Шашны пастор, ахлагчдыг үнэхээр Бурхан томилдог эсэх, пастор, ахлагчдад дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байж, Бурханыг дагаж байгаа эсэх

2018-01-03

Холбогдох Бурханы үг:

Өөртөө үйлчлэх хүнийг сонгоход Бурханд үргэлж Өөрийн гэсэн зарчим байдаг. Бурханд үйлчлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг зүгээр нэг урам зоригийн асуудал ердөө ч биш. Бурханы өмнө үйлчилдэг хэн боловч Бурханы удирдамж болон Ариун Сүнсний ажил тэдэнд байгаа учраас, мөн тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс учраас тийнхүү үйлчилдэг гэдгийг өнөөдөр та нар хардаг. Эдгээр нь Бурханд үйлчилдэг бүх хүнд байх ёстой хамгийн наад захын болзол билээ.

Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдсэн хүмүүс хэзээ ч Бурханд үйлчилж чадахгүй. Хэрэв чиний зан чанар Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдээгүй бол зан чанар чинь Сатаныг төлөөлсөөр байдаг. Чи “сайн санааныхаа” улмаас Бурханд үйлчилдэг, чиний үйлчлэл сатанлаг уг чанарт чинь үндэслэдэг гэдгийг энэ нь баталдаг. Чи төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн хүсэл зоргын дагуу Бурханд үйлчилдэг. Түүгээр ч барахгүй хийхийг хүсэж байгаа зүйлд чинь Бурхан баярлаж, хийхийг хүсдэггүй зүйлийг чинь Бурхан үзэн яддаг гэж чи үргэлж боддог; чи зөвхөн өөрийн хүсэл зоргын дагуу л ажилладаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амь зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй; харин ч үйлчлэл чинь чамайг бүр илүү зөрүүд болгосноор завхарсан зан чанарыг чинь туйлын үхширмэл болгоно. Тийм болохоор, Бурханд үйлчлэх талаар зөвхөн өөрийн чинь зан аашинд голлон суурилсан дүрэм журам, зан чанарынхаа дагуу үйлчилдэг үйлчлэлээс чинь урган гарсан туршлага чамд бий болно. Эдгээр нь хүний туршлага болон сургамж юм. Энэ бол хорвоо дээр амьдрах хүний амьдралын гүн ухаан юм. Ийм хүмүүсийг фарисайчууд, шашны албан тушаалтнууд гэж ангилж болно. Хэрвээ тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцсийн өдрүүдэд хүмүүсийг хууран мэхэлдэг хуурамч Христүүд, антихристүүд болж хувирах нь гарцаагүй. Яриад байсан хуурамч Христүүд болон антихристүүд ийм хүмүүсийн дундаас гарч ирнэ. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашаа дагаж, өөрсдийн хүсэл зоригийн дагуу үйлддэг бол тэд хэзээ ч хамаагүй хөөн зайлуулагдах эрсдэлтэй. Бурханд үйлчилж олж авсан олон жилийн туршлагаа бусдын зүрх сэтгэлийг өөртөө татаж, тэднийг сургамжилж, хянаж, өндөр байр суурийг эзлэхэд ашигладаг хүмүүс—хэзээ ч гэмшиж, хэзээ ч нүглээ улайж, байр суурийн ашиг хонжооноос хэзээ ч татгалздаггүй—энэ хүмүүс Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил, дээгүүр зиндаагаараа бардамнаж, эрдэм чадлаа гайхуулдаг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм үйлчлэл Бурханы ажилд саад учруулдаг. Хүмүүс үргэлж хуучинтайгаа зууралддаг. Тэд өнгөрсөн үеийн үзэлтэй, өнгөрсөн үеийн бүх зүйлтэй зууралддаг. Энэ нь тэдний үйлчлэлд асар их саад бартаа болдог. Хэрэв чи тэдгээрийг хаяж чадахгүй бол эдгээр зүйл бүхий л амьдралыг чинь үгүй хийх болно. Хэдий чи гүйж байгаад хөлөө хугалж, хөдөлмөрлөж байгаад нуруугаа гэмтээсэн ч гэсэн, бүр Бурханд үйлчлэхэд амиа зориулсан ч гэсэн Бурхан чамайг өчүүхэн төдий ч сайшаахгүй. Харин ч эсрэгээрээ: Тэр чамайг мууг үйлдэгч гэж хэлнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Шашны үйлчлэлээс ангижрах ёстой

