Шашны ертөнцийн фарисайчууд, антихристүүдийн ов мэх, хяналтад орохын үр дагавар, мөн тэд Бурханаар авруулж чадах эсэх
Холбогдох Бурханы үг:
Аврал хүртэхийн тулд хүн ямар болзол хангах ёстой вэ? Эн тэргүүнд сатанлаг антихристийг илрүүлэх чадвартай байх ёстой; тэдэнд үнэний энэ тал байх ёстой. Үнэний энэ талыг эзэмшсэнээр л тэд Бурханд жинхэнээсээ итгэн, хүнийг шүтэж, дагахыг цээрлэж чаддаг; антихристийг таньж чаддаг хүмүүс л Бурханд үнэхээр итгэж, Бурханыг дагаж, Бурханд гэрчлэл хийх чадвартай байдаг. Антихристийг танихын тулд хүмүүс эхлээд хүн болон юмсыг тов тодорхой, ойлголттойгоор харж сурах ёстой; мөн тэд антихристийн мөн чанарыг ухамсарлаж, бүх явуулга, заль мэх, дотоод сэдэл, зорилгыг нь нэвт шувт харах ёстой. Хэрвээ чи ингэж чадвал бат зогсож чадна. Аврал хүртэхийг хүсвэл чиний давах ёстой эхний туршилт бол Сатаныг хэрхэн ялах, дайсагнагч хүчнийг болон гадаад ертөнцийн саад тотгорыг хэрхэн ялан дийлэхэд суралцах явдал юм. Сатаны хүчний эсрэг тулаанд эцсээ хүртэл үхэн хатан тэмцэх биеийн хэмжээ, хангалттай үнэнийг эзэмшдэг болсон цагт—гагцхүү тэгсэн цагт л чи үнэнийг тогтмол эрж хайж чадах бөгөөд тэр үед л үнэнийг эрж хайж, аврал хүртэх замд тууштай, алдаа мадаггүй орж чаддаг. Хэрвээ чи энэ туршилтыг давж чадахгүй бол чамайг асар их аюулд байна гэж хэлж болох бөгөөд антихристэд баригдаж, Сатаны нөлөөн дор амьдардаг болох эрсдэлтэй юм. Одоо удирдагч, ажилчдын дунд үнэнийг эрж хайж байгаа хүмүүст саад хийж, тэднийг бүдрүүлдэг зарим хүн байж болзошгүй, тэд тэр хүмүүсийн дайсан мөн. Та нар үүнийг хүлээн зөвшөөрдөг үү? Энэ баримттай нүүр тулж, үүнийг баримт гэж хүлээн зөвшөөрч ч зүрхэлдэггүй зарим удирдагч, ажилчин бий. Бодит байдал дээр, чуулганд эдгээр зүйл үнэхээр оршин байдаг. Хэрвээ чи антихристүүдийн туршилт гэх энэ туршилтыг давж чадалгүй, оронд нь тэдэнд цохиулж, тэдний хариу довтолгоонд орж, Б бүлэг рүү нам цохиулж, хөөгдөх юм бол эцэстээ өчүүхэн жаахан амь чинь удаан тэсэлгүй хатах болно; чи Бурханд итгэлтэй байхаа больж, Түүнийг орхин яваад, “Бурхан бүр зөвт ч биш юм байна; Бурхан хаана байгаа юм бэ? Энэ ертөнцөд ямар ч зөвт байдал, гэрэл алга, бас хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал гэх юм алга. Бид ажиллаж, мөнгө олж өдөр хоногоо нөхцөөсөн нь дээр юм байна!” гэж хэлнэ. Чи Бурханыг үгүйсгэж, Бурхан оршдог гэдэгт итгэхээ больдог; аврал хүртэх бүх найдлага чинь бүрмөсөн үгүй болдог. Тиймээс чи аврал хүртэж болох газарт хүрч очихыг хүсвэл давах ёстой эхний туршилт чинь Сатаныг нэвт шувт харж чаддаг байх явдал, бас чи босоод Сатаныг илчилж, хаях эр зоригтой байх ёстой. Тэгвэл Сатан хаана байна вэ? Сатан чиний дэргэд, эргэн тойронд чинь байдаг; тэр ч байтугай чиний зүрх сэтгэл дотор амьдарч байж ч магад. Хэрвээ чи сатанлаг зан чанар дотор амьдарч байгаа бол Сатанд харьяалагддаг гэж хэлж болно. Сүнсний ертөнцийн Сатаныг чи харж, хүрч чадахгүй боловч бодит амьдралд оршдог Сатан хаа сайгүй байдаг. Үнэнийг үзэн яддаг ямар ч хүн ёрын муу бөгөөд үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй ямар ч удирдагч, ажилчин бол антихрист, ёрын муу хүн юм. Тийм хүмүүс амьд Сатан биш үү? Энэ хүмүүс чиний шүтэж, хүндэлдэг яг тэр хүмүүс ч байж магад; чамайг удирддаг, аль эсвэл чиний аль эртнээс найдаж, биширч, зүрх сэтгэлдээ итгэж, түшиглэсэн хүмүүс байж болох юм. Гэвч үнэндээ тэд чиний замд тээглэж, аврал хүртэхэд чинь саад болж байгаа замын садаа мөн; тэд бол антихристүүд. Тэд чиний амьдрал, алхдаг замыг хяналтдаа авч, аврал хүртэх боломжийг чинь сүйрүүлж чаддаг. Хэрвээ чи тэднийг таньж, нэвт шувт харж чадахгүй бол хэзээ хэзээгүй урхинд унаж, тэдэнд олзлогдож, баригдаж болзошгүй. Иймээс чи асар их аюулд байна. Энэ аюулаас мултарч чадах хүн олон байдаг уу? Та нар үүнээс мултарсан уу? Өөрсдийгөө үнэний эрэлчид гэж нэрлээд, антихристүүдээс айдаггүй гэж хэлдэг зарим хүн байдаг—энэ нь сагсуурал төдий биш гэж үү? Шүдээ ярзайлгаж, сарвуугаа арзайлгасан, хүн чанар муутай, ёрын мууг үйлддэг антихристтэй тулгарах үедээ чи тэднийг таних нь лавтай. Гэсэн ч, нэлээд үнэн сүсэгтэй харагддаг, хүмүүсийн үзэлд нийцдэг, гойд сайн хүн чанартай, үг яриа, үйлдэл нь маш аятайхан, эелдэг зөөлөн, хайхрамжтай антихрист байвал чи түүнийг нэвт харж чадахгүй—харин түүний зан авир, бодол санаа, үзэл бодол, түүнчлэн аливааг хийдэг арга зам, бүр үнэнийг ойлгодог байдал нь ч бүгд чамд нөлөөлж чадна. Тэдгээрийн нөлөөллийн хэмжээ юу вэ? Тэдгээр нь чиний үйлддэг байдал, алхдаг зам, Бурханд хандах хандлагад нөлөөлж чадна; эцэст нь чиний шүтээн болж, чиний зүрх сэтгэлд зай эзлэх бөгөөд чи тэдгээрээс ангижирч чадахгүй байх болно. Энэ хэмжээнд хүртлээ нөлөөнд нь автах үед аврагдах найдвар чинь нэлээд бага болж магадгүй. Бурхан болон үнэн чамд тийм хэмжээнд ажиллах үед энэ нь аятайхан, сайн зүйл боловч Сатаны завхруулсан хүн юм уу Сатаны төрлийн хүнд тэгтлээ их хянуулах нь чиний хувьд гамшиг байх уу, эсвэл ерөөл байх уу? Чиний хувьд энэ нь гамшиг байх бөгөөд яавч ерөөл биш юм. Тэд чамд түр зуурын зам өгөх, эсвэл түр зуур чамайг хангах, чамд туслах, чамайг босгон байгуулах гэм мэтийг хийж магадгүй хэдий ч, мөн энэ нь чамд асар их ашиг тустай мэт санагдах хэдий ч тэд зүрх сэтгэлд чинь тодорхой байр эзэлж, бодол санаа, үзэл бодлыг чинь хянаж, зохион байгуулж, бүр урагшлах чиглэлийг чинь ч зохион байгуулж чадах хэмжээнд хүрмэгц чи асуудалд орно—тэгээд чи Сатаны хяналтад орно. Антихристийн талаар “Тэр бол Сатан биш! Харин үнэнийг эрэлхийлдэг сүнслэг хүн!” гэж хэлдэг хүмүүс бий. Энэ нь зөв мэдэгдэл мөн үү? Үнэнийг жинхэнээсээ эрэлхийлдэг хүний чамд өгөх удирдамж, тусламж, хангалт—чамд үзүүлэх нөлөө, ашиг тус нь чамайг Бурханы өмнө аваачдаг, ингэснээр чи Түүний үг болон үнэнийг эрж хайж, Бурханы өмнө очиж, Түүнд найдаж, Түүнийг эрж хайж сурдаг, Түүнтэй улам бүр дотно харилцаатай болдог. Эсрэгээрээ, тэр хүнтэй харилцах харилцаа чинь улам дотноссоор байх юм бол юу тохиолдож байна вэ? Чиний алхаж буй зам одоо урвуугаар эргэсэн бөгөөд чи буруу замаар явж байна. Энэ нь ямар үр дагаварт хүргэдэг вэ? Хүний өмнө чамайг аваачсанаар чи Бурханаас холдоно, тэгээд Бурхан чиний шүтдэг шүтээнд тус болохгүй ямар нэг зүйл хиймэгц чи тэр даруй тэрсэлнэ. Энэ нь нийтлэг тохиолдол юм. Зарим удирдагч халагдаж, зарим тохиолдолд хөөгдөх үед дагагчид нь тэдэнтэй хамт явж, итгэхээ больдог. Энэ нь нийтлэг тохиолдол биш гэж үү? Тэд яагаад итгэхээ больсон бэ? “Хэрвээ удирдагч минь аврагдаж чадахгүй бол надад ямар найдвар байгаа юм бэ?” гэж тэд хэлдэг. Энэ нь будилуу яриа биш үү? Тэд яаж ийм зүйл хэлж чаддаг байна аа? Удирдагч нь тэднийг мэхэлсэн. Мэхлэгдэхийн үр дагавар юу вэ? Тэд аль хэдийн удирдагчийнхаа хяналтад орсон байдаг. Удирдагчийнхаа үг, үйлдэл бүрийг, үйл хэрэг, хөдөлгөөн бүрийг, баримталдаг үзэл бодлыг тэд бөөнөөр нь хүлээн зөвшөөрч, тэдгээрийг жишиг, үлгэр жишээ болгон ашиглаж, дээд зэргийн үнэн гэж авч үздэг. Тиймээс удирдагчийнх нь үг, үйлдэл, эсвэл үзэл бодлыг буруу гэж хэлсэн, түүний талаар ямар нэгэн сөрөг зүйл хэлсэн, эсвэл түүнийг яллаж, түүний талаар дүгнэлт хийсэн хэнийг ч тэд тэвчдэггүй. Удирдагч нь хөөгдөх юм уу халагдмагц тэдний хяналтад байдаг хүмүүс хувиршгүй итгэл үнэмшилтэйгээр түүнтэй хамт явдаг бөгөөд ямар ч ятгалга тэднийг буцаан авчирч чаддаггүй. Тэд удирдагчийнхаа хяналтад байдаг бус уу? Тэдний хяналтан дор л чи тэдний өмнөөс шударга ёсны төлөө тэмцэж, тэдний түгшүүр, бодол санаа, нулимс, гомдлыг хуваалцаж, Бурханыг хүлээн зөвшөөрөхөө болихдоо тулдаг. Тэд чиний Эзэн, чиний Бурхан, чиний найддаг зүйл байх зорилготой, ингэснээр чи зүрх сэтгэлийнхээ угаас хүлцэнгүйгээр тэдэнд дуулгавартай байж, тэднийг дагаж, Бурханыг голох хандлага баримталдаг. Чи антихристийг Бурхан гэж үзээд, тэднийг өөрийнхөө Эзэн, Бурхан болгоно. Чиний хувьд Бурхан юу ч биш байна—энэ бол үр дүн нь юм. Чи антихристэд мэхлүүлэх талаар санаа зовдоггүй, антихристийг дагахаас айдаггүй гэж хэлээд нэмэргүй, учир нь хэрвээ чиний алхдаг зам буруу бол эцэстээ энэ үр дүн гарах нь зайлшгүй юм. Чи үүнээс зугтаж чадахгүй, энэ баримтыг өөрчилж чадахгүй. Чамайг сонгосон замаараа алхах зуур энэ үр дүн бага багаар гадаргуу дээр хөвөн гарч ирж, харагддаг; энэ бол зайлшгүй.
Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг гадуурхаж, дайрч давшилдаг”
Та нар антихристүүдийг ялган таних ёстой. Хэрвээ чи үүнийг хэзээ ч нухацтайгаар авч үзэхгүй бол ямар нөхцөл байдалд тэд чамайг төөрөгдүүлэхийг чи мэдэх аргагүй бөгөөд төөрөгдлийн манан дунд юу болж байгааг ч мэдэлгүйгээр антихристийг дагаж байж ч магадгүй. Тэднийг дагаж эхлэхдээ чи аливаа зүйл буруу байгааг ухаараагүй, бүр антихристийн хэлж байгаа зүйл зөв юм шиг санагдаж ч магадгүй. Чи өөрийн мэдэлгүй төөрөлдсөн байна. Чамайг мэхлэгдчихээр Бурхан чамайг авахыг хүсэхээ болино. Зарим хүн ерөнхийдөө давгүй байх шиг байдаг бөгөөд антихристүүд тэднийг өөрийн талд түр зуур л оруулдаг болохоор чуулган тэдэнд анхааруулж, нөхөрлөх замаар эцсийн дүнд тэднийг буцааж булаан авч чаддаг. Гэхдээ зарим хүн ямар ч нөхөрлөл хүлээж авсан ч эргэж ирдэггүй; харин антихристийг дагахаар эрс шулууддаг. Энэ бол сүйрч байгаа хэрэг бус уу? Тэд яагаад зүгээр л эргээд ирдэггүй юм бэ? Яагаад гэвэл, Бурхан тэгүүлдэггүй. Зарим хүн “Өө, гэхдээ тэр их сайн хүн шүү дээ. Тэр Бурханд олон жил итгэж, маш их зүйлийг золиосолж, зарлагадсан. Тэр маш шулуун шударга, үүрэгтээ үнэн сүсэг бишрэлтэй, бас дээр нь Бурханд итгэх түүний итгэл үлэмж их. Тэр бол жинхэнэ итгэгч” гэж маш сайн санаагаар хэлдэг. Хүмүүсийн сайн санаанд үндэслэн өнгөн дээрээ тэгж харагддаг боловч тэр хүний зүрх сэтгэлийн гүнийг чи харж чадахгүй. Тэр үнэхээр ямар хүн болохыг, мөн чанар нь ямар болохыг чи харж чадахгүй. Түүнчлэн сайхан сэтгэлийн үүднээс чи түүнийг аврах гэж оролдож болох ч, чи яаж ч нөхөрлөсөн тэр эргэж ирэхгүй бөгөөд үүний цаана ямар шалтгаан байгааг чи мэдэхгүй. Үнэндээ, Бурхан түүнийг цаашид хүсэхгүй байгаа юм. Бурхан яагаад түүнийг хүсэхээ больсон бэ? Дээд зэргээр илэрхий, хялбар анзаарагдах шалтгаан үүнд бий. Зарим антихрист илтэд муу сүнснүүд байдаг байхад зарим антихрист өөрийгөө муу сүнс гэж харуулах хүртлээ явдаггүй учраас тэднийг тэгж тодорхойлж болохгүй юм. Илтэд муу сүнс болох антихристүүдийн тухайд Бурханы мөн чанар, зан чанарыг харгалзан үзвэл, хэн нэгэн тэдгээр антихристийг дагавал Бурхан тэр хүмүүсийг хүлээн зөвшөөрсөн хэвээр байх уу? Бурхан бол ариун, Тэр бол хартай Бурхан—муу сүнсийг дагасан хүмүүсийг Тэр жигшин голдог. Өнгөн дээрээ энэ хүн сайн юм шиг харагддаг ч гэсэн Бурхан тэр талаас нь хардаггүй. “Хартай” гэж юу вэ? “Хартай” гэдэг нь энд ямар утгатай вэ? Үгнээсээ тодорхой биш байвал Миний тайлбараас та нар ойлгож чадах эсэхийг харъя. Бурхан нэг хүнийг сонгосон үеэс эхлээд тэр хүн нь Бурхан бол үнэн, Тэр бол зөвт байдал, мэргэн ухаан, төгс хүчин, Тэр бол цорын ганц нэгэн гэдгийг тодорхойлох хүртэл—энэ бүхнийг ойлгохоороо зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханы зан чанар, мөн чанараас гадна Түүнд юу байдаг, Тэр юу болох талаар үндсэн ойлголттой болдог. Энэхүү үндсэн ойлголт нь дараа нь түүний итгэл болж, энэ нь Бурханыг дагах, Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, үүргээ гүйцэтгэх хөдөлгөгч хүч нь болдог. Энэ нь түүний биеийн хэмжээ болдог, зөв үү? (Тийм.) Эдгээр зүйл зүрх сэтгэлд нь аль хэдийн үндэс сууриа тавьсан бөгөөд тэр дахин хэзээ ч Бурханыг үгүйсгэхгүй. Гэхдээ хэрвээ түүнд Христ буюу бодитой Бурханы талаарх жинхэнэ мэдлэг байхгүй бол антихристэд шүтэн мөргөж, түүнийг дагаж магадгүй. Ийм хүн бас л аюулд байна. Тэд махбод болсон Христээс нүүр буруулж, муу антихристийг дагаж магадгүй байсаар байдаг; энэ нь Христийг илт үгүйсгэж, Бурхантай холбоогоо тасалж байгаа хэрэг болно. Үүний далд санаа нь: “Би Таныг цаашид дагахгүй, харин би Сатаныг дагаж байна. Би Сатанд хайртай, түүнд үйлчлэхийг хүсдэг; би Сатаныг дагахыг хүсдэг, тэр надад яаж ч хандаж, намайг яаж ч сүйрүүлж, дэвсэлж, завхруулдаг байсан хамаагүй, би тун дуртай байна. Та хэчнээн зөвт, ариун байх нь хамаагүй, би цаашид Таныг дагахыг хүсэхгүй байна. Та Бурхан гэдэг нь үнэн ч гэсэн, би Таныг дагахыг хүсэхгүй байна”. Тэд ингээд орхин явж, өөрт нь ямар ч хамаагүй нэгнийг, Бурханы дайсан, тэр ч байтугай, муу сүнсийг дагадаг. Бурхан тийм хүнийг хүссээр байх уу? Бурхан тэднийг жигшин голох нь зохистой хэрэг болох уу? Тун зохистой хэрэг болно. Эрүүл ухаанаар бодвол, Бурхан бол хартай Бурхан, Тэр бол ариун гэдгийг хүмүүс бүгд мэддэг боловч үнэхээр үүний цаана байгаа зүйлийн бодит нөхцөл байдлыг чи ойлгож байна уу? Миний энд хэлээд байгаа зүйл үнэн зөв бус уу? (Зөв.) Хэрвээ тийм юм бол Бурхан тэр хүнээс татгалзаж байгааг нь Түүний зүгээс харгис байна гэж тооцох уу? Бурхан зарчмын дагуу үйлддэг—хэрвээ чи Бурхан хэн болохыг мэддэг мөртөө Түүнийг дагахыг хүсдэггүй бөгөөд Сатан хэн болохыг мэддэг хэр нь түүнийг дагахыг хүсдэг бол Би ятгахгүй. Сатаныг үүрд дагахыг Би чамд зөвшөөрнө, эргэж ирээч гэж Би чамаас гуйхгүй, харин ч Би чамайг хаяна. Бурханы хувьд энэ нь ямар зан чанар вэ? Мугуйд зан уу? Тэр сэтгэл хөдлөлөөрөө үйлдэж байна уу, эсвэл хүндэлмээр үйлдэж байна уу? Энэ бол эрхэм чанар, мугуйд зангийн аль нь ч биш, харин Бурханы “хартай зангийн” хэсэг юм. Өөрөөр хэлбэл, бүтээгдсэн зүйл болох чи буруу замд орох дуртай байвал Бурхан юу хэлэх вэ дээ? Хэрвээ чи буруу замд орохыг хүсэж байвал тэр чиний сонголт—эцэстээ чи л үр дагаврыг нь үүрнэ, чи өөрөө л буруутай. Хүмүүстэй харьцах Бурханы зарчим хувиршгүй учраас хэрвээ чи буруу замд орсондоо баяртай байвал шийтгүүлэх нь чиний гарцаагүй төгсгөл юм. Чи өмнө нь Бурханыг хэчнээн олон жил дагасан байх нь хамаагүй; хэрвээ чи буруу замд орохыг хүсвэл Бурхан сонголтод чинь туслахгүй, Тэр чамайг албадах ч үгүй. Чи өөрөө Сатаныг дагаж, Сатанд мэхлэгдэж, буртаглуулахыг хүсэж байгаа бөгөөд эцэст нь үр дагаврыг нь чи л үүрэх ёстой.
Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (II)”
Бурханд хэчнээн хүн итгэдэг ч бай хамаагүй, Бурхан тэдний итгэлийг шашин юм уу бүлэг хэмээн тодорхойлмогцоо аврагдаж чадахгүй гэдгийг нь тогтоосон байдаг. Би яагаад ингэж хэлдэг вэ? Бурханы ажил болон удирдамжгүй, Түүнийг огт шүтэн мөргөдөггүй хэсэг бүлэг хүмүүс хэнийг шүтдэг вэ? Хэнийг дагадаг вэ? Тэд хүнийг хэлбэр төдий, нэр төдий дагадаг боловч үнэндээ хэнийг дагадаг вэ? Тэд зүрх сэтгэлдээ Бурханыг хүлээн зөвшөөрдөг боловч үнэн хэрэгтээ хүний ов мэх, зохицуулалт, хяналтад орсон байдаг. Тэд диавол Сатаныг дагадаг; тэд Бурханд дайсагнагч, Бурханы дайсан болох хүчнийг дагадаг. Бурхан ийм бүлэг хүмүүсийг аврах уу? (Үгүй.) Яагаад? Тэд гэмших чадвартай юу? (Үгүй.) Тэд итгэлийн туг дарцаг хийсгэж, хүний ажил хэргийг эрхлэн, өөрсдийн удирдлагыг явуулдаг бөгөөд хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний эсрэг явдаг. Тэдний эцсийн үр дүн нь Бурханд жигшигдэн гологдох явдал юм; Бурхан энэ хүмүүсийг аврахгүй, тэд гэмших боломжгүй бөгөөд аль хэдийн Сатанд олзлогдсон—тэд тэр чигтээ Сатаны гарт байдаг. Итгэлдээ Бурханаар сайшаагдах эсэхэд чинь Түүнд хэдэн жил итгэсэн чинь хамаатай юу? Чиний мөрддөг зан үйл, дүрэм журам хамаатай юу? Бурхан хүмүүсийн хэрэгжүүлэх арга барилыг хардаг уу? Тэр хэдэн хүн байгааг хардаг уу? Тэрээр хүн төрөлхтний нэг хэсгийг сонгочихсон; тэднийг аварч болох, аврах ёстой эсэхийг Тэр яаж хэмждэг вэ? Тэр энэхүү шийдвэрийг энэ хүмүүсийн алхдаг замд үндэслэдэг. Нигүүлслийн эрин үед хүмүүст Бурханы хэлсэн үнэн өнөөдрийнхөөс тоогоор арай бага, өнөөдрийнх шиг тодорхой байгаагүй, тухайн үед Тэрээр хүмүүсийг төгс болгож чадахаар, аврах боломжтой хэвээр байсан. Иймээс олон үнэнийг сонсож, Бурханы хүслийг ойлгож авсан энэ эрин үеийн хүмүүсийн хувьд, хэрвээ тэд Бурханы замыг дагаж, авралын замаар алхах чадваргүй бол эцсийн үр дүн нь ямар байх вэ? Тэдний эцсийн үр дүн нь Христийн шашин, Иудейн шашинд итгэдэг хүмүүсийнхтэй адил байх болно; ямар ч ялгаа байхгүй. Энэ бол Бурханы зөвт зан чанар юм! Чи хэчнээн их номлол сонссон ч бай, хэчнээн их үнэнийг ойлгосон ч бай эцсийн эцэст хүмүүсийг дагаж, Сатаныг дагасан хэвээр байж, эцэстээ Бурханы замыг дагах чадваргүй, Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй хэвээр байх юм бол ийм хүмүүсийг Бурхан жигшин голох болно. Бурханы жигшин голдог энэ хүмүүс нь гаднаа бичиг үсэг, хоосон сургаалын талаар ихээхэн ярьж чаддаг, олон үнэнийг ойлгож авсан атлаа Бурханыг шүтэн мөргөж чаддаггүй; Бурханаас эмээж, муугаас зайлах чадваргүй бөгөөд Бурханд бүрэн дуулгавартай байж чаддаггүй. Бурханы нүдээр бол тэднийг шашин, ердөө хүмүүсийн бүлэг, хүмүүсийн бүлэглэл, Сатаны орогнох газар хэмээн тодорхойлдог. Тэднийг нийтэд нь Сатаны бүлэглэл хэмээдэг бөгөөд Бурхан тэднийг туйлын их үзэн яддаг.
Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?