээнд хандсан байсан юм. Хэдэн зуун жилийн дараа юу гэж тайлбарласан бэ? Хуучин Гэрээ болон Шинэ Гэрээ бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн гэж хэлсэн. Ингэж тайлбарлах нь арай л хэтрүүлэгтэй, үнэмшилгүй юм биш үү?

Хуучин Гэрээ, Шинэ Гэрээг нэгтгэсний дараа хүмүүс Паулын үгийг уншаад түүний хэлсэн зүйл Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ хоёрыг хоёуланг нь хэлсэн хэмээн итгэжээ. Хэрэв Паул одоо ч амьд сэрүүн байгаад, хойч үеийнхнийхээ ийм тайлбарыг сонссон бол “Тухайн үед хэлсэн зүйл маань Хуучин Гэрээг хэлж байсан болохоос биш Шинэ Гэрээг оруулаагүй” гэж даруйхан зарлаж эхлэх байсан юм. Үүний зэрэгцээ, эцсийн өдрүүдийн урсгалууд дахь хүмүүс өөрсдийнх нь бичсэн захидлуудад Бурханы үг мэт хандаж байгааг харсан бол Шинэ Гэрээний захидлуудыг бичсэн Паул, Петр болон бусад хүн юу гэж хэлэх байсан бэ? Тэд энэ баримтыг хүлээн зөвшөөрч чадах байсан уу? Тэд юу гэж хэлэх байсан бэ? “Өө, ингэвэл асуудалтай. Та бүгд том алдаа хийжээ—одоо та нар тэрс үзэл гаргаж байна. Бид бүгдээрээ та нарын ах бөгөөд бидний хэлсэн зүйл Бурханы үгийг төлөөлдөггүй. Та нар яаж ийм харалган байж, бидний үгийг Бурханы үг гэж авч үзэж чадав аа?” гэж хэлэх байсан юм. Тэд цочирдох байсан, тийм биз? Паул, Петр хоёр Эзэн Есүсийг тэнгэр өөд гарсных нь дараа захидлуудаа нэн даруй бичээгүй юм. Эзэн Есүсийг тэнгэр өөд гарснаас гучин жилийн дараа л тэдний захидал ар араасаа гарч ирж эхэлжээ. Тэд хорь, гучин жил номлосныхоо дараа л захидлуудаа албан ёсоор бичиж эхэлсэн юм. Бичсэн эдгээр захиагаа чуулгануудад илгээснийх нь дараа чуулганууд дахь ах эгч нар тэдгээрийг нь хэрхэн авч үзсэн бэ? “Энэ бол Бурханы дуу хоолой байна, Бурханы үг байна!” гэж тэд хэлсэн байх уу? Тэд тэгж хэлэх байсан уу? “Энэ бол Петр ахын захиа байна, хар даа, энэ захианд бичсэн зүйл үнэхээр сайхан, үнэхээр босгон байгуулахаар юм”; “Энэ Паул ахын захиа байна”; “Энэ Барнабын захиа байна”, “Энэ Матайгаас ирсэн захиа байна” гэж тэд хэлэх байсан юм. … Тухайн үед шавь нарын эдгээр захидлыг зарим нь Бурханы үг гэж үзэх байсан уу? Зуун хувь үгүй, учир нь Петр, Матай болон бусад нь өөрсдийгөө Бурхан гэж хэзээ ч хэлээгүй, бас бие махбодтой болсон Бурхан гэж хэзээ ч хэлээгүй. Тэд Эзэн Есүст итгэгчид, Эзэн Есүсийн шавь нар гэдгээ бүгд хүлээн зөвшөөрсөн юм. Иймээс тухайн үеийн чуулганы ах эгч нар ч бас тэднийг ах нараа хэмээн үзэж, захиа болон хэлсэн үгийг нь ах нарын үг, хэлэлцүүлэг, гэрчлэл хэмээн үздэг байсан билээ. Энэ нь бүхэлдээ зөв бөгөөд түүхэн нөхцөл байдалтай ч бас нийцдэг. Гэвч өнөөдрийн хүмүүс эдгээр шавийн үгийг Бурханы үг хэмээн үзэж, тэдгээрийг Бурханы үгтэй эн зэрэгцүүлэн дурддаг; энэ нь тухайн үеийн түүхэн баримтуудын эсрэг байдаг бус уу? Өнөөдрийн хүмүүс мэдсээр байж түүхэн баримтын эсрэг явж, алдаж эндсэн гэдгээ мэдрэлгүйгээр эдгээр хүний үгийг Бурханы үг хэмээн авч үздэг.ианд иймэрхүү утгатай үг бий: Паул ахын үг болон захидалд Ариун сүнсний гэгээрэл, ажил агуулагдсан хэмээн Петр дурдсан байдаг. Гэвч Паулын үг бол Бурханы үг гэж Петр хэлээгүй билээ. Паулын үг бүхэлдээ Ариун Сүнсний онгодыг хүртсэн бөгөөд тэдгээрт Бурханы үг хэмээн хандах ёстой гэж Петр хэлээгүй—тэгж хэлбэл андуурсан хэрэг болно. Түүнчлэн Паул өөрийнх нь үгийг Бурхан илчилсэн, үг нь Бурханы онгодыг хүртсэн гэж хэлж зүрхлээгүй юм. Паул ч, Петр ч хэлсэн үгээ Бурханы үг гэж гэрчилж зүрхлээгүй байтал эцсийн өдрүүд дэх итгэгчид яаж тэдний үгийг Бурханы үг хэмээн авч үзэж болох юм бэ? Тэд ямар алдаа гаргаж байна вэ? Шашны бүхий л ертөнц даяарх судрын тайлбарлагчид тэдгээрийг зөв ойлгосон гэж чи хэлэх үү, буруу ойлгосон гэж хэлэх үү? Тэд ийм том, утгагүй алдаатай нүүр тулаад үүнийгээ мэддэггүй, огт ойлгодоггүй, мөн харж чаддаггүй. Энэ хүмүүс өөрсдөө үнэнийг эзэмшдэггүй бөгөөд аливааг нэвт харж чаддаггүй; гэвч бусад хүн тэднийг сохроор шүтдэг билээ. Хүмүүс итгэлдээ хүнд сохроор итгэж, сонссон бүхэндээ итгэдэг. Шашны хүмүүс Библийн талаар мухар сүсэг өвөрлөн, Библийг шүтэж, Бурханаас дээгүүрт тавьж, Библи Бурханыг төлөөлдөг, бүгд Библийн дагуу байх ёстой гэж боддог. Библид ингэтлээ сохроор итгэж, Библийг эрхэмлэх нь утгагүй байдлын илрэл биш үү? Хүмүүс Библид ямар маягаар сохор итгэл баримталдаг вэ? Тэд үүнд түүхэн баримтын дагуу ханддаггүй. Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийн дагуу үнэнийг үнэхээр эрэлхийлэхийн оронд алдартай хүмүүсийг сохроор шүтдэг. Хэн, юу ч гэж хэлсэн бай, тэд бүгдийг нь зөв гэж үзэн, хүлээн зөвшөөрч, баруун солгойгүй хэрэгжүүлдэг. Паул алдаа мадаггүй байсан уу? Түүний хэлсэн үг үнэн зөв байсан уу? Паул ч бас хүн байсан юм чинь ариун бус байдлаас яаж ангид байж чадах юм бэ? Иймээс Нигүүлслийн эрин үед хүмүүс шавь нарын захиаг Бурханы үгтэй хамт эмхэтгэсэн нь алдаа бус уу? Библи дэх Бурханы үг нь Бурханы үг мөн, харин хүний хэлсэн үг бол хүний үг мөн. Библи дэх аль үг нь Бурханы үг вэ? Бид үүнийг ялган таних чадвартай байх ёстой. Ехова Бурханы Өөрөө хэлсэн үг, Ехова Бурханы Мосед хэл гэж зааварчилсан үг, Ехова Бурханы эш үзүүлэгчдэд хэл гэж зааварчилсан үг, эш үзүүлэгчдээс дамжуул гэж хүссэн үг болон Эзэн Есүсийн Өөрөө хэлсэн үг нь Бурханы жинхэнэ үг мөн юм. Та нар эш үзүүлэгчдийн үгээс онцгой бэлгэдэлтэй зүйл харсан уу? Тэд “Ехова ийнхүү хэллээ”, “Ехова ингэж хэлэв” гэдэг болохоос “Даниел би (Исаиа би) ийнхүү хэлэв” гэдэггүй. Эш үзүүлэгчид Бурханы анхдагч үгийг дамжуулж байсан гэдгийг энэ нь хүмүүст тодруулж өгдөг. Иймээс эш үзүүлэгчдийн дамжуулсан Бурханы бүх анхдагч үг нь Бурханы жинхэнэ үг бөгөөд Ехова Бурхан Өөрөө хэлсэн хэмээн тэмдэглэгдсэн бүхэн нь Бурханы жинхэнэ үг, бас Эзэн Есүс Өөрөө хэлсэн хэмээн шавь нарынх нь тэмдэглэсэн бүхэн Бурханы үг мөн билээ. Библийн эдгээр хэсэг нь л Бурханы жинхэнэ үг мөн бөгөөд элч нарын хэлсэн бүхэн болон Бурханы зарц нарын тэмдэглэсэн зүйлс нь хүний гэрчлэл юм. Биднийг хүний гэрчлэлийн тухай яримагц асуудал гардаг. Заримдаа тэдний хэлдэг зүйл бүрэн гүйцэд, ул суурьтай бус, ямар нэг зүйлээр дулимаг байдаг. Иймээс Бурхан эцсийн өдрүүдийн ажилдаа тухайн үеийн зарим баримтыг илчилж байгаа. Жишээлбэл, Паулын нөхцөл байдал ямар байсан, Петрийн нөхцөл байдал ямар байсан гэх мэт. Бурхан эцсийн өдрүүд дэх ажилдаа эдгээрийг нэмдэг. Иймээс хүний хэлсэн юу ч бай бодит нөхцөлтэй бүрэн нийцдэггүй гэдгийг бид эндээс харж болно; энэ бол эцсийн өдрүүдийн ажилдаа Бурханы илчилдэг асуудал юм.

Дээрхийн нөхөрлөлөөс эш татав

Паул захидлууддаа бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн хэмээн нэг удаа өгүүлснээс үүдэн дараа нь шашны хүрээнийхэн Библид бичигдсэн бүх зүйлийг Бурханы онгод, Бурханы үг хэмээн хязгаарлаж эхэлсэн юм. Бурхан Библийг энэ маягаар хэзээ ч гэрчлээгүй, мөн Библи Бурханы онгодыг хүртсэн, энэ нь тэр чигтээ Бурханы үг гэж Эзэн Есүс ч гэсэн огт хэлээгүй тул Паулын хэлсэн зүйл ямар ч үндэслэлгүй байсан билээ. Библийн тухай Паулын гэрчлэл ердөө л энэ талаарх хувийн мэдлэгт нь үндэслэсэн байв; тэрээр Бурханы өмнөөс огт яриагүй байсан юм. Библи юун тухай болохын дотоод түүхийг Ариун Сүнс болон бие махбодтой болсон Бурхан л мэддэг бөгөөд бүтээгдсэн хүн төрөлхтөн үүнийг бүрэн ойлгож чадаагүй билээ. Энэ бол баримт юм. Эзэн Есүс ердөө л Библи бол Бурханы гэрчлэл гэж хэлсэн; харин энэ нь бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн ба Бурханы үг мөн гэж хэлээгүй. Ариун Сүнс ч гэсэн Библийн тухай хэнд ч, хэзээ ч ингэж гэрчлээгүй. Иймээс Паулын хэлсэн үг ямар ч үндэслэлгүй байв. Тэрээр Ариун Сүнсний өмнөөс ярих нь байтугай