Хүн оюун санаандаа байгаа ажлыг маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пастор, удирдагчид авьяас билиг, байр сууриндаа тулгуурлан ажлаа хийдэг. Удаан хугацаанд тэднийг дагасан хүмүүст тэдний авьяас билиг, оршихуйн зарим нь нөлөөлнө. Тэд хүмүүсийн авьяас билиг, ур чадвар, мэдлэгт анхаарч, мөн ер бусын зүйл, бодит бус гүн гүнзгий олон сургаалд (мэдээж, эдгээр гүн гүнзгий сургаалд хүрэхийн аргагүй) анхаарал хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанарын өөрчлөлтөд анхаарлаа төвлөрүүлдэггүй, харин хүмүүсийг номлох, ажиллахад сургаж, тэдний мэдлэг болон элбэг арвин шашны сургаалыг сайжруулахад анхаардаг. Хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөнийг, хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг тэд анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэх гэж оролдох нь байтугай, мөн чанарынх нь талаар ч хайхардаггүй. Хүмүүсийн үзлийг сөрдөггүй, үзлийг нь ч илчилдэггүй, дутагдал, завхралынх нь төлөө хүмүүсийг засаж бүр ч чаддаггүй. Тэднийг дагадаг ихэнх хүн авьяас билгээрээ үйлчилдэг ба илэрхийлдэг бүхэн нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй шашны үзэл, теологийн онол байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь авьяасыг хөгжүүлж, юу ч үгүй хүнийг хөгжүүлээд, хожим нь ажиллаж, удирдахаар явах шашны сургуулийн авьяаслаг төгсөгч болгох явдал юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

Индэрт зогсоо тэр чухал эрхмүүд бүгд теологи судалсан, шашны сургуульд бэлтгэгдсэн, теологийн мэдлэг, онол эзэмшсэн байдаг бөгөөд үндсэндээ Христийн шашны өмөг түшиг мөн. Христийн шашин индэр дээр номлол хийлгэж, энэ тэрүүгээр сайн мэдээ түгээлгэж, ажиллуулах гэж иймэрхүү хүмүүсийг бэлтгэдэг. Номлол номлодог эдгээр теологи судлаач, пастор, теологичдод Христийн шашны үнэ цэнэ оршдог гэж тэд боддог; энэ хүмүүс тэдний хөрөнгө байдаг. Хэрэв чуулганы пастор шашны сургууль төгссөн, Библи тайлбарлахдаа сайн, зарим сүнслэг ном уншсан, бага зэрэг мэдлэгтэй, үг хэлэндээ гарамгай бол тэр чуулган дэгжиж, бусад чуулганаас хавьгүй илүү нэр хүндтэй байдаг. Христийн шашны энэ хүмүүс юуг өмгөөлдөг вэ? Мэдлэгийг. Тэгвэл энэ мэдлэг хаанаас гаралтай вэ? Энэ нь эрт цаг үеэс уламжлагдаж ирсэн. Эрт цаг үед судар байсан нь яг өнөөдрийг хүртэл үеэс үед уламлагдаж, үе үеийнхэн үүнийг уншиж, үүнээс суралцсан юм. Хүн Библийг өөр өөр хэсэгт хувааж, анхааралтай уншиж, судлаг хэмээн хүмүүст зориулан янз бүрийн хэвлэл бүтээсэн. Гэхдээ тэд хэрхэн үнэнийг ойлгож, Бурханыг мэдэх, хэрхэн Бурханы хүслийг ойлгож, Бурханаас эмээж, муугаас зайлдаг болох вэ гэдэгт суралцдаггүй, оронд нь Библид агуулагдсан мэдлэгийг анхааралтай уншдаг. Сайндаа л тэд үүний дотор агуулагдсан нууцыг судалж, тодорхой хугацаанд Илчлэлийн номын ямар зөгнөл биелсэн болох, агуу гамшиг хэзээ нүүрлэх, мянган жилийн хаанчлал хэзээ ирэхийг харж, иймэрхүү зүйл судалдаг. Тэгвэл тэдний судалдаг зүйл үнэнтэй холбоотой юу? Үгүй. Тэд яагаад үнэнтэй ямар ч хамаагүй юм судалдаг вэ? Тэдгээрийг судлах тусмаа ойлгож байна гэж бодож, өөрсдийгөө бичиг үсэг, хоосон сургаалаар улам их зэвсэглэдэг. Тэдний хөрөнгө ч нэмэгддэг. Боловсрол өндөртэй байх тусмаа тэд өөрсдийгөө улам их чадвартай, Бурханд итгэхдээ улам мундаг гэж үзэж, аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орох магадлал илүү өндөртэй гэж боддог.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (III)”

Теологи, судар, тэр ч бүү хэл Бурханы ажлын түүх судалдаг Христийн шашны тэр бүх хүн жинхэнэ итгэгчид мөн үү? Тэд Бурханы хэлдэг Бурханд итгэгчид, Бурханыг дагагчдаас өөр гэж үү? Бурханы нүдээр тэд Бурханд итгэдэг үү? (Үгүй.) Тэд теологи судалж, Бурханыг судалдаг. Бурханыг судалдаг хүмүүс, бусад юм судалдаг хүмүүсийн хооронд ялгаа бий юу? Ямар ч ялгаа байхгүй. Тэд ердөө л шинжлэх ухаан, биологи болон өөр бусад сэдэвт дургүй, теологид дуртай болохоос биш түүх, гүн ухаан, хууль, биологи, одон орон судалдаг хүмүүстэй яг адилхан. Энэ хүмүүс Бурханы ажлаас сэжим, сэжүүр хайх замаар Бурханыг судалдаг. Тэгвэл тэдний судалгаанаас юу гардаг вэ? Тэд Бурхан бий эсэхийг олж тогтоож чаддаг уу? Тэд үүнийг хэзээ ч олж тогтоохгүй. Бурханы хүслийг тэд олж тогтоож чаддаг уу? (Үгүй.) Яагаад? Учир нь тэд үг, хэллэг дунд, мэдлэг, гүн ухаан, хүний оюун санаа, бодол дунд амьдардаг. Тэд хэзээ ч Бурханыг харж чадахгүй, мөн хэзээ ч Ариун Сүнсний гэгээрэл хүртэхгүй. Бурхан тэднийг юу гэж тодорхойлдог вэ? Үл итгэгч, үл үнэмшигч гэж. Эдгээр үл итгэгч, үл үнэмшигч Христийн шашны нийгэмлэг гэгчтэй хутгалдаж, Бурханд итгэдэг хүмүүс, Христэд итгэгчид шиг аашилдаг ч чухамдаа Бурханыг үнэхээр шүтэн мөргөдөг үү? Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг уу? Үгүй. Яагаад? Нэг зүйл гарцаагүй: Учир нь тэд Бурхан ертөнцийг бүтээсэн, Бурхан бүх зүйлийг захирдаг, Бурхан махбод болж чаддаг гэдэгт зүрх сэтгэлдээ итгэдэггүй бөгөөд Бурхан бий гэдэгт бүр ч итгэдэггүй. Энэхүү үл итгэл юуг дохиолдог вэ? Эргэлзээ, үгүйсгэл, тэр ч бүү хэл Бурханы хэлсэн зөгнөл, тэр дундаа гамшгийн талаарх зөгнөл биелэхгүй, гүйцэлдэхгүй гэж найдах хандлага. Тэд ийм хандлагаар Бурханд итгэх итгэлд ханддаг бөгөөд тэдний итгэл гэгчийн мөн чанар, үнэн царай бас ийм байдаг. Энэ хүмүүс теологийн эрдэм, мэдлэгт онц сонирхолтой, Бурханы ажлын түүхэн баримт сонирхдог учраас Бурханыг судалдаг. Тэд теологи судалж байгаа хэдэн ухаантнаас цаашгүй. Эдгээр “ухаантан” Бурхан бий гэдэгт итгэдэггүй, тэгэхээр Бурхан ажиллахаар ирж, үг нь биелэх үед тэд яадаг вэ? Бурхан махбод болоод шинэ ажил хийж байна гэж сонсох үедээ тэд хамгийн түрүүнд ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? “Байж боломгүй юм!” гэдэг. Тэд Бурханы шинэ ажлыг номлосон хэн бүхнийг яллаж, тэр ч бүү хэл хөнөөхийг хүсдэг. Энэ нь юуны илрэл вэ? Жинхэнэ антихрист гэдгийн илрэл биш үү? Тэд Бурханы ажил, Бурханы үгийн биелэлт, тэр ч байтугай Бурханы махбод болсон биед дайсагнадаг: “Бие махбодтой болоогүй, үг тань биелээгүй бол Та Бурхан мөн. Үг тань биелж, Өөрөө бие махбодтой болсон бол Та Бурхан биш” гэдэг. Үүний цаад санаа юу вэ? Тэд амьд яваа цагтаа Бурханд бие махбодтой болохыг зөвшөөрдөггүй. Энэ нь жинхэнэ антихрист бус уу? Энэ бол жинхэнэ антихрист.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (III)”

Зүгээр л урсгал болгоны удирдагчдыг харцгаа—тэд бүгд биеэ тоож, өөрсдийгөө зөвтгөдөг бөгөөд Библийг агуулгаас нь гажуудуулж, өөрсдийн төсөөллөөр тайлбарладаг. Ажлаа хийхдээ тэд бүгд билиг авьяас, эрдэм мэдлэгт түшиглэдэг. Хэрэв тэд юу ч номлох чадваргүй байсан бол энэ хүмүүс тэднийг дагана гэж үү? Эцсийн эцэст тэд жаахан мэдлэгтэй бөгөөд зарим нэг хоосон сургаалын тухай номлож чаддаг, эсвэл бусдыг хэрхэн өөрийн талд оруулах, заль мэх хэрхэн ашиглахаа мэддэг. Тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө авчирч, хуурахдаа эдгээрийг ашигладаг. Тэд Бурханд нэр төдий итгэдэг боловч бодит байдал дээр удирдагчдаа дагадаг. Хэрэв үнэн замыг номлож байгаа хүнтэй таарах юм бол зарим нь, “Бид итгэлийнхээ талаар удирдагчтайгаа зөвлөлдөх ёстой” гэцгээдэг. Тэдний итгэл хүнээр дамжих ёстой байна гэдэг чинь асуудал бус уу? Тэгвэл тэрхүү удирдагчид юу болсон бэ? Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд нь хүмүүсийг бүдрээх бул хар чулуу болсон бус уу? …

Хүмүүс Бурханд итгэхдээ бусдыг дагадаг байсан ч бай, эсвэл Бурханы хүслийг хангаагүй ч бай, сүүлчийн энэ үе шатанд эцэстээ Бурханы өмнө очих ёстой. Хэрэв чи ажлын энэ үе шатыг туулсан суурьтай атлаа бусдыг дагасаар байвал уучлагдах аргагүй бөгөөд яг л Паул шиг дуусна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”

Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж, эсвэл бишрэн шүтэх ёсгүй; чи Бурханыг эн тэргүүнд, хүндэлдэг хүмүүсээ хоёрдугаарт, өөрийгөө гуравдугаарт тавих учиргүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь орон зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг, ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг Бурхантай дүйцүүлж, адилтган бодох ёсгүй. Бурхан үүнийг тэвчихгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой захиргааны арван зарлиг

Зарим хүн шүүлтэд байтугай, үнэнд ч баясдаггүй. Харин тэд эрх мэдэл, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг эрх мэдэл эрэлхийлэгчид гэж нэрлэдэг. Тэд дэлхий дээрх нөлөө бүхий урсгал, шашны сургуулиас ирсэн пастор, багш нарыг л эрж хайдаг. Тэд үнэний замыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч, хагас дутуу л итгэж байдаг; тэд зүрх сэтгэл, оюун санаагаа бүрэн зориулах чадваргүй, амаараа Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадах тухай ярих боловч харц нь агуу пастор, багш нар дээр төвлөрч, Христийг зэрвэс ч хардаггүй. Зүрх сэтгэл нь нэр төр, эд баялаг, яруу алдрыг анхаардаг. Ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай, ийм эгэл жирийн хүн, хүнийг төгс болгох чадвартай байх боломжгүй гэж тэд боддог. Тоос тортог, өтөг бууц дундах тэдгээр хэн ч биш хүн Бурханы сонгосон хүмүүс байх боломжгүй тэд боддог. Хэрвээ ийм хүмүүсийг Бурхан авардаг байсан бол тэнгэр газар орвонгоороо эргэж, бүх хүн элгээ хөштөл инээх байсан гэж тэд итгэдэг. Хэрэв Бурхан энэхүү хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгох юм бол өнөөх агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд итгэдэг. Тэдний харах өнцгийг үл итгэл сэвтүүлсэн байдаг; тэд үл итгээд ч зогсохгүй, зүгээр л солиотой араатнууд юм. Учир нь тэд байр суурь, нэр хүнд, эрх мэдлийг л үнэлдэг, зөвхөн том бүлэглэл, урсгалуудыг л хүндэтгэдэг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огтхон ч тоодоггүй; тэд ердөө л Христ, үнэн, амиас нүүр буруулсан урвагчид юм.

Чи Христийн даруу занг бус, харин эрхэм хүндтэй байр суурь бүхий тэр хуурамч хоньчдыг л гайхан биширдэг. Чи Христийн хайр татам байдал, мэргэн ухааныг биш, харин бузар булай ертөнцөд хөлбөрдөг тэдгээр самуун явдалтныг эрхэмлэн хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн шаналлыг шоолж, харин тахилыг эрж хайн, цадиггүй амьдардаг тэдгээр үхдэлийг гайхан биширдэг. Чи Христтэй хамт зовохыг хүсдэггүй, харин махан бие, үгээр л чамайг тэтгэж, хянаж байдаг тэр бодлогогүй антихристүүдийн тэвэрт дуртайяа очдог. Одоо ч гэсэн зүрх сэтгэл чинь тэдэн рүү, тэдний нэр хүнд, байр суурь, нөлөө рүү хандсан хэвээр байна. Гэсэн ч, чи Христийн ажилд үнэмшихэд хэцүү гэсэн хандлага баримталсан хэвээр, үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөх итгэл чамд байхгүй гэж Би хэлдэг. Чамд өөр ямар ч сонголт байхгүй байсан учраас л өнөөг хүртэл Түүнийг дагасан. Зүрх сэтгэлд чинь хэд хэдэн сүрлэг дүр төрх үүрд сүндэрлэж байгаа; чи тэдний үг, үйл бүрийг, мөн нөлөө бүхий үг, гарыг нь ч мартаж чаддаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд дээдийн дээд, үүрд баатрууд хэвээрээ байдаг. Харин өнөөдрийн Христийн хувьд тийм биш. Чиний зүрх сэтгэлд Тэр үүрд ялихгүй хэвээрээ, үүрд хүндэтгэл хүлээх гавьяагүй хэвээрээ. Учир нь Тэр хэтэрхий эгэл, хэтэрхий бага нөлөөтэй, ямар ч сүрлэг байдалгүй.

Ямар ч байсан, үнэнийг үнэлдэггүй бүх хүн бол үл итгэгчид, үнэнээс урвагчид юм гэж Би хэлдэг. Ийм хүмүүс хэзээ ч Христийн сайшаалыг хүртэхгүй. Чиний дотор хэр их үл итгэл байгааг, мөн Христээс хэр их урваж байгаагаа чи одоо олж тогтоов уу? Би чамд ингэж захья: Чи үнэний замыг сонгосон тул өөрийгөө үнэн сэтгэлээсээ зориулах хэрэгтэй; хоёрдмол сэтгэлээр, хайнга бүү бай. Бурхан бол дэлхий ертөнцөд ч, хэн нэг хүнд ч биш, харин Түүнд үнэхээр итгэж, Түүнийг шүтэн мөргөж, Түүнд үнэнч агаад итгэлтэй байдаг бүх хүнд харьяалагддаг гэдгийг чи ойлгох ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих