Би амьдралынхаа хагаст Эзэнд итгэсэн. Би Эзэний төлөө цуцалтгүй ажиллаж, Түүний хоёр дахь ирэлтийг байнга ажигласаар ирсэн. Хэрвээ Эзэн ирсэн юм бол би яагаад Түүний илчлэлийг хүлээн аваагүй юм бэ? Тэр намайг хаячихсан юм уу? Энэ нь намайг бүр будилуулж орхилоо. Та нар үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
Хариулт: Хэрвээ амьдралынхаа хагаст Эзэнд итгэж, Эзэний төлөө шаргуу ажиллаж, Түүний хоёр дахь ирэлтийг сонор сэрэмжтэйгээр хүлээж байгаа бол Эзэн дахин ирэх үедээ өөрсдөд нь илчлэл өгөх болно гэж хүн боддог. Энэ нь хүний үзэл, төсөөлөл бөгөөд Бурханы ажлын баримтуудтай нийцдэггүй. Үнэн. Иудейн Фарисайчууд Бурханы замыг түгээн газар нутаг, далай тэнгисийг хүрээлсэн. Эзэн Есүс ирэх үедээ тэдэнд ямар нэгэн илчлэл ер нь өгсөн үү? Эзэн Есүсийг дагасан шавь нарын тухайд, тэдний хэн нь илчлэл хүлээн авсан учраас Эзэн Есүсийг дагасан бэ? Тэдний хэн нь ч биш! Петр Бурханы илчлэлийг хүлээн авч, Эзэн Есүс бол Христ, Бурханы Хүү гэдгийг таньсан гэж та нар маргаж магадгүй юм, гэхдээ тэр нь Петр, Эзэн Есүсийг хэсэг зуур дагаж, Түүний номлохыг хэсэг хугацаанд сонсож, зүрх сэтгэлдээ Түүний талаар бага зэрэг мэдлэгтэй болсны дараа болсон юм. Зөвхөн тэр үед л тэр Ариун Сүнснээс илчлэл хүлээн авч, Эзэн Есүсийн жинхэнэ ялгамж чанарыг таних чадвартай болсон. Мэдээж Эзэн Есүсийг дагахаасаа өмнө Петр ямар ч илчлэл хүлээн аваагүй, энэ бол баримт. Эзэн Есүсийг дагасан хүмүүс, Түүний номлохыг хэсэг хугацаанд сонссоныхоо дараа Эзэн Есүс бол Мессиагийн ирэлт гэдгийг л танин мэдэж чадсан. Тэд, Эзэн Есүс хэн болохыг мэдэх боломжийг өөрсдөд нь олгосон илчлэлийг урьдчилан хүлээн авсныхаа дараа Түүнийг дагасан юм биш. Эцсийн өдрүүдэд, Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлыг хийхээр хүмүүсийн дунд нууцаар бууж ирсэн. Сая сая хүмүүс Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрч, дагасан боловч тэдний хэн нь ч Ариун Сүнснээс илчлэл авснаас болж дагаагүй юм. Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, үнэнийг ярилцсанаараа бид Бурханы дуу хоолойг таньсан учраас Төгс Хүчит Бурханыг дагадаг. Тиймээ! Эдгээр баримт нь, Бурхан Өөрийн ажлыг хийхээр бие махбодтой болох үедээ Өөрт нь итгэж, дагадаг ямар ч хүнд илчлэл өгөхгүй нь лавтай гэдгийг баталдаг. Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлыг хийхийн тулд Бурхан үнэнийг илэрхийлдэг гэдгийг дурдахын ч хэрэггүй. Бурхан бүхий л орчлон ертөнцөд хандан Өөрийнхөө үгийг айлдсан нь Түүний эцсийн өдрүүдийн ажил юм. Бүгд Бурханы дуу хоолойг сонсож чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы үг нь, газар дэлхийг бүтээснээсээ хойш Бурхан анх удаа Өөрийн үгийг бүх хүнд болон бүх орчлон ертөнцөд тунхагласан гэдгийг төлөөлдөг. Илчлэлийн номонд Бурхан олон удаа, “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” хэмээн хэлсэн. Эцсийн өдрүүдэд Бурхан, Өөрийнхөө хонин сүргийг олохын тулд Өөрийн үгийн айлдвар болон үнэний илэрхийллээр дамжуулан ажилладаг. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Бурханы дуу хоолойг сонсож, ойлгодог бүх хүн бол Бурханы хонь, ухаалаг охид юм. Бурханы дуу хоолойг ойлгодоггүй хүмүүс мунхаг охид юм. Үүгээр бүх хүн өөр өөрсдийнхөө төрөлд ангилагддаг. Бурхан хэчнээн ухаалаг агаад зөвт болохыг энэ нь харуулдаг!
Бурхан Өөрийнхөө үг болон дуу хоолойг маш их илэрхийлсэн. Хэрвээ бид Түүнийг сонсож, танин мэдэж чадахгүй байвал мунхаг охид биш гэж үү? Бүх урсгалаас, Бурханы дуу хоолойг сонсож, Түүн рүү эргэн очсон итгэгчид байгаа. Эдгээр нь зүгээр л “хулгайлагдсан” эрдэнэс бишүү? Эзэн эдгээр эрдэнэсийг буцаан авч, гай гамшгаас өмнө, Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн хүмүүсээс ялагчдыг бий болгохын тулд нууцаар бууж ирсэн. Эзэний илчлэлийг идэвхтэйгээр хүлээдэг ч Өөрийнх нь илэрхийлдэг үгсээс Бурханы дуу хоолойг таньж чаддаггүй хүмүүсийн хувьд, тэд үнэнийг хайрладаггүй, Бурханыг мэддэггүй бөгөөд гарцаагүй Бурханы хонь биш гэж л хэлмээр байна. Тэд бол аяндаа Бурханаар хаягдаж, таягдагдах хүмүүс билээ. Эзэн Есүс Томаст хэлсэнчлэн: “чи Намайг харсан учир Надад итгэсэн; хараагүй атлаа итгэсэн хүмүүс ерөөлтэй еэ!” (Иохан 20:29). Эзэн Есүс өмнө нь: “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27). “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20). Энд Бурханы мэргэн ухаан илэрхий байна. Бурхан хүнд илчлэл өгснөөр тэд Түүнд итгэдэг байсан бол Бурхан яагаад Бурханы хонин сүрэг Түүний дуу хоолойг сонсдог гэж хэлэх юм бэ? Тэдгээр нь зөрчилдөхгүй гэж үү? Бурхан хүнийг дуу хоолойг нь таньж чадах эсэхээс шалтгаалан Бурханых мөн эсэхийг нь тодорхойлдог. Энэ бол Бурханы шударга, зөвт байдал. Та нарын харж байгаачлан, Бурханы илчлэлийг хүлээн аваагүй ч Бурханы дуу хоолойг таньж, Төгс Хүчит Бурханыг шууд хүлээн зөвшөөрдөг хүмүүс үнэхээр ерөөлтэй. Иймээс, жинхэнэ замыг судлахад, Бурханы илчлэлийг хүлээн авах нь чухал биш, хамгийн гол нь чи Төгс Хүчит Бурханы үгнээс Бурханы дуу хоолойг таньдаг уу, үгүй юү гэдэгт л байгаа юм. Бурханы үгийг үнэн гэдгийг ухаарч, хүлээн зөвшөөрдөг хүмүүс л жинхэнэ итгэгчид, үнэнийг хайрлагчид, Бурханы илрэлтээр цангаж байдаг хүмүүс юм. Хэрвээ зөвхөн Бурханы илчлэлийг л хүлээдэг бол, энэ хүн үнэхээр үнэнийг хайрладаг, Бурханы дуу хоолойг мэддэг нэгэн мөн үү гэдгийг хэлэхэд хэцүү. Иймээс Эзэний ирэлтийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс Эзэний дуу хоолойг сонсож, Түүний үг үнэн гэдгийг мэдсэнээр Эзэний илрэлт болон ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг. Зөвхөн тийм хүмүүс л Бурханы өмнө өргөгддөг. Хэрвээ хэн нэгэн Бурханы илчлэлийг хүлээдэг ч Ариун Сүнсний чуулганд хандаж хэлсэн үгийг огоордог тийм хүн бол Бурханы ажлаар таягдан, хаягдаж аюул гамшигт өртөх үедээ цурхиран уйлалдаж, шүдээ хавирах хүмүүсийн дунд байх болно.
“Сүсэг бишрэлийн нууц” кино зохиолоос эш татав
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?