Бурханы өмнөөс ч яриагүй байсан юм. Библийн агуулга нь бүгдээрээ Бурханд үйлчилдэг байсан хүмүүсийн бичсэн Бурханы ажилтай холбоотой бодит үйл явдал болон туршлагын тухай гэрчлэлүүд байдаг. Үүний аль ч бүлгийг Бурхан Өөрөө бичээгүй; харин зохиогчид нь Бурханы нэр болон ажилд гэрчлэл хийхийн тулд Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүртээд, Бурханы үгийг дамжуулж, эсвэл өөрсдийн туршлага, ойлголтыг дүрсэлсэн л төдий юм. Энэ бол баримт. Хэдийгээр элч нарын бичээс, захидлуудыг Ариун Сүнс гэгээрүүлсэн боловч тэдгээр нь Бурханы үгийг төлөөлдөггүй, учир нь Ариун Сүнс үнэний тухай ойлгуулж, Бурханы талаар мэдлэгтэй болгохын тулд хүн бүрийг тус тусын нөхцөл байдлынх нь дагуу гэрэлтүүлж, гэгээрүүлж, залж чиглүүлдэг билээ. Энэ нь Ариун Сүнсний ажлын үр дүн юм. Иймээс Ариун Сүнсний ажлаас гардаг энэхүү гэгээрэл, гэрэлтүүлэлт нь Бурханы үгтэй дүйцдэггүй; Бурханы айлдвар нь Бурханы амь зан чанарыг төлөөлдөг бөгөөд бүгд Түүний амь зан чанарын үнэний мөн чанарыг тээдэг. Бурханы хэлсэн ямар ч өгүүлбэрийг хүмүүс бүрэн туулж хэзээ ч чадахгүй, учир нь Бурханы үг хэтэрхий их үнэний мөн чанарыг агуулдаг ба хүн насан туршдаа туулсан ч гэсэн хязгаарлагдмал хэсгийг л амьдран харуулдаг. Үүнээс үүдэн хүмүүс үнэнийг хэчнээн их ойлгож, Бурханыг хэдий их мэдлээ ч гэсэн Түүний үгийг хэзээ ч илэрхийлж чадахгүй. Иймээс Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүүлэлт нь хүнийг ердөө л үнэнийг ойлгох зарим гэрэл, удирдамжаар хангадаг гэдгийг харж болно; тэдний туршлага, гэрчлэл хэчнээн гүн гүнзгий байлаа ч гэсэн тэдгээрийг Бурханы үгтэй хамтад нь ч дурдах ёсгүй юм. Хүмүүсийн мөн чанар, Бурханы мөн чанар хоёр нь тэнгэр газар шиг ялгаатай тул хүмүүс хэзээ ч Бурханы үгийг илэрхийлж чадахгүй; Бурханы бурханлаг мөн чанарыг эзэмшсэн Христ л үүнийг хийж чадна. Эш үзүүлэгчид ердөө л Бурханы үгийг дамжуулж чаддаг; Ариун Сүнсний ашигладаг хүмүүс хүртэл өөрсдийнхөө туршлага, нүдээр үзсэн зүйлээ л ярьж чадахаас биш, Бурханы үгийг илэрхийлж чаддаггүй. Хүмүүс мөн чанарынхаа дагуу л илэрхийлж чаддаг; тэдний амьдран харуулалт эргээд гэрчлэлийг нь тодорхойлдог. Бурхан бурханлаг мөн чанартай тул Бурханы үгийг аяндаа илэрхийлдэг; хүмүүс бид хүний мөн чанартай учраас илэрхийлдэг зүйл маань угаасаа бидний туршлага, нүдээр үзсэн зүйл дээр үндэслэсэн байдаг. Ийм болохоор хүний дамжуулсан Бурханы үг болох хэсгүүдээс бусад нь бүгд хүний туршлага, ойлголтын бүртгэл байдаг нь эргэлзээгүй. Үнэнтэй нийцтэй байлаа ч гэсэн эдгээрийг Бурханы үгтэй харьцуулж огт болохгүй, учир нь хүний мөн чанар болон Бурханы мөн чанар хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай юм. Иймээс бид Библийг уншиж байхдаа Бурханы үг болон хүний хэлсэн үгийн хэсгийг тодорхой ялгаж салгах учиртай. Энэ маягаар л бид Библид хариуцлагатайгаар, Бурханы хүсэлд нийцдэг байдлаар хандаж чадна. Түүнчлэн шашны нийгэмлэг Библид бичигдсэн бүхнийг Бурханы үг гэж хэлдэг нь тухайн үеийн түүхэн баримттай нийцдэггүй. Тухайлбал Нигүүлслийн эрин үед Ариун Сүнс, элч нарын бичсэн бичиг үсэг, гэрчлэл Бурханы онгодыг хүртсэн гэж хэзээ ч гэрчлээгүй. Түүнчлэн өөрсдийнх нь бичсэн зүйл Бурханы онгодыг хүртсэн гэж элч нар хэзээ ч хэлээгүй, мөн тэдгээр нь үнэхээр Бурханы үг гэж хэлж бүр ч зүрхлэхгүй байсан юм. Тухайн үед чуулганууд руу илгээгдсэн захидлуудыг бүгдийг нь элч ах нарын бичсэн захиа хэмээн үздэг байсан; эдгээрийг хэн ч Бурханы онгодыг хүртсэн Бурханы үг гэж огт хэлээгүй. Тухайн үед энэ үнэн байсан юм. Тэгвэл өнөөдөр үнэн байхаа больсон гэж үү? Одоо эцсийн өдрүүдэд захидлууд бол Бурханы үг гэж зүтгэдэг хүмүүс түүхэн баримтын эсрэг явж байна! Хуулийн эрин үед Бурханы зарц, эш үзүүлэгчид өөрсдийнх нь үг Бурханы онгодыг хүртсэн гэж хэлээгүй, мөн тэдгээр нь Бурханы үг гэж ч хэлээгүй. Харин тэдний бичсэн номын тухайд бол, Бурханы зарц, эш үзүүлэгчид бичсэн гэж тухайн үеийн израильчууд үзэж байсан нь лавтай. Тэдний бичвэртээ уламжилсан Бурханы үгээс гадна үлдсэнийг нь Бурханы ажлын тэмдэглэл хэмээн ангилж болох юм. Эдгээр зарц, эш үзүүлэгчийн бичсэн номууд нь бүгд Бурханы онгод, айлдвар гэж израильчууд хэзээ ч гэрчлээгүй байхад хоёр мянган жилийн дараа амьдарч байгаа хүмүүс яагаад тухайн үеийн түүхэн баримтын эсрэг явж, хүний бичсэн Библийн үгийг Бурханы үг гэж улайм цайм зүтгэдэг вэ? Энэ нь түүхэн баримттай нийцдэггүй! Эцсийн өдрүүд дэх хүмүүс Библийг сохор итгэл, шүтлэгтэйгээр үздэг нь тэр чигтээ хүний үзэл, төсөөллөөс гардаг; тэдгээр нь Бурханы үгэнд огт үндэслээгүй байдаг бөгөөд тэр чигтээ хүмүүсийг хуурч, Бурханыг эсэргүүцдэг шашны нийгэмлэгийн арга зам билээ. Антихристийн хүчин хүмүүсийг ийнхүү будилуулж, төөрөгдүүлэн, Библид сохроор итгэж, шүтэхэд хүргэдэг. Энэ нь аль хэдийн үй олон урсгалыг бий болгож, чуулганы амьдрал болон хүмүүсийн амийн оролтыг үймүүлж, олон сөрөг нөлөө үүсгээд байна. Энэ тухайд гэвэл хүмүүс бүгд зөв замаас гажихаас зайлсхийхийн тулд энэ асуудлыг шийдвэрлэхээр өөрсдийгөө эргэцүүлж, ойлгож, үнэнийг эрж хайх ёстой юм.

Дээрхийн нөхөрлөлөөс эш татав

Шашны ертөнц дэх пастор, ахлагч нар, “Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн” (2 Тимот 3:16) гэж Паул хэлсэн учраас Библид байгаа бүхэн Бурханы үг бөгөөд Библиэс зуурч байгаа цагт бид тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадна гэх дүгнэлт хийсэн. Ялангуяа эцсийн өдрүүдэд, Эзэн доторх ихэнх итгэгчид ч бас үүнд итгэдэг. Гэхдээ энэ үзэл бодол үнэн болон баримтуудтай нийцдэг үү? Эзэн Есүс “Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн” гэж хэлсэн үү? Ариун Сүнс ингэж хэлсэн үү? Үгүй. Энэ бол Паулын үг байсан. Паулын энэ үгэнд үндэслээд олон хүн, Библи дэх үг болгон Бурханы онгодыг хүртсэн ба Бурханы үг юм гэж үздэг. Энэ нь том алдаа бус уу? Тэдгээр нь хүний үг хэдий ч Библид тэмдэглэгдсэн л бол Бурханы үг мөн гэж итгэдэг зарим хүн бас байдаг. Энэ нь давлиун, утгагүй үзэл бодол бус уу? Библи бол ердөө л Бурханы гэрчлэл, Бурханы ажлын тэмдэглэл гэдэг баримтыг бид бүгд маш тодорхой мэдэж байх ёстой. Библи бол хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын үр дүн билээ. Бурханы ажлын үе шат бүр Бурхан болон Сатаны муу ёрын хүчний хоорондох тулаанаар дүүрэн байдаг тул Библид гагцхүү Бурханы үг тэмдэглэгдээгүй, харин янз бүрийн хүмүүсийн үг, бүр Сатаны үг ч бас байдаг. Энэ бол тов тодорхой баримт юм. Хэрвээ бид Библид байгаа бүхэн бол Бурханы үг гэж хэлбэл энэ нь үндэслэлтэй байх уу? Тэр нь бодит баримтыг мушгин гуйвуулж, буруу зөвийг хольж хутгаж байгаа хэрэг бус уу? Бид яагаад иймэрхүү эндүү ташаа ойлголтыг бий болгож чаддаг юм бэ? Яагаад бид бодит баримтад нийцүүлэн ярьж чаддаггүй юм бэ? Библид Бурхан ба Мосе, Бурхан ба Иов, Бурхан ба Түүний сонгосон хүмүүс, мөн Бурхан ба Сатаны хоорондох харилцан яриа байдаг гэдгийг Библийг уншсан хэн боловч мэддэг, тэгвэл Бурхантай ярьсан хүмүүсийн яриа яаж Бурханы үг болж болох юм бэ? Тэр нь утгагүй хэрэг бус уу? Иймээс, бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн ба бүгд Бурханы үг гэж хэлэх нь ямар ч үндэслэлгүй! Зарим хөгийн хүмүүс Библи дэх хүмүүс болон Сатаны хэлсэн үг бол Бурханы үг мөн гэж зүтгэдэг. Энэ нь баримтуудаас шал эсрэг байдаг бөгөөд Бурханыг илт гутааж, доромжилж, Бурханы зан чанарт ноцтой халдаж буй хэрэг! Бурханы үг бол Бурханы үг, хүний үг бол хүний үг, мөн Сатаны үг бол Сатаны үг. Будилаад байх юм юу байна вэ? Бурханы үг үүрд үнэн, харин хүний үг үүрд үнэн биш бөгөөд сайндаа л үнэнтэй нийцэж чаддаг, тэр нь нэлээд сайн байгаа хэрэг. Харин Сатаны үг бол үүрд буруу ойлголт, худал үг байдаг. Арван мянган удаа хэлсэн ч тэдгээр нь үргэлж буруу ойлголт, худал үг, утгагүй зүйл байх болно! Ухаалаг хүмүүс энэ баримтыг хүлээн зөвшөөрч чаддаг байх ёстой. Мэдлэггүй, зөрүүд хүмүүс л утгагүй үзэл бодлоо баримталдаг.

Энэ асуултын тухайд, Төгс Хүчит Бурханы үгээс хоёр хэсгийг уншъя, тэгвэл бид илүү сайн ойлгож чадна. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Өнөөдөр, Библи бол Бурхан, Бурхан бол Библи гэж хүмүүс итгэдэг. Иймээс ч тэд Библийн бүх үг бол зөвхөн Бурханы хэлсэн үг бөгөөд тэдгээрийг бүгдийг нь Бурхан хэлсэн гэж итгэдэг. Хэдийгээр Хуучин болон Шинэ Гэрээний жаран зургаан номыг бүгдийг нь хүмүүс бичсэн боловч тэдгээрт бүгдэд нь Бурханы онгод өгөгдсөн бөгөөд Ариун Сүнсний айлдварын тэмдэглэл байсан гэж ч Бурханд итгэдэг хүмүүс боддог. Энэ нь хүний эндүү ташаа ойлголт бөгөөд баримтуудтай огтхон ч нийцдэггүй. Үнэндээ зөгнөлийн номноос гадна, Хуучин Гэрээний ихэнх нь түүхэн тэмдэглэл юм. Шинэ Гэрээний зарим захидал хүмүүсийн туршлагаас бий болсон, зарим нь Ариун Сүнсний гэгээрлээс гарсан; жишээлбэл, Паулын захидлууд хүний ажлаас үүсэн гарсан, тэдгээр нь бүгд Ариун Сүнсний гэгээрлийн үр дүн байсан бөгөөд чуулгануудын төлөө бичигдсэн, чуулганы ах эгч нарт зориулсан сургамж, зоригжуулалтын үгс байсан юм. Тэдгээр нь Ариун Сүнсний хэлсэн үг биш—Паул Ариун Сүнсний өмнөөс ярьж чадахгүй, тэрээр эш үзүүлэгч ч байгаагүй, тэр ч бүү хэл, Иоханы харсан үзэгдлийг хараагүй. Түүний захидлууд Ефес, Филаделфи, Галатын чуулганууд болон бусад чуулганд зориулан бичигдсэн. Тиймээс Шинэ Гэрээний Паулын захидлууд нь чуулгануудад зориулж бичсэн Паулын захидлууд байсан бөгөөд Ариун Сүнсний онгод биш, мөн Ариун Сүнсний шууд айлдвар ч биш байсан… Хэрвээ хүмүүс, Паулынх шиг захидал юм уу үгийг Ариун Сүнсний айлдвар хэмээн үзэж, Бурхан мэт шүтвэл, тэднийг огт ялган салгах чадваргүй гэж хэлж болно. Хатуухан хэлэх юм бол, энэ нь зүгээр л доромжлол биш гэж үү? Хүн яаж Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Хүмүүс түүний захидлууд болон түүний хэлсэн үгийн тэмдэглэлд мэхийж, тэдгээрийг ариун ном, эсвэл тэнгэрлэг ном шиг үзэж яаж болох юм бэ? Бурханы үгийг хүн санаандгүй хэлж болох уу? Хүн яаж Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 3).

Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгийн тэмдэглэл биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг баримтжуулдаг бөгөөд үүний нэг хэсэг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн тэмдэглэл, нөгөө хэсэг нь эрин үеүдийн туршид Бурханы ашиглаж байсан хүмүүсийн бичсэн туршлага, мэдлэг юм. Хүний туршлагад хүний санаа бодол, мэдлэг холилддог ба үүнээс зайлсхийх аргагүй. Библийн олон номд хүний үзэл, хүний өрөөсгөл хандлага, утгагүй ойлголт байдаг. Мэдээж үгийн ихэнх нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийн үр дүн бөгөөд тэдгээр нь зөв ойлголт юм—гэхдээ тэдгээрийг үнэний зөв зүйтэй илэрхийлэл гэж хэлж болохгүй. Зарим зүйлийн талаарх тэдний үзэл бодол нь хувийн туршлагаас гарсан мэдлэг, эсвэл Ариун Сүнсний гэгээрлээс цаашгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 3).

Төгс Хүчит Бурханы үгийг уншаад бид бүгд Библи бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн биш, мөн бүхэлдээ Бурханы үг биш болохыг харж болно. Библийн аль хэсэг нь Бурханы үг, аль нь хүмүүсийн үг болохыг ажигч гярхай хүмүүс шууд хэлж чадна. Зохиогчийн нэрийг Библийн бичвэр бүрд тодорхой өгүүлсэн байдаг бөгөөд Библийн аль хэсэг нь Бурханы үгийг агуулсан болохыг ч бас тодорхой өгүүлсэн байдаг. Тэгвэл зарим хүн яаж нүдээ ч цавчилгүйгээр хүний болон Сатаны үгийг Бурханы үг гэж авч үздэг юм бэ? Энэ нь шударгаар ярьж байгаа хэрэг үү? Хэрвээ Эзэнд итгэгчид Библид агуулагдсан хүний үгийг үнэндээ Бурханы үг мөн гэж зүтгэдэг бол Бурханд ямар санагдана гэж бодож байна? Энэ нь Бурханы хувьд шударга хэрэг үү? Энэ нь Бурханыг гүжирдэж, дорд үзэж, доромжилж байгаа хэрэг биш гэж үү? Бурханы нүдэнд хүний үг хэр жинтэй байдаг вэ? Бид хэсэгхэн зуур бодоод үзвэл ямар вэ? Хүний үгийг яаж Бурханы үгтэй харьцуулж болох юм бэ? Хүний болон Бурханы мөн чанар асар их ялгаатай, тэгвэл хүний үг болон Бурханы үг бүр ч их зөрүүтэй байх нь мэдээж. Хэрвээ Ариун Сүнсний гэгээрэл болон гэрэлтүүлэлтээр дамжуулан хүний үг үнэнтэй нийцэж чадаж байвал энэ нь аль хэдийн агуу амжилт. Хэрвээ хүний үгийг Ариун Сүнсний ажил залж чиглүүлээгүй бол энэ нь төөрөгдөл, худал үг биш гэж үү? Хэрвээ Бурханд итгэгчид үүнийг харж чадахгүй бол тэд зүгээр л хэтэрхий мунхаг, мэдлэггүй юм байна. Өнөөдөр шашны ертөнц тэр аяараа Библийн доторх хүний үгийг Бурханы үг гэж үздэг. Энэ нь, шашны ертөнцөд хэн ч Бурханыг үнэхээр мэддэггүй гэдгийг харуулдаг. Шашны ертөнцийн ихэнх удирдагч бол хоёр нүүрт фарисайчууд. Бурханыг үнэхээр мэддэг хүмүүс, Библи бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн, бүгд Бурханы үг гэдэгт хэзээ ч итгэхгүй. Тэд мэдээж Библийг сохроор шүтэж, Бурхан мэт үзэхгүй. Ерөнхийдөө шашны ертөнцөд Библи бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн, бүгд Бурханы үг бөгөөд Библи Бурханыг төлөөлж чадна гэж үздэг. Энэ бол шашны ертөнц даяар байгаа хамгийн утгагүй худал үзэл юм. Одоо бид үүнийг тодорхой харж чадна.

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Библид Паул, “Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн” (2 Тимот 3:16) гэж хэлсэн байдаг. Иймээс Библи дэх бүх үг Бурханы үг мөн. Гэтэл та нар яагаад Библи дэх үг бүгд Бурханы үг биш гэж хэлдэг юм бэ?

Холбогдох Бурханы үг: Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгийн тэмдэглэл биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе...

Messenger дээр бидэнтэй холбоо барих