Гамшгаас өмнө өргөгдөх гэж юу вэ? Гамшгийн өмнө бий болсон ялагч гэж юу вэ?
Холбогдох Бурханы үг:
“Өргөгдөх” гэдэг нь хүмүүсийн төсөөлдөгчлөн нам газраас өндөр газарт хүргэгдэнэ гэсэн үг биш; тэр нь ихээхэн буруу ойлголт юм. “Өргөгдөх” гэдэг нь Би урьдчилан тогтоож, дараа нь сонгохыг хэлдэг. Энэ нь Миний урьдаас тогтоож, сонгосон бүх хүнд чиглэдэг. Өргөгдсөн бүх хүн бол ууган хөвгүүдийн юм уу хөвгүүдийн байр суурийг олж авсан хүмүүс, эсвэл Миний ардууд юм. Энэ нь хүмүүсийн үзэлтэй хамгийн их нийцдэггүй. Ирээдүйд Миний гэрт хувь хүртэх хүмүүс бол Миний өмнө өргөгдсөн бүх хүн юм. Энэ нь туйлын үнэн, хэзээ ч өөрчлөгдөхгүй бөгөөд няцаахын аргагүй. Энэ бол Сатаны эсрэг хариу цохилт. Миний урьдчилан тогтоосон хэн боловч Миний өмнө өргөгдөнө.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 104-р бүлэг
Филадельфийн чуулган хэлбэрээ олсон нь бүхэлдээ Бурханы нигүүлсэл, өршөөлийн ач юм. Үй олон ариун хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханыг гэх хайр бий болж, тэд сүнслэг замаараа гуйвж дайвалгүй алхдаг. Цор ганц жинхэнэ Бурхан махбод болсон бөгөөд Тэр бол бүх зүйлийг захирдаг орчлон ертөнцийн Тэргүүн гэсэн итгэлээ тэд бат баримталдаг: Үүнийг Ариун Сүнс баталгаажуулсан бөгөөд энэ нь уулс мэт хөдөлшгүй үнэн юм! Мөн энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй!
………………………
Өнөөдөр Та бүх чуулганыг—Филадельфийн чуулганыг—бүрэн төгс болгож, өөрийн 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн. Ариун хүмүүс сүнсээрээ холбогдон, хайраар дагалдаж, булгийн эхтэй нэгдэн Таны өмнө даруухнаар захирагдаж чадна. Амийн амьд ус зогсолтгүй урсаж, чуулган дахь бүхий л шавар шавхай, бохир усыг угааж, цэвэрлэн, Таны сүмийг дахин нэгэнтээ ариусгаж байна. Бид бодитой жинхэнэ Бурханыг мэдэж авч, Түүний үгсийн дагуу алхаж, өөрсдийн үүрэг, хариуцлагыг танин мэдэж, чуулганы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд чадах бүхнээ хийсэн. Таны хүслийг саатуулахгүйн тулд бид хором бүрд Таны өмнө тайван байж, Ариун Сүнсний ажлыг анхаарах ёстой. Ариун хүмүүс харилцан бие биеэ хайрладаг бөгөөд заримынх нь давуу тал бусдынхаа алдаа дутагдлыг нөхнө. Тэд цаг ямагт сүнс дотор алхаж, Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэж чаддаг. Тэд үнэнийг ойлгосон даруйдаа хэрэгжүүлдэг. Тэд шинэ гэрэлтэй хөл нийлүүлж, Бурханы мөрийг дагадаг.
………………………
Бурхантай идэвхтэй хамтран ажилла, уялдаатай үйлчилж, нэгд, Төгс Хүчит Бурханы санаа зорилгыг биелүүл, ариун сүнслэг бие болохоор яаравчил, Сатаныг гишгэл, Сатаны хувь заяаг төгсгөл болго. Филадельфийн чуулган Бурханы өмнө өргөгдсөн бөгөөд Бурханы алдраар тунхаглагддаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 2-р бүлэг
Бурханыг ирэх үед хүмүүс Түүний сүр жавхлан, уур хилэнг эдлэх ёстой. Гэхдээ Түүний үг хэчнээн хатуу байх нь хамаагүй, Тэр хүн төрөлхтнийг аварч, төгс болгохоор ирдэг. Бүтээгдсэн зүйлийн хувьд хүмүүс биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, цэвэршүүлэлт дунд Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой. Шалгалт бүрд тэд гэрчлэх ёстой гэрчлэлээ баримталж, Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх ёстой. Үүнийг хийдэг хүн бол ялагч юм. Бурхан чамайг хэрхэн цэвэршүүлэх нь хамаагүй, чи итгэл дүүрэн хэвээр байж, Бурханд итгэх итгэлээ хэзээ ч алддаггүй. Чи хүний хийх ёстой зүйлийг хийдэг. Энэ бол хүнээс Бурханы шаарддаг зүйл бөгөөд хүний зүрх сэтгэл Түүн рүү бүрмөсөн эргэн ирж, өнгөрөн одох хором бүрд Түүн рүү эргэж чаддаг байх ёстой. Энэ бол ялагч юм. “Ялагч” гэж Бурханы нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөөн дор, Сатаны бүслэлтэд байхдаа, өөрөөр хэлбэл, харанхуйн хүчний дунд байх үедээ гэрчлэлд зогсож, итгэлээ хадгалж, Бурханд үнэнч байдлаа хадгалж чадсаар байдаг хүмүүс юм. Юу ч болж байсан, чи Бурханы өмнө цэвэр ариун зүрх сэтгэлээ хадгалж, Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж чадсаар байдаг бол Бурханы өмнө гэрчлэлд зогсож байгаа бөгөөд үүнийг Бурхан “ялагч” байх гэж нэрлэдэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой
Бурханд итгэгчийн хувьд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг болон өнөөдөр чамд хийдэг Бурханы төлөвлөсөн ажлыг хүлээн авснаараа Бурханаас үнэхээр агуу өргөмжлөл, авралыг хүртсэн гэдгээ та нар хүн бүрчлэн ойлгох ёстой. Бүхий л орчлон ертөнц даяарх Бурханы бүх ажил зөвхөн энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. Тэрээр та нарын төлөө бүхнээ золиосолсон; Тэрээр орчлон ертөнц даяарх Сүнсний бүх ажлыг буцаан авч, та нарт өгсөн. Тийм учраас та нар бол хувьтай хүмүүс гэж Би хэлдэг. Түүнчлэн Тэрээр алдар суугаа Өөрийн сонгосон хүмүүс болох Израилиас та нар луу шилжүүлсэн, Өөрийн төлөвлөгөөний зорилгыг энэ бүлэг хүнээр дамжуулан бүрэн харуулна. Тиймээс та нар бол Бурханы өвийг хүлээн авах хүмүүс, бүр түүгээр ч барахгүй Бурханы алдрын өв залгамжлагчид билээ. Магадгүй та бүхэн эдгээр үгийг санаж байгаа байх: “Учир нь цаг зуурын хөнгөн зовлон маань бидэнд зориулан алдрын мөнхийн жинг үлэмж арвин болгодог.” Урьд нь та нар бүгд энэ үгийг сонссон атлаа хэн ч энэ үгийн жинхэнэ утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн бодит ач холбогдлыг та нар сайн мэднэ. Бурхан эцсийн өдрүүдэд эдгээр үгээ агуу улаан луу цагариглан хэвтэж байдаг газар нутагт түүний харгисаар хяхаж хавчсан хүмүүс дээр биелүүлэх болно. Агуу улаан луу Бурханыг хавчдаг, Бурханы дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс ийнхүү доромжлол, хавчлагад өртдөг. Тийм учраас эдгээр үг нь энэ бүлэг хүнд, та нарт биелдэг. Бурханыг эсэргүүцдэг газарт эхлүүлсэн учраас Бурханы бүх ажилд асар их саад тотгор учирч, Түүний олон үгийг гүйцэлдүүлэхэд цаг хугацаа ордог; иймээс Бурханы үгийн улмаас хүмүүс цэвэршүүлэгддэг. Энэ нь бас зовлонгийн нэг хэсэг юм. Агуу улаан лууны газар нутагт Өөрийн ажлыг явуулах нь Бурханд асар хэцүү байдаг боловч ийм бэрхшээлээр дамжуулан Бурхан Өөрийн ажлын нэг үе шатыг хэрэгжүүлж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйл хэргийг харуулдгийн дээр энэ бүлэг хүнийг бүрэн төгс болгохын тулд энэхүү боломжийг ашигладаг. Хүмүүсийн амссан зовлон, тэдний хэв чанар болон энэ бузар газар нутаг дахь хүмүүсийн бүх сатанлаг зан чанарын улмаас Бурхан ариусгалт, байлдан дагуулалтын ажлаа явуулдаг, ингэснээр Тэр үүнээс алдар сууг олж, Өөрийнх нь үйл хэргийг гэрчилдэг хүмүүсийг олж авч болох юм. Энэ бүлэг хүмүүсийн төлөө Бурханы гаргасан бүх золиосны утга учир бүхэлдээ ийм билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?
Хүн Хаанчлалын эрин үед бүрмөсөн бүрэн төгс болгуулна. Байлдан дагуулалтын ажлын дараа хүн цэвэршүүлэлт, гай зовлон амсах болно. Энэ гай зовлонгийн үеэр ялан гарч, гэрчлэлд зогсож чадах хүмүүс бол эцэстээ бүрэн төгс болгуулах хүмүүс юм; тэд бол ялагчид билээ. Энэ гай зовлонгийн үеэр хүн энэ цэвэршүүлэлтийг хүлээн авах шаардлагатай бөгөөд энэ цэвэршүүлэлт нь Бурханы ажлын сүүлийн тохиолдол юм. Бурханы бүх удирдлагын ажил дуусгавар болохын өмнө хүн сүүлийн удаа цэвэршүүлэгдэж, Бурханыг дагадаг бүх хүн энэхүү сүүлчийн туршилтыг, энэ сүүлчийн цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гай зовлонд автсан хүмүүс Ариун Сүнсний ажилгүй, Бурханы удирдамжгүй байдаг боловч үнэхээр байлдан дагуулагдсан, Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс эцэстээ бат зогсоно; тэд бол хүн чанартай, Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм. Бурхан юу ч хийдэг бай, энэ ялагчид үзэгдлээс салахгүй бөгөөд гэрчлэлдээ бүтэлгүйтэлгүйгээр үнэнийг хэрэгжүүлсээр байх болно. Тэд бол эцэстээ үлэмж гай зовлонгоос гарч ирэх хүмүүс юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт
Асар их гай гамшиг дундаас гарч ирдэг бүлэг ялагчдыг Зүүн зүгээс олж авдаг гэдгийг Би өмнө нь хэлсэн. Эдгээр үг ямар утга учиртай вэ? Авхуулсан энэ хүмүүс шүүлт, гэсгээлт, харьцалт, засалт болон бүх төрлийн цэвэршүүлэлтийг туулсны дараа л үнэхээр дуулгавартай болсон гэсэн үг юм. Ийм хүмүүсийн итгэл нь тодорхойгүй, хийсвэр бус, харин бодитой байдаг. Тэд ямар ч тэмдэг, гайхамшиг, ямар ч ер бусын зүйл хараагүй; тэд ойлгоход бэрх бичиг үсэг, хоосон номлол, гүн гүнзгий ойлголтын тухай ярьдаггүй; харин тэдэнд бодит байдал, Бурханы үг болон Бурханы бодит байдлын тухай жинхэнэ мэдлэг байдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг
Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:
Бурханы аврах хүмүүсийг бүлэг болгон буцаан авчирдаг. Эхний бүлэг бол эх газрын Хятадын хүмүүс; хоёр дахь бүлэг нь хилийн чанад дахь хүмүүс юм. Хилийн чанад дахь хүмүүс одоо Бурхан руу эргэж эхэлж байна. Гурав дахь бүлэг бол агуу гамшиг тохиосны дараа ухаан орж, гамшгийн ид дунд Бурханы өмнө эргэн очих хүмүүс билээ. Гамшгийн өмнө өргөгдөж, Бурханы өмнө эргэн очих хүмүүс олон бий. Гамшгийн өмнө өргөгдөх ажил яг одоо төд удалгүй дуусах гэж байна. “Төд удалгүй дуусах гэж байна” гэдэг нь юуг хэлдэг вэ? Би яагаад ингэж хэлэв? Яагаад гэвэл агуу гамшиг удахгүй ирэх гэж байна. Хэрвээ агуу гамшиг хоёр жилийн дотор ирвэл, энэ хоёр жилийн дотор Бурхан руу эргэн очих хүмүүсийг ч бас гамшгийн өмнө өргөгддөг бүлгийн нэг хэсэг гэж тооцно. Энэ хоёр жилд Бурхан руу эргэн очдоггүй хүмүүсийн тухайд бол, бусад хүмүүс тэдэнд сайн мэдээг түгээж, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг гэрчилдэг ч тэд “Энэ бол буруу, яавч үгүй! Би өөрийнхөө нүдээр үзээгүй юунд ч итгэхгүй” хэмээн эрс үгүйсгэдэг. Бусад нь юу ч гэсэн бай, тэд үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байдаг. Бурхан энэ хүмүүсийг яг гамшгийн дунд тавина. Тэднийг цэвэршүүлж, шийтгэхийн тулд Тэрээр гамшиг ашиглана, ингэснээр тэд гамшгийн голд, харанхуйн дунд уйлж, шүдээ хавирна.
“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав
“Чи яагаад Төгс Хүчит Бурханд итгэдэг вэ; Төгс Хүчит Бурханд итгэхийн утга учир юу вэ?” Үүнийг ойлгох нь маш чухал. Зарим хүн ингэж тунгаан боддог: “Би анх Эзэн Есүст итгэдэг байсан. Одоо би Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогчдоос Библийн үнэний тухай тов тодорхой гэрчлэл сонслоо. Ялангуяа би Төгс Хүчит Бурханы айлдваруудыг сонссон, тэдгээр нь бүгд үнэн, бас Бурханы дуу хоолой мөн. Энэ нь Илчлэлд бичигдсэн ‘Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун’ (Илчлэл 2:7) гэдгийг яг биелүүлжээ. Би Төгс Хүчит Бурханы бүх айлдварыг сонссоныхоо дараа Эзэн Есүс эргэн ирсэн, Тэр бол Төгс Хүчит Бурхан мөн хэмээх нэг зүйлийг баталгаажууллаа.” Төгс Хүчит Бурханд итгэгчид бид Эзэнээр өргөгдөх бүлэг хүмүүст харьяалагддаг. Энэ нь Библи дэх Эзэн Есүсийн энэ зөгнөлүүдийг бүрэн биелүүлсэн: “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6). Бас “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20). “Харагтун, Би хулгайч мэт ирнэ. Сэрүүн байж, хувцсаа байлгадаг хүн ерөөлтэй еэ, эс бөгөөс тэр нүцгэн явж, хүмүүс ичгүүрийг нь харах вий” (Илчлэл 16:15). Эзэний зөгнөлүүд биелсэн тул бид одоо Эзэнтэй хамт зоог барьж байна. Библид Эзэн Есүс үүнийг “Хурганы хуримын зоог” гэж нэрлэсэн. “Хурганы хуримын зоог” гэдгийг утга учир юу вэ? Яагаад үүнийг “Хурганы хуримын зоог” гэж нэрлэдэг вэ? “Хурга” бол Христ бөгөөд Хурганы хурим гэдэг нь Христ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохоор ирдэг гэсэн үг юм. Тэрээр Өөрийн хоньдыг бий болгож, Өөрийнхөө урьдчилан тогтоосон хүмүүсийг гамшгийн өмнө ялагчид болгоно, тиймээс үүнийг “зоогт оролцох” гэж нэрлэдэг. “Хурим” гэдэг нь өөрийн болгох явдал бөгөөд дараа нь бид гэр бүл болдог. Тиймээс энэ бичвэрийн зарим тайлбарт Христийг сүйт залуу, чуулганыг сүйт бүсгүй гэдэг. Үүнийг хурим гэж нэрлэдэг бөгөөд энэ нь ямар нэгэн зүйлийг олж авах гэсэн үг юм. Олж авах тухайд гэвэл, энэ нь эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил буюу Бурханы гэрээс эхлэх шүүлтийн ажилтай холбоотой. Энэ ажлыг туулна гэдэг нь эхлээд Бурханаар байлдан дагуулагдаж, дараа нь цэвэрлэгдэж, төгс болгуулж, авхуулж, бүрэн төгс болгуулна гэсэн утгатай; Бурханы гэрээс эхлэх шүүлтийн ажил нь ийм ажил билээ. Хүмүүс эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг туулж, Христтэй нийцэлтэй болсны дараа Бурханы гэрээс эхлэх шүүлтийн ажил тийнхүү эцэс болдог. Үүнийг гүйцэлдмэгц, бүрэн төгс болгуулсан бүлэг хүмүүс нь гамшгийн өмнө бий болсон ялагчдын бүлэг юм. Бурханы хаанчлал дахь ялагчдын байр суурь юу вэ? Тэд бол Христийн хаанчлалын багана билээ. Гамшгийн өмнө Бурханы бий болгосон энэ ялагчид нь Христийн хаанчлалын багана болох болно. Энэ нь үлэмж их ерөөл биш гэж үү? Энэ бол үлэмж их ерөөл билээ.
“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?