Эзэн Есүс аль хэдийн Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн ба ариусгалтад хүрч, аврагдах боломжийг хүмүүст олгох бүх үнэнийг илэрхийлдэг, мөн одоогоор Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж байгаа гэж та нар гэрчилдэг боловч бид үүнийг хүлээн зөвшөөрч зүрхэлдэггүй. Учир нь шашны пасторууд болон ахлагчид, Бурханы бүх үг болон ажил Библид тэмдэглэгдсэн, Библиэс гадна Бурханы ямар ч үг, эсвэл ажил байхгүй бөгөөд Библийн эсрэг байж, үүнээс даван гардаг ямар ч зүйл бол тэрс үзэл юм гэж бидэнд байнга сургадаг. Бид энэ асуудлыг ялган таньж чаддаггүй—үүнийг бидэнд тайлбарлаж өгч болох уу?

2021-03-15

Хариулт:

Шашны нийгэмлэгийн ийм үзэл бодол Бурханы үгэнд үндэслэсэн байдаг уу? Энэ нь Бурханы үгэнд огт үндэслээгүй байдаг; энэ нь бүхэлдээ Библийг буруугаар тайлбарласны дүнд үүссэн юм. Библи нь Бурханы ажлын эхний хоёр үе шатанд гэрчлэл хийдэг; тэр бол үнэн. Гэсэн хэдий ч Библид тэмдэглэгдсэн зүйл нь ажлынхаа хоёр үе шатанд Бурханы хэлсэн бүх үг болон Түүний ажлын талаарх бүх гэрчлэлийг агуулдаггүй. Библид тэмдэглэгдсэн зүйл хязгаартай. Библийг эмхэтгэгчдийн дундах маргаан болон хасалтаас үүдэн зарим эш үзүүлэгчийн зөгнөл болон элч нарын туршлагын гэрчлэл нь орхигдсон байдаг; энэ бол хүлээн зөвшөөрөгдсөн баримт юм. Тэгвэл Библиэс өөр Бурханы ажилтай холбоотой ямар ч тэмдэглэл, хүний туршлагын ямар ч гэрчлэл байхгүй гэж хэлж яаж болох юм бэ? Орхигдсон тэдгээр зөгнөл болон элч нарын захидлууд бүгдэд хүний хүсэл холилдсон байсан гэж үү? Эзэн Есүс зөвхөн Шинэ Гэрээнд тэмдэглэгдсэн үгийг хэлсэн юм биш; Түүний зарим айлдвар, ажлыг тэнд бичээгүй байдаг. Эдгээр айлдвар, ажлыг Библид тэмдэглэх ёсгүй байсан гэж үү? Библийг Бурханы Өөрийн удирдлага дор эмхэтгээгүй, харин Түүний үйлчлэл дэх олон хүн хамтран эмхэтгэсэн билээ. Санал зөрөлдөөн, хасалт таналт гарч, зарим асуудал тохиох байсан нь зайлшгүй юм. Орчин цагийн хүмүүс хүртэл Библийн талаар янз бүрийн тайлбар, үзэл бодолтой байдаг. Гэвч хүмүүс баримтыг хүндэтгэх ёстой учир Библиэс гадна Бурханы айлдвар болон ажил оршдоггүй гэж хэлж болохгүй юм; ингэвэл баримттай нийцэхгүй. Анх Библи зөвхөн Хуучин Гэрээнээс бүрддэг байсан. Эзэн Есүс золин авралын ажлаа хийж байхдаа хэлсэн ямар ч үгийг Хуучин Гэрээнээс олж чадахгүй; иймд Эзэн Есүсийн илэрхийлэл болон золин авралын ажил Библийн дотроос олдох уу, гаднаас олдох уу? Хүмүүс бодит баримтыг ойлгодоггүй бөгөөд Бурхан ажлынхаа үе шатыг дуусгах болгонд л тэдгээр баримт бий болж, Библид бичигддэг байсан гэдгийг огт мэддэггүй. Библиэс гадна Бурханы айлдвар, ажлын ямар ч тэмдэглэл байхгүй гэж маргах нь жаахан дураараа, бас утгагүй юм. Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ хоёрын аль аль нь Бурханыг ажлынхаа үе шатыг гүйцэлдүүлсний дараа бий болсон боловч Библи үүссэний дараа Бурхан өөр ямар ажил хийх, өөр ямар үг хэлэхийг хэн ч мэдээгүй; энэ бол баримт. Хүмүүс Библийг ийнхүү хязгаарлах юм уу тэнд бичигдсэн зүйлд үндэслэн Бурханыг хязгаарлахад ердөө тэнцэхгүй. Завхарсан хүмүүс хэчнээн биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, эрүүл ухаангүй болсныг эндээс бид бүгд тодорхой харж болно; тэд үнэнтэй нүүр тулаад бүр болчимгүйгээр дүгнэлт хийж зүрхэлдэг. Энэ чинь иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд Бурханыг эсэргүүцэхийн тулд Библийг ашиглах үедээ гаргасан алдааг давтаж байгаа хэрэг бус уу? Иймээс Библийг лавлагаа болгон ашиглаж л болох тул бид зөвхөн Библид үндэслэн Бурханд итгэж, Түүнийг дагаж, үнэн замыг судалж болохгүй. Хамгийн чухал нь, Ариун Сүнсний ажил байгаа эсэх, үнэн байгаа эсэхэд үндэслэн шийдвэрээ гаргах ёстой; энэ суурь л оновчтой бөгөөд ингэснээр л бид зөв сонголт хийж чадна. Иймээс “Библийн эсрэг явдаг, Библиэс давдаг юу ч бай тэрс үзэл, төөрөгдөл” гэх зэрэг үг нь үнэхээр зохисгүй билээ. Нигүүлслийн эрин үед иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд Библид үндэслэн Эзэн Есүсийг яллаж, загалмайд цовдолсон бөгөөд энэхүү үйл нь Бурханы зан чанарт халдан, тэднийг шийтгүүлж, хараагдахад хүргэсэн юм. Энэ бүхэн нь Библид сохроор итгэж, шүтэж, Христийг голсны үр дагавар байв. Би ингэж асуумаар байна, Эзэн Есүсийн золин авралын ажил Хуучин Гэрээтэй нийцдэг байсан уу, үгүй юу? Эзэн Есүс золин аврах ажлаа дуусгаснаас хойш хоёр мянган жилийн дараа Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхээр ирлээ; энэ нь Шинэ Гэрээний агуулгатай нийцдэг үү? Шашны хүрээнийхэн үргэлж Библийг ашиглан Бурханы ажлыг хязгаарладаг—ингэх нь үнэхээр хөгийн, утгагүй! Гаднаа тэд Библийг хүндэлдэг мэт байдаг ч үнэн хэрэгтээ өөрсдийнхөө байр суурийг хамгаалж, эрх мэдлээ хадгалахыг л хичээж байдаг. Тэд үнэнийг жинхэнээсээ эрэлхийлж байгаа юм биш; тэдний алхаж байгаа зам нь үнэндээ антихристийн зам юм. Үнэн замыг шүүж, Бурханы ажлыг судлахад Библийг суурь болгон ашиглах нь алдаатай гэдэг нь эндээс харахад илэрхий байна; үнэн зам болон Бурханы ажил мөн эсэхийг баталгаажуулах цорын ганц оновчтой, зөв арга зам гэвэл Ариун Сүнсний ажил болон үнэн байгаа эсэхэд үндэслэн тодорхойлох явдал юм. Иймээс Библи дотор байдгаас өөр Бурханы айлдвар, ажил гэж үгүй гэж хэлэх нь буруу юм; ийм үг нь үнэхээр төөрөгдөл билээ.

Дээрхийн нөхөрлөлөөс эш татав

Шашинд, пастор болон ахлагч нарын номлолоос үүдэн Эзэнд итгэдэг бүх хүн, Бурханы бүх үг болон ажил Библид агуулагдсан байдаг; Библи дэх Бурханы аврал бүрэн гүйцэд, Библийн гадна Бурханы үг, ажил гэж үгүй; Эзэнд итгэх итгэл Библид суурилж, Библиэс зуурах ёстой; бид Библиийг орхихгүй байгаа цагт Эзэн ирэх үедээ биднийг тэнгэрийн хаанчлал руу аваачна гэж боддог. Ийм үзэл бодол хүмүүсийн үзэл, төсөөлөлтэй нийцэж магад боловч энэ нь Эзэн Есүсийн үгэнд үндэслэдэг үү? Үнэнтэй нийцдэг гэдгийг нь чи баталгаажуулж чадах уу? Бурханы үг болон ажил бүгд Библид тэмдэглэгдсэн ба Библийн гадна Бурханы ямар ч үг, ажил байхгүй гэж Эзэн Есүс хэзээ ч хэлээгүй. Энэ бол үнэн. Бурханы ажлаас хойш олон жилийн дараа хүн төрөлхтөн Библийг эмхэтгэсэн гэдгийг Библийг ойлгодог хүмүүс бүгд мэддэг. Бурханы ажил эхлээд байсан ба дараа нь Библи бий болсон. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийнхөө ажлын үе шатыг гүйцэлдүүлэх бүрд Бурханы ажлыг туулсан хүмүүс тухайн үеийн Бурханы үг болон ажлыг тэмдэглэж байсан ба хүмүүс эдгээр тэмдэглэлийг Библид эмхэтгэсэн. Энэ талаар бодоод үз: Бурханы хараахан хийж дуусаагүй ажлыг Библид урьдчилан эмхэтгэсэн байж яаж болох юм бэ? Ялангуяа Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг Библид тэмдэглэсэн байх боломжгүй. Шинэ болон Хуучин Гэрээ ойролцоогоор 2000 жилийн турш Библийн нэг хэсэг байсаар ирсэн. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа дөнгөж л эхэлсэн. Тиймээс эцсийн өдрүүд дэх Бурханы үг болон ажил олон мянган жилийн өмнө Библид тэмдэглэгдсэн байх боломжгүй. Энэ бодит баримт биш гэж үү? Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж, хэдэн сая үг хэлсэн. Эдгээр үг хүн төрөлхтнийг ариусгаж, авардаг бүх үнэн бөгөөд эцсийн өдрүүдийн Христийн авчирсан мөнх амийн зам юм. Тэдгээрийг Хаанчлалын эрин үеийн Библи буюу “Үг нь махбодоор илэрсэн” номд аль хэдийн эмхэтгэсэн. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэнийг Библид урьдчилан тэмдэглээгүй хэдий ч тэдгээр нь Эзэн Есүсийн зөгнөлүүдийг бүрэн биелүүлсэн юм: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13). “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун(Илчлэл 2:7). Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэн, Төгс Хүчит Бурхан бол үнэний Сүнсий биелэл мөн гэдгийг бүрэн баталгаажуулсан. Тэр бол бие махбодтой болсон Бурхан билээ. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үг буюу эцсийн өдрүүд дэх үнэний Сүнсний илэрхийлэл бол чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг юм. Эдгээр нь Бурханы үг биш гэж бид хэлж зүрхлэх үү? Үүнийг үгүйсгэж мөн л зүрхлэх үү? Эцсийн өдрүүдэд Бурхан үг хэлж, ажиллаж байгаа бодит байдлыг харвал бид Бурханы бүх үг Библид тэмдэглэгдсэн байдаг, мөн Библийн гадна Бурханы үг болон ажил байхгүй гэж хэлсээр байх уу? Библи хэрхэн бий болсон тухай дотоод түүхийг бид ойлгодоггүй. Бурхан Өөрийн ажлын үе шат бүрийг гүйцэлдүүлсний дараа л Библи бий болсон гэх бодит баримтыг мэддэггүй мөртөө бид Библийн гадна Бурханы үг, ажил байхгүй хэмээн дур зоргоороо дүгнэдэг. Бид нэлээд дураараа, бас утгагүй байгаа бус уу?

Хэрвээ бид Библи хэрхэн бүтсэнийг болон үүний дотоод түүхийг ойлгодоггүй бол Бурханд итгэх замаас хазайхад маш амархан байдаг. Үнэндээ Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатанд Бурханы илэрхийлсэн бүх үг Библид бүрэн тэмдэглэгдээгүй. Тухайлбал, Хуулийн эрин үед зөгнөл нь Библид тэмдэглэгдээгүй зарим эш үзүүлэгч байсан. Энэ баримтыг нэлээд олон ах эгч мэддэг байж магадгүй. Тэгвэл Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс бүр ч олон үг хэлсэн. Гэвч Библид тэмдэглэсэн үг дэндүү хязгаарлагдмал. Бодоод үз. Эзэн Есүс газар дэлхий дээр гурван жил хагасын хугацаанд номлосон. Тэр өдөр бүр хэдэн үг хэлсэн байх вэ? Номлол болгоноороо хэчнээн үг хэлсэн байх вэ? Тэрхүү гурван жил хагасын хугацаанд Эзэн Есүсийн хэлсэн номлол болон үг хавьгүй их байсан. Үүнийг тоолох аргагүй. Элч Иоханы хэлсэнчлэн: “Түүнчлэн Есүсийн хийсэн өөр олон зүйл байгаа ба хэрэв тэд тэр бүгдийг бичсэн бол тэдний бичсэн номуудыг ертөнц хүртэл өөрөө багтааж чадахгүй байх байсан гэж би боддог” (Иохан 21:25). Одоо Шинэ Гэрээний дөрвөн сайн мэдээг харцгаая. Эдгээрт тэмдэглэгдсэн Эзэн Есүсийн үг дэндүү хязгаарлагдмал! Энэ бол зөвхөн мөсөн уулын орой нь! Хэрэв Эзэн Есүс тэрхүү гурван жил хагасын хугацаанд дөрвөн сайн мэдээн дэх тэр хэдэн үгийг л хэлсэн бол тухайн үед Өөрийг нь дагаж байсан хүмүүсийг байлдан дагуулж яаж чадах юм бэ? Эзэн Есүсийн ажил бүх Иудейг доргиож яаж чадах юм бэ? Тиймээс Библид тэмдэглэгдсэн Бурханы үг тун хязгаарлагдмал хэсгийг л агуулдаг нь мэдээж бөгөөд Өөрийнхөө ажлын үеэр Бурханы хэлсэн бүх үг биш гэдэг нь гарцаагүй. Энэ бол хэний ч үгүйсгэж үл чадах бодит баримт! Бурхан бол бүтээлийн Эзэн, хүн төрөлхтний амийн эх сурвалж, хэзээ ч ширгэхгүй амийн усны булаг гэдгийг бид бүгд мэддэг. Бурханы баялаг байдал нь дундаршгүй хангалт бөгөөд ашиглахад үргэлж бэлэн байдаг, харин Библи бол ердөө Бурханы ажлын эхний хоёр үе шатны тэмдэглэл юм. Үүнд тэмдэглэгдсэн Бурханы үгийн хэмжээ нь хавьгүй их хязгаарлагдмал. Энэ нь Бурханы амийн далай дахь дусал мэт юм. Бурханы үг болон ажлыг бид яаж ганцхан Библиэр хязгаарлаж болох билээ? Тэгвэл Библи дэх эдгээр хязгаарлагдмал үгийг хэлэхийг л Бурханд зөвшөөрсөнтэй адил. Энэ нь Бурханыг хязгаарлаж, дорд үзэж, доромжилж буй хэрэг бус уу? Тиймээс, Бурханы бүх үг болон ажлыг Библиэр хязгаарлаж, Библийн гадна Бурханы үг болон ажил байхгүй гэж бодох нь том алдаа юм!

Төгс Хүчит Бурханы үгээс хэдэн хэсгийг уншъя, тэгвэл бид үнэний энэ талын тухай бүр ч тодорхой мэдэх болно. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Библид тэмдэглэгдсэн зүйлс хязгаарлагдмал; тэдгээр нь Бурханы ажлыг бүхэлд нь тѳлѳѳлж чадахгүй. Дөрвөн сайн мэдээ нийлээд зуугаас цөөхөн бүлэгтэй ба тэнд Есүс инжрийн модыг хараасан, Петр Эзэнийг гурван удаа үгүйсгэсэн, Есүс цовдлол болон амиллынхаа дараа шавь нартаа харагдсан, мацаг барих тухай сургаал, залбирлын тухай сургаал, салалтын тухай сургаал, Есүсийн төрөлт ба угийн бичиг, Есүс шавь нараа томилсон тухай гэх мэт хязгаарлагдмал тооны үйл явдлыг бичсэн байдаг. Гэсэн хэдий ч хүн тэдгээрийг эрдэнэс мэт үнэлж, бүр өнөөдрийн ажлыг тэдгээртэй харьцуулан шалгадаг. Тэр ч бүү хэл тэд Есүсийн амьдралдаа хийсэн бүх ажил нь ердөө тийм хэмжээтэй, Бурхан ердөө тийм зүйлийг л хийх чадвартай ба илүү ихийг хийж чадахгүй гэж итгэдэг. Энэ нь утгагүй хэрэг биш гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 1).

Хэрвээ чи Хуулийн эрин үеийн ажлыг харж, израильчууд Еховагийн замыг хэрхэн дагасныг харахыг хүсвэл Хуучин Гэрээг унших ёстой; хэрвээ чи Нигүүлслийн эрин үеийн ажлыг ойлгохыг хүсвэл Шинэ Гэрээг унших ёстой. Гэхдээ чи эцсийн өдрүүдийн ажлыг хэрхэн харж байна вэ? Чи өнөөдрийн Бурханы удирдамжийг хүлээн зөвшөөрч, өнөөдрийн ажилд орох ёстой, учир нь энэ бол шинэ ажил бөгөөд хэн ч үүнийг өмнө нь Библид бичээгүй… Өнөөдрийн ажил бол хүний хэзээ ч алхаж байгаагүй зам, хэн ч өмнө нь хараагүй зам билээ. Энэ нь урьд нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил—газар дээрх Бурханы хамгийн сүүлийн үеийн ажил юм… Хэн өнөөгийн ажлыг нэг бүрчлэн, юу ч үлдээлгүйгээр урьдчилан тэмдэглэж чадах билээ? Тогтсон ёсыг зөрчдөг, энэхүү илүү хүчирхэг, илүү ухаалаг ажлыг хэн салбайсан хуучин номд тэмдэглэж чадах вэ? Өнөөдрийн ажил бол түүх биш, иймээс хэрвээ чи өнөөдрийн шинэ замаар алхахыг хүсвэл Библийг орхих ёстой, мөн зөгнөлийн ном, эсвэл Библи дэх түүхийг даван гарах ёстой. Зөвхөн тэр үед л чи шинэ замаар зүй зохистой алхаж чадна, тэр үед л чи шинэ ертөнцөд, шинэ ажилд орж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1).

Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Яагаад Бурхан Библийн дагуу ажиллах ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй юм гэж үү? Бурхан Библийг орхиж, өөр ажил хийж болохгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний шавь нар Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Есүс Амралтын өдрийг сахиж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад ирснийхээ дараа Амралтын өдрийг сахихын оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж, дарс уусан бэ? Энэ бүхэн нь Хуучин Гэрээний тушаалуудад байхгүй байгаа бус уу? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг мөрдсөн юм бол яагаад эдгээр ёс заншлыг зөрчсөн юм бэ? Бурхан, Библи хоёрын аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн болохоор Тэр бас Библийн Эзэн байж чадах бус уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1).

Энд Миний тайлбарлахыг хүсдэг бодит баримт бол энэ: Бурхан юу болох, Түүнд юу байгаа нь үүрд шавхагдашгүй бөгөөд хязгааргүй. Бурхан бол амийн болон бүх зүйлийн эх сурвалж юм; Түүнийг ямар ч бүтээгдсэн зүйл ойлгож чадахгүй. Эцэст нь Би хүн бүхэнд үүнийг сануулах ёстой: Бурханыг ном, үгс эсвэл Түүний урьдны айлдваруудаар дахиад хэзээ ч бүү хязгаарла. Бурханы ажлын шинж чанарыг дүрслэх цорын ганц үг бол шинэ гэдэг үг юм. Тэр хуучин замаар явж, Өөрийн ажлыг давтах дургүй, түүнчлэн, хүмүүс Түүнийг тодорхой цар хүрээнд хязгаарлаад шүтэн мөргөөсэй гэж хүсдэггүй. Энэ бол Бурханы зан чанар билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгсгөлийн үг).

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих