Эзэнийг эргэн ирэх үед итгэгчид тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөнө гэж бид итгэдэг, учир нь Библид: “Дараа нь амьд байгаа бид агаарт Эзэнтэй уулзахаар тэдэнтэй хамт үүлэн дунд өргөгдөнө: ийнхүү бид үргэлжид Эзэнтэй хамт байх болно” (1 Тес 4:17) гэж бичсэн байдаг. Эзэн Есүс эргэн ирсэн гэж та нар гэрчилдэг, тэгвэл бид яагаад одоо газар дээр байж, хараахан өргөгдөөгүй байгаа юм бэ?

2021-03-14

Хариулт:

Эзэний эргэн ирэлтэд найдахдаа бид Түүний Өөрийнх нь хэлсэн зөгнөлд түшиглэх ёстой. Энэ бол Эзэний эргэн ирэлтийг хүлээх хамгийн оновчтой арга мөн. Та нар үнэндээ хэнээс эш татаад байна вэ? Та нар Эзэний үгээс эш татаад байна уу, эсвэл хүнийхээс үү? “Дараа нь амьд байгаа бид агаарт Эзэнтэй уулзахаар тэдэнтэй хамт үүлэн дунд өргөгдөнө” гэж хэн хэлсэн бэ? Тэдгээр нь Эзэн Есүсийн үг мөн үү? Эзэн Есүс хэзээ ч тиймэрхүү юм хэлээгүй. Ариун Сүнс ч бас тийм зүйл хэзээ ч хэлээгүй. Та нарын итгээд, эш татаад байгаа үг чинь Паулын үг. Паулын үг Эзэн Есүсийн үгийг төлөөлдөг үү? Тэр Бурханыг төлөөлж чадах уу? Энэ нууцын хариултыг зөвхөн Бурхан л мэддэг. Хэрвээ завхарсан хүмүүс бид нар иймэрхүү сохор тайлбар, шүүлт хийгээд байвал энэ нь ноцтой асуудал шүү. Паул Христ байгаагүй. Тэр бол зүгээр л энгийн ялзарсан хүн. Түүний бичсэн зүйлс хүний санаа төсөөллөөр дүүрэн. Түүний үг үнэн биш учраас бид үүнийг нь нотолгоо болгон ашиглаж болохгүй. Бүх нотолгоо Библи дэх Бурханы үгэнд үндэслэх хэрэгтэй. Энэ нь үнэнтэй нийцдэг. Өргөгдөх, тэнгэрийн хаанчлалд орохыг Эзэн Есүсийн үгэнд үндэслэлгүй, Библи дэх хүмүүсийн үгэнд, ялангуяа Паулынхад үндэслэн судлах нь буруу, учир нь зөвхөн Эзэн Есүсийн үг л үнэн, зөвхөн Түүний үг эрх мэдэлтэй. Зөвхөн Эзэн Есүс л Христ, тэнгэрийн хаанчлалын Хаан юм. Үнэн болон Бурханы хүслийг та нар Эзэн Есүсийн үгнээс хайж яагаад болохгүй гэж? Та нар яагаад хүний үгийг эрлийнхээ үндэс болгоод байгаа юм бэ? Энэ нь Эзэний хүсэлтэй нийцдэг үү? Энэ нь та бүхнийг хүнийг дагаж, өөрийнхөө замаар явахад хүргээд байна. Бурхан хүн төрөлхтнийг газар дээр хөрс шорооноос бүтээсэн. Тэрээр газар дээр үүргээ биелүүлэх буюу газар дээрх Түүний бусад бүтээлийг зохицуулах үүргийг тэдэнд даалгасан. Өөрийг нь газар дээр дуулгавартай дагаж, шүтэн мөргөж, хүндэтгэхийг Тэр шаардаж, тэдний хүрэх газрыг тэнгэр биш, газар дэлхий гэж тогтоосон. Үүнээс гадна Бурхан, хаанчлалаа газар дэлхийд байгуулна гэдгээ бидэнд аль эрт хэлсэн. Тэр хүмүүс бидэнтэй хамт газар дээр амьдарч, газрын хаанчлалууд Христээр захируулсан хаанчлал болон хувирах ёстой. Иймээс Бурханы хаанчлал эцэстээ тэнгэрт биш газар дээр байгуулагдах болно. Олон хүн үргэлж тэнгэр лүү өргөгдөхөөр хүлээж байгаа. Энэ бол тэдний өөрсдийнх нь үзэл, төсөөлөл, тэдний тансаг хүсэл юм. Энэ нь Бурханы ажлын баримт эсвэл үнэнтэй огт нийцдэггүй.

Эзэн Есүс юу гэж хэлснийг харцгаая: “Тэнгэрт байгаа бидний Аав аа, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтугай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай(Матай 6:9–10). Эзэн Есүс бидэнд Бурханы хаанчлал тэнгэрт биш газарт байдаг гэдгийг тодорхой хэлсэн. Бурханы хүсэл тэнгэрт байгаа юм шиг газарт биелэх болно. Илчлэлийн 21:2-3-аас уншъя. “Ариун хот, шинэ Иерусалим нь … тэнгэрээс гарч Бурханаас буун ирэхийг Иохан би харлаа. Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно.” Илчлэлийн 11:15-ыг гаргацгаая: “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон; Тэр үеийн үед хаанчлах болно.” Эдгээр зөгнөлүүд ингэж дурдсан байдаг, “Бурханы асар хүмүүсийн дунд байж,” “шинэ Иерусалим нь … тэнгэрээс гарч Бурханаас буун …” “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон” Энэ нь, Бурхан хаанчлалаа газарт байгуулах ба Тэр хүн төрөлхтөнтэй хамт газар дээр амьдарна. Дэлхийн хаанчлалууд тэр чигээрээ Христийн хаанчлал болж, мөнхөд үлдэх болно. Хэрвээ бид үзэл, төсөөлөлдөө тулгуурлан Бурханы хаанчлал тэнгэрт байна, Эзэн ирээд биднийг тэнгэр лүү аваачна гэж итгэвэл Түүний урьдын үг хий дэмий болох биш үү? Бодит байдал дээр хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний эцсийн үр дүн нь газар дээр Бурханы хаанчлал байгуулагдах явдал юм. Төгс Хүчит Бурхан—эцсийн өдрүүдийн Христ газар дээр бүлэг ялагчдыг бий болгохын тулд хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх ажлаа хийдэг. Бурханы авралыг олж авч, төгс болгуулж, ялагчид болсон хүмүүс бол Бурханы үгийг хэрэгжүүлж, газар дээр Түүнийг замыг дагаж чаддаг хүмүүс юм. Тэд бол Түүний хаанчлалын хүмүүс юм. Эдгээр ялагчдыг бий болсны дараа, Бурханы хүсэл газар дээр биелэх болно. Тэр үед Христийн хаанчлал газарт байгуулагдаж, Бурхан бүрэн алдар сууг олж авах болно. Эцэст нь Илчлэлийн Ном дахь зөгнөлүүдийг Тэр биелүүлэх болно. Эдгээр баримтуудыг бид бас л сайн ойлгохгүй байна уу? Эзэн Есүс бидэнд ямар орон байр бэлдсэн юм бол? Бид эцсийн өдрүүдэд төрж, Түүнийг эргэн ирэх үед газар дээр Түүнтэй уулзаж, Бурханы цэвэрлэгээг хүлээн зөвшөөрч, төгс болгуулж, ялагчид болно гэдгийг Тэр урьдчилан тодорхойлсон, ингэснээр бид Бурханы хүслийг гүйцэтгэж, газар дээрх бүх хаанчлалууд Христийн хаанчлал болох юм. Энэ бол Бурханы хүсэл. Бурхан газар дээр ирдэг байтал бид тэнгэр лүү явах гээд байдаг. Ингэснээрээ бид Бурханы ажил болон Түүний хүслийн эсрэг явж байгаа бус уу? Хэрвээ Тэр биднийг агаарт өргөвөл тэнд чинь хоол хүнс, амьдрах газар байхгүй байхад бид яаж амьд үлдэх билээ? Эдгээр нь бүгд бидний үзэл, төсөөлөл биш гэж үү? Эзэн иймэрхүү зүйл хийх үү? Ингэж бодож чадаж байна гэдэг чинь бид үнэхээр хүүхдэрхүү байна гэдгийг харуулж байна. Бид ч амьдралаас “тасархай” байна даа!

Иймээс Бурханы хаанчлал эцсийн өдрүүдэд газар дээр байгуулагдах болно. Хүн төрөлхтний эцсийн хүрэх газар нь тэнгэрт биш, газар дээр байх болно. Үүнийг Бурхан зарлигдсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан, хүн хоёр хамтдаа амралтад орох нь хүн төрөлхтөн аврагдаж, Сатан устгагдаж, хүмүүст хийх Бурханы ажил бүхэлдээ дууссан гэсэн утгатай. Бурхан хүмүүс дээр үргэлжлүүлэн ажиллахаа болино, хүмүүс Сатаны эзэмшил дор амьдрахаа болино. Иймээс Бурхан завгүй байхаа больж, хүмүүс ч байнга ийш тийш явахаа болино; Бурхан, хүн хоёр нэгэн зэрэг амралтад орно. Бурхан анхдагч байр сууриндаа буцан очиж, хүн бүр тус тусын байрандаа эргэн очно. Бурханы бүхий л удирдлага дуусмагц Бурхан болон хүмүүсийн оршин суух хүрэх газар энэ юм. Бурханд Бурханы хүрэх газар, хүнд хүний хүрэх газар гэж бий. Амрах зуураа Бурхан бүх хүний газар дээрх амьдралыг залж чиглүүлсээр байх болно, Бурханы гэрэлд хүмүүс тэнгэр дэх цор ганц жинхэнэ Бурханд шүтэн мөргөнө. Бурхан хүн төрөлхтний дунд амьдрахаа болино, хүмүүс ч Бурхантай хамт Бурханы хүрэх газарт амьдарч чадахгүй болно. Бурхан, хүн хоёр нэг ертөнцөд амьдарч чадахгүй; харин хоёулаа тус тусын амьдрах хэв маягтай байдаг. Бурхан бол бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлдэг Нэгэн, харин бүх хүн төрөлхтөн бол Бурханы удирдлагын ажлын биелэл юм. Удирдуулдаг нь хүмүүс бөгөөд мөн чанар нь Бурханыхтай адилгүй. ‘Амрах’ гэдэг нь анхдагч байрандаа буцан очно гэсэн утгатай. Тиймээс Бурхан амралтад орох үедээ Өөрийн анхдагч байранд буцан очдог гэсэн үг юм. Бурхан газар дээр амьдарч, хүмүүсийн баяр баясал, зовлонг хуваалцахаар дунд нь байхаа болино. Хүмүүс амралтад орох гэдэг нь жинхэнэ бүтээл болсон гэсэн утгатай; тэд газар дээрээс Бурханд шүтэн мөргөж, хэвийн хүний амьдралаар амьдарна гэсэн үг. Хүмүүс Бурханд дуулгаваргүй байж, Бурханыг эсэргүүцэхээ болиод, Адам, Евагийн анхдагч амьдралдаа буцна. Амралтад орсны дараах Бурхан ба хүмүүсийн тус тусын амьдрал, хүрэх газар ийм байх болно. Бурхан, Сатан хоёрын дайнд Сатан ялагдах нь зайлшгүй. Ийм маягаар, Бурхан удирдлагын ажлаа дуусгасны дараа амралтад орох болон хүмүүс бүрэн аврагдаж, амралтад орох нь ч бас зайлшгүй чиг хандлага болсон. Хүний амрах газар дэлхий дээр, Бурханы амрах газар тэнгэрт байдаг. Хүмүүс амралтад Бурханд шүтэн мөргөж, газар дэлхий дээр амьдарна, харин Бурхан үлдсэн хүмүүсийг амралтад залж чиглүүлдэг ба тэднийг газар дэлхийгээс бус, тэнгэрээс залж чиглүүлнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). Удирдлагын ажлаа дуусгаад Бурхан хүн хоёр хоёулаа амралтад орно гэж Төгс Хүчит Бурхан тодорхой хэлжээ. Бурханы амрах газар тэнгэрт байдаг бол хүмүүс бидний амрах газар, газар дээр л байдаг. Гэхдээ Бурхан үлдсэн хүмүүсийг удирдан газар дээр амьдруулна. Энэ бол хүмүүс бидэнд зориулан Бурханы бэлдсэн үзэсгэлэнтэй хүрэх газар юм. Энэ нь бас газар дээр биелсэн Бурханы хаанчлал юм. Хэрвээ Бурханд олон жил итгэсэн боловч үүнийг харж чадахгүй бол энэ нь Эзэний үгийн үнэнийг бид ойлгодоггүй гэсэн үг биш үү?

Тэгвэл, өргөгдөх гэж үнэндээ юу вэ? Олон хүн энэ талаар сайн мэддэггүй. Ариун хүмүүс өргөгдөхийн нууц Төгс Хүчит Бурханыг ирэхэд л илчлэгдсэн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “‘Өргөгдөх’ гэдэг нь хүмүүсийн төсөөлдөгчлөн нам газраас өндөр газарт хүргэгдэнэ гэсэн үг биш; тэр нь ихээхэн буруу ойлголт юм. ‘Өргөгдөх’ гэдэг нь Би урьдчилан тогтоож, дараа нь сонгохыг хэлдэг. Энэ нь Миний урьдаас тогтоож, сонгосон бүх хүнд чиглэдэг. Өргөгдсөн бүх хүн бол ууган хөвгүүдийн юм уу хөвгүүдийн байр суурийг олж авсан хүмүүс, эсвэл Миний ардууд юм. Энэ нь хүмүүсийн үзэлтэй хамгийн их нийцдэггүй. Ирээдүйд Миний гэрт хувь хүртэх хүмүүс бол Миний өмнө өргөгдсөн бүх хүн юм. Энэ нь туйлын үнэн, хэзээ ч өөрчлөгдөхгүй бөгөөд няцаахын аргагүй. Энэ бол Сатаны эсрэг хариу цохилт. Миний урьдчилан тогтоосон хэн боловч Миний өмнө өргөгдөнө(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 104-р бүлэг). Төгс Хүчит Бурханы үг маш тодорхой. “Өргөгдөнө” гэдэг нь бидний боддог шиг газраас агаарт хүргэгдэж, үүлэн дунд Эзэнтэй уулзана гэсэн үг биш. Эсвэл тэнгэр лүү хүргэгдэнэ гэсэн үг ч биш юм. Энэ нь, Бурхан үгээ хэлж, ажлаа хийхээр газар дээр ирэх үед бид Бурханы дуу хоолойг сонсож, Түүнийг дагаж, эцсийн өдрүүд дэх Түүний ажлыг дуулгавартай дагаж чадна гэдгийг хэлж байгаа юм. Энэ нь Бурханы сэнтийн өмнө өргөгдөхийн жинхэнэ утга учир юм. Эзэний дуу хоолойг ялгаж чаддаг, Төгс Хүчит Бурханы үгнээс үнэнийг олж, үнэнийг хүлээн зөвшөөрч, Төгс Хүчит Бурхан руу эргэн ирдэг хүмүүс бол ухаалаг охид юм. Тэд бол Эзэнээр “хулгайлагдаж”, Түүний гэрт эргэн ирсэн алт, мөнгө эрдэнийн чулуу бөгөөд учир нь тэд бүгд сайн хэв чанартай, үнэнийг ойлгож, хүлээн авч чаддаг. Тэд Бурханы дуу хоолойг ойлгож чаддаг. Тэд бол үнэхээр өргөгдсөн хүмүүс юм. Тэд бол эцсийн өдрүүдэд газар дээр нууцаар бууж ирээд ажлаа хийх үедээ Бурханы бий болгох ялагчид юм. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүд дэх ажлаа хийж эхэлснээс хойш Бурханы илрэлтээр үнэхээр цангаж байсан улам олон хүн Төгс Хүчит Бурханы үгнээс Түүний дуу хоолойг таньсан билээ. Ар араасаа тэд Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрсөн. Түүнтэй нүүр тулан уулзахаар Бурханы сэнтийн өмнө тэд өргөгдсөн бөгөөд Түүний үгийн усалгаа, хоол тэжээлийг хүлээн авсан юм. Тэд Бурханы талаар жинхэнэ мэдлэг олж авсан. Тэдний завхарсан зан чанар цэвэрлэгдэж, тэд Бурханы үгийн үнэний бодит байдлыг амьдран харуулж чадсан юм. Тэд Бурханы баялаг авралыг аль хэдийн хүртсэн. Агуу гамшиг ирэхээс өмнө энэ хүмүүс аль хэдийн ялагч болгуулсан. Тэд анхны үр жимс болж Бурханаар авахуулсан юм. Үзэл, төсөөлөлтэйгөө зууралдаж, Эзэнийг ирээд өөрсдийг нь тэнгэр лүү авч явахыг сохроор хүлээдэг, Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг голдог хүмүүс бол мунхаг охид юм. Тэд бол Бурханд хаягдах хүмүүс байх болно. Тэд гамшигт зовж, уйлж, шүдээ хавирах тавилантай. Энэ бол баримт.

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Бид өргөгдөхийг хэрхэн ойлгох ёстой вэ? Бурхан энэ ертөнц, энэ эзэмшил дороос хүнийг хэрхэн аварч, тэр ертөнц, тэр эзэмшил дор хэрхэн байрлуулдаг тухай тайлбарлахын тулд бид өргөгдөхийг ашигладаг. Гэвч хүмүүс өргөгдөх талаар бодох болгондоо агаарт өргөгдөх хэмээн төсөөлдөг. Энэ чинь эндүү ташаа бус уу? Жишээлбэл, чи хоцрогдсон, алс тосгонд төрөөд, дараа нь томоохон хотод ажиллахаар томилогдвол бид үүнийг алс тосгоноос том хотод ажиллаж амьдрахаар дэвшлээ хэмээн хүн төрөлхтний хэлээр тайлбарлана. Өргөгдөх гэдгийн утга учир нь энэ бус уу? Энэ дэвшилт нь хүний төсөөлдөг агаарт өргөгдөх явдлаас өөр үү? Эдгээрийн аль нь бодит байдал вэ? Өргөгдөх гэдэг нь нэг төрлийн ертөнцөөс өөр төрлийн ертөнц рүү өргөгдөхийг хэлдэг—энэ бол дэвшилт! Энэхүү дэвшилт нь газраас өндөрт өргөгдөх юм уу газраас сансарт өргөгдөх явдал биш бөгөөд тийм утгатай биш. Харин ч энэ нь улам өндөр түвшин, дээгүүр байр суурь, дээгүүр зэрэглэлийн газар луу өргөгдөх явдлыг хэлдэг. Энэ бол дэвшилт юм. Жишээлбэл, бид анх завхарсан хүн төрөлхтний хамгийн доод түвшин дэх нийгмийн ямар ч байр суурьгүй, бусдад дорд үзэгдэн, дарлал мөлжлөгт автсан, үг хэлэх эрхгүй тариачид, ажилчид байсан бөгөөд одоо Хаанчлалын эрин үеийн ард түмэн болж гэнэт өргөгджээ—бидний байр суурь дэвшсэн бус уу? Анх бид завхарсан хүн төрөлхтөн буюу харанхуй, ёрын муу ертөнц дэх хамгийн доод түвшний хүн төрөлхтөн байснаа одоо гэнэт Бурханы хаанчлалын ард түмэн, Хаанчлалын эрин үеийн иргэд болохоор өргөгддөг. Хэрэв бид Хаанчлалын эрин үеийн ард түмэн болж өргөгдсөн бол энэ чинь өргөгдөлт бус уу? Энэ бол жинхэнэ өргөгдөлт юм. “Би одоо ч тэндээ амьдарсаар байгаа биш үү? Тэрхүү ажлаа хийсээр байгаа бус уу? Идэж ууж, өмсөж зүүдэг зүйл маань огт өөрчлөгдөөгүй бус уу? Надад яагаад өндөрт байгаа юм шиг санагдахгүй байна вэ?” гэж зарим нь хэлдэг. Чамд хэр сайхан, муухай санагдаж байгаагаар өргөгдсөн эсэхийг чинь тодорхойлж болохгүй. Энэхүү баримт илчлэгдэх өдөр ирэх үед чиний өндөрт байгаа гэж итгэдэг хүмүүс сүйрнэ, харин чи өөрийгөө юу ч олж аваагүй гэж бодож болох ч үлдэж хоцрох хүн нь чи байх болно; үүнийг чи яаж тайлбарлах вэ? Хаанчлалын ард түмний энэ утга учир нь үнэн юм. Энэ баримт батлагдах өдөр ирнэ. “Өө, би үнэхээр өргөгдчихөөд мэдээгүй байжээ, Бурханы ажил маш гайхалтай юм” гэж тэр үед чи хэлнэ. Хүмүүс үнэнгүй бол энэхүү өргөгдөлтийг мэдэхгүй бөгөөд хэчнээн их ерөөгдсөнөө мэдэлгүйгээр ерөөл дунд амьдрах болно. Агуу гамшиг тохиох үед Бурхан чамайг хамгаалж, ямар ч гамшиг чамд тохиохгүй; одоо та нар аль хэдийн өргөгдсөн, мөн Бурханы сонгосон хүмүүс, Хаанчлалын эрин үеийн ард түмэн болсон гэдгийг энэ тайлбарлаж байгаа бус уу? Тус асуудлыг энэ тайлбарлаж байгаа бус уу? “Энэ бол баримт, миний байр суурь лавтай өөр байна. Хэдийгээр дэлхий ертөнц дэх хүмүүс намайг ажилчин, тариачин хэвээрээ гэж үздэг боловч Бурханы нүдээр бол би Хаанчлалын эрин үеийн хүн; иймээс би үнэхээр өргөгдсөн бөгөөд өргөгдөлтийн нигүүлслийг аль хэдийн эдэлж байна” гэж чи нэг л өдөр хүлээн зөвшөөрөх болно. Энэ бол өргөгдөх гэдгийн бодитой утга учир юм. Хэрэв чи өргөгдөх гэж нэрлэгддэг зүйлийг ойлголгүй, өөрийн төсөөлөлд түшиглэн, өргөгдөх гэдэг нь агаарт өргөгдөх явдал юм хэмээн итгэдэг бол зүгээр л агаарт өргөгдөхөө хүлээж дээ.

Дээрхийн нөхөрлөлөөс